| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/120 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Ш.Баярзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л-ын Б-т холбогдох эрүүгийн 2019000000047 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг, “Аман-Ус”, Айлбаян гудамжны 16-4 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн 4 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 05 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон бөгөөд хяналтын хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр дууссан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд дүйцүүлэн тооцоход 40 хоногийн хорих ялыг 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 02 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Ш овогт Л-ын Б, регистрийн дугаар:ЕЛ92022819
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Л.Батбаяр нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “My music” баарны ойролцоо иргэн П.Сувданчимэгийн самсунг эс-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Л.Батбаярын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Хохирогч П.Сувданчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дунд сургуулийн найз болох Соёлмааг гэртээ 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой ойролцоогоор 22 цаг болж байхад дуудаад “Хоёулаа зул хийж мандуулъя, тэгээд бас ханш нээсэн өдөр юм байна, тиймээс хоёулаа талийгаачдыг хүндэтгээд зул хийж мандуулъя” гээд дуудсан. Тэгээд Соёлмаа бид хоёр гэртээ юм ярьж, зулаа хийж дуусгаад манайхаас бараг 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд хамт “Алтан говь”-ийн чиглэлтэй алхаж яваад 23 цаг болж байхад Соёлмааг гэр рүү нь дөхүүлээд буцаад би гэр рүүгээ алхсан. Манай байрны гадаа гэрэлгүй, хүнгүй байсан. Би “Гуа тээг” гэх дэлгүүрийн тэндээс бага хүү болох Жаргалсайханы 96111432 гэх дугаар руу залгаж, бэр болох Бямбадэлгэртэй ярьж байхдаа булан эргээд, гэнэт нэг 24-28 настай, хар бараан царайтай, тод өнгийн малгайтай цамцтай, халимаг үстэй залуу гарч ирээд утсаар ярьж байсан чинь гараас хүчтэй булааж авахад гарных нь хүчинд түлхэгдээд би саваад унасан. Тэгээд би газраас босохдоо манай байрны 1 давхрын айлын цонхыг тогшоод “Би дээрэмдүүлчихлээ” гээд орилсон. Тухайн үед залууг зугтахад манай байрны 1 давхрын айлын цонх гэрэлтэй байсан учраас содон шинж тэмдгийг харсан юм. Тухайн залуу зүүн хойд зүг рүү булан тойроод зугтаад гүйсэн. Намайг дээрэмдсэн залуу хойшоо гүйгээд явсан, би айсандаа цагдаа руу гүйсэн. Тэгээд замд нэг залуутай таараад утсыг нь гуйж аваад цагдаа руу залгатал “Дуудлага хүлээн авсан. Танай хүү болох Жаргалсайхан нь цагдаагийн 102 дугаарын утас руу сая мэдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд би буцаад байр руугаа явсан, байрны үүдэнд манай 1 давхрын хөршүүд болох Энхмаа хоёр охинтойгоо гурвуулаа зогсоод намайг хараад манай хөршүүд “Та зүгээр үү, гадаа дуу чимээтэй, согтуу хүмүүс зодолдоод байгаа юм болов уу гэсэн чинь та цонх нүдээд би дээрэмдүүлчихлээ гэж хашгирахаар чинь бид хувцсаа өмсөөд гарч ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаа нар ирсэн... Би самсунг эс-6 маркийн гар утсаа алдсан. Гадуураа улаан өнгийн хавтастай байсан. Өөр алдсан зүйл байхгүй. Би гар утсаа буцааж хүлээж авсан байгаа. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Намайг дээрэмдсэн залуу надад зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй... Би эд зүйлийн үнэлгээ гаргуулахад 30 000 төгрөг, утасны хавтасны үнэлгээ гаргуулахад 10 000 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд үзүүлэхэд 8 000 төгрөг, нийт 48 000 төгрөг зарцуулснаа нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-14 дүгээр хуудас, 36-38 дугаар хуудас/,
Гэрч Г.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сувданчимэг 2-3 хоногийн дараа утсаар надад хэлэхдээ би чамаас салаад яг гэрлүүгээ орох гээд явж байтал утсаа дээрэмдүүлсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч О.Идэрборын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ганц шил архи ууя гээд Батдоржид мөнгөө өгөхөөр нь Батдорж дэлгүүр орж, 0.5 литрийн ерөөл нэртэй архи авсан. Тэгээд бид “Мөнгөн-Эрдэнэ” дэлгүүрийн баруун талын 2 давхар байшингийн зүүн талд гадаа сууцгааж байгаад авсан архиа ууцгаасан. Батдорж архинаас нэг удаагийн цаасан аягаар 2 удаа уусан... Тэгээд яваад өгсөн. Батбаяр бид хоёр үлдээд архиа ууж дуусгасан. Уусан архины шилээ тэр газартаа орхичихоод би салаад хойшоо Батдоржийн гэрлүү явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч О.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайд өөр хүн байгаагүй. Манай том өрөөний цонх гэрэлтэй байсан юм. Тэгээд юу болсон юм бол гэж бодоод 10 минут орчмын дараа том охин Амгаланг дагуулаад гэрээс гараад очтол Сувданчимэг “My music” баарны урд Сангийн далай дэлгүүрийн хойно утсаар яриад зогсож байсан. Дэргэд нь эрэгтэй хүн байсан. Тэгээд зүүн тийш явсан. Тэр хүнийг би танихгүй. Би Сувданчимэг эгчээс юу болсон гэж асуухад сая намайг хүн дээрэмдээд миний утсыг булаагаадI явчихлаа хүний утас гуйгаад цагдаад дуудлага өглөө гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Х
өрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 436 дугаартай “...Самсунг эс-6 маркийн гар утас 150 000 төгрөг ...” , 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 472 дугаартай “... Самсунг эс-6 маркийн гар утасны хавтас 10 000 төгрөг...” гэсэн дүгнэлтүүд /хх-ийн 25-30 дугаар хуудас/, Шүүгдэгч Л.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед Идэрбор, Батдорж хоёртой цуг оройны 17 цаг хүртэл архи уусан. Тэгээд би Идэрбор, Батдорж хоёроос салаад Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1-111 тоотод гэртээ очоод байж байгаад орой 21 цагийн үед буцаж гараад 1 дүгээр 58 айлд байрлах дэлгүүрээс 4 ширхэг улаан шонхор тамхи худалдан авсан. Тэгээд би буцаад гэртээ харих гээд “Му music” баарны урд талд явж байгаад нэг эмэгтэй хүн явж байхад ардаас нь дагаад хойшоо харанхуй газар луу ороход нь урдаас нь дайрч унагаагаад улаан өнгийн гадартай самсунг эс-7 маркын гар утсыг нь аваад баруун хойшоо зугтаагаад шахмал түлшний хашааг давж ороод гаднах гэрийг нь тухайн шахмал түлшний хашаан дотор хаясан харин утсыг нь Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1-111 тоот хашаанд байрлах машины грашан дотор нуусан. Хэрэг болох үед 23 цаг 30 минутын орчим болж байсан би утсыг нь асааж үзэхэд цаг 23 цаг 32 минут болж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Батбаяр нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “My music” баарны ойролцоо иргэн П.Сувданчимэгийн самсунг эс-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн үйл явдал болсон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2020 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр гэрч Л.Батбаярын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч П.Сувданчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дунд сургуулийн найз болох Соёлмааг гэртээ 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой ойролцоогоор 22 цаг болж байхад дуудаад “Хоёулаа зул хийж мандуулъя, тэгээд бас ханш нээсэн өдөр юм байна, тиймээс хоёулаа талийгаачдыг хүндэтгээд зул хийж мандуулъя” гээд дуудсан. Тэгээд Соёлмаа бид хоёр гэртээ юм ярьж, зулаа хийж дуусгаад манайхаас бараг 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд хамт “Алтан говь”-ийн чиглэлтэй алхаж яваад 23 цаг болж байхад Соёлмааг гэр рүү нь дөхүүлээд буцаад би гэр рүүгээ алхсан. Манай байрны гадаа гэрэлгүй, хүнгүй байсан. Би “Гуа тээг” гэх дэлгүүрийн тэндээс бага хүү болох Жаргалсайханы 96111432 гэх дугаар руу залгаж, бэр болох Бямбадэлгэртэй ярьж байхдаа булан эргэтэл гэнэт 24- 28 настай, хар бараан царайтай, тод өнгийн малгайтай цамцтай, халимаг үстэй залуу гарч ирээд утсаар ярьж байсан чинь гараас хүчтэй утас булааж авахад гарных нь хүчинд түлхэгдээд би саваад унасан. Тэгээд би газраас босохдоо манай байрны 1 давхрын айлын цонхыг тогшоод “Би дээрэмдүүлчихлээ” гээд орилсон. Тухайн үед залууг зугтахад манай байрны 1 давхрын айлын цонх гэрэлтэй байсан учраас содон шинж тэмдгийг харсан юм. Тухайн залуу зүүн хойд зүг рүү булан тойроод зугтаад гүйсэн. Намайг дээрэмдсэн залуу хойшоо гүйгээд явсан, би айсандаа цагдаа руу гүйсэн. Тэгээд замд нэг залуутай таараад утсыг нь гуйж аваад цагдаа руу залгатал “Дуудлага хүлээн авсан. Танай хүү болох Жаргалсайхан нь цагдаагийн 102 дугаарын утас руу сая мэдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд би буцаад байр руугаа явсан байрны үүдэнд манай 1 давхрын хөршүүд болох Энхмаа хоёр охинтойгоо гурвуулаа зогсоод намайг хараад манай хөршүүд “Та зүгээр үү гадаа дуу чимээтэй, согтуу хүмүүс зодолдоод байгаа юм боловуу гэсэн чинь та цонх нүдээд би дээрэмдүүлчихлээ гэж хашгирахаар чинь бид хувцсаа өмсөөд гарч ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаа нар ирсэн... Би самсунг эс-6 маркийн гар утсаа алдсан. Гадуураа улаан өнгийн хавтастай байсан. Өөр алдсан зүйл байхгүй. Би гар утсаа буцааж хүлээж авсан байгаа Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Намайг дээрэмдсэн залуу надад зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй... Би эд зүйлийн үнэлгээ гаргуулахад 30 000 төгрөг, утасны хавтасны үнэлгээ гаргуулахад 10 000 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд үзүүлэхэд 8 000 төгрөг, нийт 48 000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сувданчимэг 2-3 хоногийн дараа утсаар надад хэлэхдээ би чамаас салаад яг гэрлүүгээ орох гээд явж байтал утсаа дээрэмдүүлсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Идэрборын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ганц шил архи ууя гээд Батдоржид мөнгөө өгөхөөр нь Батдорж дэлгүүр орж, 0.5 литрийн ерөөл нэртэй архи авсан. Тэгээд бид “Мөнгөн-Эрдэнэ” дэлгүүрийн баруун талын 2 давхар байшингийн зүүн талд гадаа сууцгааж байгаад авсан архиа ууцгаасан. Батдорж архинаас нэг удаагийн цаасан аягаар 2 удаа уусан... Тэгээд яваад өгсөн. Батбаяр бид хоёр үлдээд архиа ууж дуусгасан. Уусан архины шилээ тэр газартаа орхичихоод би салаад хойшоо Батдоржийн гэрлүү явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайд өөр хүн байгаагүй.
Манай том өрөөний цонх гэрэлтэй байсан юм. Тэгээд юу болсон юм бол гэж бодоод 10 минут орчмын дараа том охин Амгаланг дагуулаад гэрээс гараад очтол Сувданчимэг “My music” баарны урд Сангийн далай дэлгүүрийн хойно утсаар яриад зогсож байсан. Дэргэд нь эрэгтэй хүн байсан.
Тэгээд зүүн тийш явсан. Тэр хүнийг би танихгүй. Би Сувданчимэг эгчээс юу болсон гэж асуухад сая намайг хүн дээрэмдээд миний утсыг булаагаадI явчихлаа, хүний утас гуйгаад цагдаад дуудлага өглөө гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед Идэрбор, Батдорж хоёртой цуг оройны 17 цаг хүртэл архи уусан. Тэгээд би Идэрбор, Батдорж хоёроос салаад Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1-111 тоотод гэртээ очоод байж байгаад орой 21 цагийн үед буцаж гараад 1 дүгээр 58 айлд байрлах дэлгүүрээс 4 ширхэг улаан шонхор тамхи худалдан авсан. Тэгээд би буцаад гэртээ харих гээд “Му music” баарны урд талд явж байгаад нэг эмэгтэй хүн явж байхад нь ардаас нь дагаад хойшоо харанхуй газар луу ороход нь урдаас нь дайрч унагаагаад улаан өнгийн гадартай самсунг эс-6 маркын гар утсыг нь аваад баруун хойшоо зугтаагаад шахмал түлшний хашааг давж ороод гаднах гэрийг нь тухайн шахмал түлшний хашаан дотор хаясан, харин утсыг нь Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1-111 тоот хашаанд байрлах машины граж дотор нуусан.
Хэрэг болох үед 23 цаг 30 минутын орчим болж байсан, би утсыг нь асааж үзэхэд цаг 23 цаг 32 минут болж байсан...” гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 436 дугаартай “...Самсунг эс-6 маркийн гар утас 150 000 төгрөг ...” , 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 472 дугаартай “... Самсунг эс-6 маркийн гар утасны хавтас 10 000 төгрөг...” гэсэн дүгнэлтүүд болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Батбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Шарнууд овогт Лхамдандарын Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугасайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан /дээрэмдэх гэмт хэрэг/ санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэгш харгалзан ял шийтгэл оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Батбаяр нь урьд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ял шийтгүүлэхийн өмнө 2020 оны 04 дүгээр сарын 04-ны шөнө бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦ/32 дугаарт шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Батбаярын цагдан хоригдсон 210 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч П.Сувданчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын үндэсэн дээр 48 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Батбаяр урьд авсан цагдхорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Л-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2020 оны 04 дүгээр сарын 06-ный өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сар 10 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 4 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Л.Б-ын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-ын цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-аас 48 000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Сувданчимэгт олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА