Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б. Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******д холбогдох 1823000420035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны -ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, , эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Товцог баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: ******* Шүүгдэгч *******гийн ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум Товцог баг тоот хашаанд байрлах иргэн Э.*******ын амбаарын гаднаас 3 ширхэг бугын эвэр хулгайлсан хэргийн үйл баримт нь бугын эвэрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.*******ын “2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед манай гэрийн утас руу Болд гэж хүн залгаад охин Р.д танай амбаарт хулгай орсон байна аав, ээждээ хэлээрэй гэж хэлүүлсэн байсан. ... Би тэр бугын 3 ширхэг эврийг 2 ширхэг ясан эврийг нь малд явж байхдаа Эрдэнэхайрхан сумын багийн нутаг “Шувуун баастын молцог” гэх газар элсэн дээр байхад нь 2018 оны 02 сард олсон. Нөгөө эврийг нь мөн Эрдэнэхайрхан сумын багийн Товхош гэдэг газар мөн л мал хайж явахдаа “Хар нуур”-н мөсөн дээрээс олсон... Надад бугын эвэрний үнийг төлөөд өгчихсөн учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.*******гийн “2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай хадам ах ******* утсаар яриад манай амбаарт хулгай орсон байна. ... Амбаарын үүдэнд 3 ширхэг эвэр байгаа гээд үзтэл байхгүй байсан. Тухайн бугын эврийг 2018 оны 02 сарын дундуур *******, ******* нар ирээд амбаартаа хийж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.*******гийн “...бугын эвэр байсан амбаарт ... эд зүйл алга болчихлоо гээд өргөдлөө бичээд мөн мэдүүлэг өгөхдөө цуг алга болсон гэж өгсөн байна лээ. Бусад эд зүйлийг манай хүү өөр амбаарт хийсэн байсан ...манай 3 ширхэг бугын эвэр л алга болсон” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Мөнхболд, Р. нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч Д.*******д 360000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэллээ. Байгалийн жамаараа унасан бугын ясан эврийг жил бүрийн 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд түүхийг хориглосоноос бусад хугацаанд хохирогч түүсэн нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү бугын ясан эврийг иргэн, аж ахуйн нэгж түүж ахуйн хэрэглээнд хэрэглэснийг хуулиар хориглоогүй ба түүж авсанаар хохирогч Д.*******д уг эврийг өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. Шүүгдэгч Х.******* нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө буюу бугын эврийг нууц далд аргаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* нь хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.*******д учруулсан 360000 төгрөгөө нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлоо төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Х.*******д 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.*******н хувьд оногдох эд хөрөнгөнөөс 120.000 төгрөгийн үнэ бүхий TCL маркийн телевизор 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэ бүхий хивс 1 ширхэг, 270.000 төгрөгийн үнэ бүхий KINGHOME маркийн хөргөгч 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА