Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

  

 

 

 

  

 

 

2021        01           05                                     2022/ШЦТ/56                                  

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хэргийн индекс: 185/2022/0031/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Нарийн бичгийн дарга: И.Номин,

Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.А-т холбогдох эрүүгийн “2109012691618” дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, Тэнүүн-Өлзий ХХК-д эсгүүрчин ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 26-416 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Б.А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 22 дугаар гудамжны зогсоолд байсан хохирогч Ж.А-ын эзэмшлийн 28-38 УНР улсын дугаартай, Nissan Wingroad маркийн автомашины урд салхины шил, зүүн талын шил, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ын өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр Д. Алтанцэцэгтэй тэр үед муудалцаж маргалдсан байсан. Тэр гэрээсээ яваад А-ынх руу оччихоод ирэхгүй байсан болохоор нь хардаад очоод....А-ыг дуудсан боловч гарч ирэхгүй хаалгаа тайлахгүй байсан болохоор нь уур хүрээд түүний 2838-УНР улсын дугаартай саарал өнгийн Nissan Wingroad маркийн автомашины жолооч талын хаалганы шил жолооч талын толь, машины урд салхины шил зэргийг нь хагалсан.. энэ хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан байгаа. Миний буруу. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хавтаст хэргээс: 

Хохирогч Ж.А-ын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед би найз Алтанцэцэг манай гэрт ирээд өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлсэн. Бид 2 уулзаад сууж байгаад би Алтанцэцэгийг гэр болох Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь хүргэж өгөхөд хамтран амьдрагч Б.А нь гэрт нь байсан эд зүйлийг аваад явсан байсан. Бид хоёр Б.А-ын утсаар нь холбогдож байгаад уулзаад бид манай 3 манай гэрт ирж архи уусан. Шөнө 01 цагийн үед Алтанцэцэг, А хоёр гараад явсан. Удалгүй Алтанцэцэг орилохоор нь би гараад харахад А нь Алтанцэцэгийн үснээс нь үсдээд доошоо дарчихсан Аптанцэцэг эсэргүүцээд байж байсан. Би А-ыг хөөж гаргаад хаалгаа түгжсэн тэгээд А нь хаалгаа цохиж байгаад чимээгүй болсон. Удалгүй нийтийн байрны манай өрөөний цонхыг А нь хагалаад ороод ирсэн. Тэгтэл гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би А-ыг цагдаа нар авч гарахад нь хамт гарахад хашааны хаалганы гадаа байсан миний 2838-УНР улсын дугаартай саарал өнгийн Nissan Wingroad маркийн автомашины жолооч талын хаалганы шил жолооч талын толь, машины урд салхины шил хагарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

“Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.А нь согтуугаар 2021.09.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 22 дугаар гудамжны зогсоолд байсан хохирогч Жарантайн А-ын эзэмшлийн 28-38 УНР улсын дугаартай Nissan Wingroad маркийн автомашины урд салхины шил, зүүн талын шил, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд эхнэрээ бусадтай хардсан уурандаа  бусдын эд хөрөнгөнд санаатай халдаж гэмтээж байгаа ухамсар муутай зан байдал нь шууд нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-ын хувьд санаатайгаар хохирогч Ж.А-ын автомашины урд салхины шил, зүүн талын шил, толь зэргийг хагалж гэмтээн эд хөрөнгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Ж.А нь “...Миний бие өөрт учирсан хохирлын мөнгийг хүлээн авсан бөгөөд одоо гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 59 дүгээр талд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал гомдолгүй гэсэн санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч  Б.А-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР