Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 01696

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/01696

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байранд байрлах/

           

            Хариуцагч: “Геомин” ХХК-д холбогдох,

/Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, Их сургуулийн гудамж, “Геосан” ХХК-ийн байранд байрлах, регистрийн дугаар 2866773/

 

Татварын өр 54.093.062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актын төлбөр 2.264.008 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 500.0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дутуу 42.485.330 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн дутуу 15.935 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын дутуу 9.327.289 төгрөг, нийт 54.093.062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 54.093.062 төгрөгөөс 20.074.105 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 34.018.957 төгрөг болгож багасгаж,  хариуцагч “Геомин” ХХК нь үлдэх 34.018.957 төгрөгийг 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 9 дүгээр сард 10.000.000 төгрөг, 10 дугаар сард 14.018.957 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн гэжээ.   

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь 54.093.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20.074.105 төгрөгөөс татгалзаж, үлдэх 34.018.957 төгрөгийг “Геомин” ХХК нь 2017 оны 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 14.018.957 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн бөгөөд, талууд дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Геомин” ХХК-д холбогдох, татварын өр 54.093.062 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20.074.105 төгрөгөөс татгалзаж, үлдэх  34.018.957 төгрөгийг хариуцагч “Геомин” ХХК 2017 оны 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 14.018.957 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Геомин” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 328.045 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД