| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0255/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/192 |
| Огноо | 2017-05-22 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/192
шийтгэх тогтоол
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох, улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/, хохирогч Б.Тэмүүлэн,
Иргэний хариуцагч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг батлаж ирүүлсэн холбогдох 201724000222 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон жигүүрийн 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн эрүүгийн анхан шатны 3 дугаар шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 83 дугаар захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 29 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Маргад төвийн баруун талын замд Т.Төгсзаяагийн эзэмшлийн Т.Приус маркийн 40-17 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын ЗХД-ийн 9.2."Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн з^ауА^г^е^фөнөөс явган зорчигч Болдбаатарын Тэмүүлэнг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэмүүлэн мэдүүлэхдээ: "2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлын гурван залуутай пабад сууж байсан. Бид гурав зам гараад явж байсан. Би урд нь түрүүлээд явсан. Тэгээд нэг мэдэхэд гэмтэлийн эмнэлэгт сэрсэн. Миний нэхэмжилж байгаа үнийг дүн 1.665.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийгээ авбал ямар нэг гомдол саналгүй" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Төгсзаяа мэдүүлэхдээ: "Тухайн үед тийм зүйл болно гэж бодоогүй. Дөнгөж аваад 7 хонож байгаа машин байсан. Нэхэмжлэлийн талаар хэлэх зүйл байхгүй" гэв.
Н.Цын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед Төгсзаяагийн эзэмшлийн Т.Приус маркийн 40-17 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож Аз хүүхдийн их дэлгүүрийн баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн хоёр хүн алхаж явахыг хараад шил арчигчаа ажиллуулсан. Тухайн үед цас орж байсан. Яах ийхийн зуургүй хүн орж ирж миний машины машины урд мөргөгдөж копутан дээр унаад салхины шил хагалсан. Тэр хоёр хүн мөргөгдсөн хүнтэй хамт явсан юм байна лээ. Аваараа татаад зогстол тэр хоёр залуу гүйж ирээд над руу дайрсан. Тэр хоёр хүн мөргөгдсөн залууг сэгсэрч өргөөд миний машины арын суудалд доош нь харуулаад хэвтүүлсэн. Нэг залуу нь машины жолооны ард суугаад барьж явах гээд байхаар нь түлхүүрээ авсан. Би хамт явсан 1 залуутай нь цуг замын хажууд зогсож байсан. Тэр залуу 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгтэл тэр хоёр залуу такси зогсоогоод мөргөгдсөн хүнийг надтай хамт аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт ирээд байж байтал мөргөгдсөн хүний ээж аав ирсэн. Тэгтэл цагдаа нар ослын газарт ирчихлээ гээд намайг дуудсан. Би буцаад нөгөө хоёр залуутай ослын газарт хамт ирсэн. Цагдаа нараар үзлэг хэмжилт хийлгэсэн. Хүн мөргөсөн унасан газрыг би зааж өгсөн. Цагдаа нар нөгөө хоёр залуугаас мөргөгдсөн хүний мөргөгдөж унасан газрыг асуухад бид хоёр мэдэхгүй гэсэн. Би согтуурал шалгах багажаар шалгуулсан. 0.00% гарч байсаныг тэр хоёр залууд харуултал наад хүн чинь согтуу гээд гарын үсэг зураагүй. Ачилгын машинд машинаа ачуулж байтал мөргөгдсөн хүний аав ээж хоёр ирсэн. Ослын газрыг хараад явсан. Би замын цагдаагийн газарт очижтайлбар бичиж өгсөн. Тэр үед би ганцаараа явсан ..." гэх мэдүүлэг /хх-71 х/,
Хохирогч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед ажлынхантайгаа Тэнгис кино театрын ойролцоо пабад сууж байгаад Батжаргал, Анхболд нарын хамт гарч Аз хүүхдийн их дэлгүүрийн баруун замаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн алхаж явсан. Тухайн үед би тэр хоёроос арай түрүүлээд алхаж явтал гэрэл гялбасан тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Толгой, цээж хоёр ташааны зураг авахуултал одоо нарийн харагдахгүй байна маргааш томографт харж нарийн мэргэжлийн эмчээр үзүүлье гэсэн. Тэгээд гэртээ харьсан. Маргааш нь 09 цагийн үед толгой, цээжний томографийн зураг авахуулсан. Баруун хөлөө рентгенд харуултал хугарсан байна гэж мэс заслын тасагт хэвтүүлсэн. Шилбэ өвдөгний хооронд түгжээтэй боолт хийлгэх мэс засалд орсон. Эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан ..." гэх мэдүүлэг /хх-12х/,
Иргэний хариуцагч Т.Төгсзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний өөрийн эзэмшлийн автомашин. Монре даатгалд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн. Би гэмтсэн хүний хохирлыг барагдуулж чадахгүй. Би өөрөө зээл төлдөг учир төлжчадахгүй ..." гэх мэдүүлэг/хх-41х/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнө ажлынхаа 3 хүнтэй Тэнгисийн ар талын Пабад сууж байгаад гарсан юм. Тэмүүлэн бид хоёр зүг нэг болохоор хамт явж байтал Тэмүүлэнгийн найз дүү ирсэн. Гурвуулаа Маргад төвийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн алхаж явтал Тэмүүлэн нилээн урд ганцаараа салаад алхсан. Тэр үед би хүн дуудах гэж утсаар яриад явж байсан юм. Тэмүүлэнг машинд мөргүүлэхийг сайн хараагүй. Тэмүүлэн машинд мөргүүлээд газар хэвтэж байсан учир мөргөсөн машиныг байран дээрээс нь хөдөлгөөд хэрэггүй байх гэж бодоод ард нь явсан машиныг зогсоож Тэмүүлэнг эмнэлэг рүү авч явсан. Явж байх замдаа Тэмүүлэнгийн аав, ээж хоёрыг утсаар дуудсан. Гэмтлийн эмнэлэгт иртэл Тэмүүлэнгийн аав, ээж хоёр нь ирсэн. Тэмүүлэн аав ээжтэйгээ хамт эмнэлэг дээр үлдсэн. 2 цагдаа эмнэлэг дээр ирж би тэр хоёртой хамт хэргийн газарт ирсэн. Цагдаа нар үзлэг хэмжилт хийсэн. Жолооч хүн энд мөргүүлж энд унасан гэж цагдаа нарт зааж өгсөн. Би хараад зогсож байсан. Машин ослын газраас хөдлөөгүй байсан. Цагдаа нар явсан. Тэгтэл Тэмүүлэн ээж аавтайгаа хамт ирсэн. Тэгээд би гэртээ харьсан ..." гэх мэдүүлэг/хх-31х/,
Гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 24 цагийн үед гэртээ байж байтал Тэмүүлэн ах утасдаж ах нь жаахан уусан байна ирээд ахыгаа аваач гэж ярьсан. Удалгүй гэрээсээ гарч Тэмүүлэн ахын байгаа газарт иртэл Бон Бон гэх пабад дөрвүүлээ байж байсан. Би хажуугийн ширээнд нь ундаа уугаад Тэмүүлэн ахыг хүлээж суусан. Пабаас гараад хоёр хүн нь зүүн тийшээ салаад явсан. Тэмүүлэн ах нэг ахтай хамт бид гурав Тэнгисийн арын замаар зүүнээс баруун зүгт явж байгаад Маргад төвийн баруун талын машин явдаг замаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн алхсан. Би тэр үед доошоо харчихсан нөгөө ах утсаар ярьчихсан явж байсан. Гэв гэнэт түс хийх чимээ гарч харсан чинь Тэмүүлэн ах машинд хамагдаад явж байсан. Би гүйгээд очтол Тэмүүлэн ах ухаан алдсан цус нөжтэйгээ холилдсон газар хэвтэж байсан. Би шоконд орж Тэмүүлэн ахын хацар руу алгадсан. Ямар ч хариу байхгүй болохоор нь айгаад жолоочийг хурдан гэмтэл явъя гэж хэлсэн. Жолооч тэгье гээд такси барьсан. Бүгдээрээ таксинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очтол Тэмүүлэн ахын аав ээж нар нь ирсэн. Тэмүүлэн ахыг эмчид үзүүлэх гээд байж байтал ослын газарт цагдаа нар ирчихлээ гээд утасдсан. Би жолоочтой хамт таксигаар осол болсон газарт ирсэн. Жолооч Тэмүүлэн ахыг машинаараа мөргөж газар унагасан гэх цэгийг цагдаа нарт зааж өгсөн. Намайг цагдаа нар гарын үсэг зур гэхээр нь камерын бичлэг шүүж үзэж байж зуръя гээд би гарын үсэг зураагүй. Жолооч бид хоёрыг багаж үлээлгэсэн 00% гарсан. Машиныг ачилгын машинд ачуулсан. Цагдаа нар явсан ..." гэх мэдүүлэг/хх-33х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4076 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
"1. Б.Тэмүүлэн-н биед баруун шаант, тахилзуур ясны дээд булууны гадна төвгөр дайрсан үен доторх далд хугарал, хамрын ясны хугарал, баруун тохойд няцарсан шарх, дух, баруун шанаа, хацар, баруун доод зовхи, хамар, уруул, зүүн хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн бугуй, баруун ташаа зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот дүгнэлтэд:
"1. Т.Приус маркийн 40-17 УБГ улсын дугаартай автомашины жолооч Нямаагийн Цогтбаатар нь Монгол Улсын ЗХД-ийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ..." гэжээ/хх-47х/,
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5х/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7х/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-9х/,
Цагаан өнгийн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10х/,
Хохирлын баримтууд /хх-18-20х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80, 83-85х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-86-87х/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Маргад төвийн баруун талын замд Т.Төгсзаяагийн эзэмшлийн Т.Приус маркийн 40-17 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын ЗХД-ийн 9.2."Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Болдбаатарын Тэмүүлэнг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-71х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Т.Төгсзаяагийн мэдүүлэг, гэрч Б.Батжаргал /хх-31х/, гэрч Т.Анхболд /хх-ЗЗх/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4076 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-45х/, Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот дүгнэлт /хх-47х/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5х/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-9х/, Цагаан өнгийн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10х/, Хохирлын баримтууд /хх-18-20х/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80, 83-85х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-86-87х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Тээврийн прокурорын газраас Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг батлаж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь нийт 1.665.000 төгрөг нэхэмжилсэн ба үүний 500.000 төгрөгийг цаашид хийгдэх эмчилгээний зардалд нэхэмжилж байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, харин 40-17 УБГ улсын дугаартай, Toyota Prius 20 /Тоёота Приус/ тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Төгсзаяагаас баримтаар авагдсан хохирлын дүн нийт 1.165.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тэмүүлэнд олгох нь зүйтэй.
Учир нь тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байх ба иргэний хариуцагч Т.Төгсзаяагаас хохирогч Б.Тэмүүлэнд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Цыг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал, хувийн байдлыг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, жолоочийн 731140 тоот үнэмлэхийг Н.Цт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж
заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,
Н.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ