Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн  

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

иргэдийн төлөөлөгч С.Зулзаяа  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг

шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Түмэннастын Гантулгад холбогдох 201419000523 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивланд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулсан, Монгол овогт Түмэннастын Гантулга, /РД:МИ93060114/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Т.Гантулга нь шунахай сэдэлтээр, яллагдагч Н.Нэргүйтэй бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 25-ны наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг “Шивэртийн гозгор” гэх газраас иргэн Л.Даваагийн 8 тооны адууг хулгайлж 8.000.000 төгрөгний, давтан үйлдлээр 2011 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Төмөр замын 324 точик гэх газраас иргэн Б.Гүррагчаагийн хар алаг морь, бор морь, хар морь, халиун морь зэрэг 4 тооны адууг хулгайлж, 3.200.000 төгрөгний, яллагдагч Б.Энхболдтой бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянмонголын гарам” гэх газраас иргэн Б.Жавхланбаярын хээр азаргатай 27 тооны адууг хулгайлж 11.490.000 төгрөгний, бусдад нийт 22.690.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Пүрэв-Очирын эмээл хазаартай морийг бусдаас хазаар авах ёстой унаад ирье хэмээн залилан мэхэлж 500.000 төгрөгний, давтан үйлдлээр буюу 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэг саалиндаа 5 литр сүү гардаг охин тугалтай үнээ өгнө хэмээн  шар алаг хязаалан гунж, засаатай бор бяруу зэргийг залилан мэхлэн авч 930.000 төгрөгний буюу нийт 1.430.000 төгрөгний, 2010 оны 10 дугаар сард иргэн С.Цогтбаатарын тэргэнд хөлөлдөг буурал морийг идэшний мориор сольж иргэн Л.Нарантуяагийн эмээл хазаартай хээр морийг “Аюуш гэдэг хүний хадлангийн морьдийг харчихаад ирье” хэмээн залилан авч 1.400.000 төгрөгний нийт 3.830.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг

Эрүүгийн 21115774 дугаартай хэрэгт шалгагдан 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Л.Даваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2011 оны 05 дугаар сарын 25-26 нд шилжих шөнө “Шивэртийн гозгор” гэх газраас бэлчээрт байсан 9 тооны адуугаа алдсан юм. Маргааш өглөө нь харахад манай 2 азаргатай адуу голын захад байсан бөгөөд адуутай хамт байсан морьд нь байхгүй байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Даваа нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ: Алдагдсан 9 тооны адуутай хамт шүдлэн насны байдас алдагдсан. Уг байдас тарга хүч муутай, туранхай байсан. Тэр байдас адууг хөөж туух үед бусад 8 тооны адуунаас тасарч сарниж алга болсон байхаа. Ийм учраас шүдлэн байдсыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

 

Гэрч Т.Отгоншагай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны Хавар намайг гэртээ байж байхад Сандагаа утасдаад төмөр замын презерийн хажууд байна гэхээр нь би яваад очиход хоёр залуу байж байсан. Тэр 2 залуу надад энэ хэдэн морийг хот руу оруулах гэсэн эцчихээд байна, энд худалдаж мөнгө болгох гэсэн юм гээд байхаар нь нэгийг нь 200.000 төгрөгөөр буюу 8 тооны адууг 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан юм... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: Танигч Т.Отгоншагай нь 4 хүний дотор 6 дугаарыг бариад зогсож байгаа хүн надад адуу зарсан. Энэ хүнийг Сархаанаа гэдэг би танина гэснээр болон тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан 2 кадр гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Гүррагчаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Төмөр замын 324 дүгээр зөрлөгийн тэнд байсан азаргатай адуунаас хар алаг морь, бор морь, халиун морь, хар морь гээд 4 тооны морийг хулгайч аваад явчихсан байсан. Тухайн үед би нутагтаа хайгаад олоогүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

 

Гэрч М.Отгонжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Гантулга нь 2011 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна. 4 тооны адуугаа 1.000.000 төгрөгөөр тохирч зарсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Жавхланбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын гарам буюу гүүрний тэндээс хээр азаргатай 27 тооны адуугаа хулгайд алдсан. Тухайн үед сум орон нутгаар хайгаад олдоогүй. Энэ 13 тооны адууны толгойг харлаа. Уг зурагны зүүн гар талаас 1 дэх зурганд манай халиун байдас түүний гүүний толгой, 3 дахь зурганд унагатай халиун гүүний толгой, 5 дахь зураг нь хээр гүүний толгой, 6 дахь нь бэлэвсэн хээр гүүний толгой, 10 дахь зурганд хумсан сартай зээрд морины толгой 11 дэх зурганд билэртэй хонгор морины толгой, 13 дахь зурганд сартай хонгор үрээний зураг, мөн байна. 2013 оны 06 дугаар сарын 01-ний орой Энхболдыг сумын цагдаа барьсны маргааш нь Энхболд манай адууг Гантулгатай нийлж хулгайлсан тухайгаа ярьсан.../2 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны өвөл Т.Гантулга, Д.Энхболд нар 20 гаран тооны хүрэн шарга, хонгор, буурал гэх мэтийн зүсмийн адуунуудыг тууж ирээд дээрх адуунуудыг Д.Энхболд баруун хойд уул руу хөөгөөд явсан. Тухайн зүгт “Гүнтийн даваа” гэх нэртэй газар байдаг юм... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Жавхаасайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Жавхланбаярын адуунд миний мэдэх халиун зүсмийн гүү, хонгор унагатай цагаан шарга гүү, бидэртэй хонгор зүсмийн морь, хонгор үрээ, сартай бэлэвсэн хүрэн үрээ, сартай хээр гүү, том хүрэн гүү, халтар хээр жижигэвтэр биетэй хар гүү хээр азарга зэрэг байдаг байсан. Адуу алдагдах үед манайхны адуу тэжээл иддэг тарган цатгалан адуунууд байсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: Би гэрэл зурагт харагдаж байгаа адууны толгойнуудыг хараад таньж байна. Зүсээр нь болон содон шинж тэмдэгээр нь нэрэлбэл 13-т хонгор зүсмийн үрээ байна... гэснээр /4 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: Хохирогч Б.Жавхланбаярын адууг Улаанбаатар хот Сэлхийн ам буюу Гүнтийн даваанд оршин суух Очироогийн өвөлжөө хашаанд нядалсан юм. Үүнийг Очироо ах гэрчилнэ, энэ хүн уг үйлдлийг сайн мэдэх юм гэж мэдүүлсийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийг удирдлага болгон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж тэмдэглэл үйлдсэн. Яллагдагч Т.Гантулга Улаанбаатар хот Чингэлтэй дүүргйин Шадивлан зуслангаас эхэлж зааж явсаар Ар гүнтийн давааны орой дээр гарав. Уг даваанаас 10 км газар явж уулын ар газар явж хоосон задгай хашаа байв.. гэснээр болон тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан 4 кадр гэрэл зургийг үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 134-144 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл: Гүнтийн давааны урд өвөрт даваанаас 300 метр орчим газарт давааг давдаг машин замын ертөнцийн зүгээр баруун талд 3 метр зайд 50 кг мяндсан цагаан, шар шуудайнд хийж хаясан адууны толгой гэдэс байв. 13 ширхэг адууны толгой байв гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт/ 4 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/ эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтаст хэргийн 205-207 дугаар хуудас/

 

Хохирогч Х.Пүрэв-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эм хонь барьж өгөөд явуулсан. Аажаагаас би хазаар авах ёстой морийг яваад ирье гэсэн. Маргааш нь Зил-131 маркийн машинд Гантулга 2 залуутай ирэхээр нь шар алаг хязаалан гунж, засаатай бор бярууны хамт явж явсан. Ариука гэх залуудаа миний үхрийг бяруутай нь 6.502.000 төгрөгөөр зарсан байсан. Морийг Ариукаагийн арын хашааны Лхагваа гэх айлд 150.000 төгрөгөөр зарсан байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

 

Хохирогч С.Цогтбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Сархаанаа буюу Гантулга манайд орж ирээд энэ морь чинь их хөгшин юм байна, идэшний мориор солих уу гэхээр нь Сархаанаа буюу Гантулга энэ морь чинь ямархуу юм унаад үзье гээд хашаанд эмээл хазаартай байхад нь унаж гараад Халтар гэх хүнд дамжуулж зарсан байсан. Энэ морь таван тоногны морь байсан юм. Тэр нь тэргэнд хөлөлдөг чарганд хөлөлдөг, хадуур чирдэг, ууланд мод цагаалдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

 

Хохирогч Л.Нарантуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны 08 дугаар сард Сархаанаа буюу Гантулга гэдэг залуу ирээд манай гэрийн гадаа байсан эмээл хазаартай хээр морийг Аюуш гэдэг хүний хадлангийн морьд хаана байгааг нь харчихаад ирье гээд гуйж унаад явсан. Одоо манай эмээл хазаартай морийг Гантулга аваад алга болгочихоод байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүгдэгч Т.Гантулга нь шунахай сэдэлтээр, яллагдагч Н.Нэргүйтэй бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 25-ны наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг “Шивэртийн гозгор” гэх газраас иргэн Л.Даваагийн 8 тооны адууг хулгайлж 8.000.000 төгрөгний, давтан үйлдлээр 2011 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Төмөр замын 324 точик гэх газраас иргэн Б.Гүррагчаагийн хар алаг морь, бор морь, хар морь, халиун морь зэрэг 4 тооны адууг хулгайлж, 3.200.000 төгрөгний, яллагдагч Б.Энхболдтой бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянмонголын гарам” гэх газраас иргэн Б.Жавхланбаярын хээр азаргатай 27 тооны адууг хулгайлж 11.490.000 төгрөгний, бусдад нийт 22.690.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Пүрэв-Очирын эмээл хазаартай морийг бусдаас хазаар авах ёстой унаад ирье хэмээн залилан мэхэлж 500.000 төгрөгний, давтан үйлдлээр буюу 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэг саалиндаа 5 литр сүү гардаг охин тугалтай үнээ өгнө хэмээн  шар алаг хязаалан гунж, засаатай бор бяруу зэргийг залилан авч 930.000 төгрөгний буюу нийт 1.430.000 төгрөгний, 2010 оны 10 дугаар сард иргэн С.Цогтбаатарын тэргэнд хөлөлдөг буурал морийг идэшний мориор сольж иргэн Л.Нарантуяагийн эмээл хазаартай хээр морийг “Аюуш гэдэг хүний хадлангийн морьдийг харчихаад ирье” хэмээн залилан авч 1.400.000 төгрөгний буюу бусдад нийт 3.830.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

          Эрүүгийн 21115774 дугаартай хэрэгт шалгагдан 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 158-163 дугаар хуудас, хохирогч Б.Жавхланбаяр, хохирогч Х.Пүрэв-Очир 1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудас, хохирогч С.Цогтбаатар 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас, хохирогч Б.Гүррагчаа 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас, хохирогч Л.Нарантуяа 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас /нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/, хохирогч Л.Даваа, эд зүйлийн үнэлгээ 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 1 дүгээр хавтас хэргийн 77 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 4 дүгээр хавтаст хэргийн 205-207 дугаар хуудас, гэрч Б.Жавхлантөгс, Б.Бөхбат, П.Золжаргал, Л.Ариунсанаа, А.Лхагвасүрэн, С.Мөнхням, Б.Сайхандаваа, Б.Түмэнбаяр, Д.Гэрэлтуяа, Д.Цагаандолгор нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэрэгт, гэрч Б.Урантогос, гэрч Б.Батжаргал, гэрч А.Сандагсүрэн, гэрч Д.Мөнхтулга нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэрэгт, гэрч Э.Пүрэвтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар хуудас, Т.Гантулга мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэрэгт, Т.Гантулгын ял шалгах хуудас 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас, 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар 2 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас, таньж олуулах тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 77-80 дугаар хуудас, Л.Даваагийн алдагдсан адуунд үнэлгээ тогтоосон тухайн шинжээчийн дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 217-221 дүгээр хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 4 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас, яллагдагчид ял өөрчлөн сонсгон байцаасан тэмдэглэл 4 дүгээр хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Гантулгад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийн амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учруулсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ гэж заасан нь хүнд зэргийн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь хүндэвтэр зэргийн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч шүүгдэгч ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь хүндэвтэр зэргийн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Т.Гантулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Х.Пүрэв-Очирт 1.430.000 төгрөг, хохирогч Л.Нарантуяад 1.400.000 төгрөг зэргийг төлөхөө    илэрхийлсэн байх тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Гантулгын 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Пүрэв-Очирын эмээл хазаартай морийг бусдаас хазаар авах ёстой унаад ирье хэмээн залилан мэхэлж 500.000 төгрөгний, давтан удаагийн үйлдлээр буюу 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэг саалиндаа 5 литр сүү гардаг охин тугалтай үнээ өгнө хэмээн  шар алаг хязаалан гунж, засаатай бор бяруу зэргийг залилан авч 930.000 төгрөгний буюу нийт 1.430.000 төгрөгний, 2010 оны 10 дугаар сард иргэн С.Цогтбаатарын тэргэнд хөлөлдөг буурал морийг идэшний мориор сольж иргэн Л.Нарантуяагийн эмээл хазаартай хээр морийг “Аюуш гэдэг хүний хадлангийн морьдийг харчихаад ирье” хэмээн залилан авч 1.400.000 төгрөгний буюу бусдад нийт 3.830.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн 21115774 дугаартай хэрэгт шалгагдан 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулинд  цаг хугацаагаараа хамрагдаж байх тул шүүгдэгч Т.Гантулгын хулгайн үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хасах заалтанд хамаардаж байх тул Т.Гантулгад оногдуулах хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна. Мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, мөрдөн байцаалтанд байхдаа оргосон гэмт үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Гантулгад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг давтан үйлдсэн, 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 56.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учир зэрэг нөхцөл байдлуудыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхэд ирсэн иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч С.Цогтбаатарт 1.000.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч Т.Гантулгын нэр хөрөнгөнөөс 12.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Даваад 4.000.000 төгрөг, хохирогч Б.Гүррагчаад 3.200.000 төгрөг, хохирогч Б.Жавхланбаярт 5.745.000 төгрөгийг тус тус  олгох, шүүгдэгч Т.Гантулгын цагдан хоригдсон 591 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцох зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын ЭБШХуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Түмэннастын Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан, бусдын хөрөнгийг залилан мэхэлсэн, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.           

 

             2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Гантулгад  холбогдох  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Т.Гантулгын нэр хөрөнгөнөөс 10.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, Т.Гантулгыг 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 01 хоногийн хорих ялаар тооцсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Гантулгын цагдан хоригдсон 591 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Т.Гантулгыг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгын нэр хөрөнгөнөөс 12.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Даваад 4.000.000 төгрөг, Б.Гүррагчаад 3.200.000 төгрөг, Б.Жавхланбаярт 5.745.000 төгрөгийг тус.тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхэд ирсэн иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч С.Цогтбаатарт 1.000.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч Х.Пүрэв-Очирт 1.430.000 төгрөг, хохирогч Л.Нарантуяад 1.400.000 төгрөгний хохирол төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ

                                               

                                       ШҮҮГЧИД                                Ю.ЭНХМАА

 

                                                                                    Д.БУЯНТОГТОХ