Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн улсын яллагч С.Энхтуул шүүгдэгч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /№0317/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох 201725030002 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, урьд: -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, -Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 жилийг нэмж нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Б.Г Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Г нь давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг: -2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 21 дүгээр гудамжны 233 тоотод оршин суух Д.Наранчимэгийн өвлийн 2 сууцны цонхоор нэвтрэн орж архи, хаш хөөрөг, дээлийн торго, бугуйн цаг, мөнгөн ээмэг бөгж, эрэгтэй эмэгтэй бүс, монетон ээмэг бөгж зэрэг эд зүйлс хулгайлж 428,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэрийн цонхны гадна талын шилийг хагалж дотор талын торыг нь авч хаяад хулгайч нэвтэрч орсон байсан. Гэрт ороход авдар ухаж авдар дотор байсан 4 шил оросын 12,000 төгрөгийн үнэтэй архи, 4 шил монгол 9000 төгрөгний архи, манай нөхрийн хаш хөөрөг, 350,000 төгрөгийн үнэтэй, мөн дээлийн торго 3 ширхэг нэг бүрийн үнэ нь 60,000 төгрөг, мөн дижитал зургийн аппарат байсан ба 350,000 төгрөгийн үнэтэй, мөн монетон ээмэг бөгж хосоороо байсан 583 сорьцтой 10 гаруй грамм жинтэй, сваровский шигтгээтэй ээмэг, зүүлт, гинж үүнийг 210,000 төгрөгөөр үнэлнэ, мөнгөн ээмэг бөгжний ком 30,000 төгрөгийн үнэтэй, авдарт байсан япон эрэгтэй бугуйн цаг 180,000 төгрөгний үнэтэй, цагаан сарын бэлгэнд авсан байсан эмэгтэй бүс 4 ширхэг нийт үнэ 30,000 төгрөг, эрэгтэй бүс 4 ширхэг нийт үнэ 24,000 төгрөг, орифлеймын эко коллагены ком 1 ширхэг үнэ нь 68,000 төгрөг байгаа юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 56х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 66-67х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 42х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-49х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 4 дүгээр гудамжны 68 тоотод байрлах нийтийн байран дахь Б.Осгомаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж эрэгтэй, эмэгтэй хүний савхин куртик, 32 инчийн зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Осгомаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн өнгөрч байхад нөхөр Сундуйгийн хамтаар гэрээ цоожлоод гарч яваад эгч Цэцэгмаагийнд очсон би нөхөртэйгээ эгчийндээ 2 хоносон. 2015 оны 02 сарын 27-ны орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай өрөөний хаалгаа онгорхой цоожгүй байсан. Тэгэхээр нь гэртээ оролгүй цагдаа дуудсан. Манай гэрийн хувцасны шүүгээнд байсан эрэгтэй эмэгтэй хар өнгийн савхин дээл, 32 инчийн зурагт, эрэгтэй пүүз эмэгтэй хүний гоёлын зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 128х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 133х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 110х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 112-118х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 5 дугаар гудамжны 36Б тоотод оршин суух Б.Алтантөрийн монгол гэрийн хаалгыг эвдэн орж самсунг брэндийн 40 инчийн эл си ди зурагт хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Алтантөрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймагт ажилтай явж байсан. Намайг хөдөө ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо баруун тасганы 5-36 Б тоот болох манай гэрт 2015 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хулгай ороод зурагт аваад явсан байна гэж дүү Отгонжаргал утсаар хэлсэн. Манай гэрээс самсунг маркийн 40 3 инчийн зурагт алдагдсан. Хар өнгийн 3 ди зурагт байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 157х/, Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 22-23 цагийн хооронд хөдөөнөөс Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 5-36 Б тоотод байх ах Алтантөрийн гэрт ирэхэд гэрт хүн байхгүй цоожтой байсан. Би гэрт орж хоноод 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 09 цагийн үед хичээлдээ явсан гэрт хүн үлдээгүй. Тухайн үед ах Алтантөр хөдөө явсан байсан. Би орой 20 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалга цоожтой цоожны хажуу талд хаалганы мод зурагдсан байсан. Би түлхүүрээ хийгээд онгойлгох гэсэн түлхүүрээр онгойхгүй байсан. ... хаалгаа онгойлгоод гэрт ороход 40 инчийн зурагт алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 158х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 164х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 139х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 141-145х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-796 Б тоотод байх Л.Шүрэн-Эрдэнийн эзэмшлийн гражаас аккумлятор, машин угаадаг мотор, домкрат, кений гар таслагч, кений гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 490,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Шүрэн-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Алтанхүү гадуур явж байгаад оройн 22 цаг 30 минутын үед 04-64 УНА Киа лотез маркийн автомашинаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-796 Б тоотод байрлах авто гражид тавиад гэртээ орж амарсан. 2015 оны 05 сарын 03-ны өдөр 12 цагийн үед би гадагшаа явахаар гражид тавьсан машинаа асаах гэтэл болохгүй болохоор нь машиныхаа хамрыг сөхөөд хартал аккумлятор байхгүй байхаар нь гайхаад гражид байсан эд зүйлээ шалгахад дугуй засварын өрөөнд байсан цоож эвдэрсэн дотор нь байсан гар тасдагч, домкрат, машин угаалгын мотор, гагнуурын аппарат зэрэг алга болсон байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 175-176х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 177х/, шүүгдэгч Б.Галбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 182-187х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 01 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 9 дүгээр гудамжны 161 тоотод оршин суух Б.Гомбосүрэнгийн өвлийн байшингийн хаалгыг эвдэн орж куртик, хөөрөг, мөнгөн бугуйвч, хүүхдийн куртик зэрэг эд зүйл хулгайлж 268,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн тасганы 9-161 тоот хаяганд 2007 оноос хойш оршин сууж байгаа ба 2015 оны 10 сараас хойш эхнэрийн хамт охины байранд оршин сууж байгаа. Манай хашаа байшин эзэнгүй байсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 сарын 17-ны өдөр 12 цагийн үед хашаа байшингаа эргэж ирэхэд хэвийн байсан. 2016 оны 01 сарын 21-ний өглөө 10 цаг 30 минутын үед хашаа байшингаа эргэж ирэхэд манай хашааны хаалга онгорхой байшингийн хаалганууд онгорхой цоож нь эвдэрсэн байдалтай байхаар нь байшин луугаа орж харахад гэрийн бүх эд зүйлийг онгичоод хувцас хунарыг газар овоолоод орхичихсон 4 байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 5 цаасан хайрцагтай Орос улсад үйлдвэрлэгдсэн чихэр печень, эрэгтэй загварын мөнгөн бүс, камер, хүүхдийн куртикнууд, хүүхдийн манан хөөрөг, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 101-102х/, Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 103х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 87х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 94-99х/ зэрэг нотлох баримтуудаар, - 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 23 дугаар гудамжны 265 тоотод оршин суух Г.Саранцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, хөөрөг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 23-265 тоотод байрлах гэрээсээ гарсан. Орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны том өрөөний вакум цонх хагас онгорхой байхаар нь хаалгаа түлхүүрээр онгойлгоод гэртээ ороход манай гэрийн хамаг эд зүйлийг онгичоод хаячихсан том өрөөний шүүгээнд байсан зөөврийн компьютер болон том өрөөний сервантны дээд талын тавиур дээр байсан дунд гарын хөөрөг зэрэг эд зүйл байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /1ххийн 82-83х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 84х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 70х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, -2015 оны 7 дугаар сарын 03-наас 7 дугаар сарын 07-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгайд оршин суух Р.Лхамсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хөргөгч, илгэн гутал зэргийг хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орж хөргөгч, миний гутал зэргийг хулгайлаад гэрийн дотор байсан эд хогшлыг бусниулж хаясан байсан. Намайг гэртээ ирэхээсЗ-4 хоногий өмнө манай нөхрийн дүү Түвшинжаргал манай гэрт очиж эргэж үзэхэд ямар нэгэн хулгай орсон юмгүй зүгээр байсан гэсэн. Тэрнээс хойш хулгай орсон байх..." гэх мэдүүлэг /2ххийн 54х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 52х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 41х/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 43-46х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3284 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 56х/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 155-156х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, -2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамж 96 тоотод оршин суух С.Оюуны өвлийн байшингийн цонхыг эвдэн орж Ти Эл Си брэндийн эл си ди дэлгэцтэй зурагт хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь, 5 шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: "... манай байшингийн цонхны төмөр хаалтыг нь хөшиж ороод салхивчаар хулгай ороод 39 инчийн эл си ди зурагтыг хулгайлан аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 244х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 241х/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 227х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 229-233х/, болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, -2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамжны 592 тоотод оршин суух Г.Ариундэлгэрийн монгол гэрийн цоожийг эвдэн орж Монел брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ариундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ... нөхөр бид 2 орой 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэр дотроосоо цоожтой, гэрийн өрх бүтээлгээстэй байхаар нь хүүгээ гэртээ унтаж байгаа юм байх гэж бодоод хаалгаа гаднаас нилээд удаан нүдсэн чинь онгойлгохгүй байхаар нь гэрт хулгай орсон байсан. Гэрийн хойморт байсан Монел маркийн 32 инчийн эл си ди зурагт хулгайд алдсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 91- 92х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 112х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 82х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 83-86х/ гэрч Г.Хадбаатар /2хх-ийн 93- 94х/, Б.Цагаан /2хх-ийн 95-96х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 157х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, -2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Эрдэнэчимэгийн түрээслэж байсан Тайхар нэртэй пабын цонхоор нэвтрэн орж архи, гар утас, зөөврийн компьютер, камерын радиатор, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлж 1.841.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө миний түрээсээр ажиллуулдаг Тайхар нэртэй пабын цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Барны текен дээр байсан 0,75 гр-н Хар чингис архи 1 ш, экс архи 1 ширхэг, самсунг эс-2 гар утас 1 ширхэг, скай гар утас 1 ширхэг, самсунг 2 сим ордог гар утас 1 ширхэг, эникол гар утас 1 ширхэг, 0,75 гр-тай Улаанбаатар архи 10 ширхэг, 0,5 гр-тай архи 8 ширхэг, акер маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хайрцаганд тусдаа 130,000 төгрөг, давхар пасканд байсан 60,000 төгрөг, камерын радиатор эдгээр зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 147-148х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 151х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 131х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 132-140х/ гэрч Б.Батчимэг /2хх-ийн 150х/-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 158х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 6 -2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 8 дугаар гудамжны 33 тоотод оршин суух Г.Нямдаваагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга, зэс аяга, хөөрөг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, сахиусны толь зэрэг эд зүйл хулгайлж 885.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай хашаанд хүн байхгүй 12-16 цагийн хооронд хүүгийн бөөгийн гэр лүү хулгайч хаалганы цоожийг эвдэж ороод мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хаш чулуун хөөрөг 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, зэс бугуйвч 2 ширхэг, сахиусын жижиг том 2 толь зэргийг хулгайлж аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 179-180х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 181х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 173х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 174-176х/, сэжигтэний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 206- 207х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 8 гудамж 215 тоотод оршин суух Ш.Эрдэнэтөгсийн өвлийн байшингийн хаалгыг эвдэн орж алтан ээмэг, монетон ээмэг, сувдан шигтгээтэй ээмэг бөгжний хослол, оюу шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ... 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрийн бор өнгийн сервантан дотор байсан 1 ширхэг мөнгөн аяга, гахайн сүүлтэй алтан ээмэг, талстай цулгай монетон ээмэг, сувдан шигтгээтэй ээмэг бөгжний хослол, оюу шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол алдагдсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 240-241х/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 244х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 222х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 223-228х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Б.Галбадрах нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03- ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж 7 байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав. Иймд Б.Галбадрахыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байр агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Галбадрахын үйлдсэн хулгайн гэмт үйлдлүүдийн гэм хорын хохирол нь огт төлөгдөөгүй байх ба түүнээс нийт 8.212.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Наранчимэгт 428.000 төгрөгийг, Б.Осгомаад 400.000 төгрөгийг, Б.Алтантөрт 400.000 төгрөгийг, Л.Шүрэн-Эрдэнэд 490.000 төгрөгийг, Б.Гомбосүрэнд 268.000 төгрөгийг, Г.Саранцэцэгт 650.000 төгрөгийг, Р.Лхамсүрэнд 640.000 төгрөгийг, С.Оюунд 640.000 төгрөгийг, Г.Ариундэлгэрт 250.000 төгрөгийг, С.Эрдэнэчимэгт 1.841.500 төгрөгийг, Г.Нямдаваад 885.000 төгрөгийг, Ш.Эрдэнэтөгсөд 1.320.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Б.Галбадрахад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахын цагдан хоригдсон нийт 388 /гурван зуун наян найм/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх 8 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас нийт 8.212.500 төгрөг гаргуулж, хохирогч Д.Наранчимэг /РД:ФМ57051266/-д 428.000 /дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгийг, хохирогч Б.Осгомаа /РД:СТ72012105/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Алтантөр /РД:АИ69041534/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Л.Шүрэн-Эрдэнэ /РД:ХЩ78093061/-д 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Ө.Гомбосүрэн /РД:ЙР50020315/-д 268.000 /хоёр зуун жаран найман мянга/ төгрөгийг, хохирогч Г.Саранцэцэг /РД:ТВ78032401/-д 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэн /РД:ДЕ87091506/-д 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч С.Оюун /РД:ЧЙ59082821/-д 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Г.Ариундэлгэр /РД:ЙБ78041605/-т 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч С.Эрдэнэчимэг /РД:ЧН71122702/-д 1.841.500 /нэг сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Г.Нямдаваа /РД:ПА66022811/-д 885.000 /найман зуун наян таван мянга/ төгрөгийг, хохирогч Ш.Эрдэнэтөгс /РД:ЧН60030168/-д 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч Б.Галбадрахын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдсугай. 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ