Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч овогт *******ын ******* Шүүгдэгч овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох 1823001050091 дугаартай эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 эмээ, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, өмнө нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 51 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******, Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын ******* тоотод байрлах “” хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг алхаар цохиж онгойлгон салхивчаар нэвтэрч 40000 төгрөг, мотоциклийн сэлбэг, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Т.*******гийн “...6 сарын 2-ны өглөө ирээд дэлгүүрээ харахад цонхны түгжээг цохиж орсон байдалтай байсан. ... Манай дэлгүүрээс дэлгүүрийн орлого болох 1000, 5000, 10000 дэвсгэртээр 40.000 төгрөг, 1 ширхэг мотоциклийн кольц, 1 ширхэг мотоциклийн поршин, мотоциклийн дугуйны дотуур хаймар 1, гинж 1, гэрэл, ламп 1, контик нэртэй печень 10, консерв загас 3, ...Дотно сэтгэл гоймон 11, Доширак 5, кимчитэй гоймон 5 нийт 21 ширхэг бэлэн гоймон, даблис нэртэй тамхи 8 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Т.ын “...Би хүнсний дэлгүүр байрлах буюу Нуга багийн 4-12 тоот хашаанд оогийн ахынхтай хамт байдаг юм. Тэр өдөр 10 цагт дэлгүүрийн урд талын хашааг янзлахаар гараад хартал баруун талын вакум цонх нь онгорхой, юмаар цохьсон байдалтай гаднах хүрээ нь цөмөрсөн байсан. Би дэлгүүрээ хааж явснаас нь хойш ороогүй, юу алдагдсан талаар нь мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр, дэлгүүрээс алдагдсан бэлэн хоол С.*******ийн гэрт байсан, С.******* бэлэн хоолыг дэлгүүрээс хулгайлсан гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч О.ийн “.... 2018 орны 6 сарын 1-ний өдөр 14 цагт ...******* гэрийнхээ ард талын өрөөнөөс “Доширак”, “Дотно сэтгэл” нэртэй бэлэн гоймон гаргаж ирээд бэлэн гоймонг идээд сууж байгаад би *******аас эд нарыг хаанаас авсан юм гэж асуухад өчигдөр орой ганцаараа оогийн () дэлгүүрийн цонхыг нь алхаар цохиж ороод бэлэн гоймон, тамхи, 6500 төгрөг авсан юм гэж ярьсан. Тэгээд намайг явахад нэг ширхэг Даблис тамхи өгсөн. Надад хэдэн ширхэг бэлэн гоймон авсан талаараа хэлээгүй. 2 ширхэг бэлэн гоймон л гаргаж ирсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Нуга багийн тоот хашаанд байрлах “” хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг алхаар цохиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 280000 төгрөг, тамхи, Юнителийн нэгж зэрэг эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Г.*******ын “...2018 оны 6 сарын 29-ний ....Орой 7 цагт дэлгүүрээ хаагаад ... маргааш нь 11 цагийн үед дэлгүүрийнхээ гадна талаас харахад .... Цонхыг хөшиж онгойлгосон бололтой, боосон байсан боолт нь унацан, цонхны хүрээ цуурч, хагарсан байдалтай байсан. Манай дэлгүүрээс дэлгүүрийн орлого болох 280.000 төгрөг, 2 ширхэг пакет Парламент, 2 ширхэг пакет LD тамхи, 12.000 төгрөгний нэгж алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.ын “...Би С.*******тай найзууд байгаа юм. 2018 оны 7 сарын 5-ны өдөр С.******* 15 цагийн үед дугаарын утаснаас залгаад уулзъя гэж дуудахаар нь би явж очсон юм. Тэгээд би “оо ахын “” хүнсний дэлгүүр лүү чи орцон юм уу? чамайг орсон гээд хүмүүс яриад байна шдээ” гэж асуухад тэгсэн 6500 төгрөг бэлэн гоймон, тамхи авсан гэж ярихаар нь яаж орсон юм бэ гэхэд вакум цонх онгойлгоход амархан байдаг юм, хөшөөд онгойлгочихдог гэж ярьсан. Тэгээд бас хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгож ороод тамхи 65.000 төгрөг авсан гэж надад ярьсан. Тамхи татдаг, хааяа нэг архи уудаг” гэсэн мэдүүлгээр, гэрч О.гийн мэдүүлэг болон яллагдагч С.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2018 оны 5 сарын 31-ний ...01 цагийн үед гэрээсээ төмөр алх авч гараад “” хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхны түгжээний хэсэгт алхаар цохиж, онгойлгож ороод хойд лангуун дээр байсан Доширак бэлэн гоймон 2, Дотно сэтгэл бэлэн гоймон 2, Кимчитэй гоймон 2, лангуун доор байсан тамхитай хэсгээс Эссэ тамхи 1 пакет, лангуун дээр байсан цагаан өнгийн хуванцар хайрцган дотор байсан мөнгөнөөс 500 төгрөгний дэвсгэртээр 6500 төгрөг аваад цаана нь 100 төгрөгний дэвсгэртүүд үлдээгээд лангуун дээр байсан торонд авсан юмнуудаа хийгээд цонхоор буцаад гарсан ...2018 оны 6 сарын 29-ний өдөр сумын Нуга багт байдаг блокны үйлдвэрт ажиллаж байгаад 19 цагт гэртээ харьсан. Гэртээ зурагт үзэж сууж байгаад шөнө 00 цагийн үед дэлгүүрийн ойр хавьд хүн байхгүй болохоор нь дэлгүүрийн баруун талын вакум цонхны түгжээний хэсэгт алхаар цохиж онгойлгож ороод дэлгүүрийн зүүн талд байрлах лангууны тамхитай хэсгээс Парламент тамхи 1 пакет, голын лангуун дээрээс Юнителийн нэгжний карт 6 ширхэг, лангуун доор байсан мөнгө байсан цаасан хайрцагнаас 65.000 төгрөг тоолж аваад цонхоор буцаад гарсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.*******д 155100 төгрөгийн, хохирогч Г.*******т 416000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйл үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон Т.*******, Г.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ийн , дэлгүүрийн цонхны салхивчийн хүрээг алхаар цохиж салхивчийг онгойлгон нэвтэрсэн гэсэн мэдүүлэг хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар батлагдаж байна. Шүүгдэгч С.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж , дэлгүүрийн цонхны салхивчаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогч нарт хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч нарын гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. С.******* нь 18 насанд хүрэхийн өмнө буюу 17 нас 10 сар 27 хоногийн настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн учир Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.*******ийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэж тодорхойлсон ба С.******* нь хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэргэжил олгох тусгай дунд сургуульд суралцаж байгаа хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах нь зүйтнй байна. Шүүгдэгчийг амьдарлын зөв арга барилд сургах, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг хүн үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.*******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 3. Шүүгдэгч С.*******ид оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ид 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай. 5. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.*******ид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсугэй. 7. Шүүгдэгч С.*******ид өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр алх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай 9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ