Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 1823000910081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн харьяа Завхан сургуулийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Завхан аймгийн сум Хужирт багт оршин суудаг, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******,

Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн сумын Баянбулаг багийн ******* гэх газраас хохирогч Т.*******, Б.*******, М.******* нарын нийлсэн 280 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 17 цагийн орчим Завхан аймгийн сумын Баянбулаг багийн нутаг “*******” гэх газраас иргэн Т.*******ын 60 тооны бог, Б.*******ын 219 тооны бог, М.*******гийн 1 тооны бог малаа алдсан бөгөөд нийт 280 тооны бог алдагдсан нь хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Т.*******ын “...2018 оны 06 дугаар сарын 16-ны орой ...хонио эргүүлээд хонин дундаа явж байхад хонь дутуу байсан. Тэгээд ******* ахад хэлээд бид хоёр хонио эрж Цагдуултай, Нурамтад гараад харанхуй болсон. гэдэг айлын хонинд явсан оос манай хонины тал алга байна харсан уу? гэхэд хараагүй гэсэн. Маргааш нь Ар сайхан өгсөөд явахад манай хонь айлын малын хашаанд хашигдчихсан байсан. ...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай малнаас эм хонь 15, хурга 10, эм ямаа 19, ишиг 10, төлөг 5, эр ямаа 1 нийт 60 толгой мал дутсан. Мал бэлчээрээр яваад хашаанд орох боломжгүй. Хулгайд алдагдсан мал А дансаар миний нэр дээр гарахгүй байгаа ч гэсэн бүгд миний мал байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр ******* гэдэг айлтай хамт буух гээд малаа тоолсон. Нийтдээ 291 ямаа, 168 хонь байсан. Энэ тоонд хурга, ишиг ороогүй. Ишиг 80, хурга 48 байсан нийтдээ 587 толгой бог мал байсан. Алдсан малын тоогоо тухайн үед хашаанд хашигдсан байсан малыг тоолоод хотондоо байсан хонийг тоолж алдсан малын тоогоо гаргасан. Алдсан малнаас огт олдоогүй. Ар сайханы өвөлжөөний хашаанд хашигдсан малыг хашсан байдалтай байсан. Хашаан дотроос мал үсэрч гарах боломжтой. Мал үсэрч гарсан мөр байсан. Хашаанд байсан малнаас бусад малыг өвөлжөөний урд талын хамар дээрээс олсон. ******* бид хоёр хамт явж байсан. Миний 14 толгой малны хохирлыг барагдуулж өгсөн учраас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.*******ын “манай хажуу айлын ******* хонио эргүүлээд гэртээ ойртуулахад арай цөөхөн байх шиг байна гэсэн. Тэгээд гэдэг айлд очоод танай хоньтой хонь нийлсэн үү гэж асуухад нийлээгүй гэж хонийг нь хариулж байсан гэдэг хүүхэд хэлсэн. Тэгээд би хонинд явсан хүүхэд хонь тасдсан байх гэж бодоод мотоцикл унаад Цагдуултай, Нурамтын эхэнд гарч хонио хайсан. Тэгээд харанхуй болоод нар жаргасан. Маргааш нь малаа хайгаад Ар сайхан уруудаж яваад дурандсан чинь Ар сайханы өвөлжөөний хашаан дотор хонь хашаатай байсан. ...Манайх өөрийнхөө малыг *******, ******* нарын малтай хамт нийлүүлж малладаг. Манай малнаас эм хонь 78, хурга 72, эм ямаа 30, ишиг 24, шүдлэн эр хонь 5, төлөг 10 нийтдээ 219 мал дутсан. Өвөлжөөний хашаанд малыг оруулаад хашааны амыг нь уяагаар уячихсан байсан. Манай алдсан малнаас одоо төлөг 5, эм хонь 8 нийт 13 тооны мал дутуу байгаа. ******* гэдэг хүний 1 эр хонь дутуу байгаа. Ар сайханы өвөлжөөн дотроос мал үсэрч гарах боломжтой, мал гарсан мөр байсан. Хашаанд байсан 99 толгой малаас бусдыг нь Ар сайханы өвөлжөөний урд хамар дээрээс тэр өдөр нь олсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.*******гийн “...2018 оны 06 дугаар сарын 7-ны өглөө ******* гэдэг айлаас очиж өөрийнхөө малнаас харлаг зүсмийн эр хонь авахаар очиход тасарсан байна гээд *******, ******* нар хонио эрж хайгаад явсан байсан. ...хашаанд хашигдсан байсан бог малыг тоолоход хонь, ямаа, ишиг, хурга нийлээд 99 мал байсан. Мөн хашигдсан малыг зургийг авсан. Надад бог, бод мал нийлээд 600 гаруй мал байдаг. Сумын төвтэй ойрхон нутагладаг болохоор нь ******* гэдэг айлд 100 тооны бог малаа тавьсан. Манай малын им нь зөв талын чих нь ногоон даавуутай, хоёр чих нь хойноосоо ухам имтэй байдаг. ******* гэдэг айлын алдсан малтай цуг миний харлаг зүсмийн 1 тооны эр хонь байсан. Алдсан малаа олоод авбал гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ш.ын “...би морьтой хониндоо явсан. Мотоциклтой сундалгаатай хоёр хүн ирээд манай хонины доод захыг туугаад явсан. Мотоциклын араар сууж байсан хүн хонины доод захад тасарсан байсныг цааш нь туугаад, жалган дээр гараад ирэхээр миний өөдөөс туугаад, ахиад жалга руу ороход цааш нь туугаад явсан. Манай малнаас тасдаж авсан хүн гэдэг айлын малыг хариулж байсан *******, нар байх гэж бодож байна. гэдэг айлын малыг *******, нар хариулж байсан болохоор би тэгж бодож байна. Мал тасдаж явсан хүн ямар хувцастай байсныг хол зайтай байсан болохоор таних боломж байгаагүй. Явган хүн мал тасдаагүй, мотоциклын маркийг мэдэхгүй. гэж гэдэг хүнийг хэлдэг” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Г.*******гийн “...*******ны эхэнд хонь харагдаж байхаар нь манай хониноос тасарчихаж гэж бодоод өөрийнхөө мотоциклоор дүүг явуулсан чинь манай хонь биш байна гэж ирсэн. Сумын төвөөс харахад манай дүүгийн явуулж үзүүлсэн хонь тэндээ байж байгаа харагдахаар нь тэр хониноос авъя гэж бодоод гийн мотоциклыг би ганцаараа унаад тэр хонин дээр очсон чинь авчихмаар эр хонь нэг ч байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хонинуудыг ...Ар сайхан гэдэг өвөлжөө рүү тууж очоод ...хашаанд хашчихаад сумын төв рүү явсан. Тухайн үед баримжаагаар 250 орчим бог мал байсан. Намайг хонь туусан хашсан талаар хэн ч мэдээгүй байх” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Хохирогч Т.******* хонь 56, ямаа 117, Б.******* хонь 200, ямаа 56, М.******* хонь 130, ямаа 286 толгой бог малтай байсан болох нь Завхан аймгийн сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд шүүгдэгч Г.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******, Т.*******, М.******* нарын 280 толгой бог малны нийт 13.430.000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.******* нь иргэн Т.*******, Б.*******, М.******* нарын нийт 280 тооны бог малыг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Шүүгдэгч Г.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг ньгэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэллээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон хохирогч нарын мэдүүлгүүдээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “миний үйлчлүүлэгч бусдын олон тооны мал хулгайлаагүй, бусдын малыг тасарсан байсныг хашаанд хашсан. Санаа зорилго нь өөр. Хулгайн гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар өөрийн эзэмшилд авснаар буюу уг эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжтой болсноор хулгайн гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд Г.*******г бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэстэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал гэсэн ойлголтыг “.. 24 бог түүнээс дээш тооны малыг ойлгоно...” гэж заасан учир Г.******* нь бусдын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 280 тооны бог мал хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Г.******* нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх Г.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Г.******* нь 18 нас 4 сартай байхдаа гэмт хэрэг үйлджээ. Хүүхэд 18 нас хүрмэгц сэтгэл зүйн болон оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрсэн этгээдийн адил болох боломжгүй бөгөөд тодорхой хугацааны дараа нийгмийн амьдралд идэвхтэй оролцож бие хүн болон төлөвших учир Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.******* Завхан аймаг дахь Политехникийн коллежийн үсчин мэргэжлээр суралцдаг болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн тус сургуулийн сургалтын албанаас ирүүлсэн тодорхойлолт болон түүний тайлбараар тогтоогдож байна. Иймд түүний нас биед тохирсон нийгэмд эзлэх өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор нөлөө, гэм бурууг нь ухамсарлуулах амьдрах зөв арга барилд сургах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-д зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахыг тэнсэж, хоёр /2/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй. 3. Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай 6. Шүүгдэгч Г.*******д 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 7. Шүүгдэгчийн эзэмшлийн SAMSUNG S2 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА