Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч Б.Цогтбаяр,

иргэдийн төлөөлөгч С.Зулзаяа,

шинжээч Г.Дэлгэрхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Я.Мягмарсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Яйшийн Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 20119000643 тоот хэргийг 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Агьтийн 5-60 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Яйшийн Мягмарсүрэн, /РДНБ71091412/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.Мягмарсүрэн нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Агьтийн 5-60 тоотод 2015 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Цогтбаярыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Я.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 2015 оын 09 дүгээр сарын 27-ны орой манай эхнэр, Цогтбаяр, Ганзориг болон түүний эхнэр Цэцэгмаа, Эрхэмбаяр, түүний эхнэр Сувдаа нартай хамт гэртээ 4 шил архи уусны дараа караокед орцгоож 1 шил архи уусан. Караокенээс гараад манай гэрт ирж дахин 1 шил архийг Цогтбаяр бид 3 уусан. Гэтэл Цогтбаяр нь манай эхнэрийг доошоо бууж архи авъя гээд байхаар нь би ахын дүү одоо хэрэггүй, унт гэж хэлтэл намайг чи муу гаргүй, хөгжлийн бэрхшээлтэй пизда юу мэддэг юм гээд хэл амаар доромжлоод гэрт тамхи асааж татаад, үнсээ доошоо хаяаад байсан. Би гараад тамхиа тат гэж хэлтэл гэрээс гарч тамхиа татсан. Би араас нь гартал намайг заамдаж хоолойгоор боогоод ноцолдоход Цогтбаяр хаалганы босгонд таварцаглаж хойшоо унахаар нь би дээрээс нь унасан. Тэгээд Цогтбаяр босоод яваад өгсөн гэв.

 

Хохирогч Б.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 09 дүгээр сарын 26-ны орой би Мягмарсүрэн ахын гэрт нь очсон юм. Гэрт нь очиход Эрхэмбаяр эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байхаар нь Эрхэмбаяр ахтай танилцсан. Бусад хүмүүс нь таньдаг хүмүүс байсан. Тэгээд Мягмарсүрэн ах гэрт 2 шил Экс нэртэй архийг хувааж уугаад доор караокед орж дахин 1 шид архи уусан. Тухайн үед би нилээд согтчихсон байсан гарч ирээд нэг ухаан ортол Мягмарсүрэн ах намайг цохиж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би Мягмарсүрэн ахын хашаанаас гараад өөрийнхөө гэр рүү гүйж гэрийнхээ тамборт ороод ухаан алдаж унасан байсан. Тэгээд намайг ухаан алдсан хойно манай дүү Намуун олоод сэргээсэн. Тухайн өдөр би согтуу байсан, юу болсон талаар тодорхой санахгүй байгаа. Эгчийнх рүү ороод ухаан алдаад уначихсан байсан. Мягмарсүрэн ах бид 2 хуурай ах дүүсийн холбоотой. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд Хохирогч Б.Цогтбаярын урд өгсөн мэдүүлгийг газар дээр нь өөрөөр нь заалган шалгахад Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Агьтийн 5-60 тоот хаяг дахь төмөр ногоон хаалгатай модон хашааг зааж  Би уг газар 201 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Мягмарсүрэн ахын өөрийнх нь хашаан дотор түүнд зодуулсан юм. Гэж хэлснийг өөрөө нь заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хохирогч Б.Цогтбаяр уг хашаан доторх 1 давхар тоосгон байшингийн үүдний таамборын урд талын тоосгон замыг зааж намайг уг тоосгон зам дээр доошоо хараад хэвтэж байхад Мягмсүрэн ах миний толгой руу цохиод байсан. Тэгээд би ухаан алдсан тул өөр зүйлийг санахгүй байгаа гэж хэлснийг өөрөөр нь заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав... гэх /хх-ийн 8-10 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Бид нар 0.7, 0.0 литрийн 2 шил экс архи хувааж уусан. Би тэгээд согтоод байсан тул бөөлжиж байгаад 23 цагийн үед Мягмарсүрэнгийн гэр рүү очоод урд талын өрөөнд нь эхнэрийнхээ хажуугаар ороод унтсан юм. Унтаж байхад Бэрцэцэг эгч гэнэт хаалга онгойлгоод орилоод ирсэн. Тухайн үед манай 2 хүүхэд уйлаад сэрсэн. Бэрцэцэг миний дүү босоод ир зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би босоод байшингаас гарахад хашаан дотор байшингийн үүдэнд Цогтбаяр, Мягмарсүрэн нар хоорондоо муудалцаад заамдалцсан байсан. Би тэр 2-ыг салгаад Мягмарсүрэнг жижиг өрөөнд нь оруулж дарж хэвтүүлээд тайвшруулж байгаад унтуулсан. Харин Цогтбаяр гадаа байж байхад Бэрцэцэг түүний гар нүүрийг угаалгаад гал тогоондоо орж ирээд суугаад уйлаад байсан. Цогтбаяр буцаж орж ирээгүй, Цогтбаяр ахаа намайг Мягмарсүрэн зодчихлоо, гээд уйлаад байсан. Дараа нь хэд хоногийн дараа Бэрцэцэг эгч баларсан нөгөө хүүхэд чинь тархины хагалгаанд орж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Н.Сувмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Гадаа хашаан дотор хүмүүсийн орилох дуу гараад байсан юм. Нөхрийгөө сэрээх гэтэл Бэрцэцэг эгч хаалга саваад орж ирээд орилоод нөхрийг нь аваад гарсан. Дараа нь хэд хоногийн дараа Бэрцэцэг эгч манай нөхөр рүү баларсаан, нөгөө хүүхэд чинь тархины хагалгаад орж байна, гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Нандинцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Дүүгээ олсны дараа юу болсон талаар асуухад Мягмарсүрэн ах миний дагз руу хойноос хүчтэй цохисон тэгээд ухаан балартсан гэж хэлсэн. Охин Намуун 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд ээжээ ах Цогтбаяр байшингийн тамборт цус нөжтэйгээ холилдоод унтаж байна гэж хэлсэн. Тэгээд намайг очиж үзэхэд түүний биеийн байдал ухаантай, ухаангүй хоёрын хооронд байдалтай түүний толгойн хойд талдаа язарсан түүнээс нь цус гарч хатсан, баруун талын чих нь язарч чих дотроос нь цус гарсан юм шиг байдалтай байна. Бид нар дэлгүүрийнхээ ар талын өрөөнд амьдардаг тул байшингийн тамбаарт ухаан алдаад байж байсныг хэзээ хойно олсон юм. Тэгээд тэр өдрөө Цогтбаяр, Мягмарсүрэн ах ороод ирнэ биз гэж хүлээсээр байтал маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр биеийн байдал нь муудаад байсан тул эмнэлэг, цагдаад хандаад 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн шүүх эмнэлэгт үзүүлж улмаар нарийн шинжилгээ хийлгэж гэмтлийн эмнэлэгт хэвтэн мэс засалд орсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч С.Намуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Байшин руу орох гээд таамбарын хаалга онхойлгоход Цогтбаяр хүнд зодуулсан шинжтэй хэвтэж байсан. Толгойн зүүн хэсэгт хуйх нь язарч хагарсан. Баруун чихнээс цус гарсан, дух хэсэгтээ хөхөрч улайсан, баруун гарынхаа бугуйн хэсэгт маажуулсан юм шиг байсан. Цээж болон нуруу хэсэгтээ улайж хөхөрсөн, баруун гарын булчин хэсэгт хөхөрч цус хурсан байсан, биеийн байдлаа харж 2 хоног байж байгаад муудаад байхаар нь ээж дагуулж хот руу үзүүлэхээр явсан. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1 цагийн орчимд Мягмарсүрэн ах манай дэлгүүрээр орж ирж нэгж зарахаа болисныг мэдсээр байж асуучихаад байдлыг ажиглаж байгаад явсан. Би тэр үед ээж гэж орилсон боловч Мягмарсүрэн ах гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Мягмарсүрэн бид нарт 0.7, 0. литрийн 2 шил экс гаргаж өгснийг Цогтбаяр хундгалж өгөөд бид нар хувааж уусан. 3-4 хоногийн дараа хүнээс зодоон болсон талаар дуулаад Мягмарсүрэнгээс юу болсон талаас асуухад Цогтбаяр хоолой боогоод тэгэхээр нь түлхсэн, миний машиныг согтуу унах гээд архи авчирч өг эсвэл машинаа өг гэж хэлээд байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй шүү дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч З.Уртнасан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр санагдаж байна. Өглөөний 09-10 цагийн хооронд  манай эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Тэгээд Цогтбаярын гэрт нь очиж үзэхэд Хүнд зодуулсан гэж байсан. Би түүнээс яаж байгаад зодуулсан юм бэ гэж асуухад Цогтбаяр бид архи ууцгаасан юм зарим зүйлээ бүдэг бадаг санаад байна, нилээд согтуу байсан, тэгээд эгчээсээ санаа зовоод дээд байшиндаа орж унтсан гэж байсан, хэнд зодуулсан талаар тодорхой хэлэхгүй байсан. Харин Цогтбаярын эгч нь болох Нандиа хэлэхдээ манай дүүг Мягмарсүрэн зодсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яйшийн Мягмарсүрэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Я.Мягмарсүрэн нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Яллах дүгнэлтэнд дурдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон 342 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр Ц.Мягмарсүрэн нь Б.Цогтбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Гэхдээ хэргийн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоогоогүй байна. Яллах дүгнэлтэнд санааатайгаар гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэрч  Ц.Эрхэмбаяр, гэрч Н.Сувдмаа, Н.Ганзориг, М.Цэцэгмаа, Б.Нандинцэцэг, С.Намуунаа хохирогч Б.Цогтбаяр, шүүгдэгч Я.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр Я.Мягмарсүрэнг Б.Цогтбаярын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж ялласан боловч шүүгдэгч Я.Мягмарсүрэн нь үйлдлээ мэддэггүй бөгөөд давхарлаж унасан, хохирогч 1 удаа Я.Мягмарсүрэн ах намайг цохиж байсан, бусдыг санадаггүй, гэрч Ц.Эрхэмбаяр, Н.Сувдаа нар нь гадаа хүн муудаад байсан гэдгийг гэрч Н.Ганзориг, М.Цэцэгмаа нар хамт архи уусан бөгөөд зодоон болсон талаар дараа нь дуулсанаа, гэрч Б.Нандинцэцэг, С.Намуунаа нар хохирогч Б.Цогтбаяраас сонссоноо тус тус гэрчилдэг болохоос Я.Мягмарсүрэн санаатайгаар Б.Цогтбаярыг зодсон гэдгийг гэрчилсэн гэрч нар биш бөгөөд зодооныг шууд харсан, хэргийн санаа сэдэлтийг гэрчилсэн гэрч нар биш юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хохирогчийн биед ямар гэмтэл учирсан болохыг тогтоосон нотлох баримт болохоос энэ хэргийн санаа сэдэлтийг тогтоосон нотолгоо биш юм. Харин Б.Цогтбаяр Я.Мягмарсүрэнгийн хуурай дүү гэж ойр дотно харилцаатай байсан. Тэр өдөр хамт архи уусан. Караокеноос хамт Я.Мягмарсүрэнгийнд очиж ууж байсан архи дуусаагүй байхад дахин архи авна, мөн тамхи гэрт татлаа гэдгээс болж өөрөөр хэлбэл хувийн таарамжгүй харьцаанаас болж муудалцсан болох нь дээрхи нотлох багримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Я.Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч Б.Цогтбаярт хохирлын 2.800.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

           

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мягмарсүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Мягмарсүрэнд  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4 .Ялтан Я.Мягмарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Ялтан Я.Мягмарсүрэн нь хохирогч Б.Цогтбаярт хохирлын 2.800.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Цогтбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдсугай. 

6.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, Я.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Я.Мягмарсүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                       Ю.ЭНХМАА

 

                                                                                                          Д.БУЯНТОГТОХ