Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/269

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Байгалмаа,

Хохирогч: Ц.Г

Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1911 0046 40215 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн ........тоотод оршин суудаг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/:

Яллагдагч Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Г архи, тамхи нэхэж улмаар нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Х.Б шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гэрээсээ 9 өнгөрөөж гараад ахтайгаа уулзаад явж байсан. Ц.Г ахыг гар утсаар яриад ирж байхыг хараад би сайн уу Ц.Г ах гэхэд сайн юу байна гэсэн. Удалгүй манай Х гэдэг ах гэртээ орсон. Ц.Г ах тамхи байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би аан за за гэсэн. Тэр үед Ц.Г ах араас хавсарч унагаахад нэг залуу бид хоёрыг салгасан. Босож ирээд овооны дэргэд Ц.Г ахын эгчийнх нь гэрийн үүдэнд бид хоёр дахиад заамдалцсан. Тэгээд Ц.Г ах миний эрүү рүү цохихоор нь би газраас чулуу аваад шидсэн гэв.
  2. Хохирогч Ц:Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Х.Б 9 цаг гэж худлаа хэлж байна. Тухайн үед бид нар 23 цагийн орчим таарсан. Би тамхи нэхээгүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Х.Б, Х гээд зүс таньдаг залуутай зогсож байсан. Би Х.Б-г цохиогүй. Харин гэртээ харьж амар гэж өөрөөс нь гуйсан. Намайг өөрөө боож унагааж, өшиглөж байсан ч би тухайн үед өргөдөлдөө бичээгүй. Аав, ээжийгээ асардаг нь худлаа, эгч нь асардаг. Өөрөө архи уугаад явж байдаг, их муухай авиртай хүн байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн мэдүүлэгтэй нь зөрж байна. Намайг өвчтэй байх үед нэг ч ирж уулзаагүй. ... Намайг хэвтэрт байх үед зах дээр хийдэг байсан ажил маань зогссон. Би үүнийгээ нэхэмжилж байгаа гэв.

 

Хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо тоотод байдаг ээж Н гэрт очоод 2 ширхэг загас хүргэж өгсөн. Тэгээд эгчийнхээ гэрт очихоор ээжийнхээсээ гараад гудамжинд явж байтал Өөдөс гэдэг зүс таних залуу гудамжинд нэг эрэгтэй хүнтэй хамт яриад зогсож байсан. Тэгээд Өөдөс намайг харчихаад тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь ганц шил архи аваад өг гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг заамдаж аваад намайг ална энэ тэр гээд орилоод байсан. Гэтэл манай эгч хашаанаас гараад ирсэн. Ө миний хоолойг боож байтал манай эгч салгах гэж байгаад хүүхэд уйллаа гээд гэрлүүгээ гүйгээд орчихсон. Гэтэл Ө халааснаасаа чулуу шиг юм гаргаж ирээд миний баруун талын нүдний дээд талд нэг удаа цохичихоод зугтаагаад явчихсан. Тэгээд манай эгч гарч ирээд намайг харчихаад цагдаад дуудлага өгсөн. Би зурагтад өссөн болохоор хар багаас нь таних юм Ө гэр манай ээжийн гэрийн хажуухан талд байдаг. Би өмнө нь Ө маргалдаж муудалцсан асуудал байхгүй намайг ганц шил архи аваад өг гэхээр нь байхгүй гэсэн чинь надруу дайраад миний толгойруу чулуугаар цохисон. ...Миний зүүн талын нүдний дээд талд язарч цус гарсан. Би энэ явдлаас болж ажил төрлөө хийж чадаагүй учраас ажил хийж чадаагүй үеийн орлого болох 500.000 төгрөг нэхэмжилж байна" гэх /хх-10-13 дугаар хуудас/,
  2. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “ ... 2018 оны 01 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай хамаатний дүү Гэндээ гаднаас орж ирсэн. Тэгээд явчихаад гадаа эгчээ гээд орилоод байхаар нь гарсан чинь манай хойд талд гэр нь байдаг Ө гэдэг залуу Г заамдалцаад зогсож байсан тэгээд очоод тэр хоёрыг салгах гээд зогсож байтал гэрт хүүхэд уйлахаар нь буцаад гэрлүүгээ орчихоод гараад ирэхэд Г цус гойжуулаад зогсож байхаар нь яасан юм бэ гээд асуусан чинь Ө чулуугаар цохичихлоо гэсэн. Ө утсаар яриад гудамжаар доош уруудаад явчихсан. ...Ө согтуу байсан Гэндэн эрүүл явж байсан..." гэх /хх-10-11 дүгээр хуудас/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1687 тоот дүгнэлтэнд:  Ц.Г биед тархи доргилт, баруун хөмсөг шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 19 дүгээр хуудас/
  4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-6-р хуудас/

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд:

  1. Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 30 дугаар хуудас/
  2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 31-р хуудас/
  3. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №581 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 34-35 дугаар хуудас/зэргийг шинжлэн судаллаа.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар дүгнэлт:

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Г архи, тамхи нэхэж улмаар нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 10-11-р, 12, 13-р хуудас/, гэрч Д.М мэдүүлэг /хх-н 14-15-р хуудас/, ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1687 тоот дүгнэлт /хх-н 19-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  Х.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт:

Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Х.Б нь урьд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 581 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж торгуулийг төлж барагдуулсан баримт авагджээ. Х.Б нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг холбогдож дахин дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд торгох ял шийтгэх боломжгүй, ялын зорилго хангагдахгүй байна  гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчид эмчилгээний зардалд 173.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлжээ. Ажилгүй байсан үеийн олох ёстой байсан орлого 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн цаашид хохирогч эмчилгээ хийлгэх шаардлагтай талаар мэдүүлсэн ба мөн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогчийг дээрх хохирол, төлбөрөө холбогдох баримтыг бүрдүүлж иргэний шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Хохирогч Ц.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин, орлогыг иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  5. Ø¿¿ãäýã÷ Х.Б нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг äóðäñóãàé.  
  6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Øèéòãýõ òîãòîîë íü óíøèæ ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàñàí áîë ø¿¿õèéí øèéäâýðèéí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, øèéòãýõ òîãòîîë õóóëèéí õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Х.Б-д урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òóõàé òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР