| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00493/и |
| Дугаар | 01460 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 01460
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/01460
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Голомтбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001014, регистрийн дугаар 2075377/
Хариуцагч: Боржигон овогтой, Цэрэндоржийн Мөнхжаргалд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 28/2 байр, 7 тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ65022502/
Хариуцагч: Эрэвгий Лхам овогтой, Эрэвгийлхамын Чингэст холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 28/2 байр, 7 тоотод оршин суух, регистрийн дугаар ТА65071615/
Гэрээ цуцлаж, үүргийн гүйцэтгэлд 323.240.490 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, Б.Батхишиг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, Б.Батхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банктай Ц.Мөнхжаргал, Э.Чингэс нар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/2205028316 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 300.000.000 төгрөгийг сарын 1.35 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 28-2 дугаар байр, 7 тоот, 314.77 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт огт хийгээгүй байгаа бөгөөд банкнаас зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хойшлуулсаар өдий хүрсэн. Иймээс банкны санаачилгаар гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 246.457.445 төгрөг, зээлийн хүү 75.508.016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.275.029 төгрөг, нийт 323.240.490 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Голомтбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхжаргал, Э.Чингэс нарт холбогдох, гэрээ цуцлаж, үүргийн гүйцэтгэлд 323.240.490 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхбаяр “...зээлийн гэрээний дагуу Ц.Мөнхжаргал, Э.Чингэс нар 2015 оны 10 дугаар сараас огт төлөлт хийгээгүй бөгөөд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч хойшлуулсаар өдий хүрсэн. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 246.457.445 төгрөг, зээлийн хүү 75.508.016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.275.029 төгрөг, нийт 323.240.490 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс хариуцагч Ц.Мөнхжаргал, Э.Чингэс нарт нэхэмжлэлийн хувийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр үүрэг хүлээсэн хэдий боловч уг үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч талын “өмгөөлөгч авах хүсэлттэй байна, эвлэрэх боломж олгоно уу, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааны хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч талд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг 2017 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаар түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн боловч уг хаягандаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суугаагүй гэсэн байх бөгөөд хариуцагч Ц.Мөнхжаргалын 99095129 гэсэн дугаарын утсаар залгаж шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хөдөө орон нутагт ажил явдал болсон тул шүүх хуралдаанд очих боломжгүй” гэсэн тайлбар өгсөн байх бөгөөд энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Ц.Мөнхжаргал, хариуцагч Э.Чингэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргалыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Э.Чингэс, Ц.Мөнхжаргал болон “Голомт банк” ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ЗГ/2205028316 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр зээлдэгч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нар 300.000.000 төгрөгийг сарын 1.35 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэгч Голомт банк ХХК-иас зээлсэн байх бөгөөд зээлдэгч нар 2015 оны 10 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 246.457.445 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 75.508.016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 1.275.029 төгрөг болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргээр тогтоогджээ.
Мөн зээлдэгч нар гэрээний 3.1.2-т заасан үүргээ 2015 оны 10 дугаар сараас хойш гүйцэтгээгүй байх бөгөөд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 219 дүгээр зүйлийн 219.3, зээлийн гэрээний 4.4.1-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/2205028316 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байх бөгөөд хариуцагч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нар энэ талаар тайлбар гаргаагүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нараас үндсэн зээлийн үлдэгдэл 246.457.445 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 75.508.016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.275.029 төгрөг, нийт 323.240.490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/2205028316 дугаар “Ипотекийн гэрээ”-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулагч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нар Э.Чингэсийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 28-2 дугаар байр, 7 тоот, 314.77 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/2205028316 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцлаж, хариуцагч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 323.240.490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016843 дугаарт бүртгэлтэй Э.Чингэсийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 28-2 дугаар байр, 7 тоот, 314.77 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1.774.152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Чингэс, Ц.Мөнхжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.774.152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД