| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/01102/и |
| Дугаар | 01528 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 01528
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2017/01528 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: “Твин парк” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Твин парк” цогцолбор хотхоны өөрийн байранд байрлах/
Хариуцагч: О.Гүнтамирт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Твин парк” цогцолбор хотхоны 102 дугаар байр, 201 тоотод оршин суух/
Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 1.568.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …О.Гүнтамираас 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл 23 сарын төлбөр 1.563.600 төгрөг, нотариатын зардал 5.200 төгрөг, нийт 1.568.800 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч О.Гүнтамир нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн барагдуулж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
“Твин парк” СӨХ нь О.Гүнтамирт холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 1.568.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Хариуцагч О.Гүнтамир нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн барагдуулж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Твинпарк” СӨХ-ны нэхэмжлэлтэй, О.Гүнтамирт холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 1.568.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Твин парк” СӨХ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч О.Гүнтамираас 20.025 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас 20.025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 40.051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД