Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1214

 

 

        2020         12                   11                                                 2020/ШЦТ/1214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч М.А , өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос;

М.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0368 31398 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.А  нь Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .................. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн;

2.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 20.7 дугаар зүйлийн

 

 

 

2

 

- /

 

2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон (РД:......................).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.А  нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн ........... тоотод оршин суух Д.Ж ы эзэмшлийн байшингаас мөнгөний гахай, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гинж, нүдний шил, шинэ цагийн хөөрөг, хөөрөгний дайлан, бэлэн 460.000 төгрөгзэрэг нийт 1,915.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ:

Найз Номин-Эрдэнийн гэрийнхэн байхгүй, дүү нь байгаа гэхээр нь Баруун салааны 2 дугаар буудалд байх гэрт нь очсон. Очиход нэг хашаанд хоёр байшин байсан. Өглөө нь хойд байшин руу нь ус оруулах гээд орсон. Номин-Эрдэнэ намайг анзаараагүй, би гинж, цаг, нүдний шил, хөөрөг авсан. Дараа нь гахайтай мөнгө авсан гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0368 31398 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Манай гэр бүлийнхэн Сэлэнгэ аймагт амарч байгаад 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед гэртээ иртэл манай гэрт байсан 460.000 төгрөгтэй мөнгөний гахай, миний хоёр ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, нүдний шил, дайлантай хөөрөг алга болсон байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дайлантай хөөрөг гэж бичүүлээгүй. Харин дараа нь гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзсэн чинь миний зүү ороосон дайлантай хөөрөг алга болсон байхаар нь цагдаад хандсан. Би дотроо 460.000 төгрөгтэй бор шаргал өнгийн мөнгөний гахайтай авдраа 2019 оны 3 дугаар сарын эхээр хүнээс авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ. Смарт маркийн хар өнгийн бугуйн цагаа 50.000 төгрөгөөр, Контас маркийн механик бугуйн цагаа 50.000 төгрөгөөр, мөнгөн гинжээ 240.000 төгрөгөөр, хар
 

3

 

өнгийн нүдний шилээ 20,000 төгрөгөөр, цагаан өнгийн чулуутай, даваа толгойтой, зэсэн нуухтай шинэ хөөргөө 80.000 төгрөгөөр, зүү ороосон, 8 тахилтай, хийморийн морьтой, улаан өнгийн хөөрөгний дайлангаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...Бэр охин Номуунцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнийн найз залуу М.А  манай хүү Хасарын гэрт Номин- Эрдэнэ, түүний төрсөн дүү Намуунцэцэг нартай 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12- ны өдрийн хооронд ирж хоносон байсан. Би М.А  гэх залууг сэжиглэж байна. 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн өглөө М.А  манай гэрийг онгойлгож ороод мөнгөний авдартай гахайг аваад гарч байсныг Намуунцэцэг харсан гэж надад хэлсэн. М.А  Намуунцэцэгийг “энэ айл руу орсоныг хэлвэл ална шүү” гэж айлгасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),

- хохирогчоор дахин 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...Би өөрт учирсан хохирол болох 1.915.000 төгрөгийг М.А гаас дансаар шилжүүлж авсан. Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ...” гэх мэдүүлэг {хавтаст хэргийн 54 дүгээр тал),

  1. Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...Миний төрсөн эгч Намуунбаяр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоотод амьдардаг. Би эгчийнхээ гэрт дүү Намуунцэцэгийн хамт зуны амралтаараа амьдарч байгаа. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай эгч нөхөр болон хадам аав, ээжийн хамт Сэлэнгэ аймаг руу зугаалахаар явсан. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр найз залуу болох М.А  надтай уулзахаар тэдний гэрт 22 цагийн орчимд ирсэн. ...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай эгч нөхөр болон хадам аав, ээжийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ороод удалгүй манай гэрт байсан мөнгөний авдартай гахай алга болсон байна гэсэн. ...М.А  тэр өдөр надаас огт салаагүй. Бид нойл орохдоо хүртэл хамт орж байсан. Тухайн өдөр М.А  хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан пүүз, цагаан фудволк, цагаан өнгийн саравчтай малгай, нүдний шил, үүрдэг жижиг цүнхтэй байсан. Цүнхэнд нь юу байсныг сайн мэдэхгүй байна. Бид гурвыг хамт явж байхад цүнхнээсээ утас болон түрийвчээ гаргаж ирээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-гэрчээр дахин 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн“...Дүү Намуунцэцэг надад хэлэхдээ хэрэг болдог өдөр Намуунцэцэг өглөө 07 цагийн үед сэрээд буйдан дээр миний утсаар тоглож байхад М.А  надтай хамт унтсан жижиг өрөөнөөс гарч ирээд том өрөөний тавиур дээр байсан Жаргалсайхан ахын гэрийн түлхүүрийг авч хаалгыг нь онгойлгож ороод мөнгөний гахай авч хашаанаас гарахаар нь Намуунцэцэг хойноос нь очиж хашааны завсраар харсан гэсэн, Тэгэхэд хашааны ёроол дагаж ургасан өвсөн дунд гахайг хагалаад тэнд нь хаясан гэж байсан. Энэ тухайгаа М.А г явсаны дараа, Жаргалсайхан ахын гэрт хулгай орсон орой нь надад хэлсэн. М.А г явахынх нь

 

4

 

өмнө гар утсыг нь үзэхэд өөрөө салсан эхнэрийнх нь утасны дугаар гэж тайлбарлах дугаараас “хүүхдэд чинь мөнгө хэрэгтэй байна’’ гэсэн мессеж ирсэн байсныг олж уншсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал),

  1. Насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

"...2019 оны 7 дугаар сарын 12-ны өглөө би 07 цагийн үед сэрээд Номин-Эрдэнэ эгчийн гар утсаар тоглоом тоглоод сууж байсан чинь М.А  ах унтаж байгаад сэрээд гадаа гарч бие засчихаад орж ирсэн. Над дээр ирээд "ахын дүү энэ хажуу талын байшинд хүн амьдардаг юм уу” гэж асуухаар нь “хүн амьдардаг байх, одоо хүн байхгүй, цоожтой" гэж хэлээд зурагтны урд талын тавиур дээр байсан улаан өнгийн оосортой түлхүүрийг аваад нуух гээд зүүн гартаа бариад зогсож байсан чинь М.А  ах түлхүүрийг миний гараас булааж аваад гэрээс гараад явахаар нь би байшингийн цонхоор М.А  ахыг хаашаа явж байгааг нь хартал хажуу талын ягаан өнгийн жижиг байшин руу хаалгыг нь түлхүүрээр онгойлгоод орсон. Байшингаас гараад хартал буцаж гарч ирээд жижиг байшингийн хаалгыг түгжихээр нь “та яагаад танихгүй айлын гэр рүү орж байгаа юм, цагдаа дуудлаа” гэсэн чинь “чамайг ална шүү, ямар зэвүүн бацаан бэ, эгчдээ намайг хэлэх юм бол эгчтэй чинь хамт ална шүү” гэж хэлээд айлаас авч гарч ирсэн мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг аваад халаасандаа хийгээд намайг дагуулаад гэр рүү орсон. Цагдаа болон эгчдээ хэлэх юм бол би чамайг ална шүү гээд байхаар нь би айгаад Номин-Эрдэнэ эгч болон цагдаад хэлээгүй. Би М.А  ахыг танихгүй, тэр өдөр анх харсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-гэрчийн дахин 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн“...Би тэр ахыг харвал шууд танина. Нэрийг нь Амараа гэж дуудаж байсан. Их содон шар царайтай, туранхай, өндөр ах байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар тал),

  1. Шүүгдэгч М.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

-2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 12-ны өглөө

10 цагөнгөрч байхад босоод цай унд уучихаад 12 цагийн үед Номин-Эрдэнэ, Намуунцэцэг бид гурав хажуу талын жижиг байшингийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгож ороод усны сав авсан юм. Тэр хооронд би тухайн айлын шүүгээн дээр байсан эрэгтэй хүний хар өнгийн нүдний шилийг авч толгой дээрээ тавиад, эрэгтэй хүний хоёр ширхэг бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн гинжийг шилэн тавиур дээрээс авч куртикнийхээ халаасанд хийчихээд эргээд хартал бор шүүгээн дээр мөнгөний гахай, хөөрөгний дайлан байхаар нь аваад Номин- Эрдэнэ, Намуунцэцэг хоёрын нүдийг хариулж байгаад үүрч явсан хар өнгийн жижиг цүнхэндээ хийж тухайн айлаас гарсан. Номин-Эрдэнэ намайг эд зүйл авсныг анзаараагүй. Хаалгыг нь түгжээд, Намуунцэцэг, Номин-Эрдэнэ хоёрыг хувцсаа өмсөх гээд том байшин руу орохоор нь би нойл орлоо гэж хэлээд гудамж руу гарч цүнхээ ухаж мөнгөний гахайг

 

5

 

хагалж үзтэл дотроос нь 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гарч ирэхээр нь халаасандаа хийсэн. ...хөөрөгний дайланг үзтэл дотроос нь цагаан өнгийн чулуутай хөөрөг гарч ирэхээр нь Хархорин зах орж явуулын хүнд 5.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгийг нь хувьдаа тамхи, хоол унд авч дуусгасан. Хоёр ширхэг бугуйн цаг, гинжийг зүүж хэрэглэж байгаад хаясан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166-168 дугаар тал),

  1. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг учралын газар буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-32 дугаар тал),
  2. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоот гэх бөгөөд ...уг хашааны баруун урд буланд байх ертөнцийн зүүн тийш хаалга, цонхтой улаан тоосгон байшинг зааж Амараа ахын мөнгөний гахай авсан байшин гэв. ...буйдан дээр утсаар тоглож байхад Амараа ах надаас түлхүүр аваад гарахаар нь энэ цонхоор хаашаа явах нь уу гэж харсан гэж зочны өрөөний хоёр цонхны зүүн талын цонх руу заах ба .. .Амараа ах тэр байшин руу орж (хохирогч Жаргалсайханы байшинг зааж) мөнгөний гахай барьж гарч ирээд хашаанаас гарсан. Тэгэхээр нь ...гэрээс гараад харахад ...хойноос урагш сунгасан байрлалтай хашааны байшингийн зүүн хэсэгтэй залгаа хэсэгт мөнгөний гахайг хагалж байсан гэж заасан. ..." гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-40 дүгээр тал),
  3. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгт сэжигтэй этгээдийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулав. Таньж олуулах гэж байгаа М.А гийн гэрэл зургийг 2 гэсэн тэмдэглэлд байрлуулсан болно.

Асуулт: Танд 1-4 хүртэл дугаарлаж тавьсан гэрэл зургийг харууллаа. Тухайн гэрэл зураг дотроос Д.Ж ы гэрт орж эд зүйлс хулгайлсан хүний гэрэл зураг хэд дэх зураг дээр байгааг хэлнэ үү гэхэд

Хариулт: Би 1-4 гэж дугаарласан зургийг харлаа. Д.Ж  ахын гэрт орж эд зүйлс хулгайлсан хүний гэрэл зураг 2 дугаар дээр байрлуулсан хүний зураг мөн байна. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-46 дугаар тал),

  1. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19/166 дугаартай “...хохирогч Д.Ж ы хулгайд алдагдсан эд зүйлийн нийт үнийг
  1. төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 73 дугаар тал),
 

6

 
  1. Хохирогч Д.Ж аас хохирлын мөнгө хүлээн авсан тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 179 дүгээр тал),

Шуугдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

  1. Шүүгдэгч М.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 115дугаартал), Чингэлтэй дүүргийн 17 дугаархорооны Засагдаргын тодорхойлолт (хавтаст хэргийн 110 дугаар тал), Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 117-149 дүгээр тал), ялын тооцоо (хавтаст хэргийн 178 дугаар тал), М.А гийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 83, 86, 99, 103 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжпэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.А  нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоотод оршин суух ДЖаргалсайханы эзэмшлийн байшингаас 1.915.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

  1. дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх" байр суурьтай оролцохоо илэрхийлж, хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд маргахгүй, харин хэргийн зүйлчлэлд маргаж байна, учир нь тухайн айлын байшинд хууль бусаар нэвтрээгүй, усанд явах зорилгоор сав авах гэж Номин-Эрдэнийн хамт гурвуулаа орсон байдаг тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Мөн шүүгдэгч нь гэм буруугийн талаар буюу орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэж маргасан.

 

7

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.А  нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоотод оршин суух иргэн Д.Ж ы эзэмшлийн байшингаас мөнгөний гахай, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гинж, нүдний шил, шинэ цагийн хөөрөг, хөөрөгний дайлан, бэлэн 460.000 төгрөг зэрэг нийт

  1. төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэр бүлийнхэн Сэлэнгэ аймагт амарч байгаад 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед гэртээ иртэл манай гэрт байсан 460.000 төгрөгтэй мөнгөний гахай, миний хоёр ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, нүдний шил, дайлантай хөөрөг алга болсон байсан. ...дараа нь гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзсэн чинь миний зүү ороосон дайлантай хөөрөг алга болсон байсан. ...М.А  манай гэрийг онгойлгож ороод мөнгөний авдартай гахайг аваад гарч байсныг Намуунцэцэг харсан гэж надад хэлсэн. М.А  Намуунцэцэгийг “энэ айл руу орсоныг хэлвэл ална шүү" гэж айлгасан байсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),

-Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 14- ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал) болон гэрчээр 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Дүү Намуунцэцэг надад хэлэхдээ хэрэг болдог өдөр ...М.А  ...том өрөөний тавиур дээр байсан Жаргалсайхан ахын гэрийн түлхүүрийг авч хаалгыг нь онгойлгож ороод мөнгөний гахай авч хашаанаас гарахаар нь Намуунцэцэг хойноос нь очиж хашааны завсраар харсан гэсэн. Тэгэхэд хашааны ёроол дагаж ургасан өвсөн дунд гахайг хагалаад тэнд нь хаясан гэж байсан. Энэ тухайгаа М.А г явсаны дараа, Жаргалсайхан ахын гэрт хулгай орсон орой нь надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...М.А  ...“ахын дүү энэ хажуу талын байшинд хүн амьдардаг юм уу” гэж асуухаар нь “хүн амьдардаг байх, одоо хүн байхгүй, цоожгой” гэж хэлээд зурагтны урд талын тавиур дээр байсан улаан өнгийн оосортой түлхүүрийг аваад нуух гээд зүүн гартаа бариад зогсож байсан чинь М.А  ах түлхүүрийг миний гараас булааж аваад гэрээс гараад явахаар нь би байшингийн цонхоор М.А  ахыгхаашаа явж байгааг нь хартал хажуу талын ягаан өнгийн жижиг байшин руу хаалгыг нь түлхүүрээр онгойлгоод орсон. ...“та яагаад танихгүй айлын гэр рүү оржбайгаа юм, цагдаа дуудлаа” гэжхэлсэн чинь

 

8

 

“чамайг ална шүү, ямар зэвүүн бацаан бэ, эгчдээ намайг хэлэх юм бол эгчтэй чинь хамт ална шүү” гэж хэлээд айлаас авч гарч ирсэн мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг аваад халаасандаа хийсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-Шүүгдэгч М.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би тухайн айлын шүүгээн дээр байсан эрэгтэй хүний хар өнгийн нүдний шилийг авч толгой дээрээ тавиад, эрэгтэй хүний хоёр ширхэг бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн гинжийг шилэн тавиур дээрээс авч куртикнийхээ халаасанд хийчихээд эргээд хартал бор шүүгээн дээр мөнгөний гахай, хөөрөгний дайлан байхаар нь авсан. ...мөнгөний гахайг хагалж үзтэл дотроос нь 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гарч ирэхээр нь халаасандаа хийсэн. ...хөөрөгний дайланг үзтэл дотроос нь цагаан өнгийн чулуутай хөөрөг гарч ирэхээр нь Хархорин зах орж явуулын хүнд 5.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгийг нь хувьдаа тамхи, хоол унд авч дуусгасан. Хоёр ширхэг бугуйн цаг, гинжийг зүүж хэрэглэж байгаад хаясан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166-168 дугаар тал), хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-32 дугаар тал), 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үэүүлэлт (хавтаст хэргийн 33-40 дүгээр тал), Насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэгийг оролцуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-46 дугаар тал), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.А  нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.А  нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээ зөвшөөрч байгаа боловч орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэж маргах ба,

 

9

 

түүний мэдүүлэг нь гэрч Б.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Б.Намуунцэцэг нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

'‘Мастер үнэлгээ” нь хохирогч Д.Ж ы хулгайд алдагдсан эд зүйлийн нийт үнийг 1.455.000 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.А  нь 1.915.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Ж ы бичгээр гаргасан хүсэлт /хх-179/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.А  нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нь 4 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд дүгнэлтдээ “шүүгдэгч М.А  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч М.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч М.А г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалдан түүнд дээрх зүйл хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

10

 

Мөн шүүгдэгч М.А  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаархорих ялаас 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдпэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Иймд шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдпэх хорих ялыг 4 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардпагагүй гэж үзсэн болно.

  1. Бусад асуудлаар

Шүүгдэгч М.А г энэ хэрэгт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 14- ний өдөр хорих анги шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан боловч тус шийдвэр тухайн өдрөөс хэрэгжээгүй, М.А г цагдан хорих 461 дүгээр ангид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул тус өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

 

*

 

11

 

-хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8дугаар зүйлийн 1,4дэх хэсэг, Зб.Юдугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.А г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 (дөрөв) жил 7 (долоо) сар 14 (арван дөрөв) хоногийн хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад

эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А гийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 (дөчин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
  2. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
 

12

 

шүүгдэгч М.А гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Ж д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай,

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч болон прокурор, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй,
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.