Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “Ө” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус  холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Ө” ХХК                                                                                                         

Хариуцагч: АМГТГКХД, БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12- ны өдрийн А/4** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дугаар 2019/1* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон тус яамны Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга  М.О нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн М\/-02***** дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* нэртэй газарт 49,28 гектар талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэл хүргүүлэхдээ маргаан бүхий захиргааны актыг хүргүүлээгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг. \ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар тушаалыг шүүхийн журмаар гаргуулах. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан байна. Гэтэл захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” гэж заасан байна. Гэтэл манай компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг байдлаар байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй эсэх талаар ямар нэг шалгалт хийж эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргасан зүйл байдаггүй. Тус тушаалд дурдагдсан ажлын хэсэг нь манай уурхайн талбай дээр ирж шалгалт хийгээгүй, дүгнэлт гаргасан талбайд манай талбай хамаарахгүй юм. Мөн тус дүгнэлттэй холбоотой ажиллагаа манай компани дээр хийгдээгүй учир бидэнд тус дүгнэлтийг танилцуулсан зүйлгүй. Гэтэл тус дүгнэлтийн үндэслээд маргаан бүхий тушаал гарсан байдаг. Аливаа захиргааны байгууллагаас ажлын хэсэг байгуулаад шалгалт явуулж байгаа тохиолдолд тухайн ажлын хэсэг удирдамждаа заасны дагуу хяналт шалгалтыг явуулж хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл тус ажлын хэсэг нь огт манай компани болон уурхайн талбай дээр ирж танилцаж байгаль орчинд хор нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа дүгнэлтэд манай нэрийг оруулсан.

2. Манай компани нь байгаль орчинд хортой нөлөөлөх ямар нэг үйл
ажиллагаа явуулаагүй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл
ажиллагаагаа хуульд зааснаар явуулж байгаад А зөвшөөрөл авсан. Ашиглалтын зөвшөөрөл авахын тулд хуульд заасан бүх шаардлагыг биелүүлж ажиллаж байсан бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ зэрэг хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж байгаль орчинд хор нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулах талаараа тайлагнаж, жил бүрийн хайгуулын ажлаа хариуцлагатай хийж байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө жил бүр батлуулан тус төлөвлөгөөний дагуу ажилсан болохоор жилийн эцэст тайлан гаргаж ашигт малтмал газрын тосны газар, орон нутгийн Засаг дарга, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын газарт байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу жил бүр үйл ажиллагаа явуулснаа тайлагнаж байсан. Гэтэл нэхэмжлэгчээс гадна тус орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд хор нөлөөтэй явуулж байгаа аж ахуйн нэгжийг шалгаж тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нэхэмжлэгчийг зөрчсөн мэтээр нэрийг нь оруулж цуцалсан байна. Манай компанийн хувьд орон нутгийн иргэд өөрсдөө хамтран байгуулсан компани бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулдаг аж ахуй нэгж. Сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад явуулсан хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад манай компани байхгүй байхад Аймгийн засаг даргаас бидний нэрийг нэмж явуулсан байдаг. Аймгийн Засаг даргын дээрх үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй бодит нөхцөл байдалд нийцээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй байхад тус зөрчлийг гаргасан мэтээр дүгнэж, тусгай зөвшөөрлийг цуцалсан иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Бид Ашигт малтмал  газрын тосны газарт хандсан боловч 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр татгалзсан хариу өгсөн. Яаманд хандсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа болно.“ гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

            Өм****** го****** б****** ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4*** дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А/4*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “*******” нэртэй 49.28 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын МХ/-0******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 9*** дүгээр шийдвэрээр “Ө” ХХК -д олгожээ.

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 1/2**** тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ө” ХХК -ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1,5-т заасан дүгнэлт гаргах” Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 1/2103 тоот албан бичгийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2019/1* дугаар бүхий дүгнэлтэд “Ө” ХХК  нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул ашигт малтмалын ашиглалтын МХ/-02*******тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 421 дугаар шийдвэр гарсан болно.

Мөн түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд “Ө” ХХК -ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* хариу тайлбартаа: Тус шүүхэд “Ө******* г****** б***** ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А\4*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2019\06 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай ” Өмнөговь аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 1-2103 тоот албан бичгийг тус тус үндэслэн   “Ө***** г******* ******* ” ХХК-ийн эзэмшдэг MV-02******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

“Санал хүргүүлэх тухай ” Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар ёарын 20-ний өдрийн 02\975 тоот албан бичгээр MV-**********дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг  “Ө************** ” ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй мөн тухайн нутаг дэвсгэрт стратекийн 3 ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хангалттай гэж орон нутгийн санал гарсан тул  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг өгнө үү гэж уламжилсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд  хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчин менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Тус шүүхэд “Ө” ХХК -ний нэхэмжлэлтэй, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн “Ө” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие БОАЖЯ-нд 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Уул уурхай асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажилд орсон бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2019/16 тоот “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахад ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Б.С ажиллаж байсан болно.

Гэсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд хариу тайлбар гаргахын тулд “Ө” ХХК -ийн материалтай танилцлаа.

Танилцахад Өмнөговь аймгийн Засаг даргын “Хүсэлт хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 1-2103 тоот албан бичиг, Гурвантэс сумын Засаг даргын “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 1/302 тоот албан бичгүүдээр ‘Ө” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-0********* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байна.

Дээрх албан бичгүүдийг судалж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа нь, мөн тухайн нутаг дэвсгэрт стратегийн 3 ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хангалттай гэсэн орон нутгийн саналыг ирүүлсэн зэргийг үндэслээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу “Ө” ХХК -ийн МХ/-02******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан байх бөгөөд уг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

   ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Ө” ХХК  нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/4*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/1* дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/16 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/4** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/1* дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2**** тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Ө” ХХК -ийн эзэмшдэг MV-0******** ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/1* дугаартай дүгнэлтийг гаргахдаа “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, “Ашигт малтмалын тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6–д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна”, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь бодит нөхцөл байдлыг тогтоох буюу нотлох, шалгах, шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дугаар 2019/1* тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл нь тодорхойгүй, ерөнхий шинжтэй буюу хэрхэн, ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй талаар уг дүгнэлтэд тодорхой заагаагүй, хэрхэн, ямар байдлаар хортой нөлөө учруулж болзошгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.  

Маргаан бүхий 2019/1* дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахдаа Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-21*** тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байх боловч эдгээр аймаг, сумын Засаг даргын албан бичгүүдэд “Ө” ХХК  нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөөлж  болзошгүй талаар заагаагүй, дээрх Засаг дарга нарын 1-2103 тоот, 1/302 тоот албан бичгүүдийг ямар судалгаа, шинжилгээнд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/3** тоот албан бичигт “Ө” ХХК -ийн талаар тусгагдаагүй байх ба тус сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/1*** тоот албан бичигт “Ө” ХХК -ийн нэр 1/302 тоот албан бичигт дурдагдаагүй талаар тайлбарласан байна.

Тус шүүхээс Өмнөговь аймгийн Засаг дарга болон Гурвантэс сумын Засаг даргад хандан 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдийг гаргах үндэслэл болсон бүхий л баримтуудыг шүүхэд ирүүл гэж шаардсан албан бичгийг явуулсан боловч “Ө” ХХК  нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөөлж болзошгүй талаар үндэслэл бүхий судалгаа, шинжилгээ, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч буюу захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинэчлэн судлах, нотлон шалгах үүрэгтэй төдийгүй тодорхой ямар шалтгаан, үндэслэлээр шийдвэр гаргаж байгааг уг захиргааны актдаа тодорхой заах шаардлагатай тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар 2019/16 тоот дүгнэлт нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзлээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-дахь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-дахь заалтаас үзэхэд байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх зэргээр бодитой хохирол учруулж байгааг байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд “манай компани нь байгаль орчинд хортой нөлөөлсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу олборлолт огт явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-дахь заалтаас үзэхэд нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж хуульчилсан байх ба хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх зохицуулалтуудын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч “Ө” ХХК  нь олборлолт явуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай зэрэг сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол үүсээгүй, мөн сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй ба үүнийг нотлох баримтаа хариуцагчид шүүхэд ирүүлээгүй болно.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/16 тоот дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг  2019/16 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 4*** дугаар шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар 2019/16 тоот  дүгнэлтийг үндэслэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/1* тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцээгүй талаар дээр дүгнэсэн тул уг 2019/1* тоот дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 430 дугаар шийдвэр мөн хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн талаарх мэдэгдлийг манай компанид өгөх үүргээ биелүүлээгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь заалтуудаар тухайлан, тусгайлан зохицуулсан байх тул манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй төдийгүй энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасантай нийцнэ гэж шүүх үзлээ.  

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын болон тус сайдын А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцсон болно.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох баримтаа хавсарган ирүүлээгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг баримтлан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/16 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 430 дугаар шийдвэрийг тус тус  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Ө” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ