Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Д[U1] .О-

хохирогч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:  

 

Монгол Улсын иргэн,

холбогдох 1805007820393 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

         ******* 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сеа баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Б.А-ын нүүрэн тус  газар нь цохиж доод эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн би гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчийн хагалгааны зардалд 1 сая төгрөг төлсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч   Б.А-  шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 10-н жилийн ангийн Шүрээ, Ганбат,  Дэлгэрбат, Золжаргал, Ерназим, нарын хамт 3,4 дүгээр хорооллын “Сеа” бааранд орж  сууцгаасан. Тэндээ ороод бид нар 2 шил 0,75 литрийн архи бас хажуугаар нь ундаа ус захиалж суугаад бүжиглэсэн. Тэгэхэд уг бааранд нэлээд уугаад муудсан байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Би 7 дугаар сарын эхээр хагалгаанд орно. Өмнөх хагалгаанд ороход 1.000.000 төгрөг болж байсан. Үүнийг Оргилсайхан төлсөн. Одоо дахин  хагалгаанд орно.  Хагалгааны зардал 1.000.000 төгрөг болох байх гэж бодож байна.  Хохирол төлбөрөө барагдуулчихвал гомдол саналгүй гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд “2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 10-н жилийн ангийн Шүрээ, Ганбат, Дэлгэрбат, Золжаргал, Ерназим нарын хамт 3,4-р хорооллын Сеа бааранд орж сууцгаасан. Тэндээ ороод бид нар 2 шил 0.75 литрийн архи бас хажуугаар нь ундаа ууж захиалж суугаад бүжиглэсэн. Тэгэхэд уг бааранд нэлээд уугаад муудсан байсан тэрнээс цааш юу болсныг санахгүй нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэгээд маргааш нь манай эгч ангийн хүүхдүүд рүү залгаад асуухад би бааранд байхдаа нэлээд муудсан байсан ба сууж байсан ширээгээ хажууд нь зогсож байгаад доороос нь өргөөд байхад хамгаалагч нь ирээд миний шанаа руу цохисон гэсэн. Тэгэхэд би хамгаалагчид цохиулаад хэсэг ухаан алдаж унаад сэрсэн гэсэн. Тэгээд манай найзууд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан. Ухаан санаагаа алдсан зарим юмаа санахгүй байгаа. Би намайг хэн цохисныг санахгүй байгаа. Манай ангийнхан хэлэхдээ намайг баарны хамгаалагч Оргил гэх залуу цохисон гэж хэлсэн. Намайг цохихыг Шүрээ, Золжаргал, Ганбат нар харсан гэсэн ямар шалтгаанаар цохисныг би мэдээгүй. Надтай маргааш нь Оргил өөрөө залгаад ахын гэрт ирж уулзсан. Оргил хэлэхдээ би цохисон миний буруу эмнэлгээр дагуулж үзүүлж явъя гэж хэлсэн. Тухайн үед миний баруун талын эрүү хугарсан. Баарны хамгаалагч Оргил өөрөө намайг дагуулж явж 1 дүгээр эмнэлэгт хэвтүүлж хагалгаа хийлгэсэн. Тэр үед Оргил хагалгааны зардал гэж 1000000 төгрөг төлсөн байсан. Тэгээд эмч надад хэлэхдээ 6 сарын дараа дахин хагалгаанд орж хадаасаа авахуулна гэж хэлсэн. Миний хувьд бусад гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна” /хх-ийн 10-11/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ч.Шүрээ мөрдөн байцаалтанд”...Алтанхуяг хажуу ширээний хүнтэй муудалцахад Ерназым ирж салгаад Алтанхуягыг ширээн дээр суулгасан. Тэгэхэд Алтанхуяг дахиж босож ирээд тайз руу гарах гэтэл баарны хамгаалагч өндөр махлагдуу биетэй, хар малгайтай хамгаалагч нь ирээд Алтанхуягыг шууд эрүү рүү нь цохиод унагаасан. Тэгээд уг хамгаалагч гараад явсан” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ерназым мөрдөн байцаалтанд”...Алтанхуяг ширээ рүүгээ очоод хажуу талын ширээний 2 залуутай маргалдаад байхаар нь би очсон. Тэгэхэд баарны хамгаалагч бас очсон...Алтанхуяг босож ирээд ширээгээ өргөх гээд хөдөлгөөд байсан. Тэгэхэд нөгөө хамгаалагч ирээд Алтанхуягийн нүүр рүү цохиж унагаагаад гараад явсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2317 дугаартай “Б.А-ийн биед доод эрүүний үений сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

******* мөрдөн байцаалтанд2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 3, 4 дүгээр хороололд байрлах Сеа бааранд хамгаалагчаар ажиллаж байхад 5 дугаар ширээнд 2 эмэгтэй, 3 эрэгтэй орж ирж манайхаар архи захиалж уусан...Алтанхуяг гэх залуу урд талын босоо ширээний 2 залуутай муудалцаад пивоны шил бариад 1 залуугийн хөмсөгийг нь сэтэлж уг залуутай зууралдаад авахаар нь би очоод салгах гэхэд тэр хоёр хоорондоо зодолдох гээд байсан. тэгэхээр нь уг 2 залууг салгах гээд 2 тийш нь түлхэхэд Алтанхуяг сууж байсан ширээ буйдан хоёрын голоор газар унасан. Тэгэхэд найз нь босгоод тэнд байсан 1 эрэгтэй найз нь босгож ирээд эрүү нь хугарчихлаа гээд бид нар руу дайраад байсан. Тэгээд юу гэсэн үг юм бэ гэхэд та сая түлхэж унагаагаад хугалчихлаа гэсэн. Тэгээд би найзуудад нь хандаж та нар яв хэнтэй зодолдсон юм гэхэд тэнд байсан 2 залуутай ариун цэврийн өрөөнд муудалцсан гэж өөрөө хэлсэн” /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор *******ы  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сеа баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Б.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-ийн”...хамгаалагч нь ирээд миний шанаа руу цохисон гэсэн. Тэгэхэд би хамгаалагчид цохиулаад хэсэг ухаан алдаж унаад сэрсэн гэсэн...” /хх-ийн 11/, гэрч Ч.Шүрээгийн”...хар малгайтай хамгаалагч нь ирээд Алтанхуягийг шууд эрүү рүү нь цохиод унагаасан...” /хх-ийн 12/, гэрч Ж.Ерназым” ... хамгаалагч ирээд Алтанхуягийн нүүр рүү цохиж унагаагаад гараад явсан...” /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2317 дугаартай /хх-ийн 18/ дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.А-аас 675.757 төгрөгийн баримт гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан 524.160 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх ба хохирогч Б.А-ийн эмчилгээний зардалд шүүгдэгч ******* 1.000.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх тул  *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Харин хохирогч Б.А- цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлж байх тул үүнтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүх, шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.  

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бүдшир овогт Дашзэвэгийн Оргилсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
  2. ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Б.А- цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

       

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

 

 

 

 

 

 

 


 [U1]