| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1648/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1712 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч М.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0487 12165 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд 1979 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, 10-17 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, Э.БЭ.Б
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
М.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э.Б мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдөр найзуудтайгаа нэг, хоёр пиво уугаад хүүхдээ ирээд авчих гэж дуудсан. Тэгээд манай хүү ирээд бид хоёр такси бариад гэрийнхээ урд буухад жолооч 2500 төгрөг гарсан гэж нэхсэн. Тэгээд манай хүү байгаа нь 2000 төгрөг байна гэж хэлсэн. Гэтэл
хүүхэд рүү дайраад байхаар нь нэг, хоёр гар хүрсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өрх толгойлсон эцэг хүн. Эрхэлсэн ажилгүй байгаа. Өмнө нь зах дээр ажилладаг байсан. Удахгүй ажил олж хийнэ гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Ганболдын: ...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн эзэмшлийн 28-52 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байх үед буюу 00 цагийн орчим 16-н хойд талд 2 хүн, 1 хүүхэд гараа өргөөд зогсож байхаар нь би зогсоод авсан. Тухайн хүмүүс Газарчин сургууль руу явна гэж хэлэхээр нь би явсан. Тэр хоёр эрэгтэй бага зэрэг уучихсан байсан. Газарчин дээшээ өгсөөд тухайн хүмүүсийн заасан газарт очсон. Тухайн хүмүүст 2500 төгрөг гарлаа гэхэд хүүхэд нь 2000 төгрөг байна гээд надад өгсөн. Уг нь 2500 төгрөг гарч байна гэж хэлэхэд аав нь гэх залуу машинаас буугаад миний хаалгыг онгойлгоод хүүхэд чи дарамталж дээрэлхлээ гэж хэлээд миний нүүр толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр залуу миний машины түлхүүрийг суга татаж аваад түлхүүртэй гараараа миний баруун нүд рүү цохисон. Намайг зодоод байхаар нь би больё явчихъя гэхэд явуулахгүй байсан. Би нөгөө талын хаалга онгойлгоод урдаас ирсэн машиныг зогсоогоод машинд суусан. Явах гэхэд тэр залуу урд ирж хааж зогсчихоод явуулахгүй байсан. Миний суусан талаар ирээд тэр залуу хаалга онгойлгоод дахиад зодсон. Би тухайн машинаас буухад нөгөө согтуу хүн миний машиныг асаагаад яваад өгсөн. 400-500 метр зогсохоор очиж машиныхаа түлхүүрийг нөгөө хоёр залуугаас авсан. Намайг буцааж аваачиж пизда минь гэж хэлээд дарамтлаад байхаар нь 16 дээр буулгачихаад явсан. Тухайн үед миний нүүр, 2 нүд хөхөрч хавдаж, пудволк урсан, нүүрэн дээрх шарх сорви үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Хаянхярваагийн өгсөн: ...Э.Б ах дээр очихоор түүний хүү Иргэлтэй хамт Банзүрх дүүргийн 16 дугаар хороо орчихоод тэндээсээ такси барин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо орохоор явсан. “Цахлай” 12-2 тоотод ирж Иргэл таксины мөнгө өгч байх шиг байсан. Иргэл жолоочид 2000 төгрөг өгсөн. Таксины жолооч 2500 төгрөг гарсан байна гээд байх шиг байсан. Би түрүүлээд хашаа руугаа орчихсон байсан. Орж ирэхгүй болохоор нь буцаад гартал манай ах Э.Б жолооч бие биенийгээ заамдалцсан зогсож байсан. Би болиулсан. Жолооч нөгөө талынхаа хаалгаар буугаад машинаа орхиод наад ах чинь намайг цохиод байна, алах юм байна гээд гүйсэн. Би ахыгаа аваад одоо зүгээр гээд тухайн хүнийг машинаа ав гэхэд ирсэн ба Э.Б ах тухайн залуутай маргалдаж 16 дугаар хороололоос ирэхэд 2000 төгрөг л гардаг юм, одоо буцаагаад суусан газар руу хүргэж өг гээд бид 3 сууж 16-н автобусны буудал дээр бууж үлдсэн...гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч В.Иргэлийн өгсөн: ...Тэгээд бид нар тэндээс таксинд суугаад манай гэр рүү явсан. Манайх тэндээс таксинд суугаад явахад 2000 төгрөг гардаг юм. Тэгээд надад байгаа нь 2000 төгрөг байсан. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд байгаа мөнгөө өгсөн чинь 2500 төгрөг гарч байна гэж хэлэхээр нь надад байгаа нь энэ байна аа ах аа гэж хэлсэн чинь
уурлаад мөнгөө гүйцээж өг гээд уурлаад байсан юм. Тэгсэн чинь манай аав уурлаад чи яагаад хүүхдээс илүү мөнгө нэхээд байгаа юм бэ гээд зууралдаад цохиод авах шиг болсон, би Хаянхярваа ах бид хоёр хажуунаас нь салгасан чинь нөгөө ах цагдаа дуудсан чинь манай аав М.Э.Б зугтаагаад яваад өгсөн. Тэр өдөр гэртээ ирж хоноогүй юм. Тэгээд гэртээ маргааш нь ирсэн юм. Тухайн таксины жолоочтой маргалдсан шалтгаан нь надаас 2500 төгрөг нэхээд маргалдсан юм. Манай аав бага зэрэг юм уучихсан байсан. Пиво уусан гэж өөрөө надад хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 6643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
...Тэгээд би өөрийн хүүхэд В.Иргэл рүү залгасан чинь би Да хүрээ захаас гарах гэж байна, би таныг очоод авъя гэхээр нь би зам дээр хүлээгээд зогсож байсан чинь удалгүй манай хүүхэд В.Иргэл манай хамаатны дүү болох С.Хаянхярваа нар нь хүрч ирээд намайг аваад бид нар зам дээрээс таксинд суугаад манай гэр рүү Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 10-02 тоотод хүргүүлсэн чинь таксины мөнгө 2500 төгрөг гарсан гэж хэлсэн. Манай хүү В.Иргэл нь байгаа 2000 төгрөг байна гэж хэлсэн чинь мөнгөө гүйцээж өг гээд байх шиг байсан, би машинаас буугаад зогсож байгаад уур хүрээд чи яасан сүртэй юм бэ, 500 төгрөг л дутуу юм байна шүү дээ гэж хэлээд уурандаа барьж аваад нүүр орчим газар нь 1-2 удаа цохисон юм. Би өөрөө сайн санахгүй байгаа, огцом уур хүрээд дээрээс нь бага зэрэг пиво уучихсан байсан юм. Би тухайн залуутай маргалдаж байгаад уурандаа өөр тийшээ найз Төрөөгийн гэрт очиж хоночихоод өглөө гэртээ ирээд байж байсан чинь нөгөө залуу манай гэрт орж ирэхээр нь би уур хүрээд чи цагдаагаа дуудаад өгөхгүй юу гэж хэлсэн чинь гараад явчихсан юм. Тэгээд буцаад манай гэрт цагдаа нар дагуулж ирсэн байсан, манай гэрт дүү байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/, - Шүүгдэгч М.Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 31, 32, 33 дугаар тал/, - Хохирогчийн хүсэлт /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж
тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн
П.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул М.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч П.Ганболд нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 63 дугаар тал/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ