Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШТ/183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                                              

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Батбаяр

Хохирогч Л.Давааням, А.Насанжаргал, О.Уранчимэг, Д.Цэрэнхүү, Б.Аюушсүрэн, Б.Урантулга, Б.Булгантамир,

Гэрч Г.Мандах,

Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагвасамбуу овогт Балжиннямын Цд холбогдох эрүүгийн 201525021795 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, 7 сартай жирэмсэн гэх, / РД: ЧБ 82090467 / Дагвасамбуу овогт Балжиннямын Ц нь:

 

1. 2015 оны 05 дугаар сард иргэн Ч.Амаржаргалыг "жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамруулж, орон сууцтай болгож өгнө" гэж хуурч мэхлэн түүний төрсөн эх Д.Бямбахүүгээс 3.720.000 төгрөгийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5005425660 тоот дансаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түүний охин Б.Урангоогоос бэлнээр 125.000 төгрөгийг тус тус авч, нийт 3.845.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ч.Мөнхбаярыг Т.Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл хямдхан зуучилж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс урьдчилгаа болгон 505.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкин дотроос тус банкны 104300125418 дугаарын дансаар, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг дээрх банкны мөн тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 805.000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2015 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Нэмэхбаярыг газар олж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 375.000 шилжүүлэн авч, нийт  375.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Соёл-Эрдэнийг хямд үнээр газар олж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 2 удаагийн үйлдлээр дансаар 560.000 төгрөг авч нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, "Барс" худалдааны төвийн орчим иргэн Д.Цэрэнхүүг газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 942.000 төгрөгийг, хямд үнээр "Лексус-470" загварын тээврийн хэрэгсэл олж өгнө гэж хуурч мэхлэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 5.635.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж авсны улмаас нийт 6.577.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Аюушсүрэнг Засгийн Газрын авто баазаас хямд үнээр машин олж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 300.000 төгрөгийг дансаар, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг дансаар, 12 сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар, 12 сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, 12 сарын 11-ний өдөр 460.000 төгрөгийг дансаар, 12 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн орчим 2.340.000 төгрөгийг бэлнээр тус тус авч нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7.2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарзоригийг газар авч өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 350.000 төгрөгийг дансаар, 12 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороололд байрлах “ Хас “ банкан дотроос 1.500.000 төгрөгийг дансаар, 12 сарьн 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-323 тоотоос 900.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн авч нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

           8. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Сарантуяаг ногоон паспорт гаргаж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 560.000 төгрөгийг, мөн сарын 28-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын 1000 ам доллар буюу 2.007.810 төгрөгийг, 01 сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 180.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч нийт 4.547.810 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Насанжаргалыг хямд үнээр машин олж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс нийт 9 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 3.911.000 төгрөгийг авч, нийт 3.911.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2016 оны 02 дугаар сард иргэн Ц.Амаржаргалыг ногоон паспорт гаргаж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 250.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсны улмаас 246.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 03, 04 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн О.УранчимэгийгЗасгийн газрын авто баазаас хямд үнээр машин авч өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс банкны данс ашиглан 4 удаагийн шилжүүлгээр 1.300.000 төгрөгийг, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  байрлах "Метро Молл" худалдааны төвийн орчим иргэн Б.Намуунаас бэлнээр 680.000 төгрөгийг, мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт банкны данс ашиглан 820.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас дансаар 50.000 төгрөгийг тус тус авч, нийт 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2016 оны 10 дугаар сард иргэн Б.Булгантамирыг "Төмөр Замын удирдах газарт даргын жолоочоор ажилд оруулж өгнө" гэж хуурч мэхлэн түүнээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 100.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт байрлах "Тэнгис" кино театрын орчим бэлнээр 810.000 төгрөгийг тус тус авч, нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 10, 11 дүгээр саруудад иргэн Л.Даваанямыг "Оюу Толгой" ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч"-ийн ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 1.300.000 төгрөгийг, банкны данс ашиглан 245.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 100 ам доллар буюу 229.092 төгрөг, мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Даваанямыг "Засгийн Газрын авто баазаас хямд үнээр машин олж өгнө" гэж хуурч мэхлэн бэлнээр 645.000 төгрөг, банкны данс ашиглан 115.000 төгрөгийг тус тус авч нийт 2.534.092 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Урантулгыг "Засгийн Газрын авто баазаас Соната-2 маркийн автомашин хямд үнээр олж өгнө" гэх хуурч мэхлэн түүнээс бэлнээр 200.000 төгрөгийг авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Хишигсайханыг "Дүүг чинь Гаалийн газарт байцаагчийн ажилд оруулж өгнө" гэж хуурч мэхлэн түүнээс бэлнээр болон банкны данс ашиглан 1.732.000 төгрөгийг авч, 1.732.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 38.842.902 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

              

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Мөнхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2015 оны 06 дугаар сарын 20-ны үеэр манай ах Мөнхбаяр надтай утсаар яриад “Ланд Круйзер 200” маркийн машин хямдхан зарах хүн байна. Чи утсаар ярьж холбогдоод уулзчих “  гээд 96661496 дугаарыг өгсөн юм. Тэгээд утсаар холбогдоод Чингэлтэй дүүргийн урд талын зогсоол дээр уулзахад Ц гээд махлаг том биетэй хүүхэн байсан. Тэр “ Олон улсын байгууллагад явж байсан “Ланд Круйзер 200” маркийн машин байна. Удахгүй 25 сая төгрөгөөр актлагдана. Тэр машиныг авч өгнө “ гэхээр нь би жаахан эргэлзээд итгэхгүй байсан. Тэгээд машин тэргээ үзмээр байна гэхэд Ц “ Би ярьж өгөх учраас чи уулзаад хэрэггүй. Хямдхан зарах гэж байгаа учраас хэл ам болгохгүй зохицуулах учраас чи хүлээгээд байж бай “ гээд явсан. Тэгээд дараа нь буюу 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ц над руу утсаар яриад “ Нөгөө машин чинь актлагдаж байна. 3 дугуй нь их муу юм байна. Нэг дугуйг 100.000 төгрөгөөр бодож зөрүү өгөөд дугуйг нь солиулаад авчихья “гээд өөрийнхөө Төрийн банкны дансаар шилжүүлээдэх гээд дансаа өгсөн. Тэгэхлээр нь би “ Машин тэргээ үзэж, харж байж л мөнгөө өгмөөр байна “ гэхэд “ Би даргатай нь ярьж байгаа учраас чи чимээгүй хүлээгээд байж бай. Би бүх зүйлийг зохицуулна “ гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ахаар холбогдож уулзсан болохоор гайгүй байх гэж бодоод хүүхдийн 100 дахь Төрийн банкны салбараас Цгийн дансанд 300.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

... Ц манай ах машин хайгаад утсаар ярьж байхыг сонсоод “ Надад ийм, ийм машин байгаа. Хямдхан зарна “ гээд утсаа өгөөд холбогдсон юм байна лээ. Тэрнээс бидний хооронд ямар ч найз, нөхдийн холбоо байхгүй.  ... Би Цгаас ямар ч мөнгө, төгрөг аваагүй байгаа. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би хохирлын тооцоотой санал нийлж байна. Надад нийт 805.000 төгрөгийн хохирол учирсан. ... Миний бие Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас 505.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Цгийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкнаас Б.Цгийн данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэжээ. /1 дүгээр хавтас 127-128, 2 дугаар хавтас 138/

 

Хохирогч А.Насанжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Миний бие 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доктор” автозасварын газар зүс таних урд өмнө нь манай ажлын газар ирж автомашинаа янзлуулдаг байсан. Ц гэх эмэгтэй хүн ирээд надад хандан “ Би засгийн газрын авто баазаас хямд авто машинууд гарч байна. Чамд хямдхан “Соната 6” маркийн автомашин гаргаж өгч чадна гэж хэлж байсан. Тэгээд автомашинаа янзлуулчихаад яваад өгсөн бөгөөд мөн өдрийн орой нь би Цгийн 96661496 дугаарын утас руу залгаад “Соната 6” маркийн автомашин хэдэн төгрөгөөр гаргаж өгч чадах юм бэ “гэж хэлэхэд 2.300.000-аас 1.800.000 төгрөгөөр хажуу талаараа мөргөлдчихсөн “Соната 6” маркийн автомашин байна “ гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь ажил руугаа явах гэж байтал Ц над руу залгаад “ Одоо нөгөө автомашин чинь гарах гэж байна. Надад урьдчилгаа 190.000 төгрөг өгчих “гэж хэлэхээр нь Цтай 08:40 цагийн үед уулзаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ... 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 89.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол Доктор авто засварын газар өөрийн мобайл банкаар шилжүүлж, нийт 3911000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогоор надад  3.911.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1 дүгээр хавтас 132, 2 дугаар хавтас 142/

 

Хохирогч Д.Цэрэнхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр Баянбилэг Эмээлт түүхий эдийн зах дээр хонь зардаг байсан юм. Тэгсэн чинь өөрийгөө 461-р ангид ажилладаг, ахмад цолтой Ц гэж  танилцуулсан хүүхэн 2015 оны 10 дугаар сард манай нөхөрт “ Чи газар авах уу. Би газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэгэхлээр нь манай нөхөр надтай зөвлөлдөж байгаад газар авахаар болсон юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлт захын орчимд нэг газар үзүүлээд 22-ын товчооны орчим нэг газар үзүүлээд 2 газрын газар эзэмшлийн төлбөр гэж өөрийн “Хаан” банкны данс болох 5005425660 дугаарын дансанд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 560.000 төгрөгөөр, 142.000  төгрөг нийлээд 702.000 төгрөг, дахиад газар өмчлөлийн төлбөр гээд 240.000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгэсэн. Тэрнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хямдхан “Лексус 470” маркийн автомашин авч өгнө гэж хэлээд 5.635.000 төгрөгийг дансаар болон бэлнээр цувуулж авсан. Тэгээд газар нь болохоо болилоо, гэрчилгээ нь гарахгүй байна, машин нь ББСБ-д барьцаанд тавьсан байгаа болохоор салгаж авч болохгүй байна гэсээр байгаад өдийг хүрсэн юм. Одоо манайд 6.577.000 төгрөгийн хохирол учраад байна. ... Ц газрын албаныхныг танина гэдэг л байсан. Тэрнээс бидэнтэй уулзуулж, утсаар яриулсан зүйл байхгүй. ... Одоогийн байдлаар нэг ч төгрөг надад Б.Ц өгөөгүй байгаа гэжээ. /1 дүгээр хавтас 130, 2 дугаар хавтас 140/

  

Хохирогч Ж.Нэмэхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Надад 6 айлын газар байна, хуулийн дагуу өмчлүүлээд өгье гэж хэлээд мөнгө авсан. ... Энэ хүн намайг болон бусдыг залилаад хохироогоод яваад байгаад гомдолтой байна. 375.000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний бие 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 375.000 төгрөгийг банкаар шилжүүлэн өгсөн юм. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөнгөө бүрэн хүлээн авсан байгаа гэжээ. /1 дүгээр хавтас 224, 2 дугаар хавтас 146/

 

Хохирогч О.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 сарын эхээр Ц гэх үйлчлүүлэгч эмэгтэй орж ирээд “ Сонгинохайрхан дүүрэгт дарсан хямдхан газар байгаа. Та нараас сонирхож байгаа хүн байгаа бол материалын мөнгөө өгөөд л маш хямдхан газар авах боломж байна “ гэхээр нь “ Тэр газрыг чинь үзье. Кадастрын зургийг нь үзье “ гэж хэлээд хамтдаа яваад мал бордох гэдэг нэртэй шинэ “Да Хүрээ” техникийн зах барьж байгаа газар очоод 2 айлын хоосон газар үзүүлээд энэ гэж заасан. Тэгээд заагаад хойшоо яваад Тахилтад очоод дунд сургуулийн хойно 3 айлын газар заагаад эд нарыг хуваагаад авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би этгээд боломжтой юм байна гэж бодоод мөнгөө дансаар шилжүүлэхээр болоод өнгөрсөн. Тэр өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан” банкны дансаар 500.000 төгрөгийг, “Төрийн” банкны дансаар 60.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд манай хамт ажилладаг Эрдэнэбаяр, Нэмэхбаяр нар мөн мөнгөө шилжүүлсэн. ... “ Уранчимэг, Болорчулуун бид нар найзууд. Манай хоёр найз Сонгинохайрхан дүүргийн газрын албанд төлбөрийн байцаагч хийдэг. Тэр үедээ Болорчулууныг дарга байж байгаад буугаад дахиад шалгагдаад 100 саяын газрын хэрэг нь илрэх гээд шалгагдаж байгаа “ гэж яриад тэгэхлээр та нарт үнэгүй олдох газрыг чинь дарчихсан байдаг. Тэрийгээ та нар өгч халхавч хийнэ гэж ярьсан. Одоо болтол надад Б.Ц нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэжээ.  /1 дүгээр хавтас 232, 2 дугаар хавтас 139/

 

Хохирогч Б.Баатарзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хувиараа автозасвар болон авто түрээсийн үйлчилгээг явуулдаг юмаа, тэгээд манай байгууллагад механикч, авто засварчингаар ажилладаг Баярбат гэдэг залуу над руу утсаар яриад “ Шинэ “Да хүрээ” захын ойролцоо хямдхан газар зарна  гэнээ “ гэхээр нь “ Ямархуу үнэтэй юм. Сонирхъё “гэж хэлсэн чинь маргааш нь Ц утсаар яриад “ Сайн уу. Ажил, төрөл нь тавлаг уу “ гээд жигтэйхэн их танимхайраад ярьсан. Тэгэхлээр нь би ямар чамайг танихгүй гэлтэй биш сайн гээд ярьсан. Тэгээд Модны 2-ны доод талын хятад рестораны хажууд Ц намайг дуудсан юм. Тэгээд очтол Баярбат ирчихсэн цуг байж байсан. Машинд нь суугаад ярилцахад нэг газрын кадастрын зураг харуулсан. Янз бүрийн л зурагнууд байсан. Тэр газрын албаны ажилтнуудын нэр дээр байдаг. шалгалт ирэх гэж байгаа учраас хурдан зарах гээд байгаа юмаа. Маргааш хоёулаа явж газраа үзье. Үлдэгдлийг нь газраа үзсэний дараа авья “ гэж байсан. Ер нь бол Ц Баярбатад газар авах хүн олоод өгөх юм бол газар өгнө гэж хэлсэн юм шиг байна лээ. Өөрөө тэр талаараа ярих байх. Надад үзүүлсэн кадастрын зурагнаас цаахна нь нэг газрыг дүүдээ өгөх гэж байгаа гээд байсан. Баярбат бол надаас мөнгө төгрөг аваагүй, харин намайг Ц руу мөнгө шилжүүлэх гээд явахад гаднаа машинд сууж байсан учраас мэдэж байгаа. Одоогийн байдлаар 2.750.000 төгрөгийг Цд өгсөн. ... Цд 1.800.000 төгрөгийн баримт нь байгаа, бусад мөнгө шилжүүлсэн баримт нь Цгийн өөрийнх нь дансыг шүүвэл гарч ирэхээр байгаа. Ц надад газар авч өгөх юм болоод надаас 300.000 төгрөгийг мобайл “Хаан” банкны дансаар Б.Цгийн данс руу шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороололд байрлах “Хас” банкнаас 900.000, 600.000 төгрөгийг Б.Цгийн данс руу шилжүүлсэн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-323 тоотоос буюу гэртээ байхдаа өөрийн мобайл “Хаан” банкны дансаар 900.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед шилжүүлсэн. Ингээд Б.Ц нь итгэл эвдэх аргаар надаас нийт 2.750.000 төгрөг авсан. Надад Ц нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа гэжээ. /2 дугаар хавтас 8, 9, 137/

 

Хохирогч Б.Сарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний дүү Г.Мандах нь над руу залгаад “ Би ногоон гадаад паспорт авах гэж байгаа. Та вагон тосоод миний холбогдох бичиг баримтыг аваад гадаад хэргийн яамны тэнд Лхагвасүрэн /96661496/ холбогдоорой” гэж хэлсэн. Тэгээд бас 280.000 төгрөгийг шилжүүлжих гэж хэлэхээр нь би Батболд гэдэг хүний данс руу 2 удаа 280.000 төгрөг хийгээд Мандахын бичиг баримтыг вагоноос тосч аваад Лхавгасүрэнтэй утсаар холбогдоод гадаад хэргийн яамны баруун талын хаалган дээр хүрээд ир гэж хэлсэн. Би яваад очтол би завгүй байна, засгийн газрын ордон дээр хуралтай байна жижүүрт нь өгчих гэж хэлсэн. Тэгэхлээр нь би жижүүрт нь бичиг баримтаа өгөх гэтэл авахгүй байхаар нь буцаж Лхагвасүрэнтэй яриад жижүүрт нь утсаа өгөөд тэр хоёр яриад миний бичиг баримтыг авч үлдсэн юм. Тэгээд би Мандахтай холбогдоход Лхагвасүрэн гэдэг хүн бол миний ажлын газрын дарга Амаржаргалын найз нь найдвартай хүн гэж байна хэмээн надад хэлсэн юм. Энэ явдлаас хойш би ногоон паспорт авахаар болж Лхагвасүрэнтэй холбогдоод Лхагвасүрэн надад Ц гэх хүний дансны дугаар өгөөд мөнгөө энэ данс руу хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1000 ам доллар, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 180.000 төгрөг тус тус шилжүүлсэн болно. Энэ цагаас хойш Лхагвасүрэн гэх хүн утсаа авахгүй, утсаа авахаараа ажилтай байна, чиний паспорт гарчихсан байгаа гэж хэлээд байхаар нь итгэхгүй цагдаад хандсан юм. Би уг Лхагвасүрэн гэх хүн хүнтэй нэг ч удаа уулзаагүй, утсаар л ярьж байсан. Өөрийгөө Лхагвасүрэн гэж танилцуулсан хүн одоогоор надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байгаа гэжээ. /2 дугаар хавтас 63, 64/

 

Хохирогч Ц.Амаржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Лхагвасүрэн гэх нэртэй хүний нэрийг нь мэдэхээс зүс царайг нь харж байгаагүй ээ. 2015 оны 07 дугаар сарын эхээр над руу өөрөө залгаад нэг хүний хилийн хоригтой эсэхийг мэдэх гэсэн юм аа, танай даргатай ярьсан гэж хэлж байсан. Ингээд тухайн хүнтэй танилцсан юм. Лхагвасүрэн гэж эмэгтэй хүн бөгөөд 35-40 настай хүн шиг санагдаж байна. Би 2016 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдийн үеэр 250.000 төгрөгийг шалгагч Өнөрцэцэг гэх хүний Мобайл банкаар хийсэн. Гадаад паспортын суурь хураамж байгаа юм гэж хэлээд авсан. Би Лхагвасүрэн гэх хүнд өгсөн 250.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн энэ хүн надтай хамт ажилладаг хүмүүсийг залилан мэхэлсэн. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ... Лхагвасүрэн гэж өөрийгөө танилцуулсан хүн эмэгтэй хүн байсан. Тухайн Лхагвасүрэнтэй “Скайтел”-ийн 96661474 дугаартай утсаар холбогдож байсан. Лхагвасүрэн нь өөрийнхөө 96661474 дугаараас над руу мессежээр дансаа явуулсан гэжээ. /2 дугаар хавтас 137, 175/

 

Хохирогч Б.Аюушсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Дархан хотод 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19:00 цагийн үед Мөнх-Эрдэнэ надтай уулзаад “ Авто машины урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна. Та 300.000 төгрөг өгөөч “ гэж хэлэхээр нь Мөнхболд гэх дүүдээ хэлээд 300.000 төгрөгийг Ц гэх хүний данс руу хийлгэсэн. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын яг хэдний өдрийг нь санахгүй байна Б.Цтай Мөнх-Эрдэнэ бид хоёр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, тойргийн орчим уулзахад Мөнх-Эрдэнэ, Ц нар “ Автомашин авч өгч чадах юм уу “ гэж Б.Цгаас асуухад “ Болно. Болно. “Соната-6” маркийн автомашин байгаа “ гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим явж байгаад мобайл “Хаан” банкаар Б.Цгийн данс руу 800.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөгийг Төв аймгийн Баянчандмань суманд явж байгаад Мобайл “Хаан” банкаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн орчим Мобайл “Хаан” банкаар мөн өдрөө 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байж байгаад мөн өөрийнхөө “Хаан” банкны мобайл дансаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим 460.000 төгрөгийг мобайл дансаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн орчим Б.Цтай уулзаж байгаад 2.340.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Ингээд нийт 7.000.000 төгрөг надаас Б.Ц итгэл эвдэх аргаар авсан байгаа. Дараа нь би мөнгөө авах зорилгоор Б.Цгийн гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон Чулуутын 4 дүгээр гудамжны 3 тоотод очиж уулзахад Б.Цгийн ээж нь болох Долгорсүрэн гэгч хүн 100.000 төгрөг надад өгсөн. Ингээд одоогийн байдлаар 6.900.000 төгрөгний хохирол учирсан гэжээ. /2 дугаар хавтас 138/

 

Хохирогч Ч.Амаржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  Миний бие 2015 оны 04 дүгээр сард цуг ажилладаг Жаргалсайхан манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжны 7-92 тоотод ирээд 8 хувийн зээлээр байртай болох тухай яриад байранд оруулж өгч чадна гэж Б.Цгийн тухай ярьсан. Б.Цгийн нөхөр нь манай талын хамаатан юм. Баригдаж буй барилгын байр, цонхыг нь хийж байгаа гэж хэлж байсан. Тэгээд “ Чи энэ байранд орох уу. Орох бол урьдчилгаа 3.720.000 төгрөг төлөөд банкны зээлийн талаар Б.Ц өөрөө хөөцөлдөж байгаад гаргаад өгнө “ гэж хэлсэн. Тэгээд Б.Ц гэгчтэй утсаар ярьж байгаад зарах гээд байгаа байрыг нь манай 2 хүүхэд очиж үзэж байсан. Б.Ц нь “ Нотариатаар орох 125.000 төгрөг бэлнээр хэрэгтэй байна. Энэ байр шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нотариатын мөнгөө бичиг баримттай нь хамт Б.Цд бэлнээр манай охин Урангоо өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Цгийн дансаар манай ээж Бямбахүү Налайх дүүргээс 3.720.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Ц надад 2016 оны 03 сард 400000 төгрөг дансаар шилжүүлсэн. Б.Цг шоронд хоригдож байхад ээж нь гэх Долгорсүрэн надад 1 сая төгрөг өгсөн. Дараа нь 249.000 төгрөг надад өгсөн байгаа. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Нотариатын зардлын мөнгийг Б.Цд бэлнээр өгсөн. Тэгээд нотариатаар ажил хийсэн зүйл байхгүй. Б.Цгийн 5005425660 дугаарын “Хаан” банкны данс руу мөнгийг манай эх Бямбахүү 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс “Хаан” банкны салбараас шилжүүлсэн. ... Миний бие нь Цд 3.845.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар 1.649.000 төгрөг буцааж авсан байгаа. Одоо би 2.196.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /2 дугаар хавтас 180/

 

Хохирогч О.Уранчимэг мөрдөн байцаалтын явцд мэдүүлэхдээ: ...Б.Ц нь ганцаараа явж байсан ба намайг замдаа хүмүүстэй утсаар жолооны курстэй, жолооны багш хийдэг гэж утсаар ярьж байхыг анхааралтай нь аргагүй сонсож байгаад Дархан хот руу орж ирж байхад миний утасны дугаарыг аваад “ Та жолооны багш юм уу. Надад хэрэгтэй хүн байна “ гэж хэлээд авсан юм. Тэгээд л Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын малчны хороолол гэх газар Б.Ц нь хадам Лхамсүрэн гэх айлд буусан. Тэгээд л би гэртээ харьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр над руу Ц 96661496 дугаараас залгаад “ Тантай юм ярих гэсэн юм. Урнаа эгчээ танд л ашигтай юм байна, Засгийн газрын баазаас Соната-6 маркийн автомашин хямдхан гарах гэж байна. Та эхний ээлжинд 2 ширхэг Соната-6 маркийн автомашин худалдаж авах уу. Засгийн газрын баазын дарга Нямдорж бол миний ах байгаа юм. Машинууд гарч байгаа. Та эхлээд 150.000 төгрөгийг өгчих. 14-15 размерийн шинэ дугуйнууд байна. 1 ширхэг нь 20.000 төгрөгөөр гарч байгаа. Та мөнгөнүүдээ яаралтай хий. Би танд Засгийн газрын нягтлан бодогч Эрдэнэцэцэг гэх хүний дансыг өгье” гэж хэлсэн. ... 2.850.000 төгрөгийг Б.Цгийн над руу өөрийнхөө утаснаас мессежээр явуулсан дансны дугаарууд руу шилжүүлж байсан. Мөн бэлнээр өгч байсан гэжээ. /3 дугаар хавтас 36/

 

Хохирогч Б.Булгантамир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...” Төмөр замын удирдах газрын Хүний нөөцийн дарга Оюунбилэг гэдэг хүний жолоочоор ажиллана. Одоо шинэ Ланд-200 маркийн автомашин хүлээж авч байгаа. Энэ автомашиныг хариуцаад жолооч хийнэ. Ажилд орох анкет, төгссөн сургуулийн дипломын хуулбар, бичиг баримтуудаа эртхэн захиад авчруулаарай. 910.000 төгрөг хэрэг болно “ гэсэн.  Б.Ц гэдэг хүнийг 910.000 төгрөгийг түүнд бэлнээр өгөхөд анх харж уулзаж байсан гэжээ. /3 дугаар хавтас 108-109/

 

Хохирогч Л.Давааням мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...” Ц эгч нь байна аа. Чи ажил хайж байгаа юм уу “гэж асуусан. “Оюутолгой” ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч, сарын цалин 3.000.000 төгрөг авдаг юм байна.21 хоног ажиллаад 14 хоног амардаг юм байна “ гэхээр нь итгээд “ Энэ ажилд чинь оръё. Хэдэн төгрөг болох вэ “ гэхэд “ 1.300.000 төгрөг болох юм байна. Чи бичиг баримтуудаа канондоод мөнгөө яаралтай өгөөрэй “ гэсэн. 2.815.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.  /3 дугаар хавтаст 111-112/

 

Хохирогч Б.Урантулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Соната-2 маркийн автомашин авахаар Цд 200.000 төгрөг бэлнээр өгсөн гэжээ. /3 дугаар хавтас 114/

 

Хохирогч Д.Хишигсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Б.Ц гэж эмэгтэй “ Дүүг чинь ажилд оруулаад өгч болно шүү, Би хүн амьтан танина” гэж ярилцаад тэр өдөр салцгаасан. ... Ц над руу утсаар яриад “ Чи ажил сураад байсан биз дээ. Гаалийн газар байцаагчийн ажил байна. Дүүг чинь оруулаад өгье. Уулзъя “ гэхээр нь тэгье гээд хуучин захын гадаа уулзсан. “ Танай дүү төрийн албаны шалгалт өгсөн юм уу “ гэхээр нь “ Шалгалт өгөөгүй байхаа “ гэхэд “ Чи 130.000 төгрөг өгчих. Би өнөөдөр Улаанбаатар явна, төрийн албаны шалгалтыг нь аргалаад ирье гэхээр нь би за тэг гэж хэлээд түрийвчнээсээ 130.000 төгрөг гаргаад бэлэн мөнгө өгсөн. Дансаар 1.000.000 төгрөг, 106.000 төгрөг, 60.000 төгрөг, 436.000 төгрөг дээрх бүх мөнгө нийлээд 1.732.000 төгрөг болсон ба Б.Ц манай дүүг ажилд оруулж өгнө гэж хэлээд оруулж өгөөгүй учраа дээрх мөнгийг би нэхэмжилсэн гэжээ. /3 дугаар хавтас 202/

Гэрч Ч.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Б.Ц гэх хүнтэй 2015 оны хавараас эхлэн утсаар ярьдаг байсан. Надтай утсаар ярихдаа олон Улсын гадаадын байгууллагаас “Ланд Круйзер 200” маркийн автомашин 2 ширхэг гарах гээд байгаа юм, та авах уу гэж байнга ярьдаг байсан. Б.Цгийн утасны дугаарыг нь би сайн санахгүй байна. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор Цгийн надад хэлсэнчлэн өөрийн төрсөн дүү Ч.Мөнбаярт хэлэхэд манай дүү Цтай утсаар ярьсан шиг байна. Тэгээд манай дүүгээс 805000 төгрөг авсан байсан. Би бол Б.Ц гэх хүнтэй ерөөсөө биечлэн уулзаж үзээгүй. Зүгээр л утсаар ярьдаг байсан. Миний утасны дугаарыг эхнэр Эрдэнэхүүгээс Б.Ц нь авсан байсан. Манай эхнэр Сонгинохайрхан дүүргийн нотариатаар ажилладаг юм. Тэгээд ажлын шугамаар танилцсан хүмүүс юм шиг байна. Манай эхнэр надад Б.Цгийн талаар надад хэлэхдээ Ц гэх зүс таних хүнд хямдхан автомашин зарах гээд байна, хоёулаа сонирхоё гэж хэлж байсан. Яг тухайн үед эхнэр бид хоёрт мөнгөний бололцоо байхгүй байсан болохоор өөрийн төрсөн дүү Мөнхбаярт энэ талаар хэлсэн гэжээ. /1 дүгээр хавтас 139/

 

Гэрч Л.Уранчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...  Би Балжиннямын Ц гэж хүн танихгүй, би фото зургийг нь хараад манай албан дээгүүр явж байсан гэдгийг харж байсан, зүс мэдэх хүн байна. 2015 оны 11 дүгээр сард өндөр шар эмэгтэй ирж уулзаад намайг Уранчимэг гэж хүн мөн үү гэж асуухаар нь мөн байна гэхэд гар утаснаасаа бүдүүн эмэгтэйн зургийг харуулаад, энэ хүнийг таних уу, надад Баруун салаанд 3 айлын газар авч өгнө гээд олон удаа, удаан хугацаанд явуулж байна, газрын бичиг гаргаж өгнө гэсэн, та яагаад манай газрын бичигийг гаргаж өгөхгүй байгаа юм гэж уулзсан. Тэгэхлээр нь би энэ хүнийг танихгүй, надтай одоо утсаараа яриулаадах гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ утсаар ярихаар нь би утсыг нь аваад ярих гэсэн чинь цаашаа өөр хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг яриад надтай ярихгүй байсан чинь тэр эмэгтэй энэ балиар луйварчин ингэдэг юм гээд их хэмжээний мөнгө гээд бухимдаад байсан. Тэгэхлээр нь эртхэн цагдаа, шүүхэд өгөөрэй гэж хэлээд явуулсан. Дахиж ирээгүй. Тэр манай албаны мэргэжилтэнгүүд наад тарган бор хүүхэн чинь аймар луйварчин хүүхэн шүү дээ, өмнөх албаны дарга Болорчулууныг оролцуулаад гүтгэсэн байсан гэцгээж байсан. Тэр эмэгтэй намайг судлаад байсан юм шиг байна лээ. Тэр өндөр шар эмэгтэй ирэхээс бараг 7 хоногийн өмнө манай албаны үүдний коридор, албан даргын үүдээр эргэлдээд байсан. Нэг удаа намайг 00 ороход сайн уу Урнаа эгчээ гэхээр нь хүн мэндэлж байхад сайн гээд л өнгөрсөн. Тэрнээс надтай газрын талаар ерөөсөө ярилцсан зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтас 134-135/

 

Гэрч Г.Батзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би энэ Ц гэх хүнийг танихгүй, манай өмч газрын харилцааны албан дээгүүр хааяа нэг харагдаж байдаг юм. Нэрийг нь Ц гэдгийг мэднэ, учир нь өөрийгөө Очирсүрэн гэдэг уяачийн адуучин гээд л тэр хавиар яваад байдаг юм, яах гэж ямар зорилгоор яваад байдгийг мэдэхгүй. Энэ эмэгтэй надтай ганц ч удаа ярьж байгаагүй, дарсан газар гэж юуг яриад байгааг ч мэдэхгүй байна гэжээ. /1 дүгээр хавтас 136/

 

            Гэрч Э.Болорчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Ер нь бол энэ хүнийг зүс танина, Очирсүрэн гэдэг хүнийг танидаг хүн байдаг юм. Би тэр хүнтэй зүгээр найзууд юмаа. Очирсүрэнгийн жолоочийнх нь охин гэсэн. 2010 онд газрынх нь бичиг баримтыг хөөцөлдөөд над дээр ирж байсан учраас зүс таньдаг болсон, өөр мэдэх зүйл байхгүй. ... Энэ эмэгтэй 2015 оны 11 дүгээр сард над руу мэдэхгүй утасны дугаараас залгаад чи надад 10000 ам доллар өгөөч гээд учир утгагүй зүйл ярьсан. Тэгэхлээр нь би “юу яриад байгаа юм” гэхэд “чи зүгээр наадахаа өгчихөөч” гээд орилж байгаад утсаа салгасан. Тэгэхлээр нь би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгөөд шалгуулсан. Тэгээд өргөдөл өгсөнөөс хойш 3 хоногийн дараа 96661496 гэсэн нөгөө дугаараас залгаад Болорчулуунаа хүмүүс тэгж яриад байхаар нь л чам руу ярьсан юмаа гээд сонин зүйл яриад байсан гэжээ. /1 дүгээр хавтас 137/  

 

Гэрч Ц.Баярбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Ц эгч 22-ын товчооны шинэ техникийн захын ойролцоо газар авах уу гэсэн тэгэхлээр нь би Цд хандаж “би яаж газар авахав дээ, мөнгө байхгүй, харин Баатарзориг ах сонирхож магадгүй” гэж хэлээд гар утасных нь дугаарыг өгсөн. Тэгснээ миний хажууд залгаж яриад уулзахаар болж 3-4 хоногийн дараа Баатарзориг ах эхнэртэйгээ Ц эгч бид нар очиж үзтэл 3 айлын газар байсан. Тэгээд тэд нар мөнгө төгрөгөө тохироод ярилцаад байсан. Би яг мөнгийг нь мэдэхгүй, хот руу орж ирээд Баатарзориг ах мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш тэр хоёр л хоорондоо уулзаж ярилцаж байх шиг байсан. Тэрний дараа Баатарзориг ахаас Ц эгч бас мөнгө авсан гэсэн, яг хэдэн төгрөг авсан зэргийг нь би мэдэхгүй байна. Тэгж байснаа газар нь худлаа болсон гэж Баатарзориг ах надад хэлсэн. Утсаар ярихаар Ц одоохон, бүтэх гэж байна гэсэн. Тэгээд би залгатал мөн утсаа авахгүй байсан. Тэгээд Баатарзориг ах бид хоёр гэрт нь очиход өөрөө байхгүй байсан. Аав, ээжтэй нь уулзсан. Тэгээд л Цагдаагийн байгууллагад  Баатарзориг ах хандсан. ... Шинэ техникийн захын тэнд газар авах уу гэж Ц эгч хэлэхээр нь л Баатарзориг ахыг сонирхож магадгүй гэж бодоод тэр хоёрыг холбож өгсөн, тэрнээс өөр ямар нэг санаа зорилго байхгүй гэжээ. /1 дүгээр хавтас 138/

 

Гэрч Г.Мандах мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Лхагвасүрэн гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй, утсаар ярьж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ажлын газрын буюу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байж байхад ажлын газрын /шалган нэвтрүүлэх хэлтсийн/ дарга Ц.Амаржаргал утсаар ярьж байхыг би сонсоод албан гадаад паспорт гаргуулах талаар ярьж байсан. Тэгээд би дарга Ц.Амаржаргалд надад бас гаргаад өгчих гэж хэлэхэд 250000 төгрөг болно гэж хэлээд нэг дансны дугаар /Батболд гэдэг хүний данс/ өгөхөөр нь уг данс руу 280000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг би эгч Сарантуяагийн дансаар шилжүүлсэн юм. Энэ үед Сарантуяа эгчид албан пасспорт гаргууллаа гэж хэлэхэд, найдвартай хүн юм уу, би бас гаргуулья гэж хэлсэн. Ингээд би Ц.Амаржаргалтай уулзаж энэ талаар ярихад Ц.Амаржаргал дарга нөгөө Лхагвасүрэн гэх хүнтэйгээ утсаар яриад болно гэж байна гэсэн хариуг надад өгсөн юм. Ингээд би Ц.Амаржаргалаас Лхагвасүрэнгийн утасны дугаар авч Сарантуяа эгчид өгсөн юм. Манай эгч Лхагвасүрэнтэй холбогдож байгаад мөнгө төгрөг дансаар шилжүүлсэн байна. Ц.Амаржаргал надад Лхагвасүрэнг хэлэхдээ Хууль Зүйн Яамны Бодлого Зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэж хэлсэн юм. Ц.Амаржаргал, Лхагвасүрэн 2 хү бол 2015 оны 06 сараас хойш харилцан ярилцаж байсан хүмүүс. Лхагвасүрэнгийн утас нь 96661496. Би Лхагвасүрэн гэх хүнд анх өөрийн төрсөн эгч Г.Сарантуяагийн дансаар 280000 төгрөг шилжүүлж өгсөн. Би мөнгөө одоо хүртэл авч чадаагүй гэжээ. /2 дугаар хавтас 65/

 

Гэрч О.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан хотоос би Улаанбаатар хот руу хүн зөөж явсан юм. Тэр үед Ц гэдэг хүн Дархан хотын захаас миний машинд суусан юм. Зам зуур Ц надтай яриа өдөж Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин зарна, авах уу гэхээр нь би сонирхож үзье гэж хэлээд Цд утсаа өгсөн. Өдөр хотод Ц Драгон дээр буусан. Орой би хотод байж байхад Ц утсаар залгаж “Соната 6” маркийн машин 1800000 төгрөгийн үнэтэй байна. Урьдчилгаа 1000000 төгрөг өгчих, тэгээд машинаа ав, үлдэгдэл 800000 төгрөгийг Төрийн банкны дансанд 3 сарын дотор хувааж өгч болно гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гээд утсаа салгасан. Тэгсэн чинь тэр орой дахин, дахин залгаад мөнгөө миний данс руу шилжүүлчих гээд байсан. Би итгээд танил ах Аюушсүрэн ах руу утсаар хэлж 350000 төгрөгийг шилжүүлсэн. Болзол нь гайгүй юм байна гэсэн чинь Аюушсүрэн ах би ч бас авмаар байна гэхээр нь та тэгвэл тэр Ц гэдэг хүнтэй өөрөө уулз гэж хэлсэн. 2 хоногийн дараа Аюушсүрэн ах Цтай Улаанбаатар хотод уулзсан. Би тэрэнд оролцоогүй. Аюушсүрэн ах машин авна гээд дансаар Цд мобайл банкны үйлчилгээ ашиглаж 2015 оны 12 дугаар сарын 08-нд 2500000 төгрөг миний хажууд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц Засгийн газрын авто баазын хашаанд хүрээд ир гэж удаа дараа бараг 10 өдөр дуудсан. Ц өөрөө ирээгүй, нэг ирээд “Соната 7” маркийн 20-60 УБҮ улсын дугаартай хар өнгийн машин харуулсан. Энэ машиныг гаргаж байгаа юм гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дарханлуу машин аа аваагүй явсан. Би Ц гэдэг хүнд “Соната 6” маркийн машин авах гэж 350000 төгрөг Аюушсүрэнгийн дансаар шилжүүлсэн. Мөн 4 дугуйны мөнгө гэж 50000 төгрөг миний 5045557189 гэсэн дансаар Цгийн данс руу шилжүүлсэн гэжээ. /2 дугаар хавтас 92/

 

Гэрч Н.Наранбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хаана юу хийж байсан талаараа санахгүй байна. Гэхдээ би ямар нэгэн хүнд төрийн өмчийн автомашиныг үзүүлж байгаагүй одоо ч гэсэн үзүүлэхгүй. ... Манай байгууллагад хар өнгөтэй 20-60 УНҮ улсын дугаартай “Соната 7” маркийн автомашиныг зарах тухай ямар нэгэн мэдээлэл тараасан зүйл байхгүй “Соната 7” маркийн автомашин актлагдах болоогүй байгаа. ... Мөн уг автомашин нь одоо болтол манай засгийн газрын байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. 2015 оны 12 сард манай байгууллагаас сонинд гаргасан зараар 74 ширхэг автомашин актлагдах байсан. Уг автомашинууд төрийн албанд 10 жилээс дээш явсан автомашиныг зарж байсан. Соната 7 маркийн автомашиныг бол манай байгууллагаас актлаж, зарах болоогүй байгаа гэжээ. /2 дугаар хавтас 180/

 

Гэрч С.Зоригсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... Б.Ц бол манай хүргэн ахын эгчийнх нь талын хамаатан болох хүн байгаа юм. Би 2015 оны 08 сард Сэлэнгэ аймагт байж байхад Б.Ц нь би Улаанбаатар хот руу явлаа машинтай гэж хэлэхээр нь би цуг явъя гэж хэлээд Б.Цгийн унаж явсан саарал өнгөтэй суудлын улсын дугаарыг нь мэдэхгүй суугаад хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа явж байтал Б.Ц нь би нэг байр барьж байгаа юм “Саппоро” үйлчилгээний төвийн урд талд одоогоор цөөхөн байр үлдчихлээ танд орох хүн байна уу, урьдчилгаа 3500000 төгрөг өгөөд л байрандаа орно, удахгүй ашиглалтанд орох байх гэж хэлэхээр нь би хөдөө орон нутгаар хамт уран бүтээл туурвиж явдаг Монгол Улсын гавъяат жүжигчин Амаржаргалд энэ талаар хэлээд Б.Цг холбуулж өгсөн. Тэгтэл Б.Ц нь Амаржаргалаас мөнгө төгрөг авсан гэж сонссон. Тэгээд энэ цагаас хойш Б.Ц нь байр олж өгөхгүй өдийг хүрч байгаа гэж Амаржаргал эгч надад хэлсэн. Тэгээд л Амаржаргал эгч цагдаад гомдол гаргасан юм шиг байна. Би яг хэдэн төгрөг Б.Ц нь Амаржаргалаас авсныг мэдэхгүй байна гэжээ. /2 дугаар хавтас 188/

 

Гэрч Б.Урангоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Ц гэх эмэгтэй махлаг биетэй хүнтэй 2 удаа уулзаж байсан, энэ хүнийг зүс танина. Энэ хүн нь байр олж өгнө гэж манай эх Ч.Амаржаргалд ярьж байгаад л байр олж өгөхөөр болсон гэж надад хэлсэн. Энэ хүн нь өөрөө байр олж өгдөг хүн гэж хэлж байсан. Тэгээд 2015 оны 05 сард уулзсан байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Жаргалсайхан гэж дууддаг Зоригсайхан ахын хамаатан гэж би ээжээс сонссон. Тэгээд би энэ хүнтэй уулзахад би нэг компанид ажилладаг барилгын ажил хийдэг юм. Манайх 2 байр зарах гэж байгаа энэ 2 байрны нэгийг нь зээлээр авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би нийгмийн даатгалын дэвтэр, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлж өгсөн. Дараа нь 2-оос 3 хоногийн дараа Б.Цтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хороололд байдаг “Төрийн” банкны гадна уулзахад надад нотариатын мөнгө өгөх ёстой гэж хэлээд надаас 125000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ 125000 төгрөгийг манай ээж Амаржаргал надад өгсөн гэжээ. /2 дугаар хавтас 189/ 

 

Гэрч Д.Бямбахүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Манай охин Ч.Амаржаргал нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртэй буюу Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 19 дүгээр гудамжны 425 тоот хашаанд байж байхад залгаад орон сууцтай болох юм шиг байна, та яаралтай 3720000 төгрөг олоод “Хаан” банкны 5005425660 дугаарын данс руу шилжүүлчихээ би өөрөө хөдөө тоглолтоор явж байна амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охины хэлснээр 5005425660 дугаарын данс руу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв “Хаан” банкаар 3720000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд энэ цагаас хойш манай охин байртай болох гэж байсан, бүтэхгүй юм шиг байна, нөгөө хүн нь намайг залилчихлаа гэж хэлж байсан. Энэ миний шилжүүлсэн 3720000 төгрөгийг манай охин Ч.Амаржаргал өөрөө Б.Ц гэх хүнээс нэхэмжилж гомдол гаргаж байгаа гэжээ. /2 дугаар хавтас 190/

 

Гэрч А.Удвал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Б.Ц гэх хүнийг зүс танина. Энэ хүн нь миний төрсөн эх Ч.Амаржаргалаас байр авч өгнө гэж хэлсэн байсны дагуу би Б.Цтай 2015 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн” банкны урд талд уулзахад Б.Ц нь ёстой сайхан байр байгаа, удахгүй ашиглалтанд орно. Урьдчилгаа мөнгөн дүнгээ ярьж байгаад л салцгаасан. Би өөрөө Б.Цтай 96661496 дугаарын утсаар нь 2-3 удаа ярьж байсан. Тэгээд би Ц нь манай ээжээс нийт 3845000 төгрөг авсан байсан ба нөгөө олж өгөх байр нь худал болсон. Энэ хүн манай ээжийг залилсан байсныг сүүлд мэдсэн юм. Б.Ц нь өөрийнхөө дансны дугаарыг нь явуулж байсан. Б.Ц нь байрны урьдчилгаа мөнгөө шилжүүл гэж өөрийнхөө дансны дугаарыг над руу явуулсан гэжээ. /2 дугаар хавтас 191/   

 

Гэрч Э.Цэлмүүн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 102200193100 дугаарын данс миний дансны дугаар мөн. ... Намайг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байх үед миний дарга ажилтай Ц.Амаржаргал нь 2016 оны 02 сард яг өдрийг нь санахгүй байна, надаас 250000 төгрөг нэг хүний данс руу шилжүүлээд өгчихөөч тэгэх үү гэж гуйхаар нь 250000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 102200193100 дугаарын дансаар Ц.Амаржаргалын надад өгсөн данс руу шилжүүлсэн. Дараа нь Ц.Амаржаргал дарга надад 250000 төгрөгөө өгсөн гэжээ. /2 дугаар хавтас 192/

           

Гэрч А.Мөнхцэнгэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Миний шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Б.Цгаас миний эх О.Уранчимэг өөрөө нэхэмжилнэ гэжээ. /3 дугаар хавтас 62/

Гэрч Ц.Энхтуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Б.Ц гэх хүн миний 88028322 гэсэн дугаар руу 96661496 дугаарын утаснаас залгаад эгч нь нөхрийг чинь ажилд оруулах хүн байна. Чи хаана байна. Нөхөр чинь хэлсэн үү гэж хэлэхээр нь би 3-р сургуулийн хажууд байна. Та хүрээд ир гэж хэлээд бид хоёр уулзаад би бэлнээр 100.000 төгрөгийг өгөөд явуулсан гэжээ. /3 дугаар хавтас 182/

 

Голомт, Төрийн банкнуудын орлогын баримтын хуулбар /1 дүгээр хавтас 15/

 

Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хавтас 19, 20, 21, 2 дугаар хавтас 144-145/

Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтас 236/

Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /1 дүгээр хавтас 237/

Хаан  банкны депозит дансны хуулга  /2 дугаар хавтас  10/

Хас банкны дансны хуулга /2 дугаар хавтас 12/

Монгол Банкны валютын ханшийн лавлагаа /2 дугаар хавтас 153/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтас 179/

Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтас 82/

Хаан банкны Баянгол салбарын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52021/15 тоот албан бичиг /1 дүгээр хавтас 35/

Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтас 36-51/

Хаан банкны 5064226803, 5037184636, 5133028826 дугаарын дансны хуулгууд /3 дугаар хавтас 47-60/

Төрийн банкны 102200193100 дугаарын дансны хуулга / 3 дугаар хавтас 82 /

Шүүгдэгч Б.Цг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 73-78 /, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 84-88 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 92 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч О.Уранчимэг, Д.Хишигсайхан, О.Соёл-Эрдэнэ, Ж.Нэмэхбаяр, Б.Баатарзоригт Ч.Амаржаргал, Ч.Мөнхбаяр нарын мөнгийг авсан нь үнэн. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.Сарантуяагаас мөнгө аваагүй. Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа энэ талаар өргөдөл бичиж өлсгөлөнд орж байсан. Ц.Амаржаргалаас мөнгө аваагүй. Хохирогч Б.Аюушсүрэнгээс бэлнээр таксины мөнгө 2000 төгрөг, дансаар 4.364.000 төгрөг авсан, 2.334.000 төгрөгийг аваагүй. Хохирогч Д.Цэрэнхүүгээс  дансаар 4.372.000 төгрөг авсан, 1.500.000 төгрөгийг аваагүй. А.Насанжаргалаас 3.193.000 төгрөгийг дансаар авсан, хүү гэх 700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Б.Булгантамир, Л.Давааням, Б.Урантулга нараас мөнгө аваагүй. Хохирогч Ч.Мөнхбаярт 805.000 төгрөг, О.Соёл-Эрдэнэд 560.000 төгрөг, Ж.Нэмэхбаярт 350.000 төгрөг, Ч.Амаржаргалд 3.850.000 төгрөг, Д.Хишигсайханд 1.732.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөрдөн байцаагч Энхтүвшин миний өгсөн мэдүүлгийг засчихсан оройн цагаар дуудаад гарын үсгээ зур хэрэгт чинь хавсаргахгүй . Үйлдэл холбогдлыг чинь хэрэгсэхгүй болгоно гэж хэлсэн. Өөр бусад хүмүүст төлсөн хохирол байхгүй.

 

Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирлын үнийн дүн маш их зөрүүтэй гарч байгаа. Лхагвасүрэн гэдэг хүнийг хайж олж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Лхагвасүрэн нь миний дансаар Б.Сарантуяагийн мөнгийг авсан. Мөрдөн байцаагчид Лхагвасүрэнгийн гар утасны дугаар болон машины дугаарыг өгч байсан. Лхагвасүрэн гэдэг хүн надад 5.500.000 төгрөгийн өртэй байсан. Тэр намайг Солонгос улс руу гаргаж өгнө, чамайг сургалтад суулгана гэж мөнгө авсан. Мөн Лхагвасүрэнтэй 3 дугаар эмнэлэг дээр таараад би , Тэгтэл Лхагвасүрэн надад “ Би чиний мөнгийг 3 хоногийн дотор өгнө. Чи намайг битгий цагдаа өгөөрэй “гэж хэлсэн. Лхагвасүрэн нь миний дансаар Б.Сарантуяагийн 4.547.000 төгрөгийг авсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.  

 

Хохирогч Л.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сард байх гэж санаж байна. Шүүгдэгч намайг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө. Мөн Засгийн газрын баазаас машин авч өгнө гэж хэлээд 2.800.000 төгрөг авсан. Би шүүгдэгчээс 100.000 төгрөг авсан. Одоо би 2.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч А.Насанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц 2016 оны 02 сарын 02-ноос эхэлж надад Засгийн газрын автобаазаас акталсан машин авч өгнө гэж хэлээд бэлнээр 200.000 төгрөг, 2 сарын 04-ний өдөр 89.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. 2016.02.05-нд 1.650.000 төгрөг дансаар,  350.000 төгрөг дансаар, 560.000 төгрөг дансаар хийсэн. 2016.02.23-нд 420.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2016 оны 05 сарын 27-нд 520.000 төгрөг бэлнээр өгсөн. нийт 3.911.000 төгрөг авсан. Би шүүгдэгчид өгсөн мөнгөө авмаар байна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч О.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц надаас 2016 оны 03 дугаар сарын 06-нд Засгийн Газрын авто баазаас машин болон сэлбэг гарах гэж байна. Та яаралтай мөнгөө хийчих гэж хэлээд 200.000 төгрөг бэлнээр, Отгонболдын дансаар 300.000 төгрөг, дансаар 800.000 төгрөг,  мөн 2016 оны 03 дугаар сарын 11-нд дансаар 100.000 төгрөг, ландын урьдчилгаа гэж бэлнээр 680.000 төгрөг, 2016 оны 03 сарын 14-нд оношлогоонд оруулж байна гэж 820.000 төгрөг, 2016 оны 04 сарын 28-нд Цолмонбаатарын дансанд 50.000 төгрөг нийт 2.850.000 төгрөг авсан. Удаа дараа машинаа ав гэж худлаа хэлж хөдөөнөөс 5-6 удаа ирүүлж байсан. Надад таних хүн байхгүй учраас буудлаар хонодог байсан. Мөнгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Д.Цэрэнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 30-ны хооронд Засгийн газрын автобаазаас машин авч өгнө гэхээр нь  итгээд 300.000 төгрөг бэлнээр, 300.000 төгрөгөнд бодож 2 хонь, дансаар 5.977.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 6.577.000 төгрөг өгсөн. Энэ өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Нэг ч төгрөг аваагүй. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.Урантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар  сарын эхээр шүүгдэгч надад Засгийн газрын автобаазаас машин авч өгнө гээд 200.000 төгрөг авсан дээрх мөнгөө нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Б.Булгантамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 дүгээр сард шүүгдэгч намайг Төмөр замын удирдах газарт ажилд оруулж өгнө гээд 910.000 төгрөгийг надаас авсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой гэв.

 

Хохирогч Б.Аюушсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он сараа сайн санахгүй байна. Мөнх-Эрдэнэ машин авах гэж байгаа гэхээр нь би  бас авъя гээд Цтай уулзахад болно гэсэн. Тэгэхээр нь түүний хэлснээр дансаар 4,600,000 төгрөг, бэлнээр 2.350.000 төгрөг нийт 6.900.000 төгрөг өгсөн. Би ааваараа тэтгэврийн зээл авахуулж түүнд өгсөн. Би шүүгдэгчийн ээжээс 100.000 төгрөг авсан.  6.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой гэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 05 дугаар сараас  2016 оны 12 дугаар сарыг хүртлэх хугацаанд нэр бүхий 15 хохирогчийг хуурч мэхлэн

1. Ч.Амаржаргалыг "жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамруулж, орон сууцтай болгож өгнө" гэж 3.845.000 төгрөгийн, 

2. Ч.Мөнхбаярыг Т.Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл хямдхан зуучилж өгнө гэж 805.000 төгрөгийн,

3. Ж.Нэмэхбаяраас газар олж өгнө гэж 375.000 төгрөгийн,

4. О.Соёл-Эрдэнийг хямд үнээр газар олж өгнө, хямд үнээр "Лексус-470" загварын тээврийн хэрэгсэл олж өгнө гэж 6.577.000 төгрөгийн,

5. Д.Цэрэнхүүг газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 6.577.000 төгрөг,

6. Б.Аюушсүрэнг Засгийн Газрын авто баазаас хямд үнээр машин олж өгнө гэж 7.000.000 төгрөгийн,

7. Б.Баатарзоригийг газар авч өгнө гэж 2.750.000 төгрөгийн,

            8. Г.Сарантуяаг ногоон паспорт гаргаж өгнө гэж 4.547.810 төгрөгийн,

9. А.Насанжаргалыг хямд үнээр машин олж өгнө гэж 3.911.000 төгрөгийн,

            10.Ц.Амаржаргалыг ногоон паспорт гаргаж өгнө гэж 246.000 төгрөгийн,

11.УранчимэгийгЗасгийн газрын авто баазаас хямд үнээр машин авч өгнө” гэж 2.850.000 төгрөгийн,

12.Б.Булгантамирыг "Төмөр Замын удирдах газарт даргын жолоочоор ажилд оруулж өгнө" гэж 910.000 төгрөгийн,

13. Л.Даваанямыг "Оюу Толгой" ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч"-ийн ажилд оруулж өгнө, "Засгийн Газрын авто баазаас хямд үнээр машин олж өгнө" гэж 2.534.092 төгрөгийн,

14. Б.Урантулгыг "Засгийн Газрын авто баазаас Соната-2 маркийн автомашин хямд үнээр олж өгнө" гэж 200.000 төгрөгийн,

15. Д.Хишигсайханыг "Дүүг чинь Гаалийн газарт байцаагчийн ажилд оруулж өгнө" гэж 1.732.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, бусдыг залилан мэхэлж, нийт 38.842.902 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...“ Олон улсын байгууллагад явж байсан “Ланд Круйзер 200” маркийн машин байна. Удахгүй 25 сая төгрөгөөр актлагдана. Тэр машиныг авч өгнө гээд 805.000 төгрөгийн хохирол учирсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ч.Мөнхбаярын мэдүүлэг  /1 дүгээр хавтас 127-128, 2 дугаар хавтас 138 /, ... Засгийн газрын авто баазаас хямдхан “Соната 6” маркийн автомашин гаргаж өгч чадна гэж 3.911.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч А.Насанжаргалын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 132, 2 дугаар хавтас 142 /,  ...Хямд газар авч өгнө, “Лексус 470” маркийн автомашин авч өгнө гэж 6.577.000 төгрөг авсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Цэрэнхүүгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 130, 2 дугаар хавтас 140 /, ... Надад 6 айлын газар байна, хуулийн дагуу өмчлүүлээд өгье гэж хэлээд мөнгө авсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Нэмэхбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 224, 2 дугаар хавтас 146/,  … “ Сонгинохайрхан дүүрэгт дарсан хямдхан газар байгаа. Та нараас сонирхож байгаа хүн байгаа бол материалын мөнгөө өгөөд л маш хямдхан газар авах боломж байна “ гэхээр нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан” банкны дансаар 500.000 төгрөгийг, “Төрийн” банкны дансаар 60.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Соёл-Эрдэнийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 232, 2 дугаар хавтас 139 /,  … Шинэ “Да хүрээ” захын ойролцоо хямдхан газар зарна  гэхээр хамт явж үзээд 2.750.000 төгрөгийг Цд өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баатарзоригийн  мэдүүлэг / 2 дугаар хавтас 8, 9, 137 /, ... ногоон гадаад паспорт авч өгнө гэж 4.547.810 төгрөг авсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Сарантуяагийн мэдүүлэг  / 2 дугаар хавтас 63, 64 /,  ... ногоон паспорт гаргаж өгнө гэж 246.000 төгрөг авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Амаржаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 137, 175 /, ... “Соната-6” маркийн автомашин хямд авч өгнө гэж 7.000.000 төгрөгийг авсан гэж мөрдөн байцйаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Аюушсүрэнгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 138 /,  ... 8%хувийн хүүтэй зээлд хамруулж орон сууцтай болгож өгнө. Банкны зээлийг өөрөө хөөцөлдөж байгаад гаргаад өгнө “ гэж хэлээд 3.845.000 төгрөг өгсөн. мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Амаржаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 180 /,  ... Соната-6 маркийн автомашин худалдаж авах уу. Засгийн газрын баазын дарга Нямдорж бол миний ах байгаа юм. Машинууд гарч байгаа. Та эхлээд 150.000 төгрөгийг өгчих. 14-15 размерийн шинэ дугуйнууд байна. 1 ширхэг нь 20.000 төгрөгөөр гарч байгаа. Та мөнгөнүүдээ яаралтай хий гэхээр нь 2.850.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Уранчимэгийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 36 /, ... Төмөр замын удирдах газрын Хүний нөөцийн дарга Оюунбилэг гэдэг хүний жолоочоор ажиллана. Шинэ Ланд-200 маркийн автомашиныг хариуцаад жолооч хийнэ гээд 910.000 төгрөг авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Булгантамирын мэдүүлэг / 3 дугаар хавтас 108-109 /,   ... Оюутолгой” ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч, сарын цалин 3.000.000 төгрөг авдаг юм байна.21 хоног ажиллаад 14 хоног амардаг юм байна “ гэхээр нь итгээд 2.815.000 төгрөг өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Л.Даваанямын мэдүүлэг  / 3 дугаар хавтаст 111-112 /,  ... Соната-2 маркийн автомашин хямд авч өгнө гэхээр нь итгээд Цд 200.000 төгрөг бэлнээр өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Урантулгын мэдүүлэг / 3 дугаар хавтас 114 /,  ... Гаалийн газар байцаагчийн ажил байна. Дүүг чинь оруулаад өгье гэхээр нь 1.732.000 төгрөг өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Хишигсайханы мэдүүлэг / 3 дугаар хавтас 202 / . 2015 оны 11 дүгээр сард өндөр шар эмэгтэй ирж уулзаад намайг Уранчимэг гэж хүн мөн үү гэж асуухаар нь мөн байна гэхэд гар утаснаасаа бүдүүн эмэгтэйн зургийг харуулаад, энэ хүнийг таних уу,  энэ балиар луйварчин ингэдэг юм гээд их хэмжээний мөнгө гээд бухимдаад байсан. Тэгэхлээр нь эртхэн цагдаа, шүүхэд өгөөрэй гэж хэлээд явуулсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Уранчимэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 134-135 /, ... Би энэ Ц гэх хүнийг танихгүй, манай өмч газрын харилцааны албан дээгүүр хааяа нэг харагдаж байдаг юм. Энэ эмэгтэй надтай ганц ч удаа ярьж байгаагүй, дарсан газар гэж юуг яриад байгааг ч мэдэхгүй байна мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Батзоригийн мэдүүлэг  /1 дүгээр хавтас 136 /,  ...Энэ Ц гэгчийг Очирсүрэнгийн жолоочийнх нь охин гэсэн. 2010 онд газрынх нь бичиг баримтыг хөөцөлдөөд над дээр ирж байсан учраас зүс таньдаг болсон, өөр мэдэх зүйл байхгүй.  Энэ эмэгтэй 2015 оны 11 дүгээр сард над руу мэдэхгүй утасны дугаараас залгаад чи надад 10000 ам доллар өгөөч гээд орилж байгаад утсаа салгахаар нь би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгөөд шалгуулсан. 3 хоногийн дараа 96661496 гэсэн нөгөө дугаараас залгаад Болорчулуунаа хүмүүс тэгж яриад байхаар нь л чам руу ярьсан юмаа гээд сонин зүйл яриад байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Болорчулууны мэдүүлэг / 1 дүгээр хавтас 137 /,  ...   Б.Ц эгч газар авах уу гэхээр нь “би яаж газар авах вэ дээ, Баатарзориг ах сонирхож магадгүй” гэж хэлээд гар утасных нь дугаарыг өгсөн. Гэтэл мөнгө аваад газар нь худлаа болоод утсаа авахаа больсон учир гэрт нь хамт очсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Баярбатын мэдүүлэг /1 дүгээр хавтас 138/,  …Би Ц.Амаржаргалаас Лхагвасүрэнгийн утасны дугаар авч Сарантуяа эгчид өгсөн юм. Манай эгч Лхагвасүрэнтэй холбогдож байгаад мөнгө төгрөг дансаар шилжүүлсэн байна. Ц.Амаржаргал надад Лхагвасүрэнг хэлэхдээ Хууль Зүйн Яамны Бодлого Зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэж хэлсэн юм. Лхагвасүрэнгийн утас нь 96661496. Би Лхагвасүрэн гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй, утсаар ярьж байсан. Өөрийн төрсөн эгч Г.Сарантуяагийн дансаар 280.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би мөнгөө одоо хүртэл авч чадаагүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Мандахын мэдүүлэг гэжээ. /2 дугаар хавтас 65 /, …Дархан хотоос би Улаанбаатар хот руу хүн зөөж явахад Ц гэдэг хүн суугаад яриа өдөж Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин зарна, авах уу гэхээр нь би утсаа өгсөн. Орой нь Ц залгаж “Соната 6” маркийн машин 1.800.000 төгрөгийн үнэтэй байна. Урьдчилгаа 1000000 төгрөг өгчих. Тэгээд машинаа ав. Үлдэгдэл 800.000 төгрөгийг Төрийн банкны дансанд 3 сарын дотор хувааж өгч болно “ гээд дахин, дахин залгаад байхаар нь Аюушсүрэн ах руу утсаар хэлж 350000 төгрөгийг шилжүүлсэн. Аюушсүрэн ах машин авна гээд дансаар Цд мобайл банкны үйлчилгээ ашиглаж 2015 оны 12 дугаар сарын 08-нд 2.500.000 төгрөг миний хажууд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц Засгийн газрын авто баазын хашаанд хүрээд ир гэж удаа дараа бараг 10 өдөр дуудсан. Ц нэг ирээд “Соната 7” маркийн 20-60 УБҮ улсын дугаартай хар өнгийн машин харуулсан. Энэ машиныг гаргаж байгаа юм гэж хэлсэн. Мөн 4 дугуйны мөнгө гэж 50000 төгрөгийг миний 5045557189 гэсэн дансаар Цгийн данс руу шилжүүлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч О.Мөнх-Эрдэний мэдүүлэг   / 2 дугаар хавтас 92 /,  …Би хүнд төрийн өмчийн автомашиныг үзүүлж байгаагүй одоо ч гэсэн үзүүлэхгүй. ... Манай байгууллага хар өнгөтэй 20-60 УНҮ улсын дугаартай “Соната 7” маркийн автомашиныг зарах тухай ямар нэгэн мэдээлэл тараасан зүйл байхгүй “Соната 7” маркийн автомашин актлагдах болоогүй байгаа. 2015 оны 12 сард манай байгууллагаас сонинд гаргасан зараар 74 ширхэг автомашин актлагдах байсан. Уг автомашинууд төрийн албанд 10 жилээс дээш явсан автомашиныг зарж байсан. Соната 7 маркийн автомашиныг бол манай байгууллагаас актлаж, зарах болоогүй байгаа гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Наранбаатарын мэдүүлэг  / 2 дугаар хавтас 180 /,  ... Б.Ц бол манай хүргэн ахын эгчийнх нь талын хамаатан болох хүн байгаа юм. Би түүний машинд суугаад Улаанбаатар хот руу явж байтал Б.Ц нь би нэг байр барьж байгаа юм. “Саппоро” үйлчилгээний төвийн урд талд одоогоор цөөхөн байр үлдчихлээ. Танд орох хүн байна уу, урьдчилгаа 3.500.000 төгрөг өгөөд л байрандаа орно. Удахгүй ашиглалтанд орно гэхээр нь гавъяат жүжигчин Амаржаргалд энэ талаар хэлээд Б.Цтай холбуулж өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Зоригсайханы мэдүүлэг  / 2 дугаар хавтас 188 /,   ... Би Ц гэх махлаг биетэй эмэгтэйтэй 2 удаа уулзаж байсан.Энэ хүн нь өөрөө байр олж өгдөг. Нэг компанид ажилладаг. 2 байр зарах гэж байгаа энэ 2 байрны нэгийг нь зээлээр авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би нийгмийн даатгалын дэвтэр, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлж өгсөн. Надаас нотариатын мөнгө гэж ээжийн өгсөн 125.000 төгрөгийг бэлнээр авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шноч Б.Урангоогийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 189 /,  …Манай охин Ч.Амаржаргал нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр залгаад орон сууцтай болох юм шиг байна, та яаралтай 3720000 төгрөг олоод “Хаан” банкны 5005425660 дугаарын данс руу шилжүүлчихээ би өөрөө хөдөө тоглолтоор явж байна амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн 5005425660 дугаарын данс руу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв “Хаан” банкаар 3720000 төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Бямбахүүгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 190 /,  …Б.Ц нь миний төрсөн эх Ч.Амаржаргалаас байр авч өгнө гэж хэлсэн байсны дагуу би Б.Цтай 96661496 дугаарын утсаар нь 2-3 удаа яриахад “ Ёстой сайхан байр байгаа, удахгүй ашиглалтанд орно гэсэн ба манай ээжээс нийт 3845000 төгрөг авсан ба байр нь худал болсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Удвалын / 2 дугаар хавтас 191 /,  …Ц.Амаржаргал даргын гуйлтаар өөрийн 102200193100 дугаарын данснаас 2016 оны 02 сард яг өдрийг нь санахгүй байна 250000 төгрөг нэг хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь Ц.Амаржаргал дарга надад 250000 төгрөгөө өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Цэлмүүний мэдүүлэг / 2 дугаар хавтас 192 /, … Миний шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Цгаас миний эх Уранчимэг өөрөө нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч А.Мөнхцэнгэлийн мэдүүлэг  / 3 дугаар хавтас 62 /,  ...Б.Ц гэх хүн миний 88028322 гэсэн дугаар руу 96661496 дугаарын утаснаас залгаад эгч нь нөхрийг чинь ажилд оруулах хүн байна гэж хэлэхээр нь бид хоёр уулзаад би бэлнээр 100.000 төгрөгийг өгөөд явуулсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Энхтуулын мэдүүлэг / 3 дугаар хавтас 182 /,  …Голомт, Төрийн банкнуудын орлогын баримтын хуулбар / 1 дүгээр хавтас 15/,  ...Хаан банкны депозит дансны хуулга / 1 дүгээр хавтас 19, 20, 21, 2 дугаар хавтас 144-145 /,  ...Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтас 236 /,  ...Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /1 дүгээр хавтас 237 /,  ...Хаан  банкны депозит дансны хуулга  /2 дугаар хавтас  10 /,  ...Хас банкны дансны хуулга / 2 дугаар хавтас 12 /,  …Монгол Банкны валютын ханшийн лавлагаа / 2 дугаар хавтас 153 /,  ...Тээврийн хэрэгслийн лавлагаа / 2 дугаар хавтас 179 /,  ...Хаан банкны депозит дансны хуулга / 2 дугаар хавтас 82 /,  ...Хаан банкны Баянгол салбарын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52021/15 тоот албан бичиг / 1 дүгээр хавтас 35 /, ...Хаан банкны депозит дансны хуулга / 2 дугаар хавтас 36-51 /,  ...Хаан банкны 5064226803, 5037184636, 5133028826 дугаарын дансны хуулгууд / 3 дугаар хавтас 47-60 /,  ...:Төрийн банкны 102200193100 дугаарын дансны хуулга / 3 дугаар хавтас 82 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Цг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах ялд хэрэгт битүүмжлэгдсэн будаа агшаагчийг хурааж, хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогч нарын буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд хөрөнгө хураахаар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “ Айрит Хоүм “ загварын 150.000 төгрөгний үнэ бүхий будаа агшаагчийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд хураахаар шийдвэрлэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул түүний хамтран өмчлөх 35.000.000 төгрөгний үнэтэй газар, хувийн орон сууцыг хэрэгт битүүмжилсэн тул Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан Б.Цгийн оногдох хэсгийг гаргуулан хохирлыг барагдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ж.Нэмэхбаяр  375.000 төгрөг, Д.Хишигсайханд 1.732.000 төгрөг, Б.Аюушсүрэнд 200.000 төгрөг, Ч.Амаржаргалд 3.679.000 төгрөг, Ч.Мөнхбаярт 805.000 төгрөг, Б.Соёл-Эрдэнэд 560.000 төгрөг тус тус төлсөн тул түүний төлөх хохирлоос хасаж, Б.Цгаас 31.491.902  төгрөг гаргуулан хохирогч Б.Аюушсүрэнд 6.900.000 төгрөг, О.Соёл-Эрдэнэд 560.000 төгрөг, Д.Цэрэнхүүд 6.577.000 төгрөг, Ч.Мөнхбаярт 805.000 төгрөг, А.Насанжаргалд 3.911.000 төгрөг, Б.Баатарзоригт 2.750.000 төгрөг,  Ц.Амаржаргалд 246.000 төгрөг, Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг, О.Уранчимэгт 2.850.000 төгрөг, Б.Булгантамирт 910.000 төгрөг, Л.Даваанямд 2.434.092 төгрөг, Б.Урантулгад 200.000 төгрөг, Г.Сарантуяад 4.547.810 төгрөг, Ч.Амаржаргалд 166.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б.Сарантуяа, Ц.Амаржаргал, Б.Булгантамир, Л.Давааням, Урантулга нараас огт мөнгө аваагүй. Б.Аюушсүрэнгээс таксины мөнгө 2000 төгрөг, дансаар 4.364.000 төгрөг, Д.Цэрэнхүүгээс дансаар 4.372.000 төгрөг, А.Насанжаргалаас дансаар 3.193.000 төгрөг тус тус авсан. Өөр мөнгө аваагүй гэж мэдүүлсэн болно. Хохирогч Б.Сарантуяагийн 4.547.000 төгрөгийг надад 5.500.000 төгрөгний өртэй Лхагвасүрэн гэгч миний дансаар авсан. Би түүнд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өөрийн 96661646 дугаарын утсаа 7-8 хоног бариулсан, орой нь 22-23 цагийн хооронд би өөрөө хэрэглэж байсан гэж мэдүүлсэн боловч хэрэгт гэрчээр болон хохирогчоор байцаагдсан А.Насанжаргал мэдүүлэхдээ: Ц нь 2015 оны 01 сарын 20-ноос 2016 оны 02 дугаар сарын 03 хүртэл өөрийн 96661496 дугаарын утаснаас ярьж, надаас дансаар мөнгө авч байсан гэж мэдүүлсэн / 2 дугаар хавтас 144 /, өдрийн цагаар мөнгө шилжүүлж байсан болох нь дансны хуулгаар /2 дугаар хавтас 146-147/ нотлогдсон болно. Энэ нь Лхагвасүрэн гэгч авсан гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц нь Лхагвасүрэн гэгчийн утас болон машины дугаарыг өгч шалгаж өгөхийг хүссэн гэх боловч энэ тухай баримт болон мэдүүлэг хэрэгт авагдаагүй, Лхагвасүрэнтэй тааралдаж, түүний баримт бичгийг авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд түүнийг олох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

 

Иймд Лхагвасүрэн гэгчийг шалгах шаардлагагүй гэж үзлээ. Мөн Лхагвасүрэн гэгч нь Б.Цг Солонгос явуулж өгнө гэж 5.500.000 төгрөг авсан асуудал нь Б.Цгийн бусдыг залилан мэхэлсэн хэрэгтэй хамааралгүй болно.

 

Хохирогч Б.Сарантуяагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 63-64 /, гэрч Мандахын мэдүүлэг / 2 дугаар хавтас 58 /, дансны хуулга / 2 дүгээр хавтас 169-170 /, Ханшийн лавлагаа / 3 дугаар хавтас 244-245 /,

-хохирогч Ц.Амаржаргалын мэдүүлэг / /, төрийн банкны лавлагаа / 3 дугаар хавтас 175 /, гэрч Цэлмүүний мэдүүлэг / 2 дугаар хавтас 192 /,

-хохирогч Б.Булгантамирын мэдүүлэг / 3 дугаар хавтас 101-102, 173 /,  бэлнээр 910.000 төгрөгийг 83-84 дугаарын саарал гэр бүлийн машин  дотор өгч байсан гэж мэдүүлсэн гэрч Л.Даваанямын мэдүүлэг / 3 дугаар хавтас 108 /, гэрч Ц.Энхтуулын мэдүүлэг / 3 дугаар хавтас 175 /, 83-84 УБК дугаарын Опа маркийн авто машин нь манай дүүгийн машин бөгөөд бараг 2 сарын өмнө авч унаж байсан гэж мэдүүлсэн сэжигтэн Б.Цгийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 113 /,

-хохирогч Л.Даваанямын мэдүүлэг / 3 дугаар хавтас 104-105 /,

-хохирогч Б.Урантулгын мэдүүлэг / 3 дугаар хавтас 107 /

-хохирогч А.Насанжаргалын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 131-132, 2 дугаар хавтас 142 /, дансны хуулга / 1 дүгээр хавтас 19-21 /,  “ Скайтел “ ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04/819 тоот албан бичиг / 3 дугаар хавтас 133 /,

-хохирогч Аюушсүрэнгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 90-91 /, дансны хуулга / 1 дүгээр хавтас 36-50 /,

-хохирогч Д.Цэрэнхүүгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 130, 2 дугаар хавтас 142 /, дансны хуулга / 1 дүгээр хавтас 36-51 / зэргээр дээрх хохирогч нараас бэлнээр болон дансаар мөнгө авсан нь нотлогдсон, хохирогч нараас бэлнээр мөнгө авсан болохыг хохирогч нарт хууль сануулан мэдүүлэг авахад удаа дараа мэдүүлсэн нь зарим гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул үндэслэлтэй гэж үзсэн болно.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Балжиннямын Цг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 150.000 төгрөгний будаа агшаагчийг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Цгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “ Айрит Хоүм “ загварын 150.000 төгрөгний үнэ бүхий будаа агшаагчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, эд хөрөнгө хураах ялд тооцож, шүүгдэгчийн хамтран өмчлөх 35.000.000 төгрөгний үнэтэй газар, хувийн орон сууцны хувьд оногдох хэсгийг Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан гаргуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Цгийн цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Цгаас 33.687.902 төгрөг гаргуулан хохирогч Б.Аюушсүрэнд 6.900.000 төгрөг, Д.Цэрэнхүүд 6.577.000 төгрөг, А.Насанжаргалд 3.911.000 төгрөг, Б.Баатарзоригт 2.750.000 төгрөг,  Ц.Амаржаргалд 246.000 төгрөг, Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг, О.Уранчимэгт 2.850.000 төгрөг, Б.Булгантамирт 910.000 төгрөг, Л.Даваанямд 2.434.092 төгрөг, Б.Урантулгад 200.000 төгрөг, Г.Сарантуяад 4.547.810 төгрөг, Ч.Амаржаргалд 166.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Б.Цг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

                                   

    ШҮҮГЧИД                                         З.БОЛДБААТАР

                                                                                                

                                                                                              Б.ДУЛАМСҮРЭН