| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/0025/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/158 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/158
2019.10.29 158 149/2019/0025/Э
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.*******ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******од холбогдох 1732000190001 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Дуу хөгжмийн *******ш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р ******* Шарын голын 07 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар ******* Сургууль цэцэрлэгийн цогцолборт дуу хөгжмийн *******ш ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогтой Гэндэнжавын *******. /РД: *******/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч Г.******* нь Д. гэгчтэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр *******ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газрын хаалгаар нэвтрэн орж 50 кг хөлдөөсөн хонь, ямааны мах хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...2017 оны зун наадмын үеэр JN баарны гадаа 2 хүнтэй зогсож байхад талийгаач ирээд 2 уулаа явж хог түүе гэсэн тэгээд бид 2, 3 дугаар сургуулийн тийшээ явсан замаараа шуудай олоод би ийшээ орчоод ирье чи эмгэлэгийн уурын зуухны хог, 3 дугаар сургуулийн хог хараарай төмөр байна үзээрэй гэсэн. Гэтэл талийгаач намайг дуудаад хашааны үүдэнд яваад очиход нилээн хүнд шуудайтай юм байсан юу юм бэ гэхэд дуугай наадахаа өргө гэсэн тэгээд бид 2 өргөөд чирээд эмнэлэгийн уурын зуухны хашааны тэнд очоод чи наадахаа хараад байж байгарай гээд тортой чихэр, печень аваад махнаас 3.4г аваад хараад зогсож байхад Амбанаа гэдэг айлруу явсан тэгээд Амбанаа эгчийнд орчихоод дэлгүүр орсон хувийн үйлдвэрийн том архи аваад ирсэн нөгөөдөхөө өгчихлөө гээд тэгээд тэрийг нь бид 2 хувааж уугаад талийгаач би яваад машин олоод ирье наадахаа харж байгаарай гэсэн тэгээд Нэргүйбаатар ахыг дагуулаад ирсэн тэгээд машины ард үлдсэн махаа ачаад Нэргүйбаатар ахын гадаа ирсэн би хашааны буланд үлдсэн тэнд бас архи уудаг 2 хүн байсан талийгаач нилээн удаж байгаад 1 шил архи аваад гараад ирсэн тэгээд тэр архийг бид нар хувааж уугаад би согтоод би явлаа гээд салаад явсан тийм л юм болсон юм...” гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. "...2017 оны 07 сарын 10-ны өдөр би зах дээр махаа зарж үлдээд манай нөхөр өөрийн эзэмшлийн машинаар Улаанбаатар хотруу яваад 22-н товчооны хажуу талд байдаг Смас ХХК-наас 500 кг хонины мах, 500 кг ямааны махыг машиндаа ачаад Зүүнхараад тэр шөнөдөө орж ирээд би өөрийн эзэмшлийн Сод саран цайны газарт байрлах хоёр хаалгатай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгчинд 300 кг хонь ямааны мах хийгээд бусад махыг нь ажлынхаа гэрийнхээ хөргөгчинд 3 хувааж хийсэн. 2017 оны 07 сарын 14-ний өдөр Сод саран цайны газраас манай бэр ******* манайхаас мах авдаг Чимэдээтэй цуг очиж 40 кг мах авсан тэгээд 2017 оны 07 сарын 15-ны өглөө манайхан гэр бүлийн хамт Улаанбаатар хотруу яваад маргааш өглөө 06 цагийн үед бид нар Зүүнхараад ирээд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн уөд Сод саран цайны газар дээр очоод хаалга онгойлгоод хөргөгчнийхөө хаалгыг онгойлгосон чинь хөлдөөгчинд байсан хонь ямааны мах алга болчихсон байсан. Харин манай бэр *******ын зарж байсан лангуун дээр нь байсан жижиг сажиг хүнсний зуйл, ширхэглэж зарж байсан бараа, сав суулга, будаа агшаагч, ус буцалгагч, халуун тогоо, 1 шуудай цагаан будаа зэрэг эд зүйлсийг хулгай хийгээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ээжийн атньдаг Чимэдээ гэдэг эгч мах авна гээд бид хоёр 15 цагийн үед Сод саран хүнсний дэлгүүрт буулгасан хонь ямааны махнаас 40 кг мах авсан. 2017 оны 07 сарын 15-ны өдөр ээж аав нөхөр бид нар бүгдээрээ хот яваад 2017 оны 07 сарын 17-ны ны өдөр манай хадам аав нөхрөөс маань Сод сарангийн түлхүүрийг аваад дэлгүүрлүү ороод мах авах гэсэн чинь мах нь алга болчихсон байна гэж хадам ээжид хэлсэн байсан. Дараа нь хадам аав над дээр ирээд юу болсон талаар хэлээд би аавын хамт дэлгүүр орж зарж байсан бараагаа харсан чинь лангуун дээр болон доод таг*ын тавиур дээр тавьчихсан байсан хүнсний бараанууд, миний хэрэглэж байсан будаа агшаагч, ус буцалгагч, илэн болон певор тавагнууд 1 шуудай будаа кимбабны таваг зэрэг эд зүйлийг аваад явчихсан байсан. Мөн цагаан шуудайнд зарим эд зүйлийг маань авч явах гээд шуудайлчихсан байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 49-50 дугаар хуудас/
Гэрч Х.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2017 оны 7-8 сард байх би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн таньдаг найз Амбаанаа хочтой Т.гийн гэрт нэг хэсэг амьдарч байсан орой бүрэнхий болж байхад гадуур архи ууж явдаг “Сорви” хочтой гийн гэрийн гадаа ирээд тэй уулзаад буцаж гэрт орж ирээд цагаан өнгийн том шуудайтай эд зүйл тавьчихаад би сая махаа даахгүй замын цаана 4 ширхэг хөлдүү мах хаячихлаа гэж хэлсэн чинь гэртээ байсан гаргүй хочтой ахыг ын замын цаана хаясан махыг аваад ир гэж хэлээд ах гийн гэрээс гараад 4 ширхэг гялгар ууттай бөөрөнхийлж хөлдөөчихсөн махыгхоёр хоёроор нь сугадаад гйн гэрт аваад ороод ирсэн... Өглөө нь гийнд ирээд дахиж мөнгө нэхсэн чинь би чамд өгдөгөө өгчихсөн гэж хэлээд ад мөнгө өгөөгүй. ыг гарсны дараа орос цайны печень, вапель зэргийг авдарнаасаа гаргаад нөгөө чинь ийм орос цайны печень авчирсан би ямар идэх юм биш та нар ав гээд надад 2 цаастай вапель печень өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/
Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …“...2017 оны зун яг хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг нь би сайн санахгүй байна өөрийн таньдаг найз гийн гэрт байж байсан чинь Сорви хочтой гаднаас том цагаан шуудайтай их хүнд юм үүрчихсэн гийн гэрлүү явж орж ирээд би махаа даахгүй машинаар махаа хүргүүлж ирлээ гэж ярьж байсан. Тэгээд намайг дуудаад ах аа та гаднаас юм оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гийн гэрээс тай цуг гараад хашааны үүдний тэнд яваад очсон чинь хаалганы хажууд бөөрөнхийлж хөлдөөсөн 2 ширхэг мах байсан. Би хуруугүй мухар болохоор нөгөө 2 махыг гарынхаа шуун дээр тавиад гийн гэрт нь оруулж тавихдаа би энэ мах чинь ямар хүйтэн хүнд юм бэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 69 дүгээр хуудас/
Гэрч Т. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 сарын дундуур наадам болох гэж байсан би гэртээ , хутга хочтой *******ын нарын хамт байж байсан чинь өдөр 14 цагийн үед Сорви хочтой гаднаас гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би тай гэрийнхээ амбаарт уулзсан чинь манай гэрийн амбаарт цагаан жижиг шуудайтай эд зүйл тавьчихсан байсан. Би аас юу юм бэ асуусан чинь манай ээж хонь, ямааны мах идэхгүй, манай дүү махны ченж хийдэг болохоор ээжид өгсөн байна лээ тэгээд ээж надад өгсөн гэж хэлсэн. Би ын авчирсан шуудайтай махыг нь үзсэн чинь бөөрөнхийлж хөлдөөсөн бололтой жоохон үнэр орчихсон 4 ширхэг мах байсан. Тэгээд манайд байсан г гуйгаад гадаа мах байгаа тэрийг аваад ирээч гэж хэлэх шиг болсон. гадагшаа гараад 2 сугандаа 2 ширхэг хөлдөөсөн мах сугадаад ороод ирсэн. надад наадмын мөнгө байхгүй гэхээр нь би махны мөнгө гэж ад бэлэн 50.000 төгрөг өгөөд явуулсан... орой 20 цагийн үед дахиж хоёр шар тор дүүрэн юм барьчихсан манайд орж ирээд надад энэ юмыг Есүсийн хүмүүс өгсөн гэж хэлж байсан. Тортой эд зүйлээсээ надад ягаан эрээн цаастай цайны печень 4 хайрцаг, шар эрээн цаастай вапель печень 4 хайрцаг өгөөд улаан өнгөтэй Акбар цай намайг авах уу гэхээр нь би авахгүй ээ би уудаггүй гэж хэлээд ад би 5000 төгрөг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70 дугаар хуудас/
Гэрч С.ийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... “...2017 оны зун сар өдрөө санахгүй байна намайг гэртээ байж байхад гаднаас халамцуухан тортой зүйл барьчихсан Оогий эгчээ та энийг авах' уу гэж асуухаар нь юу юм гэхэд мах байгаа юм та авчихаач, манай дүү нар наадмын талбай дээр хуушуур бууз хийх гэж байгаад больчихсон юм гэж хэлсэн. Чи энд тэндээс хулгай хийгээд авчихаагүй биз дээ гэхэд юу гэж тэгэхэв дээ гээд байсан. Тэгээд би махыг нь үзэхэд 3 ширхэг бондгор цул мах байсан. Үзүүр хэсэг нь гэсээд нялхарсан мах байсан. Би өөрөө олон нялх хүүхэдьэй тул хэд хоног идэх юм байна гэж бодоод 25.000 төгрөг болох юм уу гэхэд болно гэхээр нь би ыг дагуулж гараад Хаан банкны төв салбар дээрх АТМ-с бэлэн 25.000 төгрөг авч өгөөд явуулсан гэх мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/
2019оны 03 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлэхдээ: ... 2017 оны наадмын өмнө байсан. Би архи уудаггүй байсан юм. Тэр үед Амбаанаа эгчийнд ороход юм байхгүй гээд хойгуур төмрийн хог олъё гээд эмнэлгийн тийшээ яваад амбаар вагончиг байхаар нь төмрийн хог хайгаад орсон. Тэнд овоолсон хог, ногоо, төмрийн хог байхаар нь цааш нь эмнэлгийн хогийн тэнд тавьчихаад буцаж ирсэн. Тэгээд амбаарын хаалгыг нь хоёр түлхсэн чинь онгойгоод дотор нь хоёр хөлдөөгч байсан. Дотор нь мах байсан. Тавиур дээр печень байсан. Тэгээд тэр шуудайтай махаа өргөж эмнэлгийн хашаанд нуучихаад *******ыг харж бай гээд тал махыг нь аваачиж, Амбаанаа авгайгийнд очиж өгөөд тэндээс нэг литрийн түмний хишиг гэдэг архи авсан. Тэр архиа уучихаад нилээн согтуу махаа авж явж дийлэхгүй болхоор нь Нэргүйбаатарынд очтол бараашиг уугаад сууж байсан. Тэгээд махаа даахгүй байна гээд Нэргүйбаатарт амбаар ухсан чинь мах байна гэж хэлээд машинаа асаагаад эмнэлгийн тэнд нуусан махаа очиж Нэргүйбаатартай хамт аваад тэднийд хоёр гурван хоног архи уусан юм гэх мэдүүлэг /хх-1-р хавтасны 204/,
2019 оны 03 дугаар сарын 12ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд................Д.аас............******* цаана уурын зуухны хажууд төмөр түүж байсан...............би өөрөө шуудайлаад өргөж гаргааад ирэхэд батболд уурын зуухны хашаанд байсан........би уутлаад гаргаад хашааны гадна гаргачихсан байсан юм...... би ганцаараа тухайн үед хулгай хийсэн юм зарахдаа бол хамт явсан гэх /хх- 1-р хавтасны 196-197/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/
2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /2-р Хх-ийн 46 дугаар хуудас/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р-Хх-ийн 38-48 дугаар хуудас/
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0036 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 195-202 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.*******ын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар *******ийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 136 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-ийн 134 дүгээр хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 135 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 137 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******гийн хохирол хүлээн авсан тухай тайлбар бичиг, шүүгдэгч Г.*******ын хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 22 ны өдөр 10дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Д., Г.******* нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр *******ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.*******д 1.690.000 төгрөгийн, хохирогч А.*******д 597.000 төгрөгийн нийт 2287000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах саналтайгаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байсан.
Прокуророос шүүгдэгч Г.******* нь Д. гэгчтэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р *******ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 50 кг хөлдөөсөн хонь, ямааны мах хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна.Шүүгдэгч хэргээ хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдвол яллах үндэслэл болох ба шүүгдэгчийн мэдүүлгийг орон байр агуулах саванд нэвтэрснийг давхар нотолсон баримтгүй.... хэрэгт шалгагдаж байсан Д. нь .......”******* цаана уурын зуухны хажууд төмөр түүж байсан...............би өөрөө шуудайлаад өргөж гаргаад ирэхэд ******* уурын зуухны хашаанд байсан........би уутлаад гаргаад хашааны гадна гаргачихсан байсан юм...... би ганцаараа тухайн үед хулгай хийсэн юм зарахдаа бол хамт явсан “ гэх мэдүүлгээр Г.*******ын нэвтэрсэн гэх үйлдэл нь үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийг хүндэтгэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.******* нь Д.ын хулгайлан авсан махыг хамт зөөвөрлөн, захиран зарцуулахад оролцсон гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн хамтран оролцсон болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт үйлдэл байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр *******ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.*******д 1.690.000 төгрөгийн, хохирогч А.*******д 597.000 төгрөгийн нийт 2287000 төгрөгний хохирол учруулсан хэрэг нь аймгийн давж заалдах шатны шүүхээс..........” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед нотолно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж, шүүгдэгч Г.*******ыг 50 кг мах хулгайлж 350000 төгрөгийн хохиролыг хохирогч Д.*******д учруулснаар яллах дүгнэлттэй үйлдэн ирүүлсэн ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1300000 төгрөгийг хохирогч Д.*******д төлж барагдуулсан. Шүүгдэгч нь 950,000 төгрөгийг хохиролыг үндэслэлгүй төлсөн гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
2 дугаар хавтаст хэргийн 0018-0030 дугаар талд авагдсан Молор трейд ХХК-иас харилцагч А.Эрдэнэчулуун мах авсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт тул нотлогоогүй ач холбогдлоо алдсан гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 2-р хавтас хэргийн 0012 дугаар хуудсанд” Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг, 32.5 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 1.4 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэхдээ.................нас барагч Д.ад холбогдох ямар үйлдэл холбогдол, хохирол хор уршиг хамаарч байгаа нь ойлгомжгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулга бүхий харагдаж буйг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******од ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1300000 төгрөгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******, А.******* нь хохиролд 2.300.000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шатанд цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зуутраг овогтой Гэндэнжавын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Зуутраг овогт Гэндэнжавын *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Г.*******ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.*******ын нийтэд тустай ажил хийлгэх 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, үлдэх 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг дурьдсугай.
6. Г.*******од өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, /хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦ