Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫ Н НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга овогт ын Дорж-Очир Улсын яллагч овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******ид холбогдох 1823001100086 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилгүй, малчин, , ээжийн хамт Завхан аймгийн сум, багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар *******:

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.******* нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн ******* тоотод өөрийн гэртээ иргэн Д.*******ийг зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Д.*******ийн “...би ...*******ийн гэрт очиход “би чамайг ална, чамаас болж би хөгшин ээжийнхээ хөлийг хучиж чадаагүй, чамаас болж миний аав, хөгшин ээж хоёр нас барсан” гэх зэрэг юм хэлж, намайг цохиж зодохоор над руу дайрсан...Тэгсэн ******* миний зүүн талын хавирга руу өшиглөсөн. Би түүнд чи яаж байна аа боль, зүгээр л хэлэх үгээ хэл гэсэн чинь тэрээр намайг ална гээд дайраад байсан. ...Тэгээд ******* намайг цохиж, өшиглөөд байхаар нь би цохиулахгүйн тулд тэвэрч авсан чинь Паандаа нь намайг салгаад миний гарыг барьчихсан, тэгсэн ******* миний толгой, бөөр, гар луу 5, 6 удаа хатуу зүйлээр цохисон. Гар луу нь харсан чинь нэг цагаан юм барьсан байсан. Би түүнийг хутга барьсан байна гэж бодоод холдтол ******* гартаа хагалсан мод барьсан байсан. Түүнийгээ над руу шидсэн...” гэсэн мэдүүлэг. Тухайн үйлдэл болох үед хохирогч шүүгдэгч нартай хамт байсан гэрч М.ийн “******* ...надад утсаа өгөөд би ******* төлөөлөгчтэй уулзах гэж байна, чи бичлэг хийнэ шүү гэсэн. ******* ******* төлөөлөгч рүү та манай хөгшин ээжийг бурхан болоход намайг шууд аймаг авч явсан гэж ярьж сууж байснаа ******* ах шууд босоод барьцалдаж аваад хана руу шахаж байсан. Би *******ийг гараас нь таттал тэр хоёр шалан дээр унасан, ******* ах 1-2 удаа цохисон, би тэгээд *******ийг түлхээд гарсан. ******* ******* лүү дайраад байсан. ... ******* ахын зүүн хөмсөгний орчим цус болсон харагдсан. 2-3 удаа лав цохисон...” гэсэн мэдүүлэг. Гэрч Р.*******ийн “...******* намайг дуудаад та манайд нэг ороод орхио гэхээр нь яваад ортол ******* зодуулсан байдалтай, толгойны урд хэсгийн хуйхан дотроос цус гарч байсан. Тэгээд би юу болов гэж асуухад *******ийн ээж ******* эгч ******* архи уугаад төлөөлөгч *******ийг зодчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг. Гэрч Б.гийн “..., , , бид дөрөв машинтай явж байтал сумын захиргааны зүүн урд өнцөгт ахтай таарсан, согтуу байсан. Тэгээд машиндаа суулгаад гэрт нь очтол ах буугаад ******* төлөөлөгч рүү дайраад байсан. ...зүүн талын хөмсөг орчимдоо цус болсон харагдсан. ... ах нилээн согтуу байсан. ...******* төлөөлөгч шатан дээр зүүн талын хавиргаа дарсан зогсож байсан..:” гэсэн мэдүүлэг. Гэрч О.ын “...захиргааны өнцөгт ******* ахтай таарсан. Тэр нилээд согтуу байсан. ...машинд суугаад “би ******* төлөөлөгчтэй муудалцаад 2,3 удаа цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд бид нар ******* ахыг гэрт нь хүргэж өгөхөөр очтол тэдний гэрийн үүдэнд довжоон дээр ******* төлөөлөгч, ******* ахын ээж хоёр зогсож байсан. ******* ах машинаас буугаад ******* төлөөлөгчийг аятайхан байгаарай гээд түүн рүү дайраад байсан. ...******* ах зүүн гараараа зүүн талынхаа хавирган дээр дарсан байсан...” гэсэн мэдүүлэг. Гэрч С.ийн “...******* ах ******* төлөөлөгч рүү дайраад байсан. Тэгээд бид 4 машиндаа суулгаж аваад хөдөө явсан. ...******* нь согтуу, хувцас хунар бүтэн, биед нь үл харагдах шарх, гэмтэлгүй байсан. ...******* төлөөлөгч гэрийнх нь үүдний шатан дээр зогсож байсан хажууд нь *******ийн ээж нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг. Гэрч Ж.ын “...Захиргааны хажууд ******* ахтай таарсан. согтуу ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би та согтуу юу хийгээд яваад байгаан гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд түүнийг машиндаа суулгаад гэрт нь очиход гадаа нь *******, эгч 2 зогсож байсан. Тэгэхэд ******* ах машинаас буугаад ******* төлөөлөгч рүү ална гээд дайрсан. Харин ******* төлөөлөгчийн зүүн талын хөмсөгний орчимд цус болсон харагдсан. ...******* ах согтуу байсан.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь “Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 201820182 дугаартай “1. Иргэн Д.*******ийн биед зүүн бугалга, зүүн далны ард, зүүн хацрын төвгөрт зулгаралт, духны үстэй хэсэгт шарх, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Иргэн Д.*******ийн биед зүүн бугалга, зүүн далны ард, зүүн хацрын төвгөрт зулгаралт, духны үстэй хэсэгт шарх, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт гэж үнэлсэн. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хэрэг авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Ш.******* нь Завхан аймгийн сумын хэсгийн төлөөлөгч Д.*******ийг урьд нь түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсантай нь холбогдуулан зодсон болох нь энэ талаар мэдүүлсэн хохирогчийн “Өнгөрсөн хавар ...******* согтуугаар айлд орж хүн зодоод, тэр хүн манайд дуудлага өгсний дагуу цагдаа, ахлах ахлагч очиж шалгахад ******* нь эсэргүүцэл үзүүлж цагдааг цохисон юм. Тэгэхээр нь араас нь шалгахад мөн миний урдаас эсэргүүцэж зодно, ална гэж заналхийлж байсан. Энэ хэрэгтээ ******* шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн юм. Үүнд тэрээр надад өс санаж явдаг гэж хэлж байна лээ. *******ийг энэ хэрэгт шалгагдаж байх үед түүний хөгшин ээж нь өвчний улмаас нас барсан юм. ... ******* намайг зодох үед миний цамц хоёр газар урагдсан. Тухайн үед намайг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэхгүй байх. Би тухайн үед дүрэмт хувцастай байсан боловч ямар нэгэн албан ажил хийж байгаагүй. Харин өмнө нь намайг албан үүргээ гүйцэтгэсэнтэй минь холбогдуулан намайг зодсон” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө түүний эрхэлж байгаа ажил албан тушаалтай нь холбогдуулан зодож гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ш.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Ш.*******ийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнссэн хугацаанд шүүгдэгч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэжээ. Иймд Ш.*******ид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй. Түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дах хэсгүүд, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ид 455 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан Ш.*******ийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ид оногдуулсан 455 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3155 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3155000/ гурван сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.*******ид оногдуулсан 3155 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3155000/ гурван сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил буюу 12 /арван хоёр/ сарын хугацаанд сар бүр 263000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 /арван тав/нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.Шүүгдэгч Ш.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний үнэмлэх ирүүлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгчид оногдох хувийн хөрөнгөөс битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА