Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч А.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, Б.*******,

шинжээч эмч Ц.э, гэрч Б.*******, Б.*******, Б.*******,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1807000000117 дугаартай хэргийг018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, , ам бүл , хүүхдийн хамт , тоотод оршин суух бүртгэлтэй, урьд дундын шүүхийн016 оны 06 дугаар сарын2-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 00 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд гэх газарт найз Б.ийн гэрийг барилцаж байхдаа Р.тэй бүслүүр чанга татлаа, тасаллаа гэж маргалдан улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.******* нь018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Сайханы саравч гэх газар найз Б.*******ийн гэрийг *******, , , түүнтэй хамт барилцаж байхдаа гэрийн бүслүүр хоёр удаа тасрах явцад энэ /бүс/ уяа муу юм зөөлөн татъя, би болсон гэж хашхирна гэж хэлээд болсон гэхэд болихгүй татсанаас дахин бүслүүр тасрах үед “пизданууд болсон гэж хэлээд байхад” гэхэд талийгаач “чи хүнийг пизда гэдэг хэн бэ” гэж маргалдаан үүсгэн , талийгаач хоёртой зодолдон түүнийг цохих үед газар унаж эрүүл мэндэд нь амь насанд аюултай гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба оройн хэсгийн аалзан хальсны дор тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харван хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ы өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би гэр барих гэж очиход эхнэрийн хамт согтуу байсныг мэдээгүй. Би гэрийн ханыг буруу амлуулсан юм. Тэр үед нь ханын ам дээр янз бүрийн зүйл яриад байхаар нь би “та гэр барих боломжгүй бол харьж болно, бид нар барьчихна” гэж хэлэхэд удалгүй ыг явсан. Үүний дараа архи өвөртөлсөн согтуу ирээд намайг “архи уух уу” гэж асуухад нь би “уухгүй” гэж хариулсан. , нар надаас “чи гэр барьж үзсэн үү, чи буриад уу” гэж асууж, хэл ам хийж байсан. Би тэр үед юу ч хэлээгүй, хэрүүл ч хийгээгүй. Хамгийн сүүлд гэрийн доод бүсийг татахаар би гэрийн үүдний бүс уядаг хэсэгт, гэрийн баруун хойд хэсэгт, аа гэрийн зүүн хойд хэсэгт, миний хажууд байсан. Бүсийг татахад удаа тасалсан. дахь удаагаа бүсийг татахдаа би “энэ уяа муу юм байна, зөөлөн татъя, би болсон гэж хашхирна” гэж хэлсэн. Би “болсоон” гэж хашхирахад “нэг хоёрын гурваа ий” гэж хэлээд татаж бүсийг тасалсан. Гэрт аа, бид гурав байхад би “пизданууд чинь болсон гэж хэлээд байхад бүсийг тасалчихлаа” гэж хэлсэн. Гэхдээ би хэн нэгэнд зориулж хэлээгүй. Тэр үед гэрийн баруун талд эгч юм оёод доошоо хараад суусан, эгчийн урьд дээвэр, туурга эвхсэн шиг явж харагдсан. гэрийн баруун талаар миний тойрохдоо зүүн мөрөн дээр гараа тавиад “чи хүнийг пизда гэдэг хэн бэ” гэж хэлсэн. Би гийн өөдөөс зөөлхөн татахгүй яагаад бүс тасалчхав гэсэн утгатай зүйл ярьж байтал “чи муу одоо хэн юм бэ” гэж хэлээд миний баруун талаас цохисон. миний зүүн мөр дээр гараа тавихдаа намайг цохиж болох л байсан. Би ыг зөрүүлээд цохиход цаашаа унасан. Тэр үед намайг татаад хоёр удаа цохисон. Би зөрүүлээд г нэг удаа цохиход ухарсан. Гэтэл чулуу бариад босоод ирсэн. Над руу чулуугаа шидэх байх гэж бодсон. Гэтэл чулуугаа шидээгүй, далайхаар нь би ын суган доогуур сэжиж ороод чулууг газарт унагаасан. Намайг жишүү хараад зогсож байхад намайг баруун гараараа цохисон. Би зөрүүлээд г цохиход намайг дахиад цохисон. Яг энэ үед газарт унаж байсан. Тэгээд би дахин зодоон хийгээгүй, намайг лүү ойртуулаагүй ба миний толгой руу модоор цохисон. г авгай нь авч явсан. Тухайн үед талийгаачийн биеэс цус гарсан зүйл байгаагүй. Миний өгсөн мэдүүлэгт эрүү, эгэм, нүүрэнд удаа цохисон гэж бичсэн байсан. Би , нарыг удаа цохисон. Би тухайн үед эрүүл байсан тул зугтаагаад цохиулаагүй. Миний энэ үйлдлээс болж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн өгсөн: “Талийгаач бид хоёр 1996 онд гэр бүл болж, хүүхдийн эцэг, эх болсон. Хань ижлээ алдсан учир одоо надад их хэцүү байна. Талийгаач архи уудаг байсан ч хэл ам, хэрүүл хийдэггүй хүн байсан. Би талийгаачтай хөдөө мал маллаад сайхан амьдарч байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******гийн өгсөн: “Гэрийн зүүн талд манай ах тамхи татаад сууж байсан. Би Портер машинаас юм буулгаж байсан. Гэр барих үед гэрийн бүслүүр тасарч, гэрийн баруун талд бөөн юм болохоор нь би гүйгээд очсон. ах уурлаж “та нарыг ална” гэж орилсон. Баяраа ах газарт унасан байсан. Би Баяраа ахыг архи уусан согтуу байсан болохоор толгойн хэсгийг барьж үзсэн. Тэр үед ******* ирж, бид хоёр Баяраа ахыг өргөөд гэрийн зуун талд суулгахад ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байсан учир гэр лүү нь авч явсан. Гэрт нь очиход амрагч нар ирсэн байсан. Тэр хүмүүс “түргэн дууд” гэж хэлсэн. Би дүүргийн эмнэлэг рүү салгахад “алсын дуудлага байна, зөвшөөрөл ав” гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөл авч, ын эмчтэй холбогдоход “наад хүн чинь согтуу байгаа юм чинь бид нар очихгүй, өөрсдөө ир” гэж хэлсэн. Тэгээд ******* ах бид хоёр талийгаачийг аваад эмнэлэг явсан. Талийгаач газарт унасан байхад ах “манай дүүг та нар зодчихлоо, ална” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******ийн өгсөн: “Гэрч Б.*******: Зүгээр гэр барих үед согтуу ирээд *******ыг “чам шиг хүн гэр барина гэж юу байдаг юм, чи гэр барьж чадах уу” гэж хэлээд байнга өдөөд байсан. Хамгийн сүүлд гэрийн бүслүүр тасархад ******* “пизда” гэж хэлээд зодоон болсон. Би юм оёж байсан учир ыг чулуу бариад явж байхыг хараагүй. Чулууг шидсэний дараа харсан. Талийгаачийг шүүгдэгч цохисон. *******ыг , талийгаач нар ирээд зодсон. Талийгаачийг шүүгдэгч цохиход газарт унасан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.ийн өгсөн: “Би талийгаачийг хэн цохисныг хараагүй. ******* бид хоёр талийгаачийг авч явсан. Эмнэлэг рүү явж байхад ******* надад талийгаач намайг цохихоор нь би буцаагаад эрүү лүү нь цохиход газарт унасан гэж ******* надад хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.ийн өгсөн: “2.5 промилли спирт нь хүнд зэргийн согтолтын зэрэгт орно. Тухайн хүний биеийн жин, идсэн уусан зүйл зэргээс шалтгаална. Өөрийгөө удирдан жолоодон явж болно. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гүрээний артери гэх том судас маань хүзүүний нугаламуудаар салаалж араг ясны байрлалаар суурийн артери луу 4 цутгадаг. Суурийн артери нь нарийхан нугаламын дундуур явагддаг учир толгой болон нүүрний аль ч хэсэгт доргилт өгснөөр аалзан хальсан дор мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийг авсан даруйдаа тодорхой үйлдэл хийх боломжгүйгээр амьсгаа зогсдог. Гавал ясыг тэжээж байдаг суурийн артери гэж том судаснууд байдаг. Доргилттой холбоотойгоор цус харвалт үүссэн. Нүүрэн хэсэгт цохих болон унах зэрэг аль алинд гэмтэл үүснэ. Нуруу нугасны хажуугаар явж байгаа судас учир суурийн артериудын бүх судас доргилт авч аалзан хальсан дор цус хуралт үүсч байна гэсэн үг.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын гэрчээр өгсөн: “аав ганцаараа шинээр барьж байсан гэрийн баруун талд газар дээшээ харчихсан хэвтэж байсан ба тэнд байсан хүмүүс бужигналдаж гүйлдээд би очоод толгойг нь өргөөд суутал амнаас нь бага зэрэг цус гарч байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн8-29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “талийгаач халзан шар залуу дээр очоод мөрөн дээр нь цохиход халзан шар залуу босч ирээд талийгаачийн зүүн хацар дээр нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуунаас нь очоод халзан шар залуугийн хацар дээр нь нэг удаа цохиход зөрүүлээд намайг цохих гээд гүйхээр нь би хойшоо ухраад зугтааж байгаад эсгийн дээр тээгэлдээд унахад миний дээрээс цохих гээд ирэхээр нь би урдаас нь хөлөө саваад өшиглөх гэхэд халзан залуу над руу ойртож чадахгүй байсан ба талийгаач дүү маань ардаас нь хүрээд иртэл халзан залуу цаашаа эргээд харахаар нь би бостол талийгаач зүүн талаараа газар уначихсан халзан залуу урд нь зогсож байхаар нь би газар хэвтэж байсан модыг аваад халзан залуугийн нуруу хэсэгт нь нэг удаа цохиход гүйж ирээд та нар болиоч гэхээр нь би цохихоо болиод халзан залуу ч гэсэн холдохоор нь би шууд талийгаач дээр гүйгээд очтол ямар ч ухаангүй амнаас нь бага зэрэг цус гарчихсан байхаар нь би та нар хүн алчихлаа шүү дээ гэхэд” гэх мэдүүлэг,

/хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 57 дугаар:

“1. Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, дагзны хуйхны цус хуралт, бага тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын төвгөр, дух, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба орой хэсгийн аалзан хальсан доор тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харваж нас баржээ.

4. 5. Талийгаач АII бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд.7%о промилли спиртийн агууламж илэрсэн болно.

7. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-57 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1014 дугаар: “1.2.. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтлүүд учирсан байна. 4. Талийгаачийн цусанд.7% промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно” гэх дүгнэлт, /хх-ийн 68-70 дугаар хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-17 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,016 оны 06 дугаар сарын2-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын хуулбар, /хх-18-142 дугаар хуудас/ Хохирлын тухай баримт /хх-108-127/ Тус дүүргийн шүүхийн шүүгчийн прокурорын саналыг хүчингүй болгох тухай захирамж, /хх-ийн 88-89 дүгээр хуудас/ Б.гийн төрсний гэрчилгээний лавлагаа, /хх-ийн 12 дугаар хуудас/ Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 1 дугаар хуудас/ Шүүгдэгчийн дипломын хуулбар /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “миний үйлдлээс болж хүний амь нас хохирсон маш их гэмшиж байна. Би хүн алсан гэхдээ санаатай алаагүй”, шинжээч эмчийн “Суурийн артери нь нарийхан нугаламын дундуур явагддаг учир толгой болон нүүрний аль ч хэсэгт доргилт өгснөөр аалзан хальсан дор мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийг авсан даруйдаа тодорхой үйлдэл хийх боломжгүйгээр амьсгал зогсдог. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй” гэх мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын өгсөн мэдүүлэг, улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан гэрч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд 6 шүүгдэгч Ө.******* нь018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Сайханы саравч” гэх газар найз Б.ын гэрийг *******, , нартай барилцаж байхдаа 15 цагийн орчим гэрийн бүслүүр, удаа дараа тас татагдах үед “пизданууд болсон гээд байхад таслалаа” гэснээс үүдэн маргаж , талийгаач хоёртой зодолдон хохирогчийн нүүрэн тус газар санаатай цохиж унаган эрүүл мэндэд нь учрах үедээ амь нас нь аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл болох их тархины суурь ба оройн хэсгийн аалзан хальсан доорх тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулан алсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Энэ талаар , дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа мөн иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэлт хийж байгаа нь тус тус үндэслэлтэй ба энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтас хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тооцохгүй байх, шүүгдэгч Ө.******* нь талийгаачийг болгоомжгүй хэлбэрээр алсан гэсэн дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн болон байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж заасан боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.6 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана: Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна гэж заасан ба энэ хуулийн 1.2 дугаар зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаартай нийцсэн байх тул нотлох баримтад тооцохгүй байх боломжгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч нь “би өөрөө гаргасан дүгнэлтээ хариуцна. Түүнээс байгууллага миний дүгнэлтийг өөрчлөхгүй. Зөвхөн тамга, тэмдэг дарна” гэх мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.6 дугаар зүйлийн , Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.16 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг өөрчлөхийг хориглох” гэж заасан шаардлагатай нийцэж байна.

2. Шүүгдэгч Ө.******* талийгаачийг алах санаа зорилго байгаагүй гэх боловч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршгийг учирна гэдгийг мэдсэн атлаа цохиж зодож байгаа нь гэмт хэргийг санаатай үйлдэж байгаа хэлбэр учир түүнийг болгоомжгүйгээр бусдыг алсан гэж үзэх боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан ба түүний оршуулахтай холбогдсон .54.100 төгрөгний зайлшгүй зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн бөгөөд гэм буруугийн хуралдаанаар Ө.*******аас төлүүлэхээр шийдвэрлэхэд түүний өмгөөлөгч хохирол төлөх талаар завсарлага авсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын төлөгдөөгүй үйлдсэн.04.100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.******* нь учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг буюу хоног, цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1,, 4, 6.6-6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар Ө.*******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.*******ы сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг буюу хоног, цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ө.*******аас оршуулгын зардалд.04.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ

ШҮҮГЧИД Ч.ОТГОНБАЯР

Т.ШИНЭБАЯР