Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******д холбогдох 1823001050091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, одоо аймгийн сум ын ын дүгээр салбарт ажилтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч Р.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний үед Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух иргэн Г.*******э гэр бүлийн хамт хөдөө явсан хойгуур түүний оршин суудаг байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Nike брэндийн хар өнгийн 41 размерийн пүүз 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь дээрх эд зүйлсийг хулгайд алдсан талаараа болон уг пүүз, өмдийг Р.******* өмссөн байсан талаар мэдүүлсэн хохирогч Г.*******ий “... 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сум руу газар тахиулах гэж яваад 2018 оны 7 сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим гэртээ иртэл байшингийн таамбарын цонхны гялгар цаасыг ураад арамыг нь газар аваад тавьчихсан байсан. Тэгээд... таамбарын хаалгаа онгойлгоод ортол дотор талын хаалганы цоожны голыг нь ухаад онгойлгосон байсан. Гэртээ яваад ортол жижиг өрөөний цонх онгорхой байдалтай байхаар нь эд зүйлээ бүртгээд үзэхэд миний шар ултай, хар өнгийн элгэн пүүз гутлын тавиур дээр жижиг өрөөнд байсан чинь алга болсон. Үүдний өрөөнд хатаагч дээр байсан хөх өнгийн даавуун өмд, хоймрын өрөөнд байсан авдар дотроос 2 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алга болсон байсан... 2018 оны 7 сарын 20-доор байх гадуур явж байтал ******* миний алдсан пүүз, өмдийг өмсчихсөн баазад мотоциклтой явж байсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Э.*******гийн мэдүүлгээр, Н.*******ий алдсан гутал пүүзийг Р.*******ээс хураан авсан тэмдэглэл, Р.*******ээс хураан авсан пүүз, өмдийг өөрийнх нь мөн байна гэж хохирогч таньсан талаар нотолсон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч Р.*******ийн хохирогчийн гэрт нэвтрэн орж өмд пүүзийг авсан талаараа мэдүүлсэн “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед ...*******э ахынд очиход бас эзэнгүй, гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь байшингийнх үүдний таамбарын цонх нь гялгар цаасаар бүрсэн байхаар нь гялгар цаастай цонхыг нь авч тавьж байгаад таамбарлуу нь ороод таамбарт байсан сүхээр байшингийнх нь хаалганы цоожийг хөшиж эвдээд гэрт нь орсон юм. Гэрийнх нь гал зуухны өрөөнд хувцас хатаагч дээр байсан өмдийг аваад жижиг өрөөнөөс нь пүүзийг аваад жижиг өрөөнийх нь цонхыг онгойлгоод цонхоор нь гарч явсан. ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Р.******* нь Г.*******ийн байшинд хууль бусаар нэвтэрсэн нь хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогч Г.*******ээс 490000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, мөн тэрээр гэрт нэвтрэн байшинд нэвтрэн орохдоо 17000 төгрөгийн цоожийг эвдлэн, 5000 төгрөгийн үнэ бүхий гялгар цаасыг урж гэмтээсэн нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Р.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Р.*******ийн Г.*******ий байшингийн хаалгыг эвдлэн нэвтрэн орж Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаас хасч өгнө үү. Мөн 2 ширхэг мөнгөн аягыг Р.******* хулгайлсан нь тогтоогдоогүй, хохирогч гэрч нар мөнгөн аяга алдсан талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас Р.*******ийн 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь мөрдөгч хэргийн газар нөхөн үзлэг хийхдээ Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар явуулсан бөгөөд хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийг нотлох баримтаас хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Г.*******э, гэрч Э.******* нар хулгайд 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан талаар тухайн үед болсон үйл баримтыг шууд тусган мэдүүлсэн учир тэднийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн гэж үзнэ. Р.*******ийн 2 мөнгөн аяга хулгайлсан үйлдэл нь гэрч хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн дээрх мэдүүлгээр тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүгдэгч хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн “Миний хохирлыг барагдуулсан, 8 сард надад 300.000 төгрөг өгсөн. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болголоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулах боломжтой байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өмд, пүүзийг цаашид ашиглах боломжтой учир хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 1.9 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.*******ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн элгэн пүүз 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч Г.*******эд буцаан олгосугай. 7. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ