| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/1268/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/324 |
| Огноо | 2017-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан
тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн Минжүүр овогт Х.Ад холбогдох
201726011175 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр
хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, өвөө, эмээ, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн
хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоотод оршин
суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний
өдрийн 206 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар
зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол
биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Минжүүр овогт
Х.А /РД:АА00000000/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр
шинжлэн судлав.
Яллах талын нотлох баримтууд:
- Шүүгдэгч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн
хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан
дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Б гэрт
Э, Э, О, Б, Б бид нар нийлж 0.75 хэмжээтэй …нийт 2 шил архи хувааж уучихаад би хүнтэй уулзах гээд гарсан. Хэсэг
хугацааны дараа Б гэрт буцаад ирэхэд Б, Б хоёртой
Э муудалцаад барьцалдаж аваад байж байхаар нь би тэр гуравыг боль
яагаад байгаа юм гээд салгасан чинь Б Э хоёр дахиад барилцаж
аваад муудалцаад байхаар нь би боль гэхэд болихгүй байхаар нь Э,
Б хоёрын хацарт нь нэг нэг удаа алгадсан. Э над руу чи яагаад
намайг алгадаж байгаа юм бэ гээд над руу дайраад намайг гарч зодолдьё гээд
байхаар нь би түрүүлж Б гэрээс гараад араас Э гарч ирсэн.
Э миний нүүр лүү цохиод хүрч ирэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь 2-3
удаа цохисон. Э газар унасан, би цохихоо болиод Э над дээр
ирээд намайг тэндээс авч холдуулсан. Э босож суугаад эгчрүүгээ
залгаж болсон зүйлийг хэлээд дараа нь цагдаа дуудсан. …Э бид хоё яг
адилхан уусан, болж байгаа зүйлээ хянах хэмжээний согтолттой байсан. Өмнө нь
Э бид хоёр маргаж муудаж байгаагүй, өр авлага, өс хонзонгийн асуудал
байгаагүй. Би найздаа гэмтэл учруулсандаа үнэхээр гэмшиж байна. …” гэсэн
мэдүүлэг /хх-ийн 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Хохирогч Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017
оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1
дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнхэр дэлгүүрийн орчимд найз
Б гэрт найзуудаараа уулзаад 0.75-ийн 3 шил архи хувааж уусан.
Б, Б, О, Эрхэмбаяр, Э, А нарын хамт
архи ууж байхад Б унтчихсан байхаар нь би босооч гээд босгох гэтэл
миний дагз руу А болиоч, унтуул гээд алгадхаар нь би яагаад алгадаад
байгаа юм бэ гээд суудал дээрээсээ босоод байж байтал яадаг юм гээд байсан ба
А намайг гараад ир гэхээр нь бид хоёр хашаанд гарсан. А миний
зүүн талын нүдрүү гараараа нэг удаа цохиод миний нүд сонин болоод байхаар нь
би нүдээ дараад доошоо бөхийгөөд байж байтал А дахиад 3-4 удаа нүд рүү
гараараа цохисон. Тэр үед манай найзуудаас гарч ирээд салгаад нүдээ хартал
хавдчихсан байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар
байна. Нийт 7,000,000 орчим төгрөгийн бодит зардал гарсан баримтууд нь байгаа.
...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 х/
- Хохирогч Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Б,
Б, А бид нар нийлээд архи ууж байсан. Б унтсан байхаар нь
босооч гэж байхад А гаднаас орж ирээд маргалдаад зодоон болсон.
Шүүгдэгч Х.Амархү тухайн өдөр намайг зүүн нүд рүү 4, 5 удаа цохисон. Тэгээд би
эгч рүүгээ залгаад "Гэмтэл согог судлалын үндэсний төв"-ийн эмнэлэгт үзүүлэхэд
тархины зураг авахуулах шаардлагатай гэсэн. Тархины зураг авахуулаад 14
хоногийн дотор яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд хагалгаанд орсон төлбөр,
шинжилгээ өгсөн, эм тарианы төлбөрийг нэхэмжилж байна …” гэсэн мэдүүлэг
/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч Б.Лхагвадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны
06 дугаар сарын 14-ний өдөр 15-16 цагийн хооронд манай дүү Э над руу
залгаад аниа би хүнд зодуулчихлаа гэхээр нь хаана байгааг нь асууж очиход
Б, А, Б, Э, О гээд намхан шар залуу нартай
хамт байсан. Юу болсон талаар асуухад А гэдэг найз нь жаахан
маргалдаад би цохичихсон юмаа гэж хэлсэн. Манай дүүгийн нүүр нь хавдаад зүүн
нүд нь нээгдэхгүй, нүүр нь цус болчихсон байсан. Би цагдаа дуудна гэж загнасан
чинь А надад аниа битгий намайг цагдаад өгөөч дээ гээд гуйгаад байхаар
нь би цагдаад өгөлгүй ямар ч байсан нүд нь цохиулаад хавдсан юм байна харин
унахдаа тархи толгойгоо гэмтээгээгүй байгаа гэж бодоод гэмтлийн эмнэлэгт
3
үзүүлэхээр Эыг авч яваад үзүүлэхэд нүдний ясанд гэмтэл ихээр авсан
байна, томографид үзүүлэх шаардлагатай гэхээр нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр
очиж үзүүлэхэд нүдний ухархайн доод дотор хана цөмөрсөн байна гэхэд нь
Ад эмчийн хэлснийг хэлээд хамт эмнэлгээр явна хүрч ирээд уулзаарай
гэхэд А холбоо тасалж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон байсан.
…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 х/
- Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны
06 дугаар сарын 14-ний өдөр найз Б гэрт манай ангийн А,
Э, Э, О бид нар 2 шил 0.75 хэмжээтэй архи хувааж
уугаад би Б гэрт унтаж байтал гэнэтхэн Э намайг алгадаж
сэрээсэн. Би сэрээд яагаад алгадаад байгаа юм гээд бид хоёрын дунд маргаан
үүссэн. Б босч ирээд та хоёр гэр оронд яагаад байгаа юм гэхэд Э
уур нь хүрчихсэн байсан болохоор Быг унатал нь толгой руу нь мөргөсөн.
Тэгээд Б Э хоёр барилцаад байж байхад А гаднаас орж
ирээд та нар яагаад байгаа юм бэ боль гээд Б, Э хоёрыг
алгадаад салгасан. Э Аг чи ер нь яадаг юм гараад үзчихье гэхээр
нь А тэгэе гээд түрүүлээд гадаа гарсан. Араас нь Э гарах гэхээр
нь би яах гээд байгаа юм бэ гэж хориглосон боловч намайг түлхээд гараад явсан.
Араас нь гараад очиход Э Агийн нүүр лүү шанаадаад А
Эыг нэг гараараа бариад нөгөө гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохисон.
Э гүйж очоод тэр хоёрыг салгасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 х/
- Гэрч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Архиа
ууж дуусгаад Этэй хамт гал тогоонд юм ярьж байгаад том өрөө рүү
ортол Б Э хоёр маргалдаад барьцалдсан байсан. Э
бид хоёр салгасан. Б унтаж байсанаа босож ирээд та нар гэр оронд яагаад
байгаа юм бэ гээд уурлахад Э Быг чи тэгээд яах юм толгой руу
нь мөргөөд унагаасан чинь Б босож ирээд Этай барилцаад
авсан. Гаднаас А орж ирээд Э Б хоёрыг нэг нэг удаа
алгадаад салгасан. Э Аг чи яадаг болчихсон юм бэ хоёулаа үзэх
үү гэхэд А гарая гэж хэлээд Б гэрээс гартал Э араас нь
гүйж гарахаар нь бид нар араас нь гарч салгах гэтэл Э А лүү гүйж
ороод цохисон. А Эын нүүр лүү 2-3 удаа цохиод Э
газар унасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 х/
- Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 06
дугаар сарын 14-ний өдөр манай гэрт А, Э, Э,
Б, О бид зургаа 2 шил 0.75 хэмжээтэй архи хувааж уугаад
дууссаны дараа Б Э 2 маргалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг боль
гээд очтол Э намайг мөргөж унагаасан. Э бид хоёр
муудалцаад байж байтал А бид хоёр дээр ирээд Э бид хоёрыг
нэг нэг алгадаад болиулсан. Э А рүү дайраад хоёулаа зодолдох
уу гээд байсан. А гэрээс гараад Э араас нь гарангуутаа
Агийн нүүр лүү нэг цохисон зөрүүлээд А Эын нүүр лүү 2-3
удаа гараараа цохиж байхад Э тэр хоёрыг салгасан. Эын
нүд нь хавдчихсан байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 х/
- Шинжээчийн 7964 тоот дүгнэлт:
1.Б.Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархай дотор ба доод
ханын хугарал, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зүүн
4
хэсэг дэх хуйхан доорх цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл
тогтоогдлоо.
2.4.5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ
гэмтэл байна.
3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр
үүсгэгдэнэ.
7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.
8.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай.
9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч
эмч Ч.Эрдэмболор /хх-ийн 11 х/
- Шинжээчийн 890 тоот дүгнэлт:
1.ШШҮХ-ийн шинжээч Ч.Эрдэмболорын хохирогч Б.Эын гэмтлийн
зэрэг тогтоох зорилгоор хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны
өдрий 7964 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь 7964 тоот шинжээчийн дүгнэлт гаргаж
гэмтлийн зэрэг тогтоохдоо шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд
хамаарна гэсэн заалтыг үндэслэсэн байна.
3.Хохирогч Б.Эын биед учирсан гэх тархи доргилт, нүдний
ухархайн дотор ба доод ханын хугарал, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал,
цус хуралт, духны зүүн хэсэг дэх хуйхан доорх цус хуралт, баруун хацар, зулгаралт
гэмтлүүд нь дөрвөн долоо хоногийн дотор ердийн явцаар эдгэрэх боломжтой.
4.Эын биед учирсан зүүн нүдний хараа бууралт гэмтэл нь цаашид
энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөнө. Шинжээч эмч
С.Чулуунсүх, Т.Чимэд-Очир, Ц.Нандинцэцэг /хх-ийн 76-78 х/
Хувийн байдлын талаарх нотлох баримтууд:
Захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 17-21 х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 х/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 х/
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн
206 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-105 х/
Хохирлын талаарх нотлох баримтууд:
Компьютер томографийн оношлогооны баримт /хх-ийн 12/
“Орбита” эмнэлгийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 28 х/
“Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний картын хуулбар /хх-ийн 29-35 х/
Өвчтний түүхийн хуулбар /хх-ийн 40-47 х/
Хохирлын баримтуудын хуулбар /хх-ийн 86-93 х/ зэрэг нотлох баримтууд
болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь
энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг
хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн
орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106-15 ¨ тоот
хашаанд архидан согтуурсан үедээ Б.Этай муудалцаж түүний нүдэн тус
газар гараараа 3-4 удаа цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний ухархай
дотор ба доод ханын хугарал, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус
хуралт, духны зүүн хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун хацар, эрүүнд
зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Х.Агийн “…2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Б
гэрт ... Б, Э хоёр дахиад барилцаж аваад муудалцаад байхаар
нь би боль гэхэд болихгүй байхаар нь Э, Б хоёрын хацарт нь нэг
нэг удаа алгадсан. Э над руу чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ
гээд над руу дайраад намайг гарч зодолдьё гээд байхаар нь би түрүүлж
Б гэрээс гараад араас Э гарч ирсэн. Э миний нүүр
лүү цохиод хүрч ирэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. ... Би
найздаа гэмтэл учруулсандаа үнэхээр гэмшиж байна. …” /хх-ийн 52-53 х/
Хохирогч Эын “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16
цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
Цэнхэр дэлгүүрийн орчимд найз Б гэрт найзуудаараа уулзаад 0.75-ийн 3
шил архи хувааж уусан. ... А намайг гараад ир гэхээр нь бид хоёр хашаанд
гарсан. А миний зүүн талын нүдрүү гараараа нэг удаа цохиод миний нүд
сонин болоод байхаар нь би нүдээ дараад доошоо бөхийгөөд байж байтал
А дахиад 3-4 удаа нүд рүү гараараа цохисон....” /хх-ийн 8-9 х, шүүх
хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Лхагвадуламын “… юу болсон талаар асуухад А гэдэг найз
нь жаахан маргалдаад би цохичихсон юмаа гэж хэлсэн. Манай дүүгийн нүүр нь
хавдаад зүүн нүд нь нээгдэхгүй, нүүр нь цус болчихсон байсан. …” /хх-ийн 57 х/
Гэрч Б.Бгийн “… Араас нь гараад очиход Э Агийн
нүүр лүү шанаадаад А Эыг нэг гараараа бариад нөгөө гараараа
нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Э гүйж очоод тэр хоёрыг салгасан. …”
/хх-ийн 60-61 х/
Гэрч С.Оийн “… Э Аг чи яадаг болчихсон юм бэ
хоёулаа үзэх үү гэхэд А гарая гэж хэлээд Б гэрээс гартал
Э араас нь гүйж гарахаар бид нар араас нь гарч салгах гэтэл
Э А лүү гүйж очоод цохисон. А Эын нүүр лүү 2-3
удаа цохиод Э газар унасан. …” /хх-ийн 62 х/
Гэрч Г.Б “…2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ...
Э А рүү дайраад хоёулаа зодолдох уу гээд байсан. А
гэрээс гараад Э араас нь гарангуутаа Агийн нүүр лүү нэг цохисон
зөрүүлээд А Эын нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж байхад
Э тэр хоёрыг салгасан. Эын нүд нь хавдчихсан байсан. …”
/хх-ийн 65 х/
Шинжээчийн 7964 тоот дүгнэлт /хх-ийн 11 х/,
Шинжээчийн 890 тоот дүгнэлт:
1.ШШҮХ-ийн шинжээч Ч.Эрдэмболорын хохирогч Б.Эын гэмтлийн
зэрэг тогтоох зорилгоор хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны
өдрий 7964 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь 7964 тоот шинжээчийн дүгнэлт гаргаж
гэмтлийн зэрэг тогтоохдоо шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд
хамаарна гэсэн заалтыг үндэслэсэн байна.
3.Хохирогч Б.Эын биед учирсан гэх тархи доргилт, нүдний
ухархайн дотор ба доод ханын хугарал, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал,
цус хуралт, духны зүүн хэсэг дэх хуйхан доорх цус хуралт, баруун хацар, зулгаралт
гэмтлүүд нь дөрвөн долоо хоногийн дотор ердийн явцаар эдгэрэх боломжтой.
4.Эын биед учирсан зүүн нүдний хараа бууралт гэмтэл нь цаашид
энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөнө. Шинжээч эмч
С.Чулуунсүх, Т.Чимэд-Очир, Ц.Нандинцэцэг /хх-ийн 76-78 х/ зэрэг нотлох
баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Х.Агийн хэрэг болсон нөхцөл байдлын
талаар өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр болон шүүх эмнэлгийн
шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдсон.
Х.Ад холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд
тохирсон.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл
байдлын талаар:
Х.Агийн үйлдэлд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыгн хөнгөрүүлэх
болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар:
Хохирогч Б.Э нь шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн
улмаас нүдэнд учирсан гэмтэлдээ “Орбита” нүдний эмнэлэгт мэс засалд орж, мэс
заслын эмчилгээ хийлгэж нийт 6,327,000 төгрөгийн зардал, “Мөнгөн гүүр” эмнэлэгт
Томографикийн зураг авахуулахад 120,000 төгрөгийн, “Халиун” эмнэлэгт цээжний
зураг авахуулахад 23,000 төгрөгийн, ШШҮХ-н үзлэгийн төлбар 3000 төгрөгийн,
“Цант од” лабораторийн шинжилгээний төлбөрт 36,500 төгрөгийн, “Орбита”
эмнэлгийн эхний үзлэгийн төлбөр 30,000 төгрөг, хяналтын үзлэгийн төлбөр 30,000
төгрөг, бензиний зардалд 185,000 төгрөг, нийт 6,661,500 төгрөгийн зардал гарсан
болох нь хэрэгт цугларсан зардлын баримтуудаар тус тус тогтоогдож байгаа. Иймд
Х.Агээс дээрх 6,661,500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирлыг 1
жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Х.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч
байгаа, учирсан хохирлын хувьд хөнгөн хохирол болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь
ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх
нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд 520 цагийн хугацаагаар
нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн
зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх, түүнд урьд авсан хувийн
баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй
байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,
4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,
37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ
нь:
1.Минжүүр овогт Х.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар Х.Аг 520 /таван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай
ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил
хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
ялтан Х.Ад мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх
хэсэгт заасныг баримтлан Х.Агээс 6,661,500 төгрөгийг гаргуулан хохирогч
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 54-32 тоотод оршин суух
Элжигин овогт Батпүрэвийн Э /РД:УШ91071138/-д олгож, уг хохирлыг
нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х.Ад үүрэг
болгосугай.
5.Х.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан
хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн
зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг
тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол
ялтан Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан
авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ