Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1209

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Т.А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т.А.Э, Монгол Улсын иргэн, ..........ны өдөр Ховд аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-43 тоотод оршин суудаг (РД:...........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Ханын материалын 4-26 тоот гэртээ 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Дтай хамтран амьдрагч Б.Нармандахыг хардсаны 2 улмаас түүний эрүүл мэнд, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан зодож, хуйх зүүн сарвууны долоовор хуруунд шарх, баруун бугалга, зүүн мөр, нуруу, хүзүү, баруун нүдний гадна талд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр: Эрүүгийн 1908 0328 11631 дугаар хэргээс судалсан баримтууд:

1.Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчим Ханын материалын 4-25 тоот, найз Нармандахын гэрт Пүрэвдулам, Нармандах бид гурав очиж хоёр том пиво уусан. Тэгээд би унтаад босоод ирэхэд Пүрэвдулам явсан байсан. Тэгтэл гаднаас Нармандахын найз залуу А.Э нэг залуутай хамт орж ирээд”чи хэн юм бэ” гээд миний үснээс зулгааж доош дараад намайг зодож эхэлсэн. Өндийгөөд хартал толгой руу хуванцар сандал, аягаар цохиод толгой хагалсан. А.Эын найз нь А.Эыг аваад гарахаар нь би араас нь гараад гэртээ харьсан. А.Э намайг найз охин Нармандахтай хардаад зодсон. Би өөрт учирсан эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал), -2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хуйхан дахь гэмтлийг сандлаар цохиж үүсгэсэн. Харин бусад гэмтлүүдийг гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

2. Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Пүрэвдуламын төрсөн өдөр болох гэж байгаа гээд Пүрэвдулам, Даваа нарын хамт 1 дүгээр хороололд уулзсан. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 4-26 тоотод 3 пиво уусан. Унтахаар хэвтсэн чинь Пүрэвдулам гэр рүүгээ явсан. Тэгээд унтаж байтал гэрэл асахаар нь хартал манай хамтран амьдрагч А.Э 3 найз Зандангийн хамт орж ирэнгүүтээ Давааг харснаа “юу болж байгаа юм бэ” гээд Даваагийн толгой хэсэг рүү нь бос гээд хэд хэдэн удаа алгадсан. Даваа босоход шанаа руу нь гараараа цохиод хөлөөрөө дэвсээд байсан. А.Э гэрээс гарах гэж байхдаа манай хүүхдийн тоглоомон төгөлдөр хуурны хуванцар жижиг сандлаар Даваагийн толгойг цохичихоод Зандангийн хамт гэрээс гараад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

3. Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 4-26 тоот гэртээ найз Зандантай хамт пиво аваад очтол манай эхнэр Нармандах танихгүй хүнтэй хамт байсан. Миний уур хүрч, хардаад тэр залууг бос гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Тэр залууг босоод ирэхээр нь шанаа руу нь цохиод, орон дээр унахад нь элгэдэж дэвссэн, өшиглөсөн. Гэрээс гарахдаа хүүхдийн төгөлдөр хуурны хуванцар сандлаар толгой руу нь цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7696 тоот шинжилгээний дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганы дотор дунд хэсэгт 5х2 см, зүүн мөрний урд 2х2.5 см дээр 6х3 см, нурууны зүүн дунд хэсэгт 9х9 см, баруун дунд хэсэгт 9х3 см, хүзүүний зүүн хажууд 8х3 см, баруун нүдний гадна талд 2.5х1.5 см хөх ягаан цус хуралт, зүүн тохойд 4.5х0.2 см хүрэн улаан зулгаралт, зүүн сарвууны долоовор хурууны ард 1 см арьс хууларсан шарх, баруун хацар хавдсан 2х1.5 см бүдэг хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чамайрхайн хуйханд 1 см шарханд 1ш мэс заслын оёдолтой. 2019.6.19-ний өдрийн ГССҮТ-ийн онош: тархи доргилт, хуйхны шарх, цээж нурууны зөөлөн эдийн няцрал гэжээ. 2019.6.20-ны өдрийн “MedTrauma” эмнэлгийн толгойн КТГ-д: ..зулайн ар хэсгийн зөөлөн эдэд хавантай гэжээ. Дүгнэлт: -Д.Дгийн биед хуйх, зүүн сарвууны долоор хуруунд шарх, баруун бугалга, зүүн мөр, нуруу, хүзүү, баруун нүдний гадна талд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн 4 чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

5. Шүүгдэгч А.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45-48 дугаар тал), “Зуслан Сэрвэн цохио” ХХК-ний “А.Э нь 2019 оны 8 дугаар сараас жолоочоор ажиллаж байгаа тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч А.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Эод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Дтай хамтран амьдрагч Б.Нармандахыг хардсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт 5 цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Ханын материалын 4-26 тоот гэртээ 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Дтай хамтран амьдрагч Б.Нармандахыг хардсаны улмаас түүний эрүүл мэнд, эрх чөлөөнд хүч хэрэглэн зодож, хуйх зүүн сарвууны долоовор хуруунд шарх, баруун бугалга, зүүн мөр, нуруу, хүзүү, баруун нүдний гадна талд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нармандахын найз залуу А.Э нэг залуутай хамт орж ирээд”чи хэн юм бэ” гээд миний үснээс зулгааж доош дараад намайг зодож эхэлсэн. Өндийгөөд хартал толгой руу хуванцар сандал, аягаар цохиод толгой хагалсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал), мөн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал), -гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хамтран амьдрагч А.Э найз Зандангийн хамт орж ирэнгүүтээ Давааг харснаа “юу болж байгаа юм бэ” гээд Даваагийн толгой хэсэг рүү нь бос гээд хэд хэдэн удаа алгадсан, Давааг босоход шанаа руу нь гараараа цохиод хөлөөрөө дэвсээд байсан, ...хүүхдийн тоглоомон төгөлдөр хуурны хуванцар жижиг сандлаар Даваагийн толгойг цохичихоод гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал), 6 -шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр Нармандах танихгүй хүнтэй хамт байж байхаар нь миний уур хүрч, хардаад тэр залууг бос гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Тэр залууг босоод ирэхээр нь шанаа руу нь цохиод, орон дээр унахад нь элгэдэж дэвссэн, өшиглөсөн, хуванцар сандлаар толгой руу нь цохичихсон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), -шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг нь шүүгдэгч А.Эын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал болон хардалт, үйл ойлголцлын улмаас гарсан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Дгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Дд 600.000 төгрөг нөхөн төлсөн талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн (хавтаст хэргийн 67 дугаар тал) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь А.Эод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна. 7 Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч А.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний ажил эрхэлдэг хувийн байдал, “ Зуслан Сэрвэн цохио” ХХК-ний “...А.Э нь жолоочоор ажилладаг...” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал) зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн орлогыг нь харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 8 авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Дд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний 9 дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд А.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА