| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1631/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1688 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ж.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0722 41975 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 5, ээж, өвөө, ах нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар баг, Жавхлант, Их булаг 1/п/ гудамжны 36 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 745 /Д/-д оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Ж.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Нямааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 01-нд архи зардаггүй өдөр Нямаа ах хоёр найзтайгаа хамт явж байсан. Надаас 2000 төгрөг асуусан. Намайг 2000 төгрөгөн дээр үхлээ юу гэж хэлэхэд нь би уурласан. Тэгээд 2000 төгрөгнөөс болж хоорондоо маргалдаж би замд байсан модыг аваад чулуудахад толгойд нь оносон гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нямаагийн: ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би найз Э.Б, Жижгээ нартай 18 цагийн үед явж байгаад бид нар Эрдэнэтолгойн гудамжинд /Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо/ архи хувааж уусан. Э.Б бид хоёр тэдний гэр рүү явсан, Жижгээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэртээ харихаар явсан. Э.Бгийнд очиход Өнөрөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ганцаараа байсан. Би нэг хэсэг согтсон байсан ба сэргээд Э.Бтай 2000 төгрөгнөөс болж гэрийнх нь гадаа муудалцсан. Тэгтэл Э.Б миний толгойн ар хэсэг рүү төмрөөр 1 удаа цохиход толгойноос цус гарсан. Би гэртээ хариад цагдаа дуудаад цагдаатай цуг явж Э.Бг бариулсан. Би толгойдоо 3 оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10787 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ж.Э.Бгийн: ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 дугаар буудлын гудамжны тэнд Нямааг жижигхэн модоор цохисон нь үнэн. Миний буруу. Өөр хэлээд байх юм байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
/хх-ийн 17, 18, 21-24, 26-28, 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Нямааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ж.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Нямааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Нямаа нь хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 5, 9-10 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ