Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
Хэргийн индекс | 186/2017/0141/Э/220/2019/0610 |
Дугаар | 2019/ШЦТ/325 |
Огноо | 2019-04-19 |
Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Отгонцэцэг,
улсын яллагч: Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч: М.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах /ШТЭД:0764/, шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ШТЭД:1019/, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий /ШТЭД: 0052/, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхээ /ШТЭД: 2021/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ж.Энх-Амгалан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д , 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А , 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н нарт холбогдох эрүүгийн 2015 0100 0156 дугаартай 4 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ШУТИС-ийг төгссөн, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, М.Д
Монгол Улсын ирсэн, 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.Б
Монгол Улсын ирсэн, 1996 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд, МҮИС-ийг төгссөн, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.А
Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн Их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн ..... дүгээр курсын оюутан, ам бүл 6, өвөө, эмээ, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Н
Шүүгдэгч М.Д, Б.Н, Э.А, И.Бнарын холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.Д нь Д.Б-тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сард борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 122.1 грамм бодисыг Чингэлтэй дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрийг хүртэл өөрийн түрээслэн амьдарч байсан 22 дугаар байрны 37 тоотод хадгалсан,
Яллагдагч И.Б нь Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Тэнгис” кино театрын гадна Э.А, Б.Н нараас 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 5.2 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр худалдан авсан буюу хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
Яллагдагч Э.А нь Б.Н-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэнгис кино театрын гадна Д.Б-с 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 5.2 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч И.И.Бд 2015 оны 10 сарын 20-ны өдөр 30.000 төгрөгөөр худалдсан,
Яллагдагч Б.Н нь Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Тэнгис” кино театрын гадна Д.Бгаас 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 5.2 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч И.Б-д 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 30.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 05 дугаар сараас эхлэн байр түрээслэж эхэлсэн. Миний амьд хөгжмийн хамтлагийн залуус хөгжмөө манайд үлдээсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад наадмийн үеэр манайд ирсэн. Б, Б-О нар 2-3 пиво авчираад бид гурав хувааж уусан. Тэд нарыг явах үед би хүрэм, цүнхээ аваад яваарай гэж хэлсэн Б хүрэм нь минийх, цүнх нь минийх биш гэж хэлэхээр нь бид гурав дотор эзэнтэй нь холбоотой баримт байж магадгүй гэж үзсэн боловч эд мөрийн баримтаар хураагдсан зүйл гарч ирсэн. Тухайн үед пиво уугаад согтчихсон байсан болохоор юу байсныг нь сайн санахгүй байна. Дотор нь тамхи шиг ууттай ургамал төрлийн юм байсан. Сайн мэдээгүй. Би юу гэдгийг нь мэдэхгүй. Б кинон дээр гардаг марихуан юм бишүү хэдүүлээ татаж үзэх үү гэж хэлсэн. Би хууль бус мансууруулах бодис гэж бодоогүй. Зүгээр өөр төрлийн тамхи гэж бодсон. Сонирхож цаасанд ороосноос татаж үзсэн. Толгой өвдөөд согтсон байсан болохоор унтсан. Тэр хоёр цүнхэнд байсан юмыг сонирхоод байсан. Өглөө сэрэхэд манай хоёр найз байхгүй байсан. Удалгүй цагдаагийн ажилтан гэрт ирэхэд тухайн зүйлийн талаар мэдсэн. Нөгөө хоёртой эргээд холбогдоод хоёр хоногийн дараа тэр хоёр ирж мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүгдэгч Э.А: Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгмөөр байна. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаад баригдсан өдрөөс хойш цагдаа Бг барихад оролцож чадах уу гэж асуусан. Тэгэхээр нь олж өгч чадна гэж Б руу залгаад цаг газраа товлоод уулзахаар болсон. Цагдаа нар надад шахалт үзүүлээгүй би сайн дурын үндсэн дээр ирсэн. Бтай уулзах үед цагдаагийн хоёр ажилтан хамт явсан гэв.
Шүүгдэгч Б.Н: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: "...Чингэлтэй дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэр 22 дугаартай ертөнцийн зүгээр баруун тийш харсан дөрвөн орц бүхий шар өнгийн 4 давхар орон сууцны байрны ...дугаартай орцны хаалгаар дотогшоо ороход орцны хаалга нь саарал өнгийн кодоор нээгддэг төмөр хаалгатай байх ба газрын хамгаалалтанд байсан а/а А цоожийг дотроос нь нээлгэж ороход хөх өнгийн төмөр хаалга бүхий нэг өрөө орон сууцны байр ... ширээн дээр 5x8 см хэмжээтэй гялгар мөнгөлөг цаасан дээр шатсан үнс мэт эхүүн үнэртэй зүйл байсныг №5 гэж дугаарлаж эд мөрийн баримтаар хураан авав. Мөн ширээн дээр гялгар уутанд ногоон өнгийн өвс мэт нунтаг зүйл байсныг №3 гэж дугаарлаж эд мөрийн баримтаар хураан авав. Мөн ширээн дээр 0.5 граммын цэвэр усны савны ёроолд бага зэрэг устай уг савны хажуу хэсгийг цоолж 50-тын дэвсгэртийг хуйлж нэг үзүүрийг савтай усанд хийж нөгөө үзүүрт гялгар мөнгөлөг цаас хуйлж бэхэлсэн дотор нь шатсан үнс мэт зүйл байх ба уг савыг №2 гэж дугаарлаж эд мөрийн баримтаар хураан авав. ...Самсунг гэх бичвэр бүхий хөргөгч байх ба уг хөргөгчин дээр ногоон өнгийн төмпөнд аргал мэт хатаасан байдалтай хар ногоон өнгийн зүйл байсныг жижиг №2 гэж дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав ...гал тогооны өрөөний урд хананд байрлах цайвар хөх өнгийн шүүгээний зүүн талын доод татуурганд Fanta болон Vita гэсэн бичвэр бүхий 0.5 граммын цэвэр усны болон ундааны хуванцар сав хажуу бөөрнөөс 0.4 см диаметртэй бөөрөнхий цоолсон байдалтай уг хуванцар савнуудын дотор тал нь тортог болж шарласан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж №2 дугаарлаж эд мөрийн баримтаар хураан авав /1-р хавтас 5-15-р хуудас/
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгслэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1-р хавтас 16, 19-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “Ямар нэгэн шошгогүй, 21.7 см өндөртэй, цагаан өнгийн эргэдэг хуванцар бөглөөтэй, бөглөөний дээд хэсэгт Нийслэл гэсэн өнгийн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар сав байна. Уг савны нэг талд 0.8см цоолсон, түүнээс доош 6 см зайд мөн 0.8см цоолж AL2961434 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж шургуулсан ил байгаа хэсэг нь харлаж шатсан байна. Саван дотор бага зэргийн хүрэн өнгөөр бохирлогдсон шингэнтэй тамхины эхүүн үнэртэж байна. Шинжилгээгээр уг савнаас каннабис дельта 9 тетрагидроканнабиноль илэрсэн” /1-р хавтас 22-24, 25-26-р хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 37-41-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 6645 тоот дүгнэлт /1-р хавтас 58-59-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 6645 тоот дүгнэлт /1-р хавтас 58-59-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Дугаар 6409 тоот дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн ургамал мэт зүйл болон ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлд каннабис (дельта 9 тетранидроканнабинол) илэрсэн 2. Каннабис (дельта 9 тетранидроканнабинол) нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно 3. Шинжилгээнд ирүүлсэн хажуу талаас цоолсон хуванцар савтай шингэн каннабис (дельта 9 тетранидроканнабинол) илэрсэн гэх дүгнэлт /1-р хавтас 58-59-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 9339 тоот дүгнэлт: 3. Шинжилгээнд ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс 2015.10.21” гэж хаягласан жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Э.Аын цүнхнээс гарч ирсэн нунтаг зүйлс 0.25гр” гэж хаягласан тамхины хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл дельта 9 тетранидроканнабинол илэрсэн 5. Шинжилгээнд ирүүлсэн Д.Б, Б.Н, Э.А, И.Б нарын гэх шээсэнд каннабис /дельта 9 тетранидроканнабинол/ илэрсэн гэх дүгнэлт /2-р хавтас 32-33-р хуудас/
Шинжээч Б.Ламчингийн мэдүүлэг /1-р хавтас 181-182-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл И.Б биед үзлэг хийхэд халааснаас нь иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, цэнхэр өнгөтэй нокиа-2100 маркийн гар утас 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, парламент тамхины хайрцагтай ногоон өнгийн хатааж, нунтаглаж бэлдсэн ургамал маягийн зүйлийг гялгар уутанд хийж гялгар уутны хамт электрон жин дээр тавьж үзэхэд 0.005 грамм зааж байлаа. Үзлэгийн явцад илэрсэн ногоон өнгийн хатааж нунтагласан зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авсан болно /1-р хавтас 230-р хуудас/
Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл: /1-р хавтас 234, 243, 244, 245-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 236/
Эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 246-247-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хавтас 14-15-р хуудас/
Гэрч Р.М-н мэдүүлэг: ...тэр залуу өөрийгөө И.Б гэж байсан ба халаасандаа тамхины хайрцагтай эд зүйл авч явсан ба дотор нь өвс шиг юм байсан. Энэ юу вэ гэж И.Б-с асуухад өөрөө нэг нэршил хэлэхээр нь юу юм бэ гэтэл каннабис гэж хэлсэн. Тэгээд чи үүгээр юу хийдэг юм бэ гэтэл би өөрөө хэрэглэдэг юм аа гэж хэлсэн. Чи үүнийг хаанаас яаж олж авсан юм гэтэл Соёл Урлагийн Их Сургуулийн ....дугаар курст сурдаг найзаасаа олж авсан юм гэж хэлсэн /2-р хавтас 21-р хуудас/
Шинжээч Г.Уянгын мэдүүлэг /2-р хавтас 42-43-р хуудас/
Шинжээч Б.Соёлмаагийн мэдүүлэг /2-р хавтас 44-46-р хуудас/
Гэрч Б. мэдүүлэг /2-р хавтас 178-р хуудас/
Гэрч С.Ц мэдүүлэг /2-р хавтас 13-р хуудас/
Гэрч Б.Б мэдүүлэг /2-р хавтас 16-р хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийх тогтоол /2-р хавтас 26-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №1011: 2. И.Бнь DS: Органик сэтгэл тогтворгүйтэх эмгэгтэй байна 4. И.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна 5. И.Бнь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. И.Б нь мансуурах донтой эсвэл мансууруулах бодисны хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. /2-р хавтас 27-28-р хуудас/
И.Б хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хавтас 125-129-р хуудас/
Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 24 дүгээр тогтоол /2-р хавтас 176-р хуудас/
Б.Н-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 96-р хуудас/
И.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 102 дугаар хуудас/
Б.Б-н тайлбар /1-р хавтас 32-р хуудас/
Д.Б-н тайлбар /1-р хавтас 33-р хуудас/
М.Д сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас 86-87-р хуудас/
М.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 89-90-р хуудас/
Д.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 96-р хуудас/
Б.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 100-101-р хуудас/
Гэрч С. э мэдүүлэг: ...Чингэлтэй дүүргийн ,,,,дугаар хороо .....дугаар байрны 37 тоот байрыг эзэд нь түрээслэдэг юм байна лээ. ...Манайх зэрэгцээ айл ба ханаар тусгаарлагддаг юм. Уг тусгаарладаг хананд цахилгааны тоолуур байдаг ба уг залууг амьдарч байх үед уг тоолуурын заагаар утаа ч юм шиг сонин үнэр орж ирж байсан удаатай. ...Түлэнхий үнэр гэхэд түлэнхий үнэр биш байдаг яг ямар үнэр гэдгийг нь мэдэхгүй байна" гэх мэдүүлэг/1-р хавтас 171-112-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 607 /З-р хавтас 89-90-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 44-45, 2-р хавтас 14-15-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсни биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна 2. Шинжилгээнд ирүүлсэн М.Д биеэс авсан гэх шээсэнд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис /THC/ илэрсэн байна 3. Каннабис /THC/ нь tetrahydrocannabinol гэсэн нэрээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн нэгдүгээр жагсаалтанд багтдаг /1-р хавтас 66-67-р хуудас/
Яллагдагч М.Д мэдүүлэхдээ: "...2015 оны 7 дугаар сарын 14-ны өдөр болсон явдлууд бүгд үнэн. Харин дотроо каннбистай цүнхийг нь Бгийн тоглолтоос олсон гэдэг нь худлаа. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Б манай гэрт ирэхдээ уг саарап өнгийн цүнхтэй ирсэн. Тэр дотроо шивээсний машин хийчихсэн гэж надад хэлж байсан. Дотор нь өөр юу байгааг би мэдээгүй. Тэгээд Б хэлэхдээ би уг цүнхээ танайд үлдээчихье гэж ярьсан. ...Би цүнхэн дотор нь юу байгааг харж үзээгүй. ...2015 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Б, Б бид нар пиво уугаад Б надад каннабис байгаа гэж хэлсэн. Тэгээд жижигхэн ууттай өвс гаргаж ирээд энийг сонирхож үзэх үү гэсэн. ...Б хаанаас олж авснаа хэлээгүй. Б бид хоёр зөвшөөрөөд яаж хэрэглэдэг юм гэтэл эхлээд янжуур тамхины оронд хийгээд нэгийг гурвуулаа хувааж татсан. Тэгснээ Б би бас сайн мэдэхгүй шүү бонгоор бас татдаг гэсэн гээд үлдээсэн саарал өнгийн цүнхнээсээ бөөрөнд нь цоолчихсон усны сав гаргаж ирээд тэрийг бид гурав хэрэглэх гэж үзээд болохгүй байсан" гэх мэдүүлэг /1-р хавтас 222-р хуудас/
Яллагдагч Д.Б мэдүүлэхдээ: "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр л Э.А, Б.Н нарт өвс өгөхөд надад 30.000 төгрөг өгсөн гэхдээ хүнд өгөх гэж байгаа гэдгээ хэлээгүй. 2015 оны 3 дугаар сард би шивээс хийж байсан залуугаасаа шивээс хийснийхээ оронд бага хэмжээний 2 ууттай өвс авсан. ...2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би үлдэгдэл өвсөө М.Дий гэрт хэрэглэсэн. ...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Б.Н, Э.А нартай Их дэлгүүрийн ойролцоо таарсан. ...Э.А Б.Н нар чамд өвс олдох уу надад хэрэгтэй байна, тамхины хайрцагны талаас жоохон дээгүүр хэмжээтэйг олоод өгчих чамд 30.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд би гэрт л байгаа гэж хэлээд салж яваад гэрт очоод жоохон өвс аваад parliament тамхины хайрцагны талаас жоохон дээгүүр нөгөө өвсөө хийгээд утсаар холбогдоод 17 цагийн үед Тэнгис кинотеатрын ойролцоо уулзахаар болсон. Яваад очтол Э.А, Б.Н нар байсан. Тэгээд Э.А нь нэг хүүхэд надад ирж мөнгө өгөх ёстой жоохон хүлээчих гэсэн би Э.А нөгөө тамхины хайрцагтай өвсөө өгчих гээд авсан. Тэгээд 10 гаран минут хүлээгээд байж байтал чи Тэнгис рүү ороод байж бай хүнтэй уулзаадхъя гэсэн. Би Тэнгис кинотеатрын дотор нь ороод сууж байтал 5-6 минутын дараа нөгөө хоёр эргэж ирээд надад 30.000 төгрөг өгчихөөд салж явсан ...2015 оны 5 дугаар сарын үөд Энжое /Еnjоу/ гэх залуу намайг дээрэлхэж байгаад надад өвс өгөөд оронд нь миний пүүзийг авсан..Надад өгсөн өвс нь 500 грамм орчим байсан" гэх мэдүүлэг /2-р хавтас 82-83-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас 240-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1004 дүгнэлт: 2. Одоо Б.Н нь “Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Шинж тэмдгийн каннабис хэрэглэгч” сэтгэцийн эмгэгтэй байна 4. Б.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна 5. Б.Н нь үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна 6. Б.Н нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна /2-р хавтас 30-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №9338 тоот дүгнэлт: 1. Д.Б, Б.Н, Э.А, .И.Б нарын биесээс авсан гэх шээснүүдэд сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис (THC)-ийн агууламж илэрсэн байна 2. Сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис (THC) нь НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенцын хэрэглээг нь хориглосон эмийн 1-р жагсаалтанд багтдаг байгалийн гаралтай олсны ургамал юм гэх дүгнэлт /2-р хавтас З6-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 981 тоот дүгнэлт: 2. Э.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна 4. Э.А үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Э.А нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. /2-р хавтас 22-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1045 тоот дүгнэлт /2-р хавтас 25-р хуудас/
Яллагдагч И.Б мэдүүлэхдээ: “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би ганцаараа архи уугаад би Б.Н-г хар тамхиар эмнэлэгт хэвтэж байсан гэж сонсож байсан учир тэр зүйлийг хэрэглэж үзмээр санагдсан. Би Б.Нд хандаж 30.000 төгрөгөөр өвс олоод өгөөч гэж ярьж байснаа санаж байна. Тэр өдрөө 17 цагийн үед Б.Нтай Тэнгис кино төатрын гадаа уулзахаар болоод би яваад очтол Б.Н, Э.А нар гарч ирээд надад тамхины хайрцаг өгөхөөр нь нээгээд үзтэл талаар нь өвс харагдахаар нь би жоохон байна ш дээ гэж хэлээд тэр хоёрыг дагуулаад Тэнгис кинотеатрын АТМ-ээс өөрийн Хаан банкны картнаас 30.000 төгрөг авч өгсөн” гэх мэдүүлэг /2-р хавтас 105-106-р хуудас/
Яллагдагч Э.А мэдүүлэхдээ: "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Н бид хоёр утсаар ярьж байгаад Их дэлгүүрийн ойролцоо уулзсан. Б.Н нэг хүнтэй утсаар яриад байсан. Тухайн үед Б.Н-н утас нь цэнэггүй болсон уу нэгжгүй болсон уу миний утсаар Б.Н 94.......... гэсэн дугаар луу залгаад яриад байсан. ...Б.Н Бтай миний утсаар яриад Тэнгис кино театрт уулзъя гэж тохирсон. ...Б.Н Б-с тамхины хайрцагтай юм Тэнгис кино театр дотор аваад Б.Н бид хоёр гараад И.Б гэх залуутай уулзаад Б.Н нөгөө Бгаас авдаг тамхины хайрцагтай зүйлээ И.Б-д өгсөн. Тэгсэн чинь И.Б Тэнгис кино театрын нэг банкны АТМ-аас мөнгө аваад Б.Н-д өгчихөөд яваад өгсөн. Б.Н бид хоёр тэнгис кино театр руу буцаж ороод Б.Н, Б-д И.Б-с авсан мөнгөө өгч байсан. 30.000 төгрөг гэж байсан ...Ер нь бол сорж хэрэглэж таашаал авдаг ургамал гэдгийг мэдэж байсан. Тэрнээс биш чанга хуультай хар тамхи гэдгийг нь мэдээгүй байсан. Б Parliament тамхины хайрцагт хийж өгч байсан. 2015 оны 10 дугаар сарын 20 билүү 21-ны өдөр Б.Нын хамт их дэлгүүрийн хойд талын байрны орцонд хэрэглэсэн. Уг өвсийг Б.Н, Б-с авсан гэж байсан. Хэзээ авсныг нь би мэдэхгүй байна. Б.Н цаасанд уг өвсийг ороосон байсныг бүгдийг нь хэрэглэж дуусгасан. Ямар нэгэн мэдрэмж төрөөгүй" гэх мэдүүлэг /2-р хавтас 93-94-р хуудас/
Яллагдагч Б.Н мэдүүлэхдээ: "...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.А бид хоёр уулзаад их дэлгүүрийн хойд талын байранд байх интернет кафед суугаад байж байтал И.Б өөрийнхөө фэйсбүүкийн газар тэнгэр гэсэн хаягнаас өвс байна уу олоод өгөөч гэж бичсэн. Тэгэхээр нь би миний утас холбогдохгүй байгаа гээд Э.Аын 9 .....гэсэн дугаарыг өгөөд залга гэж хэлсэн. ...И.Б Э.Аын гар утас руу залгасан би ярьтал И.Б согтуу байх шиг байсан. Их хөөрчихсөн чи надад тамхины харйцагаар өвс олоод өгчих 30.000 төгрөгөөр олоод өгөөч гэхээр нь би 30.000 төгрөгөөр тамхины хайрцагаар олдохгүйшдээ гэтэл чи олоод өгчих л дөө гээд намайг шаналгаад байсан. ...Бүр гуйгаад байхаар нь би утсаа салгаад Бтай утсаар холбогдоод өвс байна уу гэж асуусан тэгээд Бтай уулзахаар тэр өдрөө Тэнгис кинотеатрын ойролцоо уулзсан. Цагийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 17 цагийн үед байх, Бтай Тэнгис кинотеатрын гадна Э.А бид хоёр уулзаад Б Э.Ат тамхины хайрцагтай өвс өгсөн. Тэгээд И.Бтай би утсаар яриад Тэнгис кинотеатрт хүрээд ир гэээд Б бид гурав дотор ороод хүлээгээд суусан. И.Б ирээд Э.А бид хоёрыг гараад ирээ гэхээр нь гараад очтол И.Б Тэнгис кинотеатрын урд талд байх АТМ-ээс 30.000 төгрөг аваад Э.Ат өгсөн. Э.А мөнгийг нь аваад өвсөө И.Бд өгсөн. И.Б Parliament тамхины хайрцагтай өвсийг хараад ямар жоохон юм гэж хэлээд яваад өгсөн. Э.А бид хоёр буцаж ороод Бд 30.000 төгрөгийг нь өгсөн. Тухайн үед Э.А Бгаас жоохон өвс авчихсан байсан. Тэгээд бид гурав салж яваад Э.А бид хоёр Их дэлгүүрийн хойд талын байрны орц руу ороод нөгөө өвсөө янжуур тамхины дотор хийгээд татсан. Тухайн үед тамхи шиг тайвшруулах мэдрэмж төрсөн" гэх мэдүүлэг /З-р хавтас 99-100-р хуудас/
Шүүгдэгч Э.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 145, 140-р хуудас/
Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 144, 139-р хуудас/
Шүүгдэгч И.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 146, 138-р хуудас/
Шүүгдэгч М.Дий иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 114, 115, 154-р хуудас/
Шүүгдэгч М.Дий өмгөөлөгч Г.Ганбадрахын шүүх хуралдаанд гаргаж өгсөн М.Дий хувийн байдалтай холбоотой амбулториор эмчлүүлэгсдийн карт, Д.У төрсний гэрчилгээний хуулбар, М.Д, Ц.М нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Дий бакалаварын дипломны хуулбар
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Д нь Д.Бтай бүлэглэн НҮБ-ын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 122.1гр бодисыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, өөрийн түрээслэн амьдарч байсан 22 дугаар байрны 37 тоотод 2015 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Дний өмгөөлөгч Г.Ганбадрах шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ 2015 оны 07 дугаар сарын 15-нд пиво уусан тэгээд тухайн газар эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг хэрэглэсэн гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Тухайн үед шүүгдэгч нарын мэдлэг мэдээлэл муу байсан. Уг зүйлийн хор нөлөөг мэддэггүй байсан. Харин одоо бол уг зүйлийн талаар мэддэг болсон. Тухайн үед хууль бус зүйл гэдгийг мэддэггүй байсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Харин уг зүйл анги нь санаатай, уг зүйлийг мэддэг байхыг шаарддаг. Гэтэл манай үйлчлүүлэгч уг зүйлийн талааар мэддэггүй байсан талаараа хэлсэн байдаг. Харин Б тухайн зүйлийг гаднаас авч ирсэн байдаг. Үүнийг миний үйлчлүүлэгч рүү халдаах гэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас миний үйлчлүүлэгчийг хадгалсан гэх зүйл ангиар зүйлчилж байгаа нь хууль бус. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа. Цагдаагийн байгууллагад Бгийн өгсөн мэдүүлэг байдаг. Уг хэрэгт миний үйлчлүүлэгч бүлэглэсэн зүйл байхгүй. Тухайн цүнхийг миний үйлчлүүлэг гэртээ өөрөө авчираагүй. Б шивээсний машин гэж авчирсан. Тийм учир миний үйлчлүүлэгч уг гэмт хэрэгт гэм буруугүй гэжээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдлмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах үйлдлүүдийг эрүүжүүлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг; ойлгоно гэсэн байна.
2015 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, өөрийн түрээслэн амьдарч байсан .... дугаар байрны 37 тоот буюу М.Дий хөлслөн амьдарч байсан орон сууцанд хадгалсан гэх 122.1гр бодис нь каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ болох нь ШШҮХ-ийн шинжээчийн №6409 тоот дүгнэлтээр тогтоогджээ.
М.Д нь дээрх үйлдэлдээ гэм буруугүй, субъектив санаа, зорилго байхгүй, санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс маргасан боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дээрх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ бодис нь мансууруулах бодисын ангилалд хамаарч байна. Мөн дээрх бодисыг хадгалах нь гэмт хэрэгт тооцогдоно. М.Дий хувьд хуулиар дээрх хориглолтууд байдаг эсэх талаар, эрх зүйн орчин, хуулийн мэдлэг дутмагаас гэмт хэрэг үйлдсэн байх нь гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй. М.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс харахад “...2015 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Б, Б бид нар пиво уугаад Б надад каннабис байгаа гэж хэлсэн. Тэгээд жижигхэн ууттай өвс гаргаж ирээд энийг сонирхож үзэх үү гэсэн. ...Б хаанаас олж авснаа хэлээгүй” зэргээр мэдүүлдэг нь урд өмнө Д.Бг мансууруулах төрлийн бодис агуулсан цүнхийг авчирахад дотор нь байгаа зүйлийн талаар мэдээгүй гэсэн мэдүүлгийг баталж байх боловч 2015 оны 7 дугаар сарын 14-ны өдөр каннабис гэх төрлийн бодис уг цүнхэнд агуулагдаж байгаа талаар мэдсэн байна. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс 2015 оны 7 сарын 15 өдөр гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох хүртэл хугацаанд хадгалсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь уг бодисыг биедээ авч явах, орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн нуувч, автомашин зэрэгт байлгахыг ойлгоно. Ийнхүү байлгахад тодорхой хугацааг эрүүгийн хуульд зааж өгөөгүй байна. Энэхүү гэмт үйлдэл нь өөрийн эзэмшилд авсан тэр үеэс эхлэн таслан зогсоогдох хүртэл үргэлжилдэг удааширсан бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. М.Дий амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, өөрийн түрээслэн амьдарч байсан 22 дугаар байрны 37 тоотоос 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр илэрч, хураагдсан 122.1гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ бодисыг М.Д нь 2015 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Бгаас каннабис болох талаар лавтай сайн мэдсэн байдаг. Энэ тохиолдолд М.Д нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, улмаар өөрийн орон байранд 2015 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд байлгасан, ийнхүү хадгалах үйлдлийг хэрэгжүүлэхдээ үйлдлээрээ Д.Бтай бүлэглэсэн байх зэрэг шинжүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Дийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэргийг Д.Бтай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Б нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” кино театрын гадна Э.А, Б.Н нараас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр 30.000 төгрөгөөр худалдан авч биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Б, түүнийг өмгөөлөгч Ц.Гансүх нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар болон зүйлчлэлийн асуудлаар маргахгүй гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 9339 тоот дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд И.Б биед үзлэг хийхэд парламент тамхины хайрцагтай ногоон өнгийн хатааж, нунтаглаж бэлдсэн ургамал маягийн зүйлийг гялгар уутанд хийж гялгар уутны хамт электрон жин дээр тавьж үзэхэд 0.005 грамм гэх, Яллагдагч И.Бмэдүүлэгт “Б.Н, Э.А нар гарч ирээд надад тамхины хайрцаг өгөхөөр нь нээгээд үзтэл талаар нь өвс харагдахаар нь би жоохон байна ш дээ гэж хэлээд тэр хоёрыг дагуулаад Тэнгис кинотеатрын АТМ-ээс өөрийн Хаан банкны картнаас 30.000 төгрөг авч өгсөн” гэх, Гэрч Р.М мэдүүлэг: ...тэр залуу өөрийгөө И.Б гэж байсан ба халаасандаа тамхины хайрцагтай эд зүйл авч явсан ба дотор нь өвс шиг юм байсан. Энэ юу вэ гэж И.Б-с асуухад өөрөө нэг нэршил хэлэхээр нь юу юм бэ гэтэл каннабис гэж хэлсэн” яллагдагч Д.Б-н "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр л Э.А, Б.Н нарт өвс өгөхөд надад 30.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар И.Бнь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” кино театрын гадна Э.А, Б.Н нараас худалдан борлуулах зорилгогүйгээр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 30.000 төгрөгөөр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас И.Б каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч И.Бнь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс хасагдсан буюу энэ үйлдлийг эрүүгүйжүүлсэн, мөн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын зохицуулалт нь 2002 оны эрүүгийн хуулиас хөнгөрүүлсэн шинжтэй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж И.Бүйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд холбогдох үйлдэл, холбогдлоос НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан гэх үйлдэл, холбогдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А, Б.Н нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тэнгис кинотеатрын гадна Д.Бгаас 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, И.И.Бд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 30.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Үүнд:
ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 9339 тоот дүгнэлтэнд “...шинжилгээнд ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс 2015.10.21” гэж хаягласан жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл дельта 9 тетранидроканнабинол илэрсэн”, 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд сааданд иргэн И овогтой И.Б-г цагдаагийн албан хаагч зогсоож шалгахад ...парламент тамхины хайрцагтай ногоон өнгийн хатааж нунтаглаж бэлдсэн ургамал маягийн зүйлийг гялгар уутанд хийж гялгар уутны хамт хураагдсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”, яллагдагч И.Б мэдүүлэгт “Б.Н, Э.А нар гарч ирээд надад тамхины хайрцаг өгөхөөр нь нээгээд үзтэл талаар нь өвс харагдахаар нь би жоохон байна ш дээ гэж хэлээд тэр хоёрыг дагуулаад Тэнгис кинотеатрын АТМ-ээс өөрийн Хаан банкны картнаас 30.000 төгрөг авч өгсөн” гэх, Гэрч Р.Мөнхбаатарын мэдүүлэгт “...тэр залуу өөрийгөө И.Б гэж байсан ба халаасандаа тамхины хайрцагтай эд зүйл авч явсан ба дотор нь өвс шиг юм байсан. Энэ юу вэ гэж И.Баас асуухад өөрөө нэг нэршил хэлэхээр нь юу юм бэ гэтэл каннабис гэж хэлсэн”, яллагдагч Д.Бгийн "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр л Э.А, Б.Н нарт өвс өгөхөд надад 30.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Б-н "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.А, Б.Н нарт өвс өгөхөд надад 30.000 төгрөг өгсөн гэхдээ хүнд өгөх гэж байгаа гэдгээ хэлээгүй. ...Э.А Б.Н нар чамд өвс олдох уу надад хэрэгтэй байна, тамхины хайрцагны талаас жоохон дээгүүр хэмжээтэйг олоод өгчих чамд 30.000 төгрөг өгье гэсэн” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Н мэдүүлэхдээ: "...И.Б эхний өдөр надаас өвс олоод өгөөч гээд гуйсан. Тэр өдөржингөө над руу залгаад байхаар нь ямар ч гэсэн Э.А бид хоёрын хэн нь Бтай холбогдсоныг санахгүй байна. Ямар ч гэсэн Бтай холбогдоод өвс авахаар болсон. И.Б өөрөө 30.000 төгрөгөнд олоод өгөөч гэж гуйсан. Тэгээд Тэнгис кино театрын ойролцоо Бтай уулзсан. Б Э.Ат өвсөө өгчихсөн байсан. Тэгээд И.Бтай уулзаад И.Б 30.000 төгрөгөө Э.Ат өгөөд Э.А оронд нь нөгөө евсөө өгөөд мөнгийг нь Бд өгсөн. Энэ үйл явдал болсоны дараа Э.А Бгаас гуйгаад жоохон өвс авсан. Тэр өвсийг нь Э.А бид хоёр хамт хэрэглэсэн ", яллагдагч Э.А мэдүүлэхдээ: "2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Н бид хоёр утсаар ярьж байгаад Их дэлгүүрийн ойролцоо уулзсан. Б.Н нэг хүнтэй утсаар яриад байсан. Тухайн үед Б.Нын утас нь цэнэггүй болсон уу нэгжгүй болсон уу миний утсаар Б.Н 9......гэсэн дугаар луу залгаад яриад байсан. ...Б.Н Бтай миний утсаар яриад Тэнгис кино театрт уулзъя гэж тохирсон. ...Б.Н Б-с тамхины хайрцагтай юм Тэнгис кино театр дотор аваад Б.Н бид хоёр гараад И.Б гэх залуутай уулзаад Б.Н нөгөө Бгаас авдаг тамхины хайрцагтай зүйлээ И.Б-д өгсөн. Тэгсэн чинь И.Б Тэнгис кино театрын нэг банкны АТМ-аас мөнгө аваад Б.Нд өгчихөөд яваад өгсөн. ...Ер нь бол сорж хэрэглэж таашаал авдаг ургамал гэдгийг мэдэж байсан. Тэрнээс биш чанга хуультай хар тамхи гэдгийг нь мэдээгүй байсан. Б Parliament тамхины хайрцагт хийж өгч байсан” гэх мэдүүлгүүд зэрэг болно.
Шүүгдэгч Э.А нь Б.Н-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тэнгис кинотеатрын гадна Д.Бгаас 1971 оны 2 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, И.И.Бд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 30.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч М.Алтан-Өлзий: “...Э.Ат холбогдох хэргийг зүйлчлэхдээ төсөөтэй байдлаар зүйлчилж байна гэж дүгнэсэн. Нэгэнт төсөөтэй байгаа учир энэ төсөөтэй байдлаар Э.Ат ял оногдуулах боломжгүй учир цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Хуучин хуулийн 192 дугаар зүйлд холбогдох бодисыг бэлтгэсэн олж авсан хадгалсан үйлдлүүд байгаа. 2 дугаарт борлуулах зорилгоор бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэсэн үйлдэл байгаа. Олж авсан гэдэг нь 2002 оны эрүүгийн хуулийн 1, 2 дугаар хэсгийн аль аль хэсэгт байгаа. Өнөөдөр улсын яллагчийн дүгнэлтэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан үйлдэлд ял халдаасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд худалдаалах гэж дурдагдсан байгаа учир би үүнд шүүмжээ хэлэх нь зүйтэй. Аливаа эд зүйлийг худалдаалахын тулд тухайн эд зүйл бүрэн эзэмшилд нь ирсэн байх ёстой. Нэгэнт бүрэн эзэмшилд ирээгүй байгаа бол тэрийг захиран зарцуулах эрх шүүгдэгч нарт үүсээгүй байна гэсэн үг. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад Бг хаана байгааг тодруулж асууж байгаа. ...Эдгээр хүмүүст тухайн эд зүйлийг захиран зарцуулах эрх, эзэмшилд нь ирээгүй. Дараагийн асуудал нь үнийн асуудал. Б.Н, Э.А ямар нэгэн үнэ ерөөсөө яриагүй. 30.000 төгрөгийг анх И.Б хэлдэг. Энэ 30.000 төгрөгийг Б хүлээн зөвшөөрдөг. Ямар нэгэн үнийн тохиролцоо Б Э.А, Б.Н нараас гараагүй. Худалдаалах гэдэг үгийн агуулгын утга санаа алдагдсан гэж үзэж байгаа. Нэгэнт эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй учир ийм байдлаар төсөөтэй хэрэглэж байгааг буруу гэж үзэж байна. Тухайн зүйлийг нэгэнт худалдсан бол түүний төлбөр нэгэнт төлөгдсөн байх ётсой. Уг төлбөр нь 30.000 төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа. 30.000 төгрөгийг тухайн эд зүйлийн төлбөр болгож Э.А, Б.Н нар өөртөө аваагүй. Тухайн мөнгийг худалдагчид дамжуулсан. Энэ утгаар би өөрийнхөө үйлчлүүлэгчийн үйлдлийг дамжуулсан гэж ойлгож байна. Гэтэл дамжуулсан гэсэн үйлдэл нь өмнөх хуулинд зуучлах гэдэг нэр томъёотой байсан. Гэхдээ дамжуулсан болон зуучилсан үйлдэл нь шинэ болон хуучин хуулинд байхгүй. Нэгэнт байхгүй зүйлийг өнөөдөр эдгээр шүүгдэгч нарыг үйлдлийг төсөөтэй байдлаар ойлгож ял халдааж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэх боломжгүй учир миний үйлчлүүлэгч Э.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч М.Алтан-Өлзийгийн гаргаж буй өмгөөллийн дүгнэлт, тайлбар нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч Э.А нь Б.Нтай бүлэглэн Д.Бгаас парламент гэх тамхины хайрцагт хийсэн 5.2гр бодисыг авч И.Бд худалдсан байна. Энэхүү бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч М.Алтан-Өлзий нь шүүгдэгчийн үйлдлийг худалдан борлуулах зорилгогүй, худалдсан үйлдэл биш гэж тайлбарлаж мэтгэлцжээ.
Дээр дурьдсан хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж үйл баримтанд шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.
Шүүгдэгч Э.А нь шүүгдэгч Б.Нтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Бгаас 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан ба ингэхдээ Д.Бд 30.000 төгрөг өгсөн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Э.А, Б.Н нарыг цааш 30.000 төгрөгөөр худалдаалах талаар үнийг хэлээгүй, зөвхөн дамжуулсан үйлдэл, өөрийн эзэмшилд аваагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзжээ.
Худалдах гэдэг нь нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг өөрийн захиран зарцуулах эрхийн хүрээнд худалдан авагчид шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлийн хариуд харилцан тохиролцсоны дагуу мөнгөн төлбөр авах тухай ойлголт юм. Д.Бгаас 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.А нь Б.Нын хамт олж авахдаа Д.Бгаас дээрх бодисыг өөрсдийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлж авсны дараа И.И.Баас 30.000 төгрөг авч дамжуулсан дээрх үйлдлийн шинж нь худалдан борлуулах зорилгоор олж авч, худалдсан гэх 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Прокуророос Э.Аын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь Э.Атай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” кино театрын гадна НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдан борлуулах зорилгоор Д.Бгаас 30.000 төгрөгөөр худалан авч цааш И.И.Бд 30.000 төгрөгөөр зарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхээ шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ: Шүүгдэгч уг зүйлийг хэрэглэсэн нь үнэн. Монголд болон дэлхийн олон оронд хуулиар хэрэглэхийг зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчийн хэрэглэсэн гэдгийг тогтоогдсон гэдэг утгаар худалдаах зорилгоор хууль бусаар авч И.Бд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 30.000 төгрөгөөр худалдсан гэдэг асуудлыг нотлохыг оролдож байна гэж бодож байна. Монгол хэлний Я.Цэвэлийн тайлбар толь дээр худалдах, худалдаалах гэдэг үг маш тодорхой байгаа. Ашиг олох зорилгоор эд барааны өртөгийг нэмэгдүүлж бусдад үнэлж өгөхийг хэлж байгаа. Эрүүгийн хуульд яг ямар зүйлийг гэмт хэрэг гэж тооцохыг тусгай ангид зааж өгсөн байгаа Уг хэрэг өмнөх шүүх хурлуудаар Бг байхгүй тохиолдолд шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох боломжгүй байна гэж бид нар Бг олсны дараа хурлыг хойшлуулж байсан. Гэтэл одоо Бгийн хэргийг тусгаарласан гэж байна. Уг гэмт хэргийн худалдагч байхгүй оргоод явсан худалдагчийг Э. Э.А, Б.Н хоёроор орлуулах гэж оролдож байна гэв. Худалдагч, худалдан авагчийн үйлдэлд миний үйлчлүүлэг ямар хамааралтай нь тодорхойгүй байна. Ашиг олох зорилгоор худалдаалсан бол өөр зүйл яригдах ёстой. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан яллагдагч Д.Б, И.Б, Э.А, Б.Н, гэрч Р.М нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Н нь Э.Атай бүлэглэн Д.Бгаас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авч И.Бд 30.000 төгрөгөөр худалдсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхээ 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох худалдаалах гэдэг ойлголтыг тайлбарлахдаа эд барааны өртөгийг нэмэгдүүлж бусдад үнэлж өгөхийг ойлгоно. Б.Нын үйлдэлд И.Бд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгсөн үйлдэлд өртөгийг нэмэгдүүлсэн зүйл байхгүй гэж мэтгэлцжээ.
Худалдаалах гэдэг нь нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох аливаа эд зүйлийг бусдын өмчлөлд бүрмөсөн, хариу төлбөртэйгээр шилжүүлэх, худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлд төлбөр тооцооны тодорхой хэрэгсэл, тодруулбал мөнгөөр гүйлгээ хийх тухай ойлголт юм. Худалдаалж буй барааны өртөг эхний худалдагчаас худалдан авагчид шилжиж, худалдан авагч нь дараагийн худалдан авагчид худалдахдаа заавал ашиг олсон байх, өртөгийг нэмэгдүүлэн үнэлсэн байх шинжийг шаардахгүй. Тухайн худалдаалах эд зүйлийг өөрийн эзэмшилд авсны дараа цааш дахин өөр этгээдийн өмчлөлд хариу төлбөртэйгээр шилжүүлэх нь худалдаалах гэсэн ойлголтыг илэрхийлж байна.
Б.Н нь Э.Атай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгис кино театрын дотор Д.Бгаас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 5.2гр каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч улмаар цааш И.Бд дамжуулж 30.000 төгрөгийг И.Баас авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авч худалдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй тохирч байх тул Б.Ныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
М.Д, И.Б, Э.А, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн болон өмгөөлөгчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.Д өмгөөлөгч Г.Ганбадрах эрүүгийн хариуцлагын талаар хэлсэн дүгнэлтэндээ “тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзах эсвэл ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.Д хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Удааширсан бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулиар хориглож, гэмт хэрэгт тооцох зохицуулалтанд хамаарах мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн оршин сууж байсан байрандаа хадгалж байсан үйлдэл нь таслан зогсоогдох хүртэл үргэлжилсэн шинжтэй байх тул тохиолдын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. М.Д нь урьд өмнө ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Шүүгдэгч М.Д үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Д-г нийгмээс тусгаарлаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулахгүйгээр тухайн зүйлийн ялын сонгох төрөл болох торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Энэхүү хэмжээг 2015 онд дагаж мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасна дагуу буюу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгон тогтоосноор тооцов.
Шүүгдэгч И.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар тэнсэж, хяналт тогтоосон хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй бүртгэл хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан байна. Шүүгдэгч Э.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий “Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн уг гэмт хэргийг таслан зогсооход тусалсан. Хэрэг болсноос хойш дахин хар тамхи мансууруулах төрлийн зүйлийг хэрэглээгүй зүйлийг харгалзан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарыг үндэслэн ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт “энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө” гэжээ. Шүүгдэгч Э.Аын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан Д.Бг сайн дураар илчлэн, Д.Бг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай зохицуулалт хуульчлагдсан байгаа юм. Мөн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх дараах тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоож болно. 1.2. 20.7 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах ... зүйлийн тайлбарт ялаас чөлөөлөх үндэслэлтэй бол гэжээ. Мөн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана гэж тус тус заажээ.
Э.А нь хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс Э.Аыг хамтран ажиллах этгээдээр тогтоох шийдвэр гараагүй буюу Э.Аын Д.Бг илчилсэн, түүнийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь хамтран ажиллах этгээдээр тогтоогдох хуулийн дээрх зохицуулалтанд хамаарах эсэх тухай шийдвэр байхгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт заасан ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Ат 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээ, хязгаарын дотор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Э.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй бүртгэл хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхээ шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь зөвхөн хорих ялын сонголттой байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Шүүгдэгч Б.Н нь Э.Атай адил мөрдөн шалгах ажиллагааны үед каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан Д.Бг сайн дураар илчлэн, Д.Бг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай зохицуулалт хуульчлагдсан байгаа юм. Мөн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх дараах тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоож болно. 1.2. 20.7 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах ... зүйлийн тайлбарт ялаас чөлөөлөх үндэслэлтэй бол гэжээ. Мөн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана гэж тус тус заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлт гаргаагүй, хүсэлтийг шүүхээс шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Нд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээ, хязгаарын дотор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан A12961434 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, ямар нэгэн хаяг шошгогүй, 21.7 см өндөртэй цагаан өнгийн эргэдэг хуванцар бөглөөтэй, дээд хэсэгт “Нийслэл” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар сав /савны нэг талд 0.8 см цоолсон, түүнээс доош 6см зайд мөн 0.8 см цоолсон, ил байгаа хэсэг нь харлаж шатсан/, хажуу хэсэгтээ 2 цоорсон Бонакуа (Bonaqua) гэсэн бичигтэй 18 см өндөр таггүй, тунгалаг хуванцар сав, Вита пьюр ватэр (Vita pure water) гэсэн бичиглэл бүхий шошготой, бөглөөгүй, 21.7 см өндөр, мөр хэсэгт дугуй хэлбэртэй цоорсон, уг цоорхойгоос доод хэсэгт дугуй хэлбэртэй тунгалаг хуванцар сав, Фанта (fanta) гэсэн бичиглэл бүхий шошготой, 23см өндөр таглаагүй, хажуу хэсэгтээ дугуй хэлбэртэй цоорхойтой хуванцар сав, цэгчилж шатаж харласан 8х12.5 см хэмжээтэй мөнгөлөг цаас 1 ширхэг, цэгчилж шатаж харласан 14х7 хэмжээтэй мөнгөлөг цаас 1 ширхэг, цэгчилж шатаж харласан 7х7 хэмжээтэй мөнгөлөг цаас 1 ширхэг, ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл 0.1 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл 122 грамм, комикс гэсэн бичиглэлтэй эм мэт зүйлийн 27 ширхэг хоосон уут, дизель гэсэн бичиглэл бүхий нэг мөрөндөө үүрдэг оосортой саарал өнгийн цүнх 1 ширхэг, 3.5 см урттай соруул мэт модон зүйл 1 ширхэг, М.Д, Д.Б нарын шээсэнд хийсэн тестийн үр дүн, савны хамт 2 ширхэг, №1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 154.8 грамм /109.1/ №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 30.4 грамм /30.3/, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 32.1 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон, өнгийн ургамал мэт зүйл 12.7 грамм, парламент (parliament) гэсэн бичиглэлтэй тамхины хайрцагт байх ногоон өнгийн ургамал мэт зүйл 23.6 грамм /24.6/, №6 гэж дугаарласан гялгар уутанд байх ногоон өнгийн ургамал мэт зүйл 5.2 грамм, Д.Б, Б.Н, Э.А, И.Б нарын шээсэнд хийсэн тестийн дүн, савны хамт 4 ширхэг хураагдсаныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР