Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг,

Улсын яллагч Э.Бадрал,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т, хууль ёсны төлөөлөгч О.Баяраа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1662 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-ийн 160а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..............................................дугаарын регистртэй, Шаавай овогт Б.Т.

Холбогдсон хэргийн талаар:

 

Насанд хүрээгүй яллагдагч Б.Т нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 09 сар 19 хоногтой/ давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх аргаар: -2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч М.Мөнх-Эрдэнээс “Самсунг Нөт Эдже” маркийн гар утсыг 8 давхарт гарч ахдаа утсыг чинь үзүүлээд тэгээд мөнгийг чинь аваад ирье” гэж залилан мэхэлж 400.000 төгрөгний хохирол учруулсан, - 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Ганцоожийн “Сони эксперя-3” маркийн гар утсыг “дээшээ 8 давхар луу гараад аавдаа үзүүлээд мөнгөө аваад ирье” гээд залилан мэхэлж 400.000 төгрөгний хохирол учруулсан, - 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Г.Анхбаярын “Самсунг Галакси эс-6 веризон” маркийн гар утсыг “манай аав дээр 8 давхарт байдаг Худалдаа хөгжлийн банкны салбарын захирлаар ажилладаг юмаа хуралдаа орчихож гэнээ дээшээ гараад үзүүлчихээд ирье” гээд залилан мэхэлж 550.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч П.Тамирын “Самсунг Галакси Нөт-4” маркийн гар утсыг 8 давхарт манай аав ажилладаг үзүүлчихээд мөнгөө аваад буугаад ирье” гэж залилан мэхэлж 320.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Б.Батбилэгийн “Самсунг Галакси нөт-4 эдж” маркийн гар утсыг “8 давхарт аавдаа үзүүлээдэхье” гэж залилан мэхэлж 500.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гранд плаза худалдааны төв дотор хохирогч Б.Хүүхэнхутагтын “Нексус 5” маркийн гар утсыг “үзээд болох юм байна авъя 8 дугаар давхарт ажилладаг ахаасаа асуугаадахъя гэсэн. Хэсэг хугацааны дараа ах телевизийн нэвтрүүлгээс гараад ирлээ ахдаа гар утсыг чинь үзүүлээд очиж мөнгө аваад ирье” гэж залилан мэхэлж 200.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч О.Маралмаагаас “Самсунг галакси нөт-4” маркийн гар утсыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаж “манай ах 7 давхар Е ТV-ийн шууд эфирт орж байгаа би ахтайгаа уулзаадахъя ахдаа үзүүлчихээд ирье гэж” залилан мэхэлж 300.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ө.Мандахнарангийн “Самсунг галакси Си-5” маркийн гар утсыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаж гар утсыг “ахдаа үзүүлнэ гээд манай ах эфиртэй байна та утсаа өгч бай би үзүүлчихээд ирье” гэж залилан мэхэлж 250.000 төгрөгний хохирол учруулж бусдад нийт 2.920.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Би багаасаа компьютер, фэйсбүүк ашигладаг байсан. Тухайн үед өөрийнхөө утсыг сайжруулъя гэж бодоод тэдгээр хүмүүстэй фэйсбүүкээр холбоо барьж уулзсан. Тэгээд эхний утсыг нь ахдаа үзүүлээд ирье гэж авч явсан. Тэрнээс хойш ингэж хэлээд утас аваад байж болох юм байна гэж бодоод удаа дараа тийм үйлдэл хийсэн. Үүндээ үнэхээр их харамсаж байна” гэв. Хохирогч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Гар утасны хар зах” нэртэй группд өөрийн Самсунг Нөтэ Эджи маркийн гар утсыг зарна гэж зар тавьсан. Тэгсэн “Ethas life” нэртэй фэйсбүүк хаягнаас худалдаж авъа гэж мессеж бичсэн. Тэгээд “Peace tower” төвийн 7 давхарт уулзахаар болсон. Тэгсэн 20 орчим насны хүүхэд ирээд миний гар утсыг үзэж байгаад 8 давхар луу гарч ахдаа утсыг чинь үзүүлээд мөнгийг чинь аваад ирье гэхээр нь гар утсаа өгөөд явуулсан. 30 минут хүлээгээд ирэхгүй байхаар нь 8 давхар луу гарч үзэхэд тэр хүүхэд алга байсан ...гэх мэдүүлэг /хх-91-92х/,

Хохирогч П.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Гар утасны хар зах” нэртэй групп дээр өөрийн Сони эксперя-3 маркийн гар утсаа зарна гэж зар байршуулсан байсан. Тэр зарын дагуу “Ethans alife” нэртэй хэрэглэгчээс над руу энэ утсыг сонирож байгаа талаар мессеж бичээд үзээд авахаар болсон. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Peace tower” дэлгүүрийн 7 давхарт уулзаад би гар утсаа үзүүлсэн чинь тэр залуу дээшээ 8 давхар луу гараад аавдаа үзүүлээд мөнгөө аваад ирье гээд дээшээ гарсан. Би 7 давхарт 5-10 минут орчим суугаад сэжигтэй санагдаад дээшээ 8 давхар луу гарсан чинь тэр хүн байхгүй, тэгээд тэндээ жаахан хүлээж байгаад явсан ...” гэх мэдүүлэг /хх-81-82х/,

Хохирогч Г.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн Самсунг Галакси эс-6 веризон маркийн гар утсыг фэйсбүүк дэх “гар утасны хар зах” нэртэй групп дээр зарна гэж байршуулсан байсан тэр зарын дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өглөө “Ethans alife” нэртэй хэрэглэгчээс миний утсыг үзэж байгаад худалдаж авъяа “Peace tower” худалдааны төв дээр аваад ирээчээ гэж холбогдсон, тэгээд 15 цагт Peace tower дээр очоод уулзсан. 7давхар луу хамт гараад миний утсыг үзэж байгаад манай аав дээр 8 давхарт байдаг худалдаа хөгжлийн банкны салбарын захирлаар ажилладаг, хуралдаа орчихож дээшээ гараад үзүүлчихээд ирье гээд дээшээ аваад гарсан. Би 7 давхарт 2-3 минут хүлээгээд араас нь гараад Худалдаа хөгжлийн банк руу ороод захирал нь байна уу гэж асуусан чинь байхгүй гадуур ажилтай байгаа гэж хэлсэн. Тэгээд залилуулсанаа мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-84-85х/, Хохирогч П.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би фэйсфүүкийн гар утасны хар зах нэртэй групп дээр өөрийн Самсунг галакси нөт-4 маркийн гар утсыг зарна гэж зар тавьсан. Тэрний дагуу “Ethans alife” нэртэй хэрэглэгчээс миний утсыг үзье авъяа гэж холбогдоод 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг гээд Peace tower дэлгүүрийн 7 давхарт миний утсыг үзэж байгаад 8 давхарт манай аав ажилладаг юмаа миний утсыг үзүүлчихээд мөнгөө аваад буугаад ирье гээд дээшээ 8 давхар луу гараад явсан. Би 7 давхарт 10 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь өөрийнхөө 95657585 дугаарын утас руу залгахад дуудаад авахгүй байсан 1 давхар луу хамгаалалтын алба руу очин хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний утсыг залилсан хүүхэд 1 давхарт лифтнээс буугаад гараад явж байсан бичлэг байсан. Утсаа алдсанаа мэдээд утас руугаа залгахад холбогдож байсан. Тэр өдөржингөө холбогдож байгаад орой 18 цагийн үед холбогдох боломжгүй болсон ...” гэх мэдүүлэг /хх-88х/,

Хохирогч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Самсунг галакси нөтэ-4 эдж маркийн гар утсыг “Гар утасны наймаа групп дээр зарна гэж тавьсан. Тус зарын дагуу “Веt lord” нэртэй хэрэглэгчээс гар утасыг чинь үзье гээд Peace tower дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн байсан миний утсыг Peace tower-ийн 7 давхарт үзэж байгаад дээшээ 8 давхарт аавдаа үзүүлээдэхье гэж авч гараад 20-30 минут болохоор нь би араас нь гараад бүх 8 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнүүд дээр ороод үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд хамгаалалтын албанд хандаад камер шүүхэд тэр залуугийн гараад явж байгаа бичлэг нь байсан ...” гэх мэдүүлэг /хх-95х/,

Хохирогч Б.Хүүхэнхутагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гар утасны наймаа гэсэн группд өөрийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гар утасны наймаа гэсэн группд өөрийн 2016 оны 9 дүгээр сард хүнээс 200.000 авсан хар өнгийн Нексус 5 гэх мэдрэгчтэй гар утсаа зарах зар тавьсан. Тэгтэл 13 цагийн орчимд “Веt lord” гэх нэртэй хэрэглэгчээс гар утасыг чинь харъяа асуудалгүй бол авъяа гэсэн. Тэгээд Гранд плаза Д хаалгаар ороод 7 давхарт уулзахад 170 орчим өндөртэй 16-17 насны эрэгтэй хүүхэд байсан. 8 давхарт ажилладаг ахаасаа асуугаадахъя гэсэн. Тэр 7 болон 8 давхарын хооронд олон удаа алхсан. Хэсэг хугацааны дараа ах телевизийн нэвтрүүлгээс гараад ирлээ утсыг чинь үзүүлээд мөнгөө аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би итгээд утсаа тэр хүүхдэд өгсөн. 10 минутын дараа ирэхгүй болохоор нь 8 дугаар давхар луу гартал байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-105х/,

Хохирогч О.Маралмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бэтлорд нэртэй фэйсфүүк хаягнаас миний фэйсфүүк хаяг руу миний гар утсыг худалдаж авъяа чи Гранд плаза худалдааны төвийн “Д” хаалганы гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд тэр хаалган дээр нь яваад очсон чинь намайг 6 давхар луу авч гараад тэгээд манай ах 7 давхарт Е телевизэд шууд эфирт орж байгаа би ахтайгаа уулзаадахъя гэж хэлээд дээшээ гарсан. Тэгээд байн байн дээшээ гараад байсан. Тэгээд сүүлийнх дээр нь миний гар утсыг дээшээ авч гараад ахдаа үзүүлээд ирье гээд миний утсыг аваад алга болчихсон ...” гэх мэдүүлэг /хх-98-99х/,

Хохирогч Ө.Мандахнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фэйсфүүк зарын цэгээс гар утас авна гэсэн зарын дагуу өөрийн Самсунг С-5 маркийн утсаа зарахаар болсон. Тэгээд Гранд плаза дэлгүүрт уулзахаар болсон. Тэгээд тэр залуутай Гранд плаза дэлгүүрийн 6 давхарт уулзсан миний гар утсыг ахдаа үзүүлнэ гэж хэлээд 8 давхар луу эхлэж гараад удалгүй бууж ирсэн. Тэгээд манай ах эфиртэй байна гэж хэлээд та утсаа өгч бай үзүүлчихээд ирье гэж хэлсэн. Тэгээд миний утсыг аваад явсан. Хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь араас нь ортол нөгөө залуу байхгүй байсан. Би жижүүрт болсон асуудлын талаар хэлтэл манайд ингэж залилан хийж байгаа тэр залуу байсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-103х/, Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ломбарданд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэг хүүхэд Самсунг Эс 5 маркийн гар утсыг 190.000 төгрөгөнд барьцаанд тавьсан юм ...190.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ /хх-51, 22, 41, 46, 58, 106, 74, 64х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-154-157х/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-193-202х зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 09 сар 19 хоногтой/ давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх аргаар: -2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч М.Мөнх-Эрдэнээс “Самсунг Нөт Эдже” маркийн гар утсыг 8 давхарт гарч ахдаа утсыг чинь үзүүлээд тэгээд мөнгийг чинь аваад ирье” гэж залилан мэхэлж 400.000 төгрөгний хохирол учруулсан, - 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Ганцоожийн “Сони эксперя-3” маркийн гар утсыг “дээшээ 8 давхар луу гараад аавдаа үзүүлээд мөнгөө аваад ирье” гээд залилан мэхэлж 400.000 төгрөгний хохирол учруулсан, - 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Г.Анхбаярын “Самсунг Галакси эс-6 веризон” маркийн гар утсыг “манай аав дээр 8 давхарт байдаг Худалдаа хөгжлийн банкны салбарын захирлаар ажилладаг юмаа хуралдаа орчихож гэнээ дээшээ гараад үзүүлчихээд ирье” гээд залилан мэхэлж 550.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч П.Тамирын “Самсунг Галакси Нөт-4” маркийн гар утсыг 8 давхарт манай аав ажилладаг үзүүлчихээд мөнгөө аваад буугаад ирье” гэж залилан мэхэлж 320.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Товер” худалдааны төвийн 7 давхарт хохирогч Б.Батбилэгийн “Самсунг Галакси нөт-4 эдж” маркийн гар утсыг “8 давхарт аавдаа үзүүлээдэхье” гэж залилан мэхэлж 500.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гранд плаза худалдааны төв дотор хохирогч Б.Хүүхэнхутагтын “Нексус 5” маркийн гар утсыг “үзээд болох юм байна авъя 8 дугаар давхарт ажилладаг ахаасаа асуугаадахъя гэсэн. Хэсэг хугацааны дараа ах телевизийн нэвтрүүлгээс гараад ирлээ ахдаа гар утсыг чинь үзүүлээд очиж мөнгө аваад ирье” гэж залилан мэхэлж 200.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч О.Маралмаагаас “Самсунг галакси нөт-4” маркийн гар утсыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаж “манай ах 7 давхар Е ТV-ийн шууд эфирт орж байгаа би ахтайгаа уулзаадахъя ахдаа үзүүлчихээд ирье гэж” залилан мэхэлж 300.000 төгрөгний хохирол учруулсан, -2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ө.Мандахнарангийн “Самсунг галакси Си-5” маркийн гар утсыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаж гар утсыг “ахдаа үзүүлнэ гээд манай ах эфиртэй байна та утсаа өгч бай би үзүүлчихээд ирье” гэж залилан мэхэлж 250.000 төгрөгний хохирол учруулж бусдад нийт 2.920.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би багаасаа компьютер, фэйсбүүк ашигладаг байсан. Тухайн үед өөрийнхөө утсыг сайжруулъя гэж бодоод тэдгээр хүмүүстэй фэйсбүүкээр холбоо барьж уулзсан. Тэгээд эхний утсыг нь ахдаа үзүүлээд ирье гэж авч явсан. Тэрнээс хойш ингэж хэлээд утас аваад байж болох юм байна гэж бодоод удаа дараа тийм үйлдэл хийсэн. Үүндээ үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Гар утасны хар зах” нэртэй группд өөрийн Самсунг Нөтэ Эджи маркийн гар утсыг зарна гэж зар тавьсан. Тэгсэн “Ethas life” нэртэй фэйсбүүк хаягнаас худалдаж авъа гэж мессеж бичсэн. Тэгээд “Peace tower” төвийн 7 давхарт уулзахаар болсон. Тэгсэн 20 орчим насны хүүхэд ирээд миний гар утсыг үзэж байгаад 8 давхар луу гарч ахдаа утсыг чинь үзүүлээд мөнгийг чинь аваад ирье гэхээр нь гар утсаа өгөөд явуулсан. 30 минут хүлээгээд ирэхгүй байхаар нь 8 давхар луу гарч үзэхэд тэр хүүхэд алга байсан ...гэх мэдүүлэг,

Хохирогч П.Ганцоожийн өгсөн: “...Тэр зарын дагуу “Ethans alife” нэртэй хэрэглэгчээс над руу энэ утсыг сонирож байгаа талаар мессеж бичээд үзээд авахаар болсон. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Peace tower” дэлгүүрийн 7 давхарт уулзаад би гар утсаа үзүүлсэн чинь тэр залуу дээшээ 8 давхар луу гараад аавдаа үзүүлээд мөнгөө аваад ирье гээд дээшээ гарсан. Би 7 давхарт 5-10 минут орчим суугаад сэжигтэй санагдаад дээшээ 8 давхар луу гарсан чинь тэр хүн байхгүй, тэгээд тэндээ жаахан хүлээж байгаад явсан ...” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Анхбаярын өгсөн: “... 7давхар луу хамт гараад миний утсыг үзэж байгаад манай аав дээр 8 давхарт байдаг худалдаа хөгжлийн банкны салбарын захирлаар ажилладаг, хуралдаа орчихож дээшээ гараад үзүүлчихээд ирье гээд дээшээ аваад гарсан. Би 7 давхарт 2-3 минут хүлээгээд араас нь гараад Худалдаа хөгжлийн банк руу ороод захирал нь байна уу гэж асуусан чинь байхгүй гадуур ажилтай байгаа гэж хэлсэн. Тэгээд залилуулсанаа мэдсэн ...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Тамирын өгсөн: “...Тэрний дагуу “Ethans alife” нэртэй хэрэглэгчээс миний утсыг үзье авъяа гэж холбогдоод 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг гээд Peace tower дэлгүүрийн 7 давхарт миний утсыг үзэж байгаад 8 давхарт манай аав ажилладаг юмаа миний утсыг үзүүлчихээд мөнгөө аваад буугаад ирье гээд дээшээ 8 давхар луу гараад явсан. Би 7 давхарт 10 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь өөрийнхөө 95657585 дугаарын утас руу залгахад дуудаад авахгүй байсан 1 давхар луу хамгаалалтын алба руу очин хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний утсыг залилсан хүүхэд 1 давхарт лифтнээс буугаад гараад явж байсан бичлэг байсан. Утсаа алдсанаа мэдээд утас руугаа залгахад холбогдож байсан. Тэр өдөржингөө холбогдож байгаад орой 18 цагийн үед холбогдох боломжгүй болсон ...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Батбилэгийн өгсөн: “...миний утсыг Peace tower-ийн 7 давхарт үзэж байгаад дээшээ 8 давхарт аавдаа үзүүлээдэхье гэж авч гараад 20-30 минут болохоор нь би араас нь гараад бүх 8 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнүүд дээр ороод үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд хамгаалалтын албанд хандаад камер шүүхэд тэр залуугийн гараад явж байгаа бичлэг нь байсан ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Хүүхэнхутагийн өгсөн: “...Тэгээд Гранд плаза Д хаалгаар ороод 7 давхарт уулзахад 170 орчим өндөртэй 16-17 насны эрэгтэй хүүхэд байсан. 8 давхарт ажилладаг ахаасаа асуугаадахъя гэсэн. Тэр 7 болон 8 давхарын хооронд олон удаа алхсан. Хэсэг хугацааны дараа ах телевизийн нэвтрүүлгээс гараад ирлээ утсыг чинь үзүүлээд мөнгөө аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би итгээд утсаа тэр хүүхдэд өгсөн. 10 минутын дараа ирэхгүй болохоор нь 8 дугаар давхар луу гартал байхгүй байсан ...” гэх мэдүүлэг, Хохирогч О.Маралмаагийн өгсөн: “...Тэгээд тэр хаалган дээр нь яваад очсон чинь намайг 6 давхар луу авч гараад тэгээд манай ах 7 давхарт Е телевизэд шууд эфирт орж байгаа би ахтайгаа уулзаадахъя гэж хэлээд дээшээ гарсан. Тэгээд байн байн дээшээ гараад байсан. Тэгээд сүүлийнх дээр нь миний гар утсыг дээшээ авч гараад ахдаа үзүүлээд ирье гээд миний утсыг аваад алга болчихсон ...” гэх мэдүүлэг, Хохирогч Ө.Мандахнарангийн өгсөн: “...Тэгээд тэр залуутай Гранд плаза дэлгүүрийн 6 давхарт уулзсан миний гар утсыг ахдаа үзүүлнэ гэж хэлээд 8 давхар луу эхлэж гараад удалгүй бууж ирсэн. Тэгээд манай ах эфиртэй байна гэж хэлээд та утсаа өгч бай үзүүлчихээд ирье гэж хэлсэн. Тэгээд миний утсыг аваад явсан. Хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь араас нь ортол нөгөө залуу байхгүй байсан. Би жижүүрт болсон асуудлын талаар хэлтэл манайд ингэж залилан хийж байгаа тэр залуу байсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы өгсөн: “...Манай ломбарданд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэг хүүхэд Самсунг Эс 5 маркийн гар утсыг 190.000 төгрөгөнд барьцаанд тавьсан юм ...190.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /хх-51, 22, 41, 46, 58, 106, 74, 64х/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-154-157х/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-193-202х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж 2.920.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шилдэг сурагч байсан хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч эцэг О.Баярхүүд даалгах нь зүйтэй гэж дүгнэв. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т нь хохирогч П.Ганцоожид 410.000 төгрөг, хохирогч Г.Анхбаярт 550.000 төгрөг, хохирогч П.Тамирт 320.000 төгрөг, хохирогч Б.Батбилэгт 450.000 төгрөг, хохирогч О.Маралмаад 300.000 төгрөг тус тус төлснийг дурьдах нь зүйтэй. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т түүний хууль ёсны төлөөлөгч О.Баярхүү нараас үлдэх хохирол болох 400.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 200.000 төгрөгийг Б.Хүүхэнхутагтад, 190.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан нарт гаргуулан тус тус олгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 60 хоног цагдан хоригдсон хоногтой болно.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шаавай овогт Б.Тг 8 удаагийн давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар 2.920.000 төгрөгний эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 60 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т түүний хууль ёсны төлөөлөгч О.Баярхүү нараас 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хүүхэнхутагтад, 190.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж засрал хүмүүжилд нь хяналт тавьж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Баярхүүд даалгасугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй. 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тд даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ё.ЦОГТЗАНДАН