| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эрдэнэцогтод холбогдох 21320000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл-3, ээж, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Нарстай хэсэгт газарт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Эрдэнэцогт/рд:МР78021117/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Давхар хөтөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Заяа-Ойдовтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэцогт мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, Эрүүгийн 21320000000044 тоот хавтаст хэргээс
Хохирогч А.Заяа-Ойдов мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Миний баруун хөмсөгний гадна хэсэг духны дунд хэсэгт зулгаралт гэмтэл үүссэн. Нэг шүд хөдөлсөн. Хөдөлсөн шүдээ авхуулсан. Дагз уруул, баруун шанаанд гэмтэл тогтоогдсон. Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр байна. ...Машин дотор миний баруун хөмсөг, зүүн шанаа хэсэг рүү тус бүр нэг удаа цохисон гараараа. Тэгээд машины гадна талд бид хоёр газар ноцолдсон. Г.Эрдэнэцогт бол өөрийгөө хянах чадвартай гайгүй байсан. ...Эмчилгээний зардал мөнгө гэж өгөөгүй. ...Бид хоёр машины гадна талд харилцан зодолдсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... 2021 оны 03 дугаар сарын 19-ний 13-14 цагийн үед найз Энхбат, дүү Гэрэлт-Од, Эрдэнэцогт бид дөрөв Сэлэнгэ аймгийн Мандал сумын 264 дүгээр точикоос машинтай 53 точик руу хөдөлсөн. Тэгээд 53 точик дээр очиж Ганзам дэлгүүрээс 0,75 шилтэй хараа архи нэг шилийг аваад буцаад 264 дүгээр точик руу явж байхад замд зүс таних Ганбаа ах тааралдсан. Ганбаа ахыг машиндаа суулгаад Хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад замд байдаг Нэргүйн гэрт очих гээд явж байна” гэж хэлсэн. Бид 5 авсан 0.75 шилтэй хараа 'архийг Нэргүйн гэрт очихоос өмнө машин дотор уусан. Энхбат, Гэрэлт-Од, Эрдэнэцогт, Ганбаа ах бид 5 Нэргүйн гэрт очсон. Нэргүйн гэрт ороход бид тавд задалсан 0.75 шилтэй тал Нэргүй гаргасан. Уг тал архийг бид зургаа хувааж уугаад явах гэхэд Нэргүй ах дэлгүүр ороод нэг шил архи авъя гэж хэлсэн. Тэгээд Нэргүй ахын хамтаар “53” точик орж Ган-зам дэлгүүрээс 0.75 шилтэй, 0.5 шилтэй 2 шил хараа архи аваад Нэргүй ахын гэрт очсон. Авсан 2 шил архины 0.5 шилтэй архийг Ганбаа ах, Нэргүй ах, найз Энхбат, дүү ГэрэлтОд, Эрдэнэцогт бид зургаа хувааж уугаад 18 цагийн үед Нэргүй ахын гэрээс Энхбат, Гэрэлт-Од, Эрдэнэцогт бид нар “64” точик руу хөдөлсөн. ...Нэргүй ахын гэрээс хөдлөөд “64” точик руу явж байх замд машин эвдэрсэн. Тэгсэн Гэрэлт-Од би алхаад явлаа гээд машинаас буугаад явсан удаагүй 10 минутын дараа Энхбат алхаад явлаа гээд машинаас буугаад явсан. Би тухайн үед Эрдэнэцогт руу “Чи ёстой муу энергитэй юм, дандаа чамтай явахаар машин эвдрэх юм, өмнө бас чамтай явж байхад, яг энэ газар машин эвдэрч байсан гэж хэлсэн чинь Эрдэнэцогт уурлаад гараараа миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр машин дотор барьцалдаж, гадаа гарч харилцан зодоон үүсгэсэн. Эрдэнэцогт салахгүй зууралдаад байхаар нь би айл харагдахаар нь зугтаад айл руу алхаад явсан. ...Авсан 2 шил архины 0.5 шилтэй хараа архийг бид 6 хувааж уусан. Ганбаа ах Нэргүй ах хоёр үлдэхээр нь та хоёр үлдсэн 0.75 шилтэй архи хуваагаад уучих гэж хэлсэн. ...Эрдэнэцогт машин дотор байхад миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Бид хоёр гадаа харилцан зодолдсон болохоор би Эрдэнэцогтын хашаа хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна. ...Энхбат, Гэрэлт-Од хоёр байхгүй байсан. Эрдэнэцогттой муудалцах үед бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. ...Өөрийгөө хянах чадвартай байсан. ...Өөрийгөө хянах чадвартай байсан. Энхбат, Гэрэлт-Од, Эрдэнэцогт бид 4 биеэ аваад явах чадвартай байсан. ...Өмнө бид хоёр муудалцаж байгаагүй. ...Энхбат, Гэрэлт-Од, Ганбаа, Нэргүйтэй муудалцаагүй. Бид хоёр л хоорондоо бага зэрэг муудалцсан. ... гэх мэдүүлэг/Хх-ийн 11-12, 14-15 дугаар хуудас/ Гэрч З.Энхсаруул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим би Зүүнхараагийн төвөөс Алтансүх болон таксины жолооч бид гурав гэр гэртээ ирсэн. Тухайн үед гэр нөхөр Н.Заяа-Ойдов ганцаараа согтуу байдалтай байсан. Нүүр хэсэг нь шалбарсан цус болсон хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би Чи яасан юм гэж А.Заяа-Ойдовоос асуухад 53 дугаар точик ороод ирлээ замдаа Г.Эрдэнэцогттой муудалцаад зодуулчихсан гэж хэлсэн. Тэгэхэд гэрт ороод удаагүй байхад араас Г.Эрдэнэцогт хамаатны залуу надтай Зүүнхараагаас цуг ирсэн Алтансүх орж ирээд Заяа ах та Г.Эрдэнэцогт ахыг арай хэтрүүлсэн байна шүү гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Эрдэнэцогт яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Энхбат, Гэрэлт-Од, Заяа-Ойдов бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл авахаар 264 дүгээр точикоос 53 дугаар точик руу 13-14 цагийн үед явсан. 53 дугаар точикоос архи авчаад 264 дүгээр точик явах замд Заяа-Ойдовын танил Нэргүй гэдэг айлд очсон. Уг айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 264 дүгээр точик руу явахаар Гэрэлт-Од, Заяа-Ойдов, Энхбат бид 4 Нэргүйн гэрээс хөдөлсөн. Даваан дээр Заяа-Ойдов чи машинаас буу гэж хэлээд намайг буулгаж байсныг санаж байна. ...Би уг өдөр Нэргүйн гэрээс гарч байснаа санаж байна. 264 дүгээр точик явж байх замд ЗаяаОйдов “Чи машинаас буу” гэж хэлж байсныг санаж байна. Өөр зүйл санахгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №69 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт: 1.А.Заяа-Ойдовын биед баруун дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун хөмсө гадна хэсэг, духны дунд хэсэг, зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зулай, дагз баруун шанаа уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтхөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн боломжтой.
5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/ Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 28-30 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Эрдэнэцогтын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 62 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно. Нэг.Шүүгдэгч Г.Эрдэнэцогтыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Давхар хөтөл гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Заяа-Ойдовтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний баруун дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун хөмсөгний гадна хэсэг, духны дунд хэсэг, зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зулай, дагз баруун шанаа уруулд орчимд цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
...Хохирогч А.Заяа-Ойдовын мэдүүлэг/Хх-ийн11-12, 14-15 дугаар хуудас/, гэрч З.Энхсаруулын мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/,шүүгдэгч Г.Эрдэнэцогтын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 40-41 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №69 дугаартай дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Г.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч А.Заяа-Ойдов нь хэрэгт хавсаргаж ирүүлсэн эрүүл мэндэд учирсан хохирбаримтыг гаргаж ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна
Гурав.Шүүгдэгч Г.Эрдэнэцогтод оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Давхар хөтөл гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Заяа-Ойдовтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний баруун дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун хөмсөгний гадна хэсэг, духны дунд хэсэг, зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зулай, дагз баруун шанаа уруулд орчимд цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Г.Эрдэнэцогтод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгхуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуяг нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 3дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэцогтод 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэцогтод оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Эрдэнэцогтод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Заяа-Ойдов гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Эрдэнэцогтод өмнө авсан хүртэлх хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.