| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
өмгөөлөгч О.Баяраа, Г.Наранбаатар,
шинжээч С.*******, Б.*******,
хохирогч Т.*******,
гэрч С.*******,Ж*******, Т*******, Ч*******, У*******, Б*******,
Гэрч У*******ын хууль ёсны төлөөлөгч М,
шүүгдэгч Э., Х. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******гийн , овгийн ийн нарт холбогдох эрүүгийн 2007000000267 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв..
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр төрсөн Эрэгтэй, настай, яс үндэс халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй
******* овогтой /РД:УЕ8616/
Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Нийслэлийн төрсөн Эрэгтэй, настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-ны ажилтай, ам бүл 2, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо 67- тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй
овогтой /РД:ЦГ7616/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч ******* овогтой нь нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Т.*******тай маргалдаж зүүн нүдрүү нь гараараа цохиж түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч овогтой нь нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 18 цагийн үед Т.*******тай маргалдаж гараараа тохойлдож нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.а нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид Нар М гэдэг найзынхаа төрсөн өдрөөр Тэрэлжид амралтанд очсон. Ууж идээд нилээн орой болсон байсан. Би Ц, Б хоёртой гадаа зогсож байхад хажуу талын гэрээс 3 залуу гарч ирээд бие засаж байсан. Юм яриад яваад очтол нэг нь намайг мангасдаж унагаасан. Босоод ирсэн чинь манай найз Цын толгой руу нэг нь цохьсон байсан. Тэгээд би Цыг бариад газар сууж байтал нэг залуу гэрээс гарч ирэхдээ бүдэрч унасан. Тэгэхээр нь би түүнийг өшиглөөд алгадсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Гэм буруугийнхаа талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Х. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хэдэн найзуудтайгаа Тэрэлжид амралтын газар очсон. Шөнө 3, 4 цагийн үед 2 найзтайгаа гадаа бие засаж байгаад энэ ах нартай муудалцсан. Тэгсэн чинь манай найзууд зугтаад би ганцаараа үлдсэн байсан. 3 ах намайг дэвссэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж нэгийх нь толгой руу униар цохьсон. Эмчилгээний зардалд 500,000 гаран төгрөг төлсөн. Одоо санал гомдол байхгүй гэсэн. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 25-ны орой найз Мы төрсөн өдөр болоод Налайх дүүргийн Тэрэлжид очиж амрахаар найзуудтайгаа хамт явсан. нэртэй амралтын газар гэр аваад хоол цай ууж, авч ирсэн архи пиво уусан. Ууж байгаад шөнийн 4 цагийн орчим байхаа а, Б бид 3 гэрээс гарсан. Би тэр хоёроос жаахан зайтай бие засаж байхад тэр хоёр гэрийн гадаа хаалганы үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгтэл хажуу талын гэрт амарч байсан 3 залуу бас гадаа бие засаж байсан. Тэгснээ бид нараас хэрүүл өдөөд бид маргалдсан. Гэнэтхэн л бужигналдаад миний араас толгой руу хэн нэгэн хүн юмаар цохьсон. Би шууд ухаан алдчихсан. Нэг сэрэхэд гэрт орчихсон байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Намайг гэдэг залуу униар цохиж гэмтэл учруулсан гэдгийг би сүүлд нь мэдсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-18дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” “...Би 2019 оны 12 сарын 26-ны өдөр хамт бөхийн бэлтгэлд явдаг ах нар болох Ж, , Мэргэн, нарын хамт амралтанд очиж хоол цай уугаад, авч ирсэн архи пиво уусан. Би архинаас уугаагүй, нэг лааз жимсний пивоноос нь л уусан. Шөнө 4 цагийн үед , , Мэргэн нар бие засахаар гэрээс гарсан. Гэтэл удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болох гэж байсан. Би гэрт буцаж ороод Жыг сэрээгээд гадаа зодоон болох гэж байна гэж хэлэхэд тэр гараад явсан. Би гэрт утсаа хайгаад үлдсэн. Гэтэл гаднаас нэг өндөр ах орж ирээд танай найзууд хаана байна. Хүний толгой хагалчихлаа гээд намайг барьж авах гээд байхаар нь би зугтаад гарах гэж байгаад босгон дээр хальтраад унасан. Намайг босоход гадаа үүдэнд нэг жижигхэн биетэй ах барьж аваад нүүрлүү гараараа нэг удаа алгадсан. Тэгснээ пизданууд та нар хүн алчихлаа ш дээ гэсэн. Би зугтах гэж байтал анх тааралдсан өндөр биетэй ах бид хоёрыг салгасан. Би зугтаад манаачийн гэрт ортол манай хамт явсан ах нар тэнд байсан. Манаачийнд сууж байтал нөгөө өндөр ах араас орж ирээд хэдүүлээ хоорондоо яриад учраа олцгооё та нар очиж уулз гээд бид нарыг дагуулаад явсан. Гэрт нь ороход нэг ахын толгой нь хагараад цус гарчихсан. Өөр нэг ах тасарчихсан бололтой унтаж байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн. /хх-ийн 27 дүгээр хуудас/
Гэрч Х.ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 26-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд найзуудтайгаа амрахаар ирсэн. Амралтын газар найз , Ж, Мэргэн нарын хамт ирсэн. нэртэй амралтын газар гэр авч орсон. Гэрт ороод хоол цайгаа уугаад 1 шил 0.75 литрийн архи, 2 том савтай пиво 5уулаа хувааж уусан. Тэгээд 4 цагийн үед Мэргэн бид гурав гараад бие засаад зогсож байтал хажуугийн гэрээс хоёр ах муудалцаад байгаа бололтой гарч ирсэн. Тэр үед бид 3 казакаар ярьж байтал яагаад казакаар яриад байгаан бэ гэж хэлээд дайрсан. Тэгтэл Мэргэн ах нэг ахыг нь гараараа мөр орчим нь нэг удаа цохьсон. Бид хэд зутсан чинь нэг ах нь гэрээс унь барьчихсан гарч ирээд надруу дайрсан. Би газар унатал нөгөө ах униараа намайг цохихоор нь би гараараа хаатал нөгөө унь нь хугарсан. Тэгээд би унийг нь булааж аваад толгой руу нь нэг удаа униар нь цохьсон. Нөгөө хоёр ахыг нь хавирч унагаад зугтсан. Ж, Мэргэн бид 3 зугтаад манаачийн гэрийн ойролцоо нуугдаж байтал намайг зодчихлоо гээд уйлаад гүйж ирсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32, 36 дугаар хуудас/
Гэрч М.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд амрахаар амралтын газарт ирсэн. Ирээд хоол цайгаа ууж идчихээд нэг шил 0.75 граммын архи, 2 том савтай пиво 5-лаа хувааж уусан. , хоёр бие засахаар гарсан. Миний дотор муухайраад араас нь гарсан. Бид 3 зогсож байтал хажуу талын гэрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй муудалцаад байгаа болтолтой байхаар нь нөгөө хоёр харсан чинь юугаар хараад байгаан гэснээ нэг залуу нь над дээр юу гэнээ гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нүүрлүү нь гараар нь түлхчихсэн чинь цаашаа орилоод хүмүүс гарч ирсэн. Тэр үед надруу 2, 3 залуу дайрахаар нь би зугтах гэж байгаад газар унасан. Тэр үед намайг босгоод бид 2 зугтаад гэрийн ард нуугдсан. Тэгтэл рүү нөгөө 3 залуу дайрсан. 2 гартаа хугархай унь барьчихсан нөгөө 3 руу дайрч байгаа харагдсан. Яг хэнийг нь цохьсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 4 цагийн үед бид хоёр бие засахаар гэрээс гарсан Мэргэн ах араас гарч ирээд бид 3 зогсож байтал хажуу гэрээс 3 залуу гарч ирээд хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэр 3 бид нараас нилээн зайтай байх шиг байсан чинь нэг мэдэхэд хажууд ирчихсэн Мэргэн ах нэгийг нь түлхээд явах гэтэл нөгөө ах газар унасан. Тэгэхээр нь би тэр ахыг босгочихоод зугтаад гэрийн ард нуугдсан. Тэгэхэд нөгөө танихгүй ах нарын нэг нь унь барьчихсан явж байсан. Удалгүй гүйгээд ирсэн. Бид нар амралтын газрын манаачийнд байж байтал нүүр амнаас нь цус гарчихсан гүйгээд ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 11 сарын 25нд тэрэлжид нэртэй амралтын газар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Шөнө 04 цагийн үед Батай гэрийн гадаа юм яриад зогсож байтал хажуу гэрийн гадаа миний санаж байгаагаар 2 залуу зогсож байсан. Тэгснээ гэнэт юу гэнээ гээд бид нар луу хандаад хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэнээ гээд дөхөөд очтол миний нүүр рүү гараараа түлхээд арагш унагасан. Намайг босоход Цын толгойноос нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Би Цын цусыг тогтоох гээд сууж байхад хажуу талын гэрээс нэг залуу гараад гүйсэн. Би араас нь хөөгөөд бүдэрч унахаар нь бөгс хавьцаа нь өшиглөөд өндийгөөд ирэхээр нь нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шэ/690 дугаар: “...Т.Цын биед зүүн зулайн хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтооглоо. Дээрхи гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шэ/692 дугаар: “...М.ын биед зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, нуруу, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооглоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд /хх-ийн74-122р хуудас/ зэргийг шинжлэн судлав
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х. нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт бусадтай харилцан маргалдсны улмаас Т.Цын толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.ын нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Юм яриад яваад очтол нэг нь намайг мангасдаж унагаасан. Босоод ирсэн чинь манай найз Цын толгой руу нэг нь цохьсон байсан...” гэх, Хохирогч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэнэтхэн л бужигналдаад миний араас толгой руу хэн нэгэн хүн юмаар цохьсон. Би шууд ухаан алдчихсан. ...Намайг гэдэг залуу униар цохиж гэмтэл учруулсан гэдгийг би сүүлд нь мэдсэн... ” гэх, шүүгдэгч Х.ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би газар унатал нөгөө ах униараа намайг цохисон. Би гараараа хаатал нөгөө унь нь хугарсан. Тэгээд би унийг нь булааж аваад толгой руу нь нэг удаа униар нь цохьсон.” гэх , гэрч М.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл рүү нөгөө 3 залуу дайрсан. 2 гартаа хугархай унь барьчихсан нөгөө 3 руу дайрч байгаа харагдсан. Яг хэнийг нь цохьсоныг мэдэхгүй...” шүүгдэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг босоход Цын толгойноос нь цус гарчихсан газар хэвтэж байсан. ...” гэх мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн шэ/690 дугаартай дүгнэл зэргээр тогтоож байна.
Мөн шүүгдэгч Г.а нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт найзыгаа цохиулсан гэх шалтгаанаар хохирогч М.ыг өшиглөх алгадах зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Насанд хүрээгүй хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” “...Намайг босоход гадаа үүдэнд нэг жижигхэн биетэй ах барьж аваад нүүрлүү гараараа нэг удаа алгадсан...” гэх, шүүгдэгч Х.ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж, Мэргэн бид 3 зугтаад манаачийн гэрийн ойролцоо нуугдаж байтал намайг зодчихлоо гээд уйлаад гүйж ирсэн... ” гэх, гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар амралтын газрын манаачийнд байж байтал нүүр амнаас нь цус гарчихсан гүйгээд ирсэн...” гэх, шүүгдэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би араас нь хөөгөөд бүдэрч унахаар нь бөгс хавьцаа нь өшиглөөд өндийгөөд ирэхээр нь нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шэ/692 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х., Г.а нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон , хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч овогт ын , овогт ын а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х., Г.а нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х., Г.а нарт тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х., Г.а нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн *******гийн , овгийн ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э., Х. нарт нарыг .......... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ....................... /............................../ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э., Х. нарт тус тус оногдуулсан ......... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ...................... төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын / арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э., Х. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э., Х. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД