Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Эрдэнэпүрэв,   

улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

иргэний нэхэмжлэгч Э.*******, Д.*******,

иргэний хариуцагч К.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 92 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 1807006420067 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод өрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй, ******* ахлах теллер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт *******, *******, тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай ауди-Q7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон туршилтын жолоодлого хийж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний  хоорондын  болон  хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчиж Налайх дүүргийн нутаг дэвсгэрт чиглэлийн засмал зам дээр улсын дугаартай ауди- Q5 маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зам тээврийн осол гарган компанид улсын дугаартай ауди Q5 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 50.546.917 төгрөг, улсын дугаартай ауди Q7 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 70.861.626 төгрөг, нийт 121.408.543 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, зорчигч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Э.*******ын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз залуу тест жолоодлогод явах уу гэж дуудаад ийн баруун талд байрлах дээр очсон. Тэр үед 3 машин тест жолоодлогод явсан бөгөөд А8, Q5, Q7 гэсэн маркийн гурван машинтай гарсан. Энэ тест жолоодлогод нийт 6 оролцогч, байгууллагын 2 ажилтантай явсан. Эхний машин болох А8 машинд найз залуу тай хамт гээд байгууллагын ажилтантай цуг явсан. Арын машинд ямар хүн суусныг ажиглаагүй. Хамгийн сүүлийн машинд нь суугаад явсан. гаас гараад Төв аймгийн замаар тойрч ирэх хөдөлгөөнд оролцсон. Тэр компаниас гарахаас өмнө бид нараас баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. Уг баталгаа нь жолооны үнэмлэхтэй тухайн хүний утасны дугаар, гэрийн хаяг, и-мейл зэргийг бичсэн байсан бөгөөд тухайн машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал 3.000 доллар төлөх ба түүнээс дээш эвдрэл гарвал даатгалтай холбоотойгоор төлөх гэсэн утгатай баталгаанд гарын үсэг зуруулсан. Тэгээд хөдөлгөөнд оролцсон ба хамгийн эхэнд манай найз залуу А8 машиныг унаж яваад Баянзүрхийн товчоо өнгөрөөд клонк дээр зогсож амраад тэндээс хөдлөхдөө би А8 машиныг унасан. Налайх дүүргийн бөмбөрцөгтэй хөшөө өнгөрөөд машинаа сольж унацгаасан. Тэр үед би хамгийн арын гурав дахь машин болох Q7 машинд , хоёртой цуг суусан бөгөөд бүсээ зүүгээрэй гээд хөдлөх гэсэн чинь өмнөх машинаас өөр байсан болохоор асаах товчлуурыг нь олоогүй. Хойно сууж явсан хүнийг бүсээ зүүсэн эсэхийг ажиглаагүй. Хойно явж байсан утсаар тоглоод явж байсан. Миний урд явсан машин хурдаа хассан бөгөөд урдуур нь адуу гүйж байгааг би ажиглаагүй. Тоормос гишгэх гэсэн чинь огт тоормос барихгүй байсан. Тэгээд урд явж байсан Q5 машины араас мөргөсөн байгаа. Ингээд зам тээврийн осол гарсан тэр үед хойд талд гар эвгүй болчихлоо гэж байсан. Бид нар буугаад урд А8 машинд явж байсан гээд ажилтан руу нь залгаад осол гарчихлаа гэж хэлсэн. Урд явж байсан машин эргэж ирээд ийг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд цагдаа дуудаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн” гэв.

Иргэний хариуцагч К.*******ын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тухайн үед миний төлөөлж байгаа байгууллага нь тест жолоодлогыг зохион байгуулж байсан. Ер нь бол ямар учиртай ямар аюулгүй ажиллагааг хангах ёстой гэдэг талаар тодорхой баталгаа аваад тайлбарлан өгч, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой гэдгийг сануулж хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ нь олон жил явуулж байгаа үйл ажиллагаа бөгөөд худалдан авах сонирхолтой хүмүүс тухай тээврийн хэрэгслийн хүч, бусад байдлуудыг шалгах зорилгоор тест жолоодлогод оролцож ирсэн. Урьд өмнө ийм осол гарч байгаагүй бөгөөд энэ удаад гарсан. Э.*******ын хувьд тоормос ажиллахгүй байсан гэдэг ийм мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд ч мэдүүлж ирсэн. Түүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа бүрэн байна гэдгийг тогтоож өгсөн. Монгол Улсын хилээр орж ирэхдээ цоо шинэ машин орж ирсэн байдаг. Худалдаа хийдэг талбай дээрээ байж байгаад тест жолоодлого дээр гаргаж ирж унуулсан. Энэ осол гарах болсон шалтгаан бол мотор нь том болохоор тоормос барих цагийн баримжаагүйн улмаас осол гарсан байх гэж үзэж байна. Яагаад гэвэл жижиг машин тоормосны барих зай нь богино байдаг бол том машины тоормос барих зай урт байдаг. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал дээр ямар нэгэн асуудал байхгүй цоо шинэ машин байсан. Мөн Э.******* нь хохирол бодит бус гарсан, үндэслэлгүй гэж маргасан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шинжээч томилоод нэг мөр шийдвэрлээд хамгийн сүүлд хохирол нэхэмжлэгчдийн холбооноос дүгнэлт гаргуулсан. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол санал гаргаагүй, хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Э.*******ын хувьд хохирлын хэмжээ өндөр гарсныг ойлгож байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцаад гаргасан хүсэлт дээрээ дурдсан яг бодит байдал дээрээ 170.000.000 төгрөгийн үнэтэй машиныг 95.000.000 төгрөгөөр зарсан. Иймд компанид 60-70 сая төгрөгийн алдагдлууд үүссэн. Харилцагчдад цоо шинэ машин гэж зарах боломжгүй болж байгаа. Нэг машиныг өмнө нь ийм осолд орж байсан ийм ийм засвар хийсэн гээд мэдээллүүдийг нь үнэн зөв тайлбарлаад зарсан. Харин нэг нь одоо хүртэл сэлбэгийг нь худалдаж авчихсан хийх гэхээр болдоггүй гэсэн асуудалтай зогсоод байгаа. Компани тэр машиныг зарж чадахгүй байна гээд 2018 оноос гурван жилийн хугацаанд явж байгаа. Зөвхөн засвар, сэлбэгийн хөлснөөс гадна уг компанид ямар хохирол учирсан гэхээр уг машины зах зээлийн үнэлгээ буурсан. Үүнийг Э.*******ын хувийн байдал зэргийг нь харгалзаад нэхэмжлэхгүй байгаа. Даатгалын асуудлыг нэхэмжилж байгаа бөгөөд одоохондоо зах зээлийн ханшийн хохирлыг нэхэмжлэхээ болъё гэсэн. Даатгалын нөхөн төлбөрийн дагуу сэлбэг хэрэгслийг системээр захиалаад тавьсан. Тэр программ дээр харагддаг. Та нар ч гэсэн очиж харж болно. Э.*******оос илүү үндэслэлгүй төлбөр нэхэмжлээд байгаа асуудал байхгүй. Э.*******ын хувийн байдлыг харгалзан үзэж байгаа тул үүнд дүгнэлт хийх ёстой. Ослын улмаас компанийн ажилтан ийн бие эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой тодорхой нөхөн олговрыг ажил олгогчийн зүгээс түрүүлж олгож, эмчилгээтэй холбоотой зохих туслалцааг үзүүлсэн байдаг. Үүнийг  гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэдэг байдлаар нийт 9.210.813 төгрөгийг т эмчилгээний зардал байдлаар олгосон. Иймд т олгосон 9.210.814 төгрөгийг шүүгдэгч Э.*******оос гаргуулах нэхэмжлэлийг бичгээр гаргаж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн байгаа. Эмчилгээний зардалтай холбоотой буцаад нэхэмжлэх эрх нь Иргэний 513.1-т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу ажил олгогчийн буюу иргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэлээ гаргасан байгаа. ийн компанид ажиллаж байсан, нийгмийн даатгалтай холбоотой, ажлаас чөлөөлөгдсөн бүх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцад ийм хохирол учирсан учир ажил олгогч эмчилгээний зардлыг түрүүлж төлсөн бөгөөд үүнийг буцаан нэхэмжлэх эрх байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч Э. шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “ ХХК нь компанитай хоёр тээврийн хэрэгсэл дээр эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Энэ даатгалын дугаартай гэрээгээр улсын дугаартай  Q5 маркийн автомашин, дугаартай даатгалын гэрээгээр   улсын дугаартай Q7 маркийн автомашиныг тус тус даатгасан. Даатгалын нөхөн төлбөрийн хувьд компанийн нэхэмжилсэн үнийн дүнгээр буюу 129.924.707 төгрөгийн нөхөн төлбөрийг компанийн хохирлын улмаас учирсан  сэлбэг захиалахад шаардлагатай төлбөр, ажлын хөлс гэсэн жагсаалтын дагуу гаргаж өгсөн. Иргэний хуулийн 143.3, Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйлд тус тус заасны дагуу даатгалын компани нь өөрөө нөхөн төлбөрийн улмаас учирсан гэм хорыг шаардах эрх нь шилжиж ирсэн байгаа учраас иргэний нэхэмжлэгчээр тус хэрэгт оролцож байгаа.  Хамгийн сүүлийн байдлаар буюу Монголын хөрөнгийн үнэлгээчдийн холбооны дүгнэлтээр мөн прокурорын дурдсантай нэг адилаар нийт 121.408.543 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ мөнгөн дүнгээр өнөөдрийн хэрэг маргаанд иргэний нэхэмжлэгчээр даатгалын нөхөн төлбөр төлсөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар оролцож байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д. шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...бид яаж үнэлгээ хийсэн бэ гэхлээр урьд өмнө болон гэх хоёр үнэлгээний компанийн дүгнэлт байсан. Энэ хоёр компанийн дүгнэлтээс нэгдүгээрт ажлын цар хүрээ буюу солигдох шаардлагатай сэлбэгүүдийг буюу энэ хоёр дүгнэлтээс ажлын буюу сэлбэгийн тоо хэмжээний зөрүүг шахаж гаргасан байгаа. Сэлбэгийн тоо хэмжээ нь эхлээд зөрүүгүй сэлбэгүүд дээр шууд тоо хэмжээг нь баталгаажуулаад явсан. Q5 маркийн автомашины эвдрэлийг бид шууд харах боломжгүй байсан. Сэлбэгдэж үлдсэн, эвдэрсэн сэлбэгийн үлдэгдлийг очиж үзэж, тулгаж харсан. улсын дугаартай Q5 машид хийсэн болон үнэлгээний компанийн үнэлгээг тулгаж харьцуулсан байгаа. Ард нь үнийн зөрүү нь бодогдож байгаа. Үүнд байхгүй байгаа сэлбэгүүдийн зөрүүг мөн гаргаж ирсэн. компанийн үнэлгээ нь ерөнхийдөө үнэлгээний компаниас бага гарсан байгаа. Тоо хэмжээ дээр үлдээсэн сэлбэгүүд болох багажны хаалганы нугас, амортизатор, яндангийн түшитель, конс зэрэг сэлбэгүүдийг нэр төрлөөр нь ялгасан.  улсын дугаартай Q5 машины сэлбэгээс үлдсэн гэх эвдэрсэн сэлбэгүүдийн үлдэгдлүүд гэдгийг тодруулж хэлмээр байна. үнэлгээ компани нь деталь бүрээр нь үнэлсэн байхад үнэлгээний компани зарим сэлбэгийг нэгтгээд үнэлсэн байна. Бүгдэд нь тулгалт хийсэн. улсын дугаартай Q7 маркийн автомашиныг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ 71.796.543 төгрөг,   хөрөнгийн үнэлгээ 61.838.211 төгрөг, зөрүү 9.958.332 төгрөг гарсан байна. Харин манай Хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбооны үнэлгээгээр 70.861.626 төгрөг гарч байгаа. Нөгөө машин болох улсын дугаартай Q5 маркийн машины хувьд үнэлгээний компани 50.114.301 төгрөг, хөрөнгө үнэлгээний компани 38.607.342 төгрөг,  зөрүү 11.950.959 төгрөг, Манай хохирол үнэлгээчдийн холбоо 50.546.917 төгрөгөөр үнэлсэн” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Мөрдөн байцаалтад хохирогчоор М.ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний ажилладаг компани худалдан авагч нартаа зориулаад туршилтын жолоодлогын өдөрлөг зохион байгуулсан. Өглөө 10 цагийн үед туршилтын жолоодлогод оролцохоор бүртгүүлсэн хүмүүс ирээд бүртгэл хийлгээд 3 машин хөдөлсөн. Туршилтын жолоодлого гэдэг нь машин худалдаж авах магадлалтай мөн сонирхож байгаа хүмүүсийг цуглуулаад туршилтын журмаар өөрсдөд нь жолоодуулж үзүүлэх арга хэмжээ юм. Туршилтын жолоодлого хийлгэхдээ жолоочоос тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн маягт бөглүүлээд жолоодлогын дараа бүрэн бүтэн байлгах талаар баталгаа авдаг юм. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас учирсан хохирлыг жолооч өөрөө хариуцна, тээврийн хэрэгслээс шалтгаалсан тохиолдолд манай компани хариуцна. Эхний машин ауди А8 маркийн тээврийн хэрэгслийг нэг хүн жолоодоод манай ажилтан хажууд нь суугаад 2 дахь ауди Q5 маркийн машинд 2 оролцогч суугаад хамгийн арын ауди Q7 тээврийн хэрэгслийг ******* жолоодоод хажуугийн суудалд найз залуу нь суусан ба би ард нь суугаад Налайх дүүрэг ороод бөмбөрцөгтэй уулзвараар урагшаа эргээд цэргийн ангийн урдуур өнгөрөөд явж байтал хамгийн эхний машин бол түрүүлээд явчихсан харагдахгүй алга болчихсон ба 2 дахь улаан өнгийн ауди Q5 маркийн тээврийн хэрэгслийн урдуур адуу гүйгээд зогсож байгаа харагдсан. Миний сууж явсан автомашинаас нүдэн баримжаагаар 100 гаруй метрт зогсож байсан ба би анхааруулж урд машины чинь урдуур адуу гүйгээд зогсчихлоо шүү гэж анхааруулж хэлэхэд *******ын хажууд сууж явсан найз залуу нь мөн адил хайраа адуу гүйж байна шүү гэж хэлэхэд ******* ямар ч сандарсан шинжгүй толгой дохиж байсан. Тэгээд шууд чигээрээ очоод ямар ч зогсоох арга хэмжээ авалгүй яг араас нь мөргөсөн. Би мөргөлдөх үед хаалганы дээд талын бариулаас баруун гараараа барьсан явж байсан болохоор мөргөлтийн доргионд гар эвгүй болоод явчихсан. Тэгээд машинаас би буухаар бүсээ тайлах гээд баруун гараа хөдөлгөх гэхэд ямар ч мэдээгүй болчихоор нь зүүн гараараа бүсээ тайлаад утсаа гаргаж ирээд түрүүлээд явсан машин руугаа залгаад машин мөргөлдчихлөө буцаад ирээрэй гэж хэлээд хаалгаа нээгээд буутал удалгүй түрүүлээд явсан машин ирээд миний гар өвдөөд байсан болохоор А8 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад шууд Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 22-25, 3 хх-ийн 142-143 дугаар тал/,

 

             2. Мөрдөн байцаалтад хохирогчоор С.ын өгсөн: “...Миний бие “” ХХК-д борлуулалтын менежер ажилтай. Манай компаниас туршилтын жолоодлого сонирхсон хүмүүст жолоодлого хийлгэдэг ба 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед туршилтын жолоодлого хийхээр ирсэн 6 хүнийг 3 автомашинтай авч гарсан юм. Ингээд миний бие эхний автомашинд 2 оролцогчийн хамт суугаад араас 2 оролцогч нэг машинтай түүний араас манай ажилтан 2 оролцогчийн хамт нэг машинтай хөдөлсөн. Тэгээд Налайх дүүрэг өнгөрөөд Улаанбаатар, Чойр чиглэлийн засмал замаар явж байхад лакоторын цэргийн ангийн ардуур өнгөрөөд араас явж байгаа 2 машинаасаа түрүүлээд явж байтал манай ажилтан 11 цаг 20 минутын үед залгаад машин мөргөлдчихлөө буцаад ирээрэй гэхээр нь буцаад яваад очтол ардаас цуваанд явж байсан 2 машин ар араасаа мөргөлдсөн байдалтай хүмүүс нь буугаад ирчихсэн ийн гар нь унжаад хөдлөхгүй байна гээд зогсож байхаар нь ийг өөрийнхөө сууж явсан машинд суулгаад Улаанбаатар хот руу эмнэлэг явуулаад би өөрөө ард нь үлдээд цагдаа дуудсан. ...Анх компаниас гарахын өмнө оролцогч нарт тээврийн хэрэгслийн техникийн танилцуулга болон загварыг танилцуулаад хурдаа тохируулж зайгаа барьж яваарай гэсэн зааварчилгаа өгөөд хөдөлдөг. Туршилтын жолоодлогод оролцож байгаа хүмүүст буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол барагдуулах баталгаа аваад жолооны үнэмлэхийг хүчинтэй эсэхийг шалгаж бүртгээд машинд хувиарлаж хаагуур, хэдэн км цагийн хурдтай явах, яаж, ямар замаар хэдэн км замыг хэдэн цагт туулах зэргийг хэлж өгдөг журамтай. Манай улсын дугаартай ауди Q7 маркийн тээврийн хэрэгсэл 205.000.000, 0733УБО улсын дугаартай ауди Q5 маркийн тээврийн хэрэгсэл нь 168.000.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 31-32, 177-178 дугаар тал/

 3. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр С.гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо бөмбөрцөгтэй уулзвараас 4 дүгээр зөрлөг орох замд иргэн Э.******* нь манай даатгуулагч болох “ монголиа” компанийн 0711 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас ийн жолоодож явсан мөн манайд даатгалтай улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж 2 автомашинд нийт 129,924,707 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх хохирлыг манай компаниас барагдуулах тогтоол гарсан. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 77,830,970 төгрөгийг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 52,840,737 төгрөг буюу нийт 129.924.707 төгрөгийн хохирлын мөнгийг бүрэн шилжүүлсэн. Хохирлын хэмжээг гэрээнд заасны дагуу “” компаний сэлбэг болон засварын үнийн саналыг үндэслээд олгож байгаа юм. Манай гэрээнд заасны дагуу мөн Иргэний хууль, Даатгалын тухай хуульд заасны дагуу буруутай этгээдээр олгосон төлбөрийг буцаан авах шаардах эрх үүссэний дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Гэрээ болон холбогдох баримтыг гаргаж өгсөн түүн дээр тодорхой зүйл заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 35, 180-181 дүгээр тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.ийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай хамаатны ах ауди автомашины тест жолоодлогод оролцох уу гэхээр нь би зөвшөөрөөд 09 цагийн үед ХХК-ны байран дээр очоод бүртгүүлээд өөр бас тест жолоодлогод оролцохоор ирсэн хүмүүсийн хамт 3 автомашинтай хоёр хоёроороо нэг нэг машинд суугаад хөдөлсөн. Ингээд би Улаанбаатар хотоос гараад ауди Q7 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Налайх дүүрэгт орж ирээд бөмбөрцөгтэй уулзвар дээр ирээд ах бид 2 ауди Q5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодохоор болоод би жолооны ард суугаад уг машиныг жолоодож байсан хүүхэн, залуу 2 болохоор ауди Q7 маркийн тээврийн хэрэгсэлд солигдож суусан. Би улсын дугаартай ауди Q7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахад тоормос нь хэвийн ажиллаж байсан. Ингээд би машиныг жолоодоод хөдлөөд дээшээ өгсүүр засмал замаар явж байтал бүсээ зүүхийг анхааруулсан цэнхэр самбар харагдаад явж байтал замын баруун талаас адуунууд зам хөндлөн гарч эхэлж байхаар нь тоормосоо зөөлөн гишгээд хөдөлгөөнөө удаашруулж байтал араас тас хийгээд явчихсан. Ингээд зогсоод арагшаа хартал ауди Q7 тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан машины араас мөргөсөн байсан. Тэгээд толгой өвдөөд хэсэг сууж байгаад машинаас буухад арын машины хүмүүс буугаад ирсэн бүгдээрээ тойроод зогсож байсан. Урд явсан машин буцаж ирээд машинуудын мөргөлдсөн зургийг аваад арын машинд сууж явсан залуугийн гар нь гэмтсэн гээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 36, 2 хх-ийн 20-21 дүгээр тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр О.ы өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний бие Ауди ХХК-ны тест жолоодлогод оролцохоор найз охины хамт очсон. Ингээд өөр 4 оролцогч байсан ба хоёр, хоёроороо нэг нэг машинд суугаад нийт 3 машинтай 6 хүн компанийн 2 ажилтан эхний болон сүүлийн машинд 1, 1 хүн суугаад Улаанбаатар хотоос гарсан. Замдаа оролцогч нар машинаа сольж унаад явсан ба Налайх дүүрэг бөмбөрцөгтэй уулзвар дээр ирээд манай найз охин бид хоёр Ауди Q7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодохоор болоод манай машины арын суудалд компанийн ажилтан гэх залуу суугаад урд 2 машин хөдлөөд ардаас нь хөдлөхдөө манай найз охин ******* бүсээ зүүгээрээ гэхээр нь би хамгаалах бүсээ зүүсэн ба арын залуу зүүсэн эсэхийг мэдэхгүй байна дотроо бол зүүсэн гэж бодсон учир ******* хамгаалах бүсээ зүүгээрээ гээд чанга хэлсэн. Ингээд хөдлөөд өгсүүр замаар яваад замын хажууд нэг самбар байсан уг самбарын хажуугаар явж байтал урд явсан машины урдуур адуу гүйгээд тухайн машин хурдаа хасаад зөөлөн явсан. ******* ч гэсэн хурдаа хасаад удаан араас нь явж байтал гэнэт урд явсан машин зогсоод араас нь мөргөсөн гэх мэдүүлэг,

           /1 хх-ийн 46-49 дүгээр тал/

 

            6. Мөрдөн байцаалтад иргэний хариуцагчаар Т.гийн өгсөн: ...Миний бие болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. “” компанид хууль зүйн зөвлөгөө өгдөг учраас намайг компаниас итгэмжилж төлөөлүүлэн оролцуулж байгаа юм. Миний хувьд осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрөө хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин биелүүлэх ёстой ба уг зам тээврийн осол жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй тул жолооч бүх хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 184 дүгээр тал/

 

            7. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр Ө.ын өгсөн: ...Эрүүгийн 1807006420067 дугаартай хэрэгт “” ХХК-д тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн талаар үнэлгээ гаргуулахад 2.991.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

            /хх-ийн 57-58 дугаар тал/

 

            8. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр С.гийн өгсөн: ...Манай компани маркийн тээврийн хэрэгслүүдийн эд ангиудад үнэлгээ гаргахдаа үнэлгээ хийх аргачлалд заагдсаны дагуу албан ёсны дистрюбитр сэлбэг, эд анги, тээврийн хэрэгслийн оношилгоонд оруулж тогтоосны дагуу гаргасан үнийн саналыг баримтлан биет үлдэгдлийг хасагдуулан тайланд тусгасан. Хохирлын үнэлгээний зорилго нь хуучин хэвэнд аваачихад албан ёсны борлуулагчаас гаргасан үнийн саналыг үндэслэсэн. Монгол улсад маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг оруулж ирдэг өөр газар байхгүй учир Старчейз ХХК-ны үнийн саналаар хийсэн. Гадаад улсын сэлбэг худалдаа болон ауди сэлбэг борлуулдаг сайтуудад харьцуулалт хийсэн боловч мэдээллийн олдоц ховор байсан. Манай “ үнэлгээ” ХХК-иас үнэлгээний ажлын хөлс 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

            /3 хх-ийн 147-148 дугаар тал/

 

            9. Мөрдөн байцаалтад авто техникийн лабораторийн  шинжээч С.ын өгсөн: ...хойд хоёр дугуйны тоормосны хавчигчийг задалж ажиллагааг шалгахад хэвийн ажиллаж байсан. Үзлэгийн явцад урд тэнхлэгийн хоёр дугуйны эд анги бүрэн, тоормосны систем битүүмж нь алдагдаагүй, шингэн хэвийн хэмжээнд, наклад зузаан хэвийн хэмжээн байсан болохоор эвдрэл гэмтэл гарсан гэх зүйл байгаагүй... гэх мэдүүлэг,

            /2 хх-ийн 19 дүгээр тал/

 

10. Шинжээчийн 05 дугаартай: “... улсын дугаартай ауди Q7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчиж урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход хоорондын зай барьж яваагүйгээс мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. улсын дугаартай ауди Q5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н. нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 51 дүгээр тал/

 

            11. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 7-10 дугаар тал/

 

            12. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /1 хх-ийн 16-18 дугаар тал/

 

            13. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 13112 дугаартай: М.ийн биед баруун гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 55 дугаар тал/

 

            14. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 159-160/

 

15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 3807 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Q7 маркийн улсын дугаартай арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй, цахилгааны утаснууд тасарсан, хөргөлтийн радиатор, кардан гол байхгүй, хурдны хайрцгийн бэхэлгээ хугарч унасан зэрэг эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй. Тоормосны болон жолооны механизм ажиллаж байна. Асаж явах боломжгүй тул бүрэн ажиллагааг шалгах боломгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Q7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй нь 4 улиралд хэрэглэж болох M+S тэмдэглэгээтэй, дугуйнуудын газарт тулах хэсгийн хээний гүн 8,1 мм хэмжээтэй байгаа нь стандартад нийцэж байна...Эдгээр эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 хх-ийн 188-202 дугаар тал/

 

16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /1 хх-ийн 124 дүгээр тал/

 

17. ын ерөнхий гэрээ №, ,

            /2 хх-ийн 31-46 дугаар тал/

 

18. үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн /

 

            19. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /3 хх-ийн 139-140 дүгээр тал/

 

            20. Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 21/05 дугаартай тоот, нэхэмжлэх,

            /3 хх-ийн 160-161 дүгээр тал/

 

            21. Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /3 хх-ийн 174-208 дугаар тал/

 

            22. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/1752 дугаартай: ...5289375.882, 667194.770 солбицлыг шалгаж үзэхэд Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамрагдаж байна. гэх тоот, хавсралт,

            /4 хх-ийн 25-26 дугаар тал/

 

           23. Э.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 108-123 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн ... Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Э.*******т Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас өршөөн хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Э.******* нь компанид 2.556.460 төгрөг, ХХК-д 100.000.000 төгрөгийн төлбөртэй, Э.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 2.991.000 төгрөгийг цагдаагийн хэлтэст, Монгол хохирол үнэлэгчдийн холбооны 4.500.000 төгрөг, үнэлгээ ХХК нь 2.500.000 төгрөгийн баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Э.******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдуулах саналтай байна” гэх,  

   Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Э.******* нь гэмт хэрэг үйлдснээс хойш 3 жил өнгөрсөн байна. Үйлдсэн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн  яллагдагчаар татах хүртэл тоолно гэж эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчилсөн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байгаа. Тиймээс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан дээрх хууль нь яллагдагчаар татах хүртэл хугацаатай холбоотой нэмэлт өөрчлөлт нь дээр дурдснаар миний өмгөөлж байгаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулсан зохицуулалт гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно гэж үзэж байна. Иймд Э.*******ыг эрүүгийн хариуцлагад татах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зөв гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн гэсэн байна. Э.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-4 т зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна гэж заасан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-т заасан хөөн хэлэлцэх хугацаатай тохирч байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11-12 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороо бөмбөрцөгийн урд талд хойноосоо урагшаа чиглэлтэй компаний ауди-Q7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон туршилтын жолоодлого хийж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний  хоорондын  болон  хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, мөн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас ауди-Q5 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зорчигч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ауди Q5 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 50.546.917 төгрөг, ауди-Q7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 70.861.626 төгрөг, нийт компанид 121.408.543 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.*******ын “...Миний урд явсан машин хурдаа хассан бөгөөд урдуур нь адуу гүйж байгааг би ажиглаагүй. Тоормос гишгэх гэсэн чинь огт тоормос барихгүй байсан. Тэгээд урд явж байсан Q5 машины араас мөргөсөн байгаа... Ингээд зам тээврийн осол гарсан тэр үед хойд талд гар эвгүй болчихлоо гэж байсан.” гэх,

Хохирогч М.ийн “...улаан өнгийн ауди Q5 маркийн тээврийн хэрэгслийн урдуур адуу гүйгээд зогсож байгаа харагдсан. Миний сууж явсан автомашинаас нүдэн баримжаагаар 100 гаруй метрт зогсож байсан ба би анхааруулж урд машины чинь урдуур адуу гүйгээд зогсчихлоо шүү гэж анхааруулж хэлэхэд *******ын хажууд сууж явсан найз залуу нь мөн адил хайраа адуу гүйж байна шүү гэж хэлэхэд ******* ямар ч сандарсан шинжгүй толгой дохиж байсан. Тэгээд шууд чигээрээ очоод ямар ч зогсоох арга хэмжээ авалгүй яг араас нь мөргөсөн. Би мөргөлдөх үед хаалганы дээд талын бариулаас баруун гараараа барьсан явж байсан болохоор мөргөлтийн доргионд гар эвгүй болоод явчихсан... гэх,

Хохирогч С.ын “...буцаад яваад очтол ардаас цуваанд явж байсан 2 машин ар араасаа мөргөлдсөн байдалтай хүмүүс нь буугаад ирчихсэн ийн гар нь унжаад хөдлөхгүй байна гээд зогсож байхаар нь ийг өөрийнхөө сууж явсан машинд суулгаад Улаанбаатар хот руу эмнэлэг явуулаад би өөрөө ард нь үлдээд цагдаа дуудсан...” гэх,

Гэрч Н.ийн ...явж байтал замын баруун талаас адуунууд зам хөндлөн гарч эхэлж байхаар нь тоормосоо зөөлөн гишгээд хөдөлгөөнөө удаашруулж байтал араас тас хийгээд явчихсан. Ингээд зогсоод арагшаа хартал ауди Q7 тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан машины араас мөргөсөн байсан. Тэгээд толгой өвдөөд хэсэг сууж байгаад машинаас буухад арын машины хүмүүс буугаад ирсэн бүгдээрээ тойроод зогсож байсан... гэх,

Гэрч О.ы ...урд явсан машины урдуур адуу гүйгээд тухайн машин хурдаа хасаад зөөлөн явсан. ******* ч гэсэн хурдаа хасаад удаан араас нь явж байтал гэнэт урд явсан машин зогсоод араас нь мөргөсөн... гэх мэдүүлгүүд,

Шинжээчийн 05, 3807 дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд, дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 13112 дугаартай: “М.ийн биед баруун гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ын ерөнхий гэрээ №, , үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 21/05 дугаартай тоот, нэхэмжлэх, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/1752 дугаартай: “...5289375.882, 667194.770 солбицлыг шалгаж үзэхэд Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамрагдаж байна.” гэх тоот, хавсралт  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.

 

Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

 

Иймд шүүгдэгч Э.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж тус тус хуульчилжээ.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Иймд хохирогч М.т учирсан эмчилгээний зардалд иргэний хариуцагч К.******* нийт 9.210.814 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс нотлох баримтаар тогтоогдсон 2.556.460 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.*******д 121.408.543 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.*******д 5.500.000 төгрөг буюу нийт 129.465.003 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.  

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 449 дугаартай шүүгчийн захирамжаар 3 хоногийн хугацаагаар завсарлага авч энэ хугацаанд иргэний хариуцагч К.*******т 2.556.460 төгрөгийг 2 сарын хугацаанд, иргэний нэхэмжлэгч Д.*******д 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд, иргэний нэхэмжлэгч Э.*******д 121.408.343 төгрөгөөс эхний ээлжид 40.000.000 төгрөг, үлдэх 60.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар хэсэгчилж төлсөн тохиолдолд 21.408.343 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзахаар тохиролцсоныг тус тус дурдах нь зүйтэй.

 

Харин иргэний хариуцагч К.******* нь М.т эмчилгээний зардалд олгосон 9.210.814 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 6.654.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.өөс,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.991.000 төгрөг, үнэлгээ ХХК нь 2.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******оос  тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэвч шүүгдэгч Э.******* нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан ба Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлоос нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба хоорондоо гэрээ байгуулсан зэргийг дурьдах нь зүйтэй.  

 

Шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.*******т холбогдох хэрэгт шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хэрэгт баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.*******ын894400 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн 894400 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэх, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

 

              3. Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын 894400 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.*******оос 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч Д.*******д төлснийг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос нийт 129.465.003  төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.*******д 121.408.343  төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.*******д 4.500.000 төгрөгийг, иргэний хариуцагч К.*******т  2.556.460 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч К.*******ийг хариуцагчаас чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч К.******* нь М.т эмчилгээний зардалд олгосон 9.210.814 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 6.654.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.өөс нэхэмжлэх эрхийг,  

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.991.000 төгрөг, үнэлгээ ХХК нь 2.500.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******оос тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ