Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/413

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2021            3             26                                        2021/ШЦТ/413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч М.Ариунцэцэг,   

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А  холбогдох эрүүгийн 1909 03236 0106 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.А , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнионбюлдинг барилгын 408 тоот өрөөнд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “0 ” ХХК-ын захирлаар ажиллаж байх явцдаа бусдын өмчлөлд байх Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах билгүүн 1 дүгээр байрны 11 тоот хаягт бүртгэлтэй 40 мкв орон сууцыг иргэн Д үнийн дүнгийн тодорхой хувийг төлж, орон сууц захиалах нөхцөлтэйгөөр худалдана гэж итгүүлэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д Голомт банкны 0 тоот дансаар 20.000.000 төгрөгийн шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.А “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

                                               

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Д.Д Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан: “Д.Д миний бие нь “0 ” ХХК-ийн захирал БА (утасны дугаар 0 ) болон менежер Б (0 , утасны дугаар 0 ), Пунцагдулам нарт холбогдуулан эрүүгийн хэргийн өргөдлийг дараах үндэслэлээр гаргаж байна.

Миний бие 2019 оны 7 дугаар сарын эхээр facebook-ийн үл хөдлөх хөрөнгө зар пэйжээс анх хувь лизингийн байрны зарыг олж хараад, чатаар холбогдсон.

Ингээд миний бие нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Билгүүн хорооллын 1 дүгээр байрны 2 давхарт байрлах 40м2 орон сууцыг худалдан авахаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/10 дугаартай “Захиалгын орон сууцын хөрөнгө оруулалтын гэрээ”-г “0 ” ХХК-ийн захирал Б.А тай тус компанийн оффис болох Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар буян ХХК-ийн хажууд байрлах Юнионбийлдинг барилгын 4 давхарт очиж байгуулсан.

Б.А болон Б  нар нь надад амлахдаа, би гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөр болох 20.000.000 төгрөгийг “0 ” ХХК-ийн Голомт банкин дахь 0 тоот данс руу шилжүүлэх, харин “0 ” ХХК буюу Б.А нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор намайг байранд минь оруулахаар харилцан тохиролцсон. Би гэрээ байгуулсан өдрөө төлбөрөө төлсөн.

07 дугаар сарын 18-ны өдөр миний захиалга өгсөн байрны хажууд байрлах 4 давхарт “Энх багана констракшн” ХХК-ийн оффист ороод, тухайн байрны захиалга хийсэн тухайгаа хэлээд “энэ байрны захиалагчийг хэлээд өгөөч” гэхэд манай нөхөрт “Энэ байрны захиалагч нь Пунцагдулам гэдэг хүн байна” гээд дугаарыг нь зааж өгсөн.  Тэгээд энэ дугаар луу залгаад бид “0 ” ХХК-тай гэрээ байгуулаад, танай байрыг аюах гэсэн юм аа гэхэд  Пунцагдулам нь зөв зөв. Би байраа заруулах гээд энэ компанид зараад өг гээд хэлчихсэн юм аа. Гэхдээ одоохондоо надад наад мөнгө чинь орж ирээгүй байгаа. Санаа зоволтгүй гэсэн учраас бүр итгэлтэй болж, тайван хүлээх болсон.

Б.А , Б  нарын надад амласан ажлын 21 хоног нь 8 сарын 12-ны өдөр дуусах байсан ба би тэр өдөр байрандаа орох ёстой байсан боловч Б.А 8 дугаар сарын 12-ны өдөр миний нөхөр лүү залгаад байрны ордер гарахгүй байна. Тиймээс мөнгөө аваад түр хүлээж бай. Би ажлын 5 хоногийн дотор мөнгийг чинь шилжүүлнэ. Тэгээд ордер гарахаар мөнгөө төлөөд байраа аваарай гэсэн тул би итгээд тэд нар луу залгаагүй.

Гэтэл 8 дугаар сарын 19-ний өдөр дахин миний нөхөр лүү залгаад 3 пахь өдөр хүртэл буюу 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл мөнгөө түр хүлээхийг гуйсан.

Ийнхүү итгэл төрүүлэхүйц тайлбар хийн, өөрсдөө залгаж байсан тул тэр хүмүүст итгэж хүлээсээр байсан. Ингээд хугацаа өнгөрсөн тул 8 дугаар сарын 21-ний өдрөөс би залгаж үзсэн боловч Б.А болон Б  нар нь утсаа авахаа больсон бөгөөд утас нь байнгын холбогдох боломжгүй гэх болсон тул би тухайн байрны борлуулалтын компани гэгдэх компанийн борлуулалтын алба руу орж асуухад та мөнгөө луйвардуулчхаад ирж байна уу, наад залуус чинь их олон хүнийг залилсан байна. Тэр хүмүүс нь энүүгээр дахин дахин ирээд байна гэх хариу өгсөн тул ийнхүү нэн  яаралтайгаар энэхүү өргөдлийг гаргах болсон билээ.

Иймээс Б.А , Б , Пунцагдулам нар нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд гэх ойлголтыг хүн бүрд төрүүлэхүйц оноосон нэр бүхий хуулийн этгээдийг байгуулж, гэрээ байгуулах замаар итгэл олж авч миний 20.000.000 төгрөгийн залилан мэхэлж авсан байх тул холбогдох хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцож, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх өргөдөл (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банканд байхдаа “0 ” ХХК гэсэн нэртэй Голомт банкны 0 дугаартай данс руу шилжүүлсэн... Хохирлоо барагдуулж дуусаагүй байгаа. 9.000.000 төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),

           

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 онд Журамт өргөө ХХК-д байр үзүүлдэг реалтор албан тушаалд ажилд орж байсан юм. Тухайн үед Журамт өргөө ХХК-ийн захирал Цэрэнпунцаг эгч байсан юм. Би тэр үед ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болохоос өмнө өөрөө ажил хийж үзэх гэж шийдвэр гаргаад ажил хайж байсан чинь манай найз Б.А над руу залгаад ажилд орсон талаараа хэлсэн бөгөөд намайг ажилд орох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд уг ажилд орж байсан юм. Тэгээд ажлаа хийж байсан ба хүмүүст орон сууцуудыг үзүүлээд тухайн хүмүүст үзүүлсэн байр  орон сууц нь таалагдаж худалдан авахаар бол оффис болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бизнес тоурын 13 давхарт очиж Б.А гэрээ хийдэг байсан юм. Би тухайн ажлаа  хийх явцад зөвхөн байр орон сууцыг үзүүлдэг мөн facebook дээр байх байр үл хөдлөх гэсэн пэйж хуудсан дээр зар оруулдаг байсан. Тэрнээс би ямар нэг байдлаар гэрээ хийдэггүй, зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаж, байраа үзүүлдэг байсан юм. Миний үндсэн нэг сарын цалин нь 400.000 төгрөг гэж тохирч байсан. Харин зарсан байрныхаа 0.6 хувийг би өөрөө нэмэгдлээр авах ёстой байсан. Гэвч би 2 сар ажиллах явцад нэг ч удаа нэмэгдэл цалингаа авч үзээгүй, үндсэн цалингаа ч дутуу авч байсан. Тэгээд тэр үедээ би захирал Цэрэнпунцаг нь Б.А бид хоёрт Журамт өргөө ХХК-ийн охин компанийг байгуул гэж санал тавихаар нь бид хоёр зөвшөөрөөд Зуун айлын ойролцоо байдаг тамга гэрчилгээ гаргадаг Б.А нь өөрийн нэр дээр Эй Ти Эй Ти гэсэн нэртэй компани нээлгэсэн юм. Тэгээд  тухайн үед хэрэг болоод Цэрэнпунцаг эгчээс мөнгө асуусан чинь Б.А тай яриад компанийнхаа эхний орлогыг ав гэж хэлсэн юм шиг байна лээ Тэгээд л удалгүй хүмүүстэй байр үзүүлж байхад нэг үл таних хүн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Билгүүн 1-р байрны 11 тоот 2 өрөө байрыг үзэж сонирхоод худалдаж авахаар болоод Б.А байгаа газар буюу оффис руу явж очиж Б.А тай гэрээ байгуулсан юм байна лээ. Би яг ямар гэрээ, хэдэн төгрөгөөр яаж худалдаж авах талаар бол мэдээгүй. Би уг орон сууцыг үзүүлээд л Б.А луу явуулсан юм. Тэгээд л Б.А нь мөнгөтэй болсон байсан. Улмаар Б.А бид хоёр хоолонд хамт орсон. Тэрнээс биш би мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би зөвхөн Даваабаяр гэх хүнтэй 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар буян ХХК-ийн хажууд байрлах Юнион бюлдинг барилгын 4 давхарт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Билгүүн хороолол 1 дүгээр байр 40мкв 2 давхарт 11 тоот орон сууцыг Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж тухайн Д.Д гэх хүнээс урьдчилгаа 20.000.000 төгрөгийг “0 ” ХХК-ийн Голомт банкны 14115130286 тоот дансаар шилжүүлж авсан юм. Тэгээд л би 5.000.000 төгрөгийн нь захирал Цэрэнпунцаг авчхаарай гэж хэлэхээр нь би аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан юм. Тэгсэн чинь маргааш Цэрэнпунцаг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу залгаад би баян хүн, чи хол яв гэх мэтээр хэл амаар доромжилж эхлэхээр нь би тэсгэл алдаад шууд 15.000.000 төгрөгийг нь сагсан бөмбөгийн багш Ганбаярт хадгалуулахаар өгсөн юм. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ нь 1 сараас 1 сар хагас хүчинтэй хугацаатай байдаг бөгөөд тухайн хугацаанд нь багш Ганбаярт өгсөн байсан. 15.000.000 төгрөгийнхөө 4.000.000 төгрөгийг нь хувийн хэрэгцээнд ашиглаж, харин 11.000.000 төгрөгийг нь би буцаагаад Д.Д өгсөн юм... Алгаа овогт Цэрэнпунцаг, Алгаа овогт Пунцагдулам гэдэг. Би холбоо барих гар утасны дугаарыг мэдэхгүй. Монгол улсын хилээр гараад явсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),

 

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 97, 98, 99-100, 101-102 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнионбюлдинг барилгын 408 тоот өрөөнд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “0 ” ХХК-ын захирлаар ажиллаж байх явцдаа бусдын өмчлөлд байх Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах билгүүн 1 дүгээр байрны 11 тоот хаягт бүртгэлтэй 40 мкв орон сууцыг иргэн Д үнийн дүнгийн тодорхой хувийг төлж, орон сууц захиалах нөхцөлтэйгөөр худалдана гэж итгүүлэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д Голомт банкны 0 тоот дансаар 20.000.000 төгрөгийн шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Д.Д Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкинд байхдаа “0 ” ХХК гэсэн нэртэй Голомт банкны 0 дугаартай данс руу шилжүүлсэн... Хохирлоо барагдуулж дуусаагүй байгаа. 9.000.000 төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 онд Журамт өргөө ХХК-д байр үзүүлдэг реалтор албан тушаалд ажилд орж байсан юм. Тухайн үед Журамт өргөө ХХК-ийн захирал Цэрэнпунцаг эгч байсан юм. Би тэр үед ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болохоос өмнө өөрөө ажил хийж үзэх гэж шийдвэр гаргаад ажил хайж байсан чинь манай найз Б.А над руу залгаад ажилд орсон талаараа хэлсэн бөгөөд намайг ажилд орох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд уг ажилд орж байсан юм. Тэгээд ажлаа хийж байсан ба хүмүүст орон сууцуудыг үзүүлээд тухайн хүмүүст үзүүлсэн байр  орон сууц нь таалагдаж худалдан авахаар бол оффис болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бизнес тоурын 13 давхарт очиж Б.А гэрээ хийдэг байсан юм. Би тухайн ажлаа  хийх явцад зөвхөн байр орон сууцыг үзүүлдэг мөн facebook дээр байх Байр үл хөдлөх гэсэн пэйж хуудсан дээр зар оруулдаг байсан. Тэрнээс би ямар нэг байдлаар гэрээ хийдэггүй, зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаж, байраа үзүүлдэг байсан юм. Миний үндсэн нэг сарын цалин нь 400.000 төгрөг гэж тохирч байсан. Харин зарсан байрныхаа 0.6 хувийг би өөрөө нэмэгдлээр авах ёстой байсан. Гэвч би 2 сар ажиллах явцад нэг ч удаа нэмэгдэл цалингаа авч үзээгүй, үндсэн цалингаа ч дутуу авч байсан. Тэгээд тэр үедээ би захирал Цэрэнпунцаг нь Б.А бид хоёрт Журамт өргөө ХХК-ийн охин компанийг байгуул гэж санал тавихаар нь бид хоёр зөвшөөрөөд Зуун айлын ойролцоо байдаг тамга гэрчилгээ гаргадаг Б.А нь өөрийн нэр дээр Эй Ти Эй Ти гэсэн нэртэй компани нээлгэсэн юм. Тэгээд  тухайн үед хэрэг болоод Цэрэнпунцаг эгчээс мөнгө асуусан чинь Б.А тай яриад компанийнхаа эхний орлогыг ав гэж хэлсэн юм шиг байна лээ Тэгээд л удалгүй хүмүүстэй байр үзүүлж байхад нэг үл таних хүн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Билгүүн 1-р байрны 11 тоот 2 өрөө байрыг үзэж сонирхоод худалдаж авахаар болоод Б.А байгаа газар буюу оффис руу явж очиж Б.А тай гэрээ байгуулсан юм байна лээ. Би яг ямар гэрээ, хэдэн төгрөгөөр яаж худалдаж авах талаар бол мэдээгүй. Би уг орон сууцыг үзүүлээд л Б.А луу явуулсан юм. Тэгээд л Б.А нь мөнгөтэй болсон байсан. Улмаар Б.А бид хоёр хоолонд хамт орсон. Тэрнээс биш би мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би зөвхөн Даваабаяр гэх хүнтэй 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар буян ХХК-ийн хажууд байрлах Юнион бюлдинг барилгын 4 давхарт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Билгүүн хороолол 1 дүгээр байр 40мкв 2 давхарт 11 тоот орон сууцыг Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж тухайн Д.Д гэх хүнээс урьдчилгаа 20.000.000 төгрөгийг “0 ” ХХК-ийн Голомт банкны 14115130286 тоот дансаар шилжүүлж авсан юм. Тэгээд л би 5.000.000 төгрөгийн нь захирал Цэрэнпунцаг авчхаарай гэж хэлэхээр нь би аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан юм. Тэгсэн чинь маргааш Цэрэнпунцаг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу залгаад би баян хүн, чи хол яв гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлхээр нь би тэсгэл алдаад шууд 15.000.000 төгрөгийг нь сагсан бөмбөгийн багш Ганбаярт хадгалуулахаар өгсөн юм. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ нь 1 сараас 1 сар хагас хүчинтэй хугацаатай байдаг бөгөөд тухайн хугацаанд нь багш Ганбаярт өгсөн байсан. 15.000.000 төгрөгийнхөө 4.000.000 төгрөгийг нь хувийн хэрэгцээнд ашиглаж, харин 11.000.000 төгрөгийг нь би буцаагаад Д.Д өгсөн юм... Алгаа овогт Цэрэнпунцаг, Алгаа овогт Пунцагдулам гэдэг. Би холбоо барих гар утасны дугаарыг мэдэхгүй. Монгол улсын хилээр гараад явсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Д Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах билгүүн 1 дүгээр байрны 11 тоот хаягт бүртгэлтэй 40 мкв орон сууцын үнийн дүнгийн тодорхой хувийг төлж, орон сууц захиалах нөхцөлтэйгөөр худалдана гэж итгүүлэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д Голомт банкны 0 тоот дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.А нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Б.А аас 9.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг танилцуулж, Б.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч  Б.А тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч  Б.А тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхүүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А аас 9.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ