Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0477

 

2014 оны 12 сарын 11 өдөр                    Дугаар 477                                    Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжпэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Б, Ж.Б нарыг оролцуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Э” ХХК-ийн нэхэмжпэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э " ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хонг Конгын хөрөнгийн биржид Ашиа коүл лимитет нэрээр бүртгэлтэй “Э” ХХК нь Булган аймгийн Сайхан сумын нутаг Сайхан Уул нэртэй газар орших 1230 гектар талбай бүхий МУ-011985 дугаартай нүүрсний тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийг эзэмших явцдаа жил бүрийн лицензийн төлбөрийг төлж, хийвэл зохих бүхий л ажиллагааг цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу, тухайлбал хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөг батлуулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж холбогдох газруудаар нь батлуулсаар ирсэн.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тушаалаар байгуулагдсан ажпын хэсгийн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийн төлбөр хуулийн хугацаандаа төлөгдөөгүй асуудал нь банкны үйп ажиллагаанаас хамааралгүй тусгай зөвшөөрлийн жилийн ээлжит төлбөр болох 6150 ам.долларыг Голомт банкны 1141000903 тоот дансанд 2008 оны 09 дүгээр сарын 05-
 

 

ны өдөр төлөөгүй 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн болох нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус тул Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын \хуучнаар\ даргын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Геологи, уул уурхайн кадастрын газрын \хуучнаар\ даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрийг сэргээж шийдвэрлэсэн. Иймд Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан. “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвщөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрээр цуцалсан. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэг газрын даргын 2008 оны 580 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч холбогдох банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа хожимдсон тул Гоелоги, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Геологи, уул уурхайн кадастрын газарт даалгаж шийдвэрлэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажпын алба бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу шийдвэрлүүлэх эрх хэмжээний хүрээнд Булган аймгийн Засаг даргаас ирүүлсэн “Э” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийн дагуу ажпын хэсэг байгуулан, ажлын хэсгийн дүгнэлтийг тус агентлагт ирүүлсэн.

Ажпын хэсгийн дүгнэлтээр "Э” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвшөөрлийн 2008 оны ээлжит жилийн төлбөр болох 6150 ам.долларыг 12 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь Голомт банкны 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн санхүүгийн баримт, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирал Б.Б-ийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/54 тоот албан бичгээр тус тус нотлогдож байх тул Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 тоот илт хууль бус тушаалыг хуульд нийцүүлэх нь зүйтэй" гэж дүгнэжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.С-ийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/243 дугаар албан тоот ирүүлсний дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 дүгээр тушаал гаргаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Ашигт малтмалын газрын даргын гаргасан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 дүгээр тушаалын талаар холбогдох дээд албан тушаалтан буюу Уул уурхайн сайдад хандан гомдол гаргах байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан хэдий боловч "Э" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 11985А тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцалсан бус Ашигг малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон тухай асуудал юм.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүйгээс гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийгтогтоохгүйгээр захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба бөгөөд Засгийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.11 дэх хэсэгт зааснаар иргэд байгууллагаас ирүүлсэн санал өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх хэмжээний хүрээнд Булган аймгийн Засаг даргаас ирүүлсэн "Э " ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн дүгнэлтийг тус Агентлагт ирүүлсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр "Э " ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 11985А дугаартай тусгай зөвшөөрлийн 2008 оны ээлжит жилийн төлбөр болох 6150 ам.долларыг 12 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь Голомт банкны 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн санхүүгийн баримт, Голомт банкны хуулийн хэлтсийн захирал Б.Б-ийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/54 тоот албан бичгээр нотлогдож байх тул Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 тоот илт хууль бус тушаалыг хуульд нийцүүлэх нь зүйтэй" гэж дүгнэжээ.

Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажпыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” нийтлэг эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмалын газар нь хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн "Э" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 11985А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Голомт банкны 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн санхүүгийн баримт, Голомт банкны хуулийн хэлтсийн захирал Б.Баяраагийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/54 тоот албан бичгээр "Э ХХК" нь ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухай баримтыг нотлох баримтын хэмжээнд хангалттай бүрэн үнэлээгүй тул үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй.

Дээрхи үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 394 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2007 онд “Ц” ХХК-иас шилжүүлэн авсан Булган аймгийн Сайхан сумын нутаг Сайхан Уул нэртэй газар орших 1230 гектар талбай бүхий 11985А дугаартай, нүүрсний тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а-14 дүгээр тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг үндэслэн хүчингүй болгосныг нэхэмжлэгчээс шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.

1.3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.