Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор

шүүгдэгч Г.Энхсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Энхсайханд холбогдох эрүүгийн 201619000158 тоот хэргийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 8 дугаар гудамж 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Гансүхийн Энхсайхан, /РДНЭ90062911/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Энхсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 52 дугаар гудамж 06 тоотод иргэн Б.Түвшинжаргалын Монгол банхар-ын 3 сартай гөлөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөн хэрэг бүртгэлтэнд хохирогч Б.Түвшинжаргал өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед манай эгч Дуламсүрэн ирээд цахилгаан янзлаад өгөөч гэхээр нь би Дуламсүрэн эгчийнд очоод цахилгаан янзалж байтал манай эхнэр Цэрэнчунт утсаар нохойн гөлөг алга болчихлоо үүдэнд машинтай хүмүүс ирээд хөдлөөд явсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд гөлөх байхгүй болохоор нь цагдаад хандсан. Манай хашаанаас гөлөх гарах газар байхгүй өдөр 12 цагийн үед манай хашааны үүдэнд хөгжимөө чанга тавьсан машин ирж зогсохоор нь манай эхнэр намайг ирж байна гэж бодоод хэвтэж байсан чинь хашааны хаалга нээгдээд хаагдах шиг болохоор хараад байсан чинь орж ирэхгүй нөгөө машин хөгжимөө суллаад хөдлөөд яваад өгсөн гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр гараад харсан чинь хашаанд байсан гөлөг байхгүй, ирсэн машин ч байхгүй байсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Э.Дэмид хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Энхсайхан Мунбаатар, Чандманьзаяа, Ичинноров нарын хамт Цэнхэр дэлгүүрээс нэг шил 0.75  литрийн Нутаг гэдэг архи авч Ичинноровын машинд сууж байгаад ууж дууссан. Чандманьзаяа надаас Түвшинжаргал гэрэл авна гэсэн гэрлийг зарчихъя, гэхээр нь бид нар Түвшинжаргалын гэр рүү нь явсан. Тэгээд бид нар танихгүй болохоор Энхсайхан буугаад би орчихоод ирье, гээд явсан. Бид нар машинд юм ярилцаад сууж байтал Энхсайхан нэг гөлөг өвөрлөөд машинд орж ирсэн. Тэгээд бид нар хөдлөөд явсан. Энхсайхан нөгөө гөлөгөө хүнд үзүүлээд байсан. Ичинноров би ажилтай явлаа гээд бид нарыг хороон дээр буулгаж өгчихөөд явцгаасан. Мунбаатар, Чандманьзаяа 2 гэр рүүгээ яваад Энхсайхан бид 2 нөгөө гөлөгийг Баясах гэх хүнд 20.000 төгрөгөөр зараад цагдаа нарт баригдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Энхсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 52 дугаар гудамж 06 тоотод иргэн Б.Түвшинжаргалын Монгол банхар-ын 3 сартай гөлөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Түвшинжаргалын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Баясгалангийн мэдүүлэг, гэрч Э.Дэмидийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээ, Г.Энхсайханы сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, оршин суух газрын тодорхойлолт, ял шалгах хуудсанд /ял шийтгэлгүй/  гэх лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хохирогчтой эвлэрсэн эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Г.Энхсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Түвшинжаргал нь шүүгдэгч Г.Энхсайхантай эвлэрч байх тул Г.Энхсайханд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Энхсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Түвшинжаргал нь шүүгдэгч Г.Энхсайхантай сайн дураараа эвлэрсэн тул Г.Энхсайханд холбогдох 201619000158 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            4. Г.Энхсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Энхсайханд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                             

 

  • ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ