Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 221/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0476 |
Огноо | 2014-12-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2014/0476
2014 оны 12 сарын 10 өдөр Дугаар 476 Улаанбаатар хот
П.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд Т.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 438 дугаар шийдвэртэй, П.Д-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Д миний бие Т.М-ийн Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Эрдэнэтолгой 1 дүгээр гудамж 33 тоот хашааг 2009 онд анх түрээсэлж, хүнсний үйлдвэрлэл явуулж улмаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр 3 жилийн хугацаанд нийтдээ 51,056,000 төгрөгийг өмчлөгч Т.М-аас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгө оруулсан болно. Анх намайг түрээслэх үед жижиг воганчик байсан.
Гэтэл Т.М нь миний оруулсан хөрөнгийн фото зургийг хавсаргаж, мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 11-29-191/86 тоот миний хүү О.Б-д олгосон албан бичгийг засварлаж үйлдвэрлэл үйлчилгээний барилга барьсан мэтээр Улсын бүртгэлийн газрын байцаагчийг хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Тус газар дээр одоо 11x12 хэмжээтэй блокоор өрж тоосгоор өнгөлсөн барилга байгаа бөгөөд хэзээ ч арван уут цемент, хэдхэн тоосгоор баригдахгүй юм.Уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 40 тоотоор шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1-33 тоотын Ү- 2204043785 дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043785 дугаарт бүртгэгдсэн 213190 тоот гэрчилгээг хүчингүй болгох, мөн түүнчлэн түдгэлзүүлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул иргэн П.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.
Гуравдагч этгээд Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.М миний бие Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Эрдэнэтолгойн 1-33 тоот газар болон үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2204043785 дугаартай гэрчилгээ, Г-2204016844 дугаартай гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд тус газрыг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Д-д худалдсан.Иргэн П.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагад дараах тайлбарыг өгч байна.
Т.М миний бие П.Д гэх иргэнд 2009 оны 11 дүгээр сараас эхлэн өөрийн эзэмшилд байдаг газар, үл хөдлөх объектыг 1 жилийн түрээсийн гэрээгээр түрээслүүлж ирсэн. Тус түрээсийн гэрээнд сар бүр 200,000 төгрөгийн төлбөртэйгөөр нэг жил түрээсэлнэ гэсэн гэж заагдсан байсан. Энэ гэрээний хугацаа дууссан хэдий ч 2012 оны 11 дүгээр сар хүртэл ямар нэгэн нэмэгдэлгүйгээр түрээсэлж байсан. 2011, 2012 онуудад дээрх газар болон объектын түрээсийн үнэлгээ нь 1,000,000төгрөгт хүрээд байсан. Түрээслэгч П.Д нь 2011 оны 3 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарган үл хөдлөх хөрөнгийг маань шатаасан.Тухайн үед Онцгой байдлын ерөнхий газрын галын дүгнэлт нь иргэн П.Д-ын буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан гэж байсан. Тус гал гарсан шалтгааны улмаас Онцгой байдлын ерөнхий газар дээр дуудагдан байцаагдахад иргэн П.Д нь Т.М-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн буруугаас болж шатаасан нь үнэн, өөрийн хөрөнгөөр нөхөн барьж өгнө гэсэн өргөдлийг Онцгой байдлын ерөнхий газарт тухайн үед бичиж өгсөн байдаг.
Миний бие иргэн П.Д-тай түрээсийн гэрээнээс өөрөөр ямар нэгэн хэлцэл хийж байгаагүй бөгөөд миний нэр дээр байдаг газар болон үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж болохгүйг удаа дараа сануулж байсан. Иргэн П.Д нэхэмжлэлдээ үйлдвэр үйлчилгээний барилга барьсан, цэвэр, бохир усны шугам болон 380 В-ын хүчдэл татуулсан гэж мэдүүлсэн байна. “Улаанбаатар Цахилгаан Түгээх Төв”ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Зүүн түгээх төвүүдээс тодруулга хийлгүүлэхэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 1-33 тоот хаяг дээр 380 В-н техникийн нөхцөл болон хэрэглэгчийн гэрээ байхгүй байна.Эрчим хүчний тухай хуулийн
дугаар бүлэгт зааснаар Улаанбаатар хот орчимд цахилгаан эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл зөвхөн “У” ТӨХК-д байдаг бөгөөд тус байгууллагаас техникийн нөхцөл болон гэрээ хийгдээгүй тохиолдолд эрчим хүчинд холбогдсон гэж үзэхгүй. Мөн тус тодруулгыг Ус Суваг Удирдлагын газраас авсан бөгөөд энэхүү хаягт дээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүйг мэдэгдсэн.
Иргэн П.Д нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж миний эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгийг шатаасан бөгөөд тус нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгө барьсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй зөвхөн шатаасан үл хөдлөх хөрөнгийг сэргээсэн болно. 2012 оны 11 дүгээр сард миний зүгээс түрээсийн төлбөр болох 200,000 төгрөгийг авсан ба түүнээс хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг иргэн П.Д төлөөгүй байна. 2012 оны 12 дугаар сард өөрийн эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгийг зарах талаар иргэн П.Д-д хэлсэн бөгөөд урьдчилгаа болох 5,000,000 сая төгрөг хэрэгцээтэй байгааг мэдэгдэхэд өөрийн эрхэлдэг үйл ажиллагаа дээр миний нэр дээр байдаг газар болон үл хөдлөх хөрөнгийн барьцаалж зээл авч өгнө, эргэн төлөлтийг нь П.Д төлж, урьдчилгаа төлбөр хийж 2013 оны 5 сард үлдэгдэл төлбөрийг барагдуулан худалдаж авна гэсэн хэлцэлтэйгээр зээл авсан боловч эргэн төлөлтийг нэг ч удаа хийгээгүйн улмаас зээлийн барьцаанд дээрх газар болон үл хөдлөх хөрөнгө хураагдахад хүрсэн байна. Дээрх шалтгааны улмаас миний бие аргагүйн эрхэнд өөрийн нэр дээр байдаг газар, үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.Д-д худалдан барьцааг чөлөөлсөн болно.
Дээрх шалтгаануудыг үндэслэн иргэн П.Д-ын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр: “Иргэн Ч.Д Т.М-аас Баянзүрх дүүргийн 24-р хороо, Эрдэнэтолгойн 1-р гудамж 33 тоот хаягт байрлах 657 м.кв талбайтай Г-2204016844 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18648311529966 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 140,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах Ү-2204043785 тоот улсын бүртгэлийн дугаартай 21 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр нийт 143,000,000 төгрөгөөр 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авсан.
Худалдах, худалдан авах гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2014 оны 4 дүгээр сарын 17 өдрийн 000085498 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 000244502 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Тухайн эд хөрөнгийг худалдан авсан гол зорилго нь уг газар дээр үйлчилгээний томоохон объект барих юм. Гэрээ байгуулах үед Т.М хэлэхдээ “ ...манай хашаанд П.Д гэж хүн түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, байшинг нурааж барилга барих хүртлээ энэ хүнийг ажиллуулж байж болох уу?” гэсэн. Бид нурааж ашиглах цаг болоогүй байсан тул тэр хүртэл болох байлгүй дээ гэсэн.
Миний бие түрээсийн гэрээг байгуулахыг П.Д-д мэдэгдэхэд огтхон ч хүлээн аваагүйгээр барахгүй, маргаан гаргаж, энэ хэмжээнд хүрээд байна. Бид байшинг нурааж барилга барих болсон тул П.Д-ыг нүүлгэж, газрыг албадан чөлөөлүүлэхээр 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг хариуцагч талаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байна. Миний зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үндсэн хууль, Иргэний хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хохирч байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж нэхэмжлэгч П.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д заасныг баримтлан П.Д-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1-33 тоо, Ү-2204043785 дугаар улсын бүртгэлийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 438 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1 .Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ЗХХШТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1,-д заагдсан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тус хуулийн 70.2.7-д заагдсан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулсан. Аливаа эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгүүлэх гэж хүсэж буй хэн боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.”гэсэн хуулийн заалтыг ягштал баримтлах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл бусдын хүч хөдөлмөрөөр өөрийн вагончикоо томруулж , хөрөнгө оруулалт хийлгэж 11x12 хэмжээтэй том объект бариулчхаад түүнийгээ өөрөө барьсан мэтээр улсын бүртгэлд бүртгүүлээд эцэс сүүлд нь хөөж гаргахаар шүүхэд хандаж байгаа нь шударга үйлдэл биш юм.
Энэ нь гуравдагч этгээд болох Ч.Д-ын "байшинг нураана" гэсэн шүүхэд өгсөн тайлбараас тодорхой харагдана.Нэгэнт анх мэдүүлэг гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй бол тухайн эд хөрөнгийн бүртгэл хүчингүй болох ёстой.
Учир нь бусдын хөрөнгөөр бариулсан үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн үйлдлийг захиргааны шүүх буруутгаагүй бол иргэний шүүхэд “Улсын бүртгэл үнэн зөв” гэсэн хуулийн заалт үйлчилдэг. Хариуцагч болох Улсын бүртгэлийн газар нь ЭХӨЭТХЭХБЭБТХ-ийн 14-р зүйлд заагдсан “мэдүүлэгт тусгагдсан үндэслэл нь бодит байдалтай илт зөрүүтэй” байвал бүртгэхээс татгалзахаар заасан байна.Улсын бүртгэгч 11x12 хэмжээтэй том байшинг 10 уут цементээр барьж болдог эсэхэд анхаарал хандуулсан бол өнөөдөр П.Д-ын эрх зөрчигдөхгүй байсан.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 438 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иргэн П.Д-аас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой 1-33 тоотод байршилтай үйлчилгээний зориулалтын Ү-2204043785 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал бүртгэлийг түдгэлзүүлж өгнө үү” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний оруулсан хөрөнгийн фото зургийг хавсаргаж, үйлчилгээний барилга барьсан мэтээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус...” хэмээн маргажээ.
Нэхэмжлэлд дурдсан иргэн Тэгшээгийн Мандахнарангийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 33 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 21 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2204043785 дугаарт бүртгэсэн бүртгэл нь хуульд заасны дагуу үнэн зөв хийгдсэн эсэх, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоохын тулд хэргийн
дор дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулан дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчээс “өөрийн хөрөнгө оруулалт хийсэн барилгын фото зургийг хавсаргаж, миний хөрөнгөөр боссон барилгыг өөрийн хөрөнгөөр үйлчилгээний барилга барьсан мэтээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан”, “маргаж буй байшинд оруулсан хөрөнгө оруулалтын талаарх баримт гаргаж өгөх боломжтой” гэж, гуравдагч этгээд Т.М-аас “нэхэмжлэгч П.Д нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байшинг шатаасан нь үнэн, өөрийн хөрөнгөөр нөхөн барьж өгнө” гэсэн мэдүүлэг Онцгой байдлын газарт бичиж өгч байсан, түүнийг гаргуулах боломжтой”, “нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас миний үл хөдлөх хөрөнгийг шатаасан зүйлээ сэргээсэн асуудал байгаа” гэсэн тайлбарууд, мөн талууд байшинг сэргээн засахаас өмнө ямар байдалтай байсан талаар зөрүүтэй тайлбар хэлж маргаж байгаа, түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн хөрөнгөөр 380В-ЫН шугам болон цэвэр бохир усны шугам татсан нь тухайн үл хөдлөх хөрөнгөд хамааралтай эсэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, эдгээртэй холбоотой нотлох баримтууд хэрэг авагдаагүй, баримтуудыг гаргаж өгөх боломжтой гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаарх баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу цуглуулсны дараа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.
Ийнхүү тодруулсны дараа Ү-2204043785 дугаар бүртгэл нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, үнэн зөв эсэхийг тогтоох боломжтой.
2. Нэхэмжлэгч нь 2009 онд гуравдагч этгээд Т.Мандахнарантай харилцан тохиролцож 33 тоот хашааг түрээсэлж, хүнсний үйлдвэрлэл явуулж байсан, нийтдээ 51.056.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өргөтгөн томруулсан гэж, Т.М уг байшинг 3 сая төгрөгөөр үнэлж худалдсан гэж тайлбарлаж байна.
Иймд “уг оруулсан хөрөнгөтэй холбогдуулан шинжээч томилон дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлт болон уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтууд дүүргийн иргэний хэргийн шүүх дээр байгаа” гэж талууд тайлбарлаж байгаа, гуравдагч этгээд Т.М-аас “45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхгүй, харин шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэх тайлбаруудад дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээр байгаа П.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хавсаргагдсан шинжээчийн дүгнэлт болон уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар авах шаардлагатай байна.
Иймд холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, мэдүүлэг авах замаар маргалдаж буй байшинг шатахаас өмнө ямар байдалтай байсан талаар тодруулах нь зүйтэй.
Түүнчлэн бүртгэлийн объект болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 33 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Т.М иргэн
Ч.Д-д худалдсанаар бүртгэл, гэрчилгээ хүчингүй болсон байх бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах нь зүйтэй.
Иймд дээр дурдсанаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.М-ийн өмчлөлд бүртгэх баттай үндэслэл байсан эсэхийг шалгаж тогтоон, маргаж буй үндэслэлүүдэд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол