Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

улсын яллагч Ч.Батбаяр,

 

шүүгдэгч Д.Э.Б,

 

хохирогч С.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бэд холбогдох эрүүгийн 1806 0729 81915 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргал суманд 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 3, эхнэр, 1 настай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 82 дугаар гудамжны 2252 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э.Б Э.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

 

Д.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогттэнгэр” караоке дотор хохирогч С.Э.Бийг зодож, эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, баруун чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э.Б мэдүүлэхдээ: Манай найз

 

2

 

 

хөдөөнөөс ирээд гадаа нэг пиво уугаад Ботаникийн арын караоке оръё гээд энэ хүний караокед орсон. Ороод нэг, нэг пиво аваад гурван дуу бичүүлсэн. Эхний дуу дуусаад дараагийн дуугаа оруулахад энэ хүн тухайн дууг зогсоосон. Би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд очоод хоолойг нь боосон. Тэгтэл энэ хүн намайг зөрүүлээд боосон. Би заамдаад газар унагаахад гаднаас энэ хүний эхнэр нь орж ирээд намайг үсдээд маажиж цохисон. Мөн энэ хүн ч гэсэн намайг олон удаа цохисон. Тухайн үйлдэл нь камерт бичигдсэн. Эдгээр хүмүүс цагдаа дуудаад цагдаа нар удалгүй ирээд намайг аваад явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э.Б мэдүүлэхдээ: Энэ хүүхэд соёлын боловсрол муутай хүүхэд байна. Мөн тухайн үед “аав аа, ээж ээ” гэж хашгирсан. Тухайн үед манай хүн хамт байсан. Манай хүн энэ хүүхдийн чимээг тэсэлгүй гарч явсан. Эхнэрийг гараад явсны дараа “аав аа, ээж ээ” гээд орилоод байхаар нь би тэсэлгүй очоод дууг нь хаасан. Тэгтэл намайг боогоод газар унагаасан. Энэ талаарх бичлэг нь надад байгаа. Доор байсан хүмүүс биднийг хараад ирж салгасан. Цагдаа ирсний дараа ч гэсэн “чамайг ална, дарамтална, гарч ирээд хэзээ нэгэн цагт ална” гэж заналхийлсэн. Би энэ хүүхдийг өөрөө ухамсарлах байх гэж бодоод юм хэлэлгүй орхисон. Өөрт учирсан хохирол 164.000 төгрөгийн хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Э.Бийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн үед байх би караоке дотроо шал цэвэрлээд байж байхад танихгүй 20 гаран насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэр 2 хүн 1, 1 пиво авч уусан. Намайг цохидог залуу муухай ээж ээ, аав аа гээд орилоод байхаар нь би миний дүү энд муухай орилж болохгүй, соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн чинь хамт явж байсан залуу нь уучлаарай ах аа гэж хэлсэн чинь намайг цохидог залуу нь над руу хүрч ирээд хоолой гараараа боогоод намайг газар унагаасан. Намайг газар унасан байхад тэр залуу миний дээр мордоод 2 талын шанаа болон толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр залуугаас салаад цагдаа дуудсан. Намайг цохисон залуутай хамт явж байсан залуу бол зодоонд ерөөсөө оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10865 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. С.Э.Бийн биед зүүн зулайд шарх, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
 

3

 

 

Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Э.Бийн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг караокед найз Наранбаатарын хамт орж пиво ууж дуулсан. Тэгтэл барилцаж аваад би нүүр рүү нь гараараа цохисон. Би буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

    • Хохирлын баримт /хх-ийн 9-10, 18 дугаар тал/ /25.000+19.115+120.000=164.115 төгрөгийн баримт ирүүлсэн байна/

 

  • Шүүгдэгч Д.Э.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 20, 21, 22, 29-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Д.Э.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогттэнгэр” караоке дотор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч С.Э.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Д.Э.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогттэнгэр” караоке дотор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч С.Э.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Д.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Э.Бийн бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж

 

4

 

 

байна.

 

Иймд Прокуророос Д.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Д.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч С.Э.Б нь 164.115 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн боловч Д.Э.Б нь хохирол төлбөр төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. /хх-ийн 9-10, 18 дугаар тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Э.Б нь урьд 1 удаа ял шийтгэл хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 20, 29-31 дүгээр тал/

 

Шүүгдэгч Д.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Э.Б Э.Бийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Долгоржавын Э.Бийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт

 

зааснаар Д.Э.Бэд оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Э.Б /РД:ЗБ96100515/-ээс 164.115 /зуун жаран дөрвөн мянга
 

5

 

 

нэг зуун арван таван/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Э.Бид

 

  • РД:ИЧ73110910/ олгосугай.

 

    1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.АЛТАНЦЭЦЭГ