| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0077/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/82 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******ад холбогдох 1823001170090 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Завхан аймгийн Идэр сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мартай овогт *******ын ******* РД:/*******/ Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Завхан аймгийн Идэр сумын ******* багийн “Хундай” гэх газар согтуугаар М.*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, зүүн талын хавирга орчимд 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйл баримт болсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ болон хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тухайлбал хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...******* ах намайг мориноосоо буугаад ир гэхээр нь би мориноосоо буугаад уулзахад намайг хажууд суу гэхээр нь би морио ******* ахад бариулчхаад ******* ахын хажууд суухад чи намайг өмнө нь зодсон байсан гээд миний нүүрэн хэсэгт 2 удаа гараараа цохиж зодсон тэгтэл ******* ах ирж ******* ахыг хойноос нь татаж салгасан тэгтэл ******* ах миний зүүн талын хавирга орчимд нэг удаа өшиглөсөн. Намайг босоод ирэхэд ******* ах ******* ахыг татаж надаас холдуулсан” гэжээ. Мөн хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч хоёртой хамт байсан гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд “...Хундай гарчхаад буцаад явж байтал замд ******* морьтой явж байхаар нь зогсож мотоциклоосоо буугаад уулзсан юм. Би *******гийн морийг бариад зогсож байтал ******* *******г хоёр удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохиод авахад ******* газарт унасан юм би тэр хоёрыг салгах гээд ухас хийхэд *******гийн морь алдуураад явчихсан юм. Тэгээд би *******ыг араас нь татаж холдуулж байтал ******* нь *******г нэг удаа өшиглөж зодсон тэгээд би *******ыг аваад гэрлүүгээ яваад өгсөн юм. ******* тэндээ явган үлдсэн юм ” гэж мэдүүлэн шүүгдэгч Т.*******ын үйлдлийг гэрчилсэн бөгөөд түүний мэдүүлэг хохирогчийн мэдүүлэгтэй нийцэж байна. Хохирогч М.*******гийн биед тархи доргилт, зүүн талын 7-р хавирганы хугарал, зүүн бугалганы дунд хэсэг, зүүн суганы ар хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шагайны үений хэсэгт бага зэргийн хавдар үүссэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 201820188 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүх үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгон Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ. Хохирогч М.******* нь хохирлоо бүрэн нөхөн төлүүлсэн гэдгээ бичгээр илэрхийлсэн бөгөөд шүүгчдэгч Т.******* түүнд 475000 төгрөг төлснөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Мартай овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.*******ад оногдуулсан 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4/дөрөв/-өөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай 4. Шүүгдэгч Т.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч Т.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Т.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн хөрөнгө гэх 1700000 төгрөгний үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклын битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ