Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/336

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зуунмод овогт Гомбосүрэнгийн

Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан

гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0100 900192

дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр

хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************************************

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Г.О нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн

24 дүгээр хороо, Салхитын задгай тоотод төрсөн охин бага насны хүүхэд О.Хуланг “Ариун

цэврийн цаас хүүхдийн суултуурт хийлээ” гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт,

зулайн хуйханы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан.

- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 22-ноос

23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоотод

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Одончимэгийг хардаж “гэртээ оройтож

ирлээ” гэх шалтгаанаар түүний бэлэг эрхтэн рүү хоолны савх оруулж, улмаар биед нь

2

үтрээний ар хананы урагдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус

холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн

шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Бага насны хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018

оны 2 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим би хичээлээ тараад гэртээ ирэхэд аав

Г.О 3 дүүгийн хамт гэрт байсан. Бага дүү горшооконд бие засчихаад би бөгсийг

нь нойлын цаасаар арччихаад нойлын цаасыг нь горшоокон дотор нь хийчихсэн чинь аав

“яаж байгаа юм, гараараа ав” гээд загнасан. Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь намайг гэрт

байдаг хуванцар ягаан өнгийн сандлаар миний толгой руу хоёр удаа цохиод, миний

төмөртэй түрийвчээр толгой руу 5-6 удаа цохисон. Би уйлсан чинь дүүгийнхээ хичээлийг

хийлгэ гээд би О.Тэргэлсарангийн хичээлийг хийлгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн

42-43),

“...дүүгийн шээс, баасыг цэвэрлээгүй гэх шалтгаанаар цохисон...” гэх мэдүүлэг

(хавтаст хэргийн 44)

- Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “..О.Х нь ...2018

оны 2 дугаар сарын 21-ний өдөр 12 нас 4 сар 23 хоногтой...” байна гэх баримт (хавтаст

хэргийн 38),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны

өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3014 дугаар дүгнэлт

“...Зовиур: хоолонд дургүй, бөөлжинө, толгой өвдөнө. Үзлэгт:...нүдний алины

чичирхийлэлт хөндлөн илэрнэ, дагзны булчингийн хөшингө 2 хуруу ...Хэсэг газрын үзлэгт:

Зулайн баруун дээд хэсэгт хаван хавдартай, 3х4см хэсэг газар цус бага зэрэг шүүрч цус

хурсан. ДҮГНЭЛТ

1. О.Х биед тархи доргилт, зулайн хуйханы зөөлөн эдийн няцрал цус

хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд

үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх

дүгнэлт (хавтаст хэргийн 73),

2. Хохирогч Л.Он мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би

Г.О-тай 15 жил хамт амьдарч байна. Намайг 2017 оны 7 дугаар сараас ажилд

орсноос хойш Г.О өөр эрэгтэй хүнтэй хардаж “чи оройтож ирлээ, асуудалтай,

шууд унтаад өглөө, надтай ярихгүй байна, өөр хүнтэй болчихсон юм уу” гэх болсон. 2018

оны 2 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим ажлаа тараад...хамт ажилладаг хүнтэй

хамт...10 дугаар хорооллын автобусны буудлын...хойд талд байдаг кафед орж 0.5 литрийн

3

нэг шил пиво уучихаад...гэртээ...23 цаг 30 минут болж байхад ирсэн. Намайг гэртээ ирэхэд

Г.О архи уучихсан согтуу, дөрвөн хүүхэд унтаж байсан. Г.О надад “чи

утсаа авахгүй хаашаа яваад ирж байгаа юм” гэхээр нь “ажлаа тараад ирж байна” гээд өөр

юм хэлээгүй гэрийн зүүн талд байдаг хүүхдийнхээ орон дээр гадуур хувцсаа тайлаад

хэвтсэн. ...Унтаж байтал гэнэт миний бэлэг эрхтэн рүү нэг юм ороод гарсан, тухайн үед

давсгаар аймар өвдөөд уйлаад хартал Г.О миний хэвтэж байсан орны урд

дотуур хувцастайгаа нүцгэн зогсож байсан. Би түүнд чи яачихваа гэхэд охин О.Хулан

сэрээд мөн адил тэгэж хэлээд гэрэл асаасан. Тухайн үед Г.Оын гарт ямар нэг

зүйл харагдаагүй. ...Тэгэж байтал миний бэлэг эрхтнээс бага хэмжээний цус гарч эхэлсэн.

Г.О түргэн дуудаж үзүүлэхүү гэхээр нь...би яах юм гээд гэрлээ унтраагаад

хэвтээд өгсөн. Тэгэж байтал бэлэг эрхтнээс улам их хэмжээний цус гараад байхаар нь

цусаа алчууранд шингээж 06 цаг хүртэл хэвтсэн. 06 цагаас хойш улам их гарч нөж болоод

байхаар нь түмпэн дээр сууж доош гаргасан. ...Түүнээс хойш түргэн дуудаж эмнэлэгт

ирсэн...Манай гэрийн угаалтуурын хажууд байсан ягаан өнгийн түмпэн дотор савх хэзээ

орсныг мэдэхгүй байна...Тухайн үед өмсөж байсан дотуур хувцас ямар нэгэн урагдал

цоорхой байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35)

- Бага насны хохирогч О.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны

2 дугаар сарын 22-ны өдөр...би гурван дүүтэйгээ гэрийн хойд талд газраар эвхдэг ор

тавиад унтсан чинь шөнө...ээж гэрт орж ирсэн. Би орж ирж байхад нь сэрээд буцаад

унтсан. Намайг унтаж байхад аав миний хөл дээр гишгээд сэрээчихсэн. Аав харанхуйд

баруунаас зүүн тийшээ ээжийн хэвтэж байсан ор руу явж очтол ээж ёо ёо гэж чанга

орилсон. Тэр үед аав гал тогооны шүүгээ рүү нэг төмөр шидэж байгаа юм шиг чимээ

гарсан. Тэгээд би гэрлээ асаатал ээжийн хэвтэж байсан орны урдуур цус урсаж...байсан.

...Өглөө 9 цаг өнгөрөөгөөд 10 цагийн орчим сэрэхэд ээжийн доороос гараад байсан цус

тогтохгүй царай нь аймар цонхийчихсон цагаан болчихсон харагдсан. Ээж бие заслаа гээд

түмпэн дээр суугаад зөндөө их цус гараад аав гэрээс гаргаж асгасан...” гэх мэдүүлэг

(хавтаст хэргийн 42-43)

- Гэрч Э.Болоржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар

сарын 23-ны өдөр 15 цаг 40 минутын орчим Л.Одончимэг...манай тасагт умайн цус алдалт

оноштой ирсэн. Л.О-н биед үзлэг хийхэд үтрээний зүүн талд, үүдэвч хэсэгт 3 см

орчим урттай шинэ шарх үүссэн, уг шархнаас их хэмжээний цус гарч байсан. Цус

алдалтыг тогтоох зорилгоор уг шарханд хөвөрдөх оёдол тавьсан. ...2018 оны 2 дугаар

сарын 26-ны өглөө Л.Одончимэгээс дахин лавлаж асуухад 2018 оны 2 сарын 22-ноос 23-

нд шилжих шөнө нөхөр бэлэг эрхтэнд гадны биет оруулсан, юу оруулсан талаар мэдэхгүй

гэж хэлсэн. ...Л.Он бэлэг эрхтэн дотор үүссэн шарх нь гадны хүчин зүйлийн

үйлчлэлээр үүссэн байх боломжтой, салбарч урагдсан байдалтай байсан. Бэлгийн

харьцааны үед ийм байдалтай шарх үүсэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

4

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны

өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2947 дугаар дүгнэлт

“...Эмэгтэйчүүдийн үзлэгт: ...Үтрээний ар хана 4-5 цагийн байрлалд 3см орчим

үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шархтай.

Нийслэлийн өргөө амаржих газрын 0525 тоот өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн

2018.02.23, ...Тольж тавьж үзэхэд: умай хүзүү цэвэр доош цус их гарна. Үтрээний ханыг

шалгахад 5 цаг орчимд 3см урттай шарх үүссэн байна. Шархнаас цус ихээр гарна. Үндсэн

онош: Үтрээний арын хананын урагдал, цус багадалт хүнд зэрэг гэжээ. ДҮГНЭЛТ

1. Л.О-н биед үтрээний ар хананы урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76),

- Шинжээч эмч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Л.О-н биед учирсан үтрээний ар хананы урагдал нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэхдээ шарханд анхны цэгцлэлт хийгдсэн оёдол

тавьсан байсан учир анх оёдол тавьсан эмч ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн

болохыг тодорхойлно. Л.Одончимэгийн үтрээнд үүссэн гэмтэл нь механик гэмтэл ямар

нэгэн өвчнөөс үүсэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны

өдрийн Тусгай шинжилгээний газрын 2606 дугаар дүгнэлтэд

“...Шинжилгээ: ...төмөр савханаас арчдас бэлтгэн микроскопт харж шинжлэхэд

савхны үзүүрт эпитель эс илэрсэн...

Л.Одончимэгийн цусны, савхан дээр илэрсэн эпитель эсийн ДНХ-ийн тогтоцыг

тогтоох зорилгоор зохих журмын дагуу хэсэгчлэн авч стандарт болон аргачлалын дагуу

фенолхлорформын аргаар геномын ДНХ-ийг ялгаж, биеийн хромосомын микросателлит

локусын аллелийг тогтоох зорилгоор “PowerPlex® 16 HS System” өвөрмөц цомог ашиглан

Полимеразын гинжин урвал явуулж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын “ABI

3130 Genetic Analyzer”-аар капилляр электрофорез явуулж, “Data collection software”

программаар дүн шинжилгээ хийв.

Шүүх-ДНХ-ийн үр дүнгээс үзэхэд савдхан дээрх эпитель эсийн D3S11358 локус

дээр 15, 16, 19, THO1 локус дээр 7, 8, 9, 3, D21S11 локус дээр 30, 32.2, 33.2, PENTA локус

дээр 14, 15, 17, 22, D13S317 локус дээр 8, 11, 12, D7S820 локус дээр 8, 10, 12, Penta D

локус дээр 9, 11, 13, FGA локус дээр 21, 22, 24, Amel локус дээр X, Y гэсэн аллелиуд

илэрсэн 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэлтэй.

5

Л.Одончимэгийн цусны ДНХ тогтоц D3S11358, THO1, D21S11, D5S818, D13S317,

D7S820, D16S539, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиуд уг холимог тогтоцод

илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэлтэй. ...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн...төмөр савханд цус илрээгүй.

2. Савхны үзүүрт эпитель эс илэрсэн...

3. Савхны үзүүрт эпитель эс нь ДНХ-ийн тогтоцоороо 2 хүний холимог байна.

4. Л.Одончимэгийн цусны ДНХ-ийн тогтоц уг холимог тогтоцод илэрч байна...” гэх

дүгнэлт (хавтаст хэргийн 85-86),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн

15-21),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-

23,25),

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 27),

3. Гэрч Ж.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин

Л.Одончимэгийн нөхөр Г.О-тай гэр бүл болж амьдраад 15 жил болж байна.

Дундаасаа 2-13 насны дөрвөн хүүхэдтэй. Хамт амьдарсан цагаасаа эхлээд хойш миний

охиныг ажил хийлгэж өрөө хүүхдүүдээ гэртээ хараад байж байдаг. Охиныг маань ажилдаа

яваад ирэхээр ажлынх нь залуучуудтай хардаад байнга хэл амаар...доромжилдог. Манай

охин, нөхөр хүүхдүүдийн хамт манай хашаанд гэр бариад хамт амьдардаг. ...2018 оны 2

дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Г.О манайд орж ирээд Л.Одончимэг

сонин болоод цус алдаад байна гэхээр нь тэднийд ороход манай охины царай цайсан гар

нь татсан байдалтай орон дээ хэвтэж байсан... Удалгүй...103 ирээд...эмнэлэг рүү авч

явсан. ...охин Оюунтуяа, Отгончимэг хоёр эмнэлэг дээр очоод эмчтэй нь уулзсан чинь

“бэлэг эрхтний хярзан урагдсан байна дөрвөн оёдол тавьлаа” гэж хэлсэн байсан. ...Тэгээд

би зээ охин О.Хулангаас юу болсон талаар асуухад “Ээж орой ирээд...унтаж байсан чинь

аав эсрэг талын орон дээр унтаж байгаад босоод ээжийн хэвтэж байсан ор руу очсон. Би

яаж мэдсэн гэхээр аав явж байхдаа миний хөл дээр гишгэчихсэн. Тэгсэн чинь ээж хашгирч

уйлаад, аав гал тогооны шүүгээ рүү нэг юм шидэх шиг чимээ гарахаар нь би гэрэл асаахад

ээжийн доороос нь цус гарч байсан...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58)

4. Шүүдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2

дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэр Л.Одончимэг гэртээ оройтож ирсэн.

Утсаар залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд Л.Одончимэгийг гэрт ороод ирэхээр нь

яагаад оройтсон талаар яриад...хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн

101-102),

6

“...Унтаж байгаад уур хүрээд хардаж өөр хүнтэй унтчихсан байх гэж бодоод гэнэт

босоод зүүн талын жижиг орон дээр дээшээ хараад хэвтэж байсан Л.Одончимэгийн

хажууд баруун гарын долоовор, дунд хуруугаа бэлэг эрхтэн рүү нь хоёр удаа хүчтэй огцом

хийсэн. Би хүнтэй унтсан үгүйг нь мэдэх гэж хийсэн. Тэр өдөр би 300гр архи ганцаараа

гэртээ уучихсан...байсан.

2018 оны 2 дугаар сарын 20-ны орчим...охин Хулан хичээлээсээ ирчихээд дүү

Тэргэлсарангийн хичээлийг хийлгэхгүй байснаас болоод би охиноо загнаж цагаан өнгийн

түрийвчээр нь толгой руу нь 2-3 удаа цохисон чинь толгой нь хавдчихсан...” гэх мэдүүлэг

(хавтаст хэргийн 110-111),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114), ял шийтгэгдсэн

эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар

(хавтаст хэргийн 118-120), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн

шийдвэр (хавтаст хэргийн 100, 161) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.От холбогдох

хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн

зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.О нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын

задгай тоотод,

Нэг. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин бага насны хүүхэд О.Хуланг

“Ариун цэврийн цаас хүүхдийн суултуурт хийлээ, дүүгийнхээ хичээлийг хийлгэсэнгүй” гэх

шалтгаанаар түүний толгойг сандал, түрийвч зэрэг эд зүйлээр цохиж хөнгөн гэмтэл

учруулсан болох нь,

- Бага насны хохирогч О.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би

хичээлээ тараад гэртээ ирэхэд...бага дүү горшооконд бие засчихаад би бөгсийг нь нойлын

цаасаар арччихаад нойлын цаасыг нь горшоокон дотор нь хийчихсэн чинь аав “яаж байгаа

юм, гараараа ав” гээд загнасан. Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь намайг гэрт байдаг

хуванцар ягаан өнгийн сандлаар миний толгой руу хоёр удаа цохиод, миний төмөртэй

түрийвчээр толгой руу 5-6 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

- Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “..О.Хулан нь ...2018

өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3014 дугаар дүгнэлт “...1.

7

О.Хулангийн биед тархи доргилт, зулайн хуйханы зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий

гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох

журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн

зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73),

- Шүүдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хулан

хичээлээсээ ирчихээд дүү Тэргэлсарангийн хичээлийг хийлгэхгүй байснаас болоод би

охиноо загнаж цагаан өнгийн түрийвчээр нь толгой руу нь 2-3 удаа цохисон чинь толгой нь

хавдчихсан...” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 110-111)

Хоёр. 2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны

зүйл хэрэглэсэн байхдаа, “оройтож ирлээ, асуудалтай, шууд унтаад өглөө, надтай ярихгүй

байна, өөр хүнтэй болчихсон юм уу” гэх эр, эмийн хардалтын улмаас түүний бэлэг эрхтэнд

хоолны савх хийж, улмаар биед нь үтрээний ар хананы урагдал бүхий хөнгөн гэмтэл

учруулсан болох нь

- Хохирогч Л.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би

оны 2 дугаар сарын 22-ны өдөр...гэртээ...23 цаг 30 минут болж байхад ирсэн. Намайг

гэртээ ирэхэд Г.О архи уучихсан согтуу, дөрвөн хүүхэд унтаж байсан.

Г.О надад “чи утсаа авахгүй хаашаа яваад ирж байгаа юм” гэхээр нь “ажлаа

тараад ирж байна” гээд өөр юм хэлээгүй гэрийн зүүн талд байдаг хүүхдийнхээ орон дээр

гадуур хувцсаа тайлаад хэвтсэн. ...Унтаж байтал гэнэт миний бэлэг эрхтэн рүү нэг юм

ороод гарсан, тухайн үед давсгаар аймар өвдөөд уйлаад хартал Г.О миний

хэвтэж байсан орны урд дотуур хувцастайгаа нүцгэн зогсож байсан....” гэх мэдүүлэг (33-

35)

гурван дүүтэйгээ гэрийн хойд талд газраар эвхдэг ор тавиад унтаж байхад шөнө...ээж гэрт

орж ирсэн. ...Намайг унтаж байхад аав миний хөл дээр гишгээд сэрээчихсэн. Аав

харанхуйд баруунаас зүүн тийшээ ээжийн хэвтэж байсан орлуу явж очтол ээж ёо ёо гэж

чанга орилсон. Тэр үед аав гал тогооны шүүгээ рүү нэг төмөр шидэж байгаа юм шиг чимээ

гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43)

- Гэрч Э.Болоржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Одончимэгийн

биед үзлэг хийхэд үтрээний зүүн талд, үүдэвч хэсэгт 3 см орчим урттай шинэ шарх үүссэн,

уг шархнаас их хэмжээний цус гарч байсан. ...Л.Одончимэгээс дахин лавлаж асуухад 2018

оны 2 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нөхөр бэлэг эрхтэнд гадны биет оруулсан, юу

оруулсан талаар мэдэхгүй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

8

өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2947 дугаар дүгнэлт “...1.

Л.Одончимэгийн биед үтрээний ар хананы урагдал гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76),

өдрийн Тусгай шинжилгээний газрын 2606 дугаар дүгнэлтэд “...2. Савхны үзүүрт эпитель

эс илэрсэн...3. Савхны үзүүрт эпитель эс нь ДНХ-ийн тогтоцоороо 2 хүний холимог байна.

4. Л.Одончимэгийн цусны ДНХ-ийн тогтоц уг холимог тогтоцод илэрч байна...” гэх дүгнэлт

(хавтаст хэргийн 85-86) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан

журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч

нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй,

шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд

зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж

үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.О нь хууль зүйн

хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хоёр хүн болох охин О.Хуланг “Ариун

цэврийн цаас хүүхдийн суултуурт хийлээ, дүүгийнхээ хичээлийг хийлгэсэнгүй” гэх

сэдэлтээр, хамтран амьдрагч Л.Одончимэгийг “оройтож ирлээ, асуудалтай, шууд унтаад

өглөө, надтай ярихгүй байна, өөр хүнтэй болчихсон юм уу” гэх эр эмийн хардалтын

сэдэлтээр, хохирогч нарыг айлгах, өөрийн шаардлагыг зөв мэтээр ойлгуулах зорилгоор,

шууд санаатай үйлдлээр, охин О.Хулангийн толгойн тус газар сандал, түрийвч зэргээр

цохьж, хамтран амьдрагч Л.Одончимэгийн бэлэг эрхтэнд хоолны савх оруулж тэдний

эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус уруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт

хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан

байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

онц хүндрүүлэх шинж болох 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүнийг, бага

насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар “хамтран

амьдрагч,...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” байхаар заасан. Тиймээс

гэрлэлтийн албан ёсны баталгаа байхгүй Л.Одончимэгийг хамтран амьдрагч гэж

тодорхойлохын сацуу хохирогч О.Хулан нь хуульд заасан нэр томьёогоор гэр бүлд хамт

амьдарч байгаа этгээд байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг арван

9

дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгохоор тайлбарласан байдаг тул гэмт хэрэгт өртөгдөх

үед 12 нас 4 сар 23 хоногтой байсан О.Хуланг бага насны хүүхдэд гэж үзнэ. Шүүгдэгч нь

бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.О-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн

дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн

үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

үйлдэлд нь 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг

гаргасан ба шүүгдэг нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй

болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох

баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор

уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын

хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх

нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй ба харин эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт

хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон

болно.

Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

Г.Оыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх

ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг

хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл

хэрэглэсэн, тэрээр эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн,

өөрийн оршин суух тодорхой хаяггүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан

эрүүгийн хариуцлага дээр нэмж мөн зүйлийн 1.1 дэх заалтад заасан албадлагын арга

хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “зан үйлээ

засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин

10

явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг тус тус

хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын

арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.О нь энэ гэмт хэрэгтээ 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс

(хавтаст хэргийн 100) 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 49 хоног цагдан

хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт

хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар

шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд

тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 49 хоногийг нийтэд

тустай ажил хийлгэх ялын 392 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн

үндэслэлтэй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан

учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол

хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар

шийдвэрлэж. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 метр 70 см өргөнтэй, 2

метрийн урттай, нийлэг даавуун материалтай, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон

хөнжлийг шүүгдэгчийн хүсэлтээр түүнд буцаан олгож, 25см урттай төмөр савх, ажлын

хэсэгт нь 20 см, бариул нь цэцгэн хээтэй 15см нийт 45 см урттай төмөр хутга зэргийг

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн

эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний

бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус

тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх

хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн

4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зуунмод овогт Гомбосүрэнгийн Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, бага

насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж урчуулсан гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Оыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил

хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд

тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж

болохыг анхааруулсугай.

11

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Оын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 49 (дөчин

ес) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 392 (гурван зуун ерэн хоёр) цагийг

эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан шүүгдэгч Г.Оыг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад

зааснаар “зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух

газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх

үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах

ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нийтэд тустай

ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь

нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1808 0075 10146 дугаартай хэргийн хамт ирсэн 25см

урттай төмөр савх, ажлын хэсэгт нь 20 см, бариул нь цэцгэн хээтэй 15см нийт 45 см

урттай төмөр хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн

эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлж, 1 метр 70 см өргөнтэй, 2

хөнжлийг шүүгдэгчийн хүсэлтээр түүнд буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.От

авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж хувийн баталгаа гаргах таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч,

дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан

хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ