| 2017 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2017/01673 | Улаанбаатар хот | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би, Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, /Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, регистрийн дугаар 5055873/ Хариуцагч: Зуутраг тагт овогтой, Гомбын Дэжээхүүд холбогдох, /Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 4 гудамж, 234 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ69061201/ Гэрээний үүргийн гүйцэтгэлд 270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Дэжээхүүгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 962 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Г.Дэжээхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие “Жимобайл” ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үнэ 270.000 төгрөгөөс алданги 90.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 180.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгөөс алданги 90.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 180.000 төгрөг болгож багасгаж, хариуцагч Г.Дэжээхүү нь үлдэх 180.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 90.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180.000 төгрөгийг хариуцагч Г.Дэжээхүү нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн бөгөөд, талууд дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Дэжээхүүд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 90.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180.000 төгрөгийг хариуцагч Г.Дэжээхүү төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 8.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Дэжээхүүгээс 4.375 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас 4.375 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. ШҮҮГЧ Ж.СЭМЖИД |