Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг алж, Нарийн бичгийн а Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******гийн ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт *******ын ******* Гэрч овогт ******* овогт ын овогт *******гийн овогт *******гийн овогт *******гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.*******д Эрүүгийн хуулийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.*******, Д.******* нарт холбогдох 1823000430069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ийн багш мэргэжилтэй, ам бүл-4 нөхөр 2 ийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэгдэж байгаагүй, Завхан аймгийн сумын ажилтай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 3 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ийн туслах багш мэргэжилтэй, ам бүл- 3, 2 ийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2017 оны 7 дугаар сард Завхан аймгийн сумын иргэн В.*******г “ сумын ийн т туслах тогоочоор ажилд авна” гэж 1000000 төгрөгний хахууль авсан гэмт хэрэгт, шүүгдэгч В.******* нь Эрүүгийн хуулийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2017 оны 7 дугаар сард сумын т туслах тогоочоор ажилд орох зорилгоор Д.*******д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн сумын ийн ийн ийн албан тушаалд 2008 оны 09 дүгээр сарын 0-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан нь тус сумын ын 2008 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 7 дугаартай ажилд томилох тухай захирамжаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.******* нь “тэтгэвэрт гарах хүний оронд ажилд авна” гэж В.*******гаас 1000000 төгрөг өгөхийг шаардсан ба шүүгдэгч В.******* 2017 оны 07 дугаар сарын үед Завхан аймгийн сумын ийн т ажилд орох зорилгоор Д.*******ын шаардсан 1000000 төгрөгийг түүнийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан өгсөн, шүүгдэгч Д.******* нь В.*******г сумын ийн т ажилтнаар авахын тулд В.*******гаас 1000000 төгрөгийн хахууль авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан В.******* Д.*******д өгөөрэй гэж үлдээсэн 1000000 төгрөгийг дамжуулан өгсөн талаараа мэдүүлсэн гэрч В.гийн “...В.******* ... хөдөөнөөс орж ирээд Д.*******тай уулзаж мөнгө өгөх гэсэн чинь Д.******* байхгүй байна. Би Д.******* эгчид мөнгө өгөх ёстой юм. Та энэ мөнгийг өгчихөөрэй гэж хэлсэн. ...Манай дүү В.******* ийн Д.******* ажилд оруулж өгнө гэж надаас 1.000.000 төгрөг авсан гэж надад хэлсэн. ..Д.******* манай ажлын гадаа нөхөр хүүхэдтэйгээ хүрч ирээд ээ манай өрөө рүү явуулсан. Би эд нь мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Д.*******, В.*******гаас авсан 1000000 төгрөгөө түүний хүргэн ах Н.д өгсөн талаар мэдүүлсэн гэрч Н.ын “...хадам дүү В.*******г сумын ийн Д.******* ажилд авна гэж мөнгө авсан юм байна лээ. ....В.******* мөнгө өгчихөөд ажилд авахыг нь хүлээгээд байж байхад ******* өөр хүн ажилд авчихсан юм шиг байна лээ. Тэрнээс болж ******* *******тай маргалдсан байх. 2018 оны 2 сард шиг санаж байна, яг хэдний өдрийг санахгүй байна. ийн Д.******* манайд ганцаараа орж ирээд цүнхнээсээ мөнгө гаргаад энийг В.*******д өгчих гэж хэлээд надад өгөх гэхээр нь би авахгүй чи өөрөө өг гэсэн. Тэгсэн чинь ширээн дээр мөнгийг тавьчихаад В.*******д өгчихөөрэй гэж хэлээд гараад явсан. ....” гэсэн мэдүүлгээр, мөн гэрч В.ын “...Хамгийн анх Д.******* нь нөхөр Ш.ын хамт манай гэрийн гадаа ирээд эгч В.*******тай уулзчихаад явахад нь би гэртээ байсан. В.******* нь Д.*******тай гэрийнхээ хашааны гадаа уулзчихаад орж ирэхдээ Д.******* нь 1.000.000 төгрөг өгчих, тэгээд удахгүй манай тогооч тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэвэрт гарахаар нь орон тоон дээр нь тогоочоор ажилд авъя, явцын дунд туслах багш болгож өгье гэж хэлж байна яах уу гэж асуусан. Би мэдэхгүй ээ бүтэх юм уу даа гэж хэлж байсан. Түүнээс хойш мөнгө төгрөг өгснийг нь мэдээгүй байж байтал 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр В.******* надруу утсаар Д.******* ажилд оруулж өгнө гээд 1.000.000 төгрөг авсан чинь өөр хүн авчихсан байна шдээ, чи дээр хүрээд ирээч, би *******тай уулзаад байж байна гэсэн. Би шууд дээр *******ын өрөөнд яваад ороход ******* эгч уйлаад сууж байсан. Д.******* болохоор а *******г ажилд авч болохгүй гэж хэлсэн гээд байсан” гэсэн мэдүүлэг, В.******* дээр “ажилд авсангүй” гэж Д.*******тай хэрүүл маргаан үүсгэсэн талаар мэдүүлсэн гэрч Л., Ж. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч В.******* нь Д.*******д ажилд орох зорилгоор хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг ба түүний мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул шүүх В.*******гийн мэдүүлгийг зөв гэж үзсэн болно. Шүүгдэгч Д.*******, гэрч Ш. нар нь В.*******гаас хахуульд 1000000 төгрөгийг аваагүй харин Ш. Н.оос 1000000 төгрөгийг зээлсэн гэж мэдүүлдэг боловч тэдний энэ мэдүүлэг нь гэрч Н., В. нарын “Н. Ш.ад мөнгө зээлдүүлээгүй” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Шүүгдэгч В.******* нь ажилд ороход давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор ийн ийн албан тушаалтай нь холбогдуулан 1000000 төгрөгийг Д.*******ын өмчлөх эрхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй байна. “Нийтийн албан тушаалтан” гэдэгт 2012 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “төрийн үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” хамаарах бөгөөд ийн нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар ийн нь багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй ба шүүгдэгч Д.******* энэхүү албаны бүрэн эрхээ ашиглан В.*******г Завхан аймгийн сумын ийн т ажилтнаар авахын тулд түүнээс хахууль өгөхийг шаардан В.*******гийн эгч В.гаар дамжуулан 1000000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан, шүүгдэгч В.*******г Эрүүгийн хуулийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нь В.*******г Д.******* хясан боогдуулсны улмаас түүнд хахууль өгсөн гэж байгаа боловч Д.*******ын үйлдэлд хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгосон тулган шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.*******ын “хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй эх сурвалжаа зааж чадахгүй байна. Тийм учраас Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Д.*******д гаар дамжуулан 1000000 төгрөг өгснөө хүлээн мэдүүлсэн В.*******гийн мэдүүлэг, Д.*******д В.*******гийн өгсөн мөнгийг дамжуулан өгсөн В.гийн гэсэн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй тухайн үед болсон үйл баримтыг тусган мэдүүлсэн учир эх сурвалжаа заагаагүй гэж үзэх үндэсгүй тул Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч В.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Д.******* нь хахуульд авсан 1000000 төгрөгийг шүүгдэгч В.*******д буцаан өгсөн ба Эрүүгийн хуулийн 7. дугаар зүйлд зааснаар 1000000 төгрөгийг Д.*******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн . зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сард /хорин сар/ хэсэгчлэн сар тутам 300000 төгрөгөөр тооцож төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн . зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. . Эрүүгийн хуулийн 7. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 7. Эрүүгийн хуулийн 7. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******аас 1000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 8. Шүүгдэгч В.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дур дсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ