| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/224 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шинжээч / онлайнаар/
Гэрч: *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ ******* ” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014003630423 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, овогт *******ы *******, Регистрийн дугаар:*******-тай.
Хуулийн этгээдийн биеийн байцаалт
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр бапг оршин суух хаягтай, Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй,9 хүний гишүүнчлэлтэй, ******* нөхөрлөл, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэгдсэн регистрийн ******* дугаартай “******* “нөхөрлөл буюу хуулийн этгээд нь өөрийн ашиг сонирхлын төлөө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай 2 байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнийхээ дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802 451 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802 451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт Манайх бичил уурхайн дүрэм журмын дагуу 2020 онд албан ёсоор гэрээ хийгдээд мэргэжилтнүүдийн зааж өгсөн газарт очоод байж байсан. Хохирогч нь тухайн газрын цэг солбилцолыг зааж өгөөд гаргасан байгаа. Бид нар бичил уурхайн дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах гэж бэлтгэл ажлаа хангаж байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Миний хувьд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин техникүүдээ бэлдэж байсан. Манай нөхөрлөлд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагчаар татсан байна. Би хэдий гэрээг нөхөрлөлийг төлөөлж байгуулсан боловч үйл ажиллагаанд нөхөрлөлийн гишүүд оролцоогүй ... Хэргийн газрын гэрэл зурган дахь 2 хүн болохоор , нар манай нөхөрлөлийн гишүүд. Сүүлд гэрээ байгуулсан газраас өөр газар буюу 300-400 метрийн зайтай газар нөхөн сэргээлт явуулж хүлээлгэж өгч байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль хамгаалагч тэнд очоод ажиллаад байж бай шав байгаа гэж хэлсэн. Бид нарын зүгээс гаргаж өгсөн цэгээс гарсан зүйлгүй ... гэх мэдүүлэг /1-хх-ийн 233-234, 2 хх-ийн 26-27/
Хохирогч, байгууллагын төлөөлөгч ын мөрдөн байцаалтанд өгсөн ...2020 онд тус газарт шинээр дүгнэлт гараагүй ба 2018 онд гарсан дүгнэлт хүчин төгөлдөр байгаа учир Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга нь” ******* “нэртэй ЗНБ-тэй 2020 оны 07 дугаар сард 3 гэрээ байгуулсан. Хугацааг нь нарийн сайн санахгүй байна...Гэрээ хийсний дараагаар “******* “ЗБН-д газрынхан цэг солбицлыг зааж өгөх гэхээр комисс бүрдээгүй...Энэ талаар “******* “ЗБН-ийн ахлагч болон гишүүдэд комисс бүрдэхгүй байна та нар очоод бэлтгэлээ хангаад байж бай бид нар араас ч очиж цэг солбилцолыг чинь зааж өгье гэж хэлсэн юм. Ер нь дүгнэлт дэх цэг солбилцолтой хэсгээс бага зэрэг зөрсөн байсан. Байгаль хамгаалагч Саруул “*******” ЗБН-д тухайн үед өөрөөр хэлбэл “ Тогоотын ам “ гэх газар луу явах гэж байхад нь дүгнэлтийг өгч явуулсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /1 хх 37-39 /
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт Тогоотын ам дүгнэлттэй гэдгийг мэднэ гэв. Газрын программ дээр газар харагддаг гэв. Би тухайн үед Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтийг харж гаргаж өгсөн гэв. Яагаад зөрөөд байгааг мэдэхгүй байна. Тухайн үед олон зураг гаргаж өгсөн гэв. Нийт 6 газрын солбилцол гаргаж өгсөн гэв.
Миний гаргасан солбилцол Ашигт малтмал газрын тосны газрынхтай таарч байгаа. Цэг солбилцол тогтоосон бичгийг хараад энгийн хүн ойлгох боломжгүй. Миний гаргасан хоёр бичиг буюу тэр 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн бичиг миний буруутай үйл ажиллагаанаас болоод алдаатай гарсан гэв. Сансрын зургийг хараад энэ газар байна гэж мэдэх боломжгүй. Сумын төв орсон бол чиг аваад мэдэх боломжтой байсан. ******* нь Засаг даргатай Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг үндэслэж гаргаж байгаа . Тухайн үед олон газартай гэрээ байгуулаад нэлээд хэдэн солиболцол гаргаж өгсөн газруудаас хууль бус гэрээ байгуулсан гэдэг асуудал байхгүй. *******ын хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд байгаа нь миний буруутай үйлдлээс болж ийм асуудал үүссэн гэж ойлгож болно гэв.
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Тус баримтыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн юм. Тухайн үед аавыг аваад Улаанбаатар хот руу явахаар болоод би тус өдрийн шөнө нь хот руу явсан юм.Тухайн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч эдний нөхөрлөл ямар нэгэн асуудалгүй цэг солбилцолын гаргаад өгчих гэхээр нь “Агсд15" программ руу “Тогоотын ам” гэх газрын цэг солбилцолын хайхад гарч ирсэн үр дүнг нь хэвлэж байгаль хамгаалагч Саруулд гаргаж өгсөн юм. Би тухайн үед ямар нэгэн бичгийг үндэслэж дээрх цэг солбилцолыг гаргаагүй юм. Тодруулбал “Arcgis” программ руу “Тогоотын ам” гэх газрын цэг солбилцолын хайхад гарч ирсэн үр дүнг хэвлээд өгсөн юм... /1-р хх-ийн 58-59 /,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны хавар 06 сард “******* “ нөхөрлөлийн ахлагч *******тай 7 000 000 төгрөгөөр зарсан мөнгийг нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж тохирсон боловч одоо хүртэл өгөхгүй болохоор нь хүүхэд сургуульд явах гээд мөнгөний хэрэг байна гээд *******тай уулзахад цагдаад хураалгасан гэсэн трактороо авч байж мөнгийг чинь өгнө эсвэл намайг трактороо авах уу гэсэн тэгэхээр нь би мөнгөө авмаар байна гэсэн трактор бол миний эзэмшлийн трактор байгаа юм...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 43-44/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 4 ...2019 оны 05 дугаар сараас найз ******* тракторыг чинь түрээсэлье Бөмбөгөр суманд нөхөрлөл байгуулаад гэрээ байгуулсан дүгнэлттэй талбай байгаа гэхээр нь түрээслэсэн юм. Би *******т сарын 400000-500000 төгрөгөөр түрээсэлж байсан ажиллаж байгаа саруудад нь бол түрээсээ авч байсан нийтдээ түрээсэлснээс хойш би 2000000-3000000 төгрөг авчихсан. Би тухайн үөд трактороо 7 000 000 төгрөг худалдаж авч байсан мөн орж ирэхдээ эвдрэлтэй байсныг ******* засаад өөрийнхөө ажилд ашигласан худалдаж авснаас хойш элэгдлийг нь тооцоод 5 000 000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 49 /, “Нуман Алтай “ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/60 дугаартай шинжээчийн 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь өмнө эвдэгдсэн газар байсан байна. Тухайн газар нь байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргах боломжтой газар байна. 2.Тухайн газар нь улсын тусгай хамгаалалтай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. 3.Тухайн эвдэгдсэн газрын талбай нь 246 м2 буюу 0.02 га талбай эвдсэн байна. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 554,121 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 623, 333 төгрөг болж байна. 4.Тухайн газар нь урьд өмнө уул уурхай үйл ажиллагаагаар ухагдаж эвдэгдсэн газар байсан байна. 5. хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно ..” гэх дүгнэлт/1 хх-ийн 64-84/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн... 1.Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн тракторын зах зээлийн үнэ ханш нь 2500 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1хх-ийн 90-91/, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 488 дугаартай шинжээчийн 1.Иргэний нэхэмжлэгч гийн эзэмшлийн тракторын зах зээлийн үнэ ханш нь 2 500 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1 хх-ийн 95- 96/, “Нуман Алтай” ХК-ны 020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/93 дугаартай шинжээчийн 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжтой байна.
2.Дээрх солбицол бүхий газар нь ямар нэгэн хуулиар хориглосон, хязгаарласан талбай, улсын тусгай хамгаалалттай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй байна.
3.Тухайн эвдэгдсэн гэх газар нь тогтоолоор өгөгдсөн солилцлоор нийт 6 хэсэг газар байх бөгөөд /89+69.3+75.8+78.3+360+10.1/ 682.5м2 буюу 0.07 га 5 хэмжээтэй байна. Тухайн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь нийт талбайгаа тооцсоноор 802,451 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 904,949 төгрөг болж байна.
4.Тухайн газар нь урьд өмнө нь ухагдаж эвдэгдсэн газар байсан байна. 5.Ашигт малтмалын газрын тосны газраас “Тогоотын ам” гэх газар холбогдуулан гарган ирүүлсэн дүгнэлтийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын газрын газрын даамал *******ээс “*******” нөхөрлөлд хүлээлгэн өгөхдөө гаргасан солбицол нь АМГТГ-ын дүгнэлттэй талбайд хамаарахгүй. 6.”*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын газрын даамал *******ийн гаргаж өгсөн баримт дахь, солбицол бүхий талбайн дотор багтаж, хамаарч байгаа боловч Ашигт малтмал, газрын тосны газраас “Тогоотын ам” гэх газарт холбогдуулан гаргасан Бичил уурхайн зориулалт бүхий дүгнэлттэй талбайд хамаарахгүй байна. 7.Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт / 1хх-ийн 100-101/, - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 хх-ийн 06/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 08- 12/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / 1 хх-ийн 25-27, 30- 32/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг, тогтоотын ам гэх газар нэр бүхий иргэдийн эвдсэн 0.02 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо / 1 хх-ийн 65-86, 102-124/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / 1 хх-ийн 130/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт / 1 хх-ийн 132-158/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 160/, дипозит дансны хуулгууд / 1хх-ийн 162-166/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 168/, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ / 1 хх-ийн 175-177/, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт / 1 хх-ийн 179, 206-209/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ. Шүүгдэгч *******, “ ******* ” нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802 451 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон,аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалын хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж ‘ хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн томъёолжээ. “Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь “*******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох “ 2020 оны 06 дугаар сарын 11-ний А/393 дугаартай гэрээ байгуулсаны дагуу ******* нь гэрээнд заасан бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмж буюу жижиг тракторуудыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байршуулж, аюулгүй байдлаа хангах үүндээс эвдрэлтэй талбайг, унаж бэртэх аюул бүхий нүх хонхорхойг тэгшлэх зэрэг бэлтгэл 7 үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр техник тоног төхөөрөмж буюу жижиг тракторуудыг байршуулсан боловч ашигт малтмал олборлосон , хайсан, ашиглалт явуулсан, алт олборлосон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй , нотлогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн...Манайх бичил уурхайн дүрэм журмын дагуу 2020 онд албан ёсоор гэрээ хийгдээд мэргэжилтнүүдийн зааж өгсөн газарт очоод байж байсан. Хохирогч МөнхОчир нь тухайн газрын цэг солбилцолыг зааж өгөөд гаргасан байгаа. Бид нар бичил уурхайн дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах гэж бэлтгэл ажлаа хангаж байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан, гаргасан өгсөн цэгээс гарган зүйлгүй байсан .. гэх мэдүүлэг.
Хохирогч байгууллагын төлөөлөгч ын мөрдөн байцаалтанд өгсөн...2020 онд тус газарт шинээр дүгнэлт гараагүй ба 2018 онд гарсан дүгнэлт хүчин төгөлдөр байгаа учир Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга нь” ******* “нэртэй ЗНБ-тэй 2020 оны 07 дугаар сард гэрээ байгуулсан. ... “байгаль хамгаалагч Саруул “*******” ЗБН-д тухайн үед “ Тогоотын ам “ гэх газар луу явах гэж байхад нь дүгнэлтийг өгч явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх 37-39/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг....”Тогоотын ам” гэх газар дүгнэлттэй гэдгийг мэднэ , би тухайн үед Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтийг харж гаргаж өгсөн, яагаад зөрөөд байгааг мэдэхгүй байна. Миний гаргасан солбилцол Ашигт малтмал газрын тосны газрынхтай таарч байгаа. ...07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн бичиг миний буруутай үйл ажиллагаанаас болоод алдаатай гарсан,...*******ын хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд байгаа нь миний буруутай үйлдлээс болж ийм асуудал үүссэн..., Тодруулбал “Arcgis” программ руу “Тогоотын ам” гэх газрын цэг солбилцолын хайхад гарч ирсэн үр дүнг хэвлээд өгсөн юм... /1-р хх-ийн 58-59 /, гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад иргэний нэхэмжлэгч а, , гэрч , , З. нарын мэдүүлгүүд тус тус хавтаст хэргийн материалд тусгагджээ.
Хавтаст хэргийн материалд тусгагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч *******ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй, ******* нь гэрээний дагуу бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмж буюу 2 ширхэг тракторыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт байршуулсан талаар дээр дурдсан хэрэгт авагдсан оролцогч нар мэдүүлсэн, шүүгдэгч ******* нь техник тоног төхөөрөмжийг байршуулсан явдал нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ..ний дагуу хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлохоор техник тоног төхөөрөмж байршуулж бэлтгэл 8 ажил хийсэн гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт шүүгдэгч *******ын 0.07 га талбай эвдсэн талаар “НуманАлтай” ХХК-ийн 1/-93 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг газар дээр нь очиж хэмжилт хийгээгүй, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч томилсон тогтоол, сансрын зураглалаар хариуцуулж дүгнэлтээ гаргасан гэх нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, ..... шинжээч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... “ ******* ” ЗБН-ийн үйл ажиллагаа явуулсан газар нь өнөөгийн нөхцөл байдлаар тогтоох боломжгүйгээр өөрчлөгдсөн байх тул дахин шинжилгээ хийх боломжгүй байсан талаар.... өгсөн мэдүүлэг, мөн хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мөнх-очирын “...0.07 га газар эвдсэн гэсэн нарийн тогтоох боломжгүй, бид нарыг хэмжилт хийлгэхэд байлцуулаагүй, тухайн үед шинээр ухсан нүх байсан эсэхийг мэдэх боломжтой байсан, Нуман алтай компани зургаас хараад мэдэх боломжгүй, ...” гэж мэдүүлэг зэргээс үзэхэд хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн 0,07 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх 0,07 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл огт тогтоогдоогүй, *******ийн... 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтийг харж “Arcgis” программ руу “Тогоотын ам” гэх газрын цэг солбилцолыг алдаатай гарсан....буруутай үйлдлийн улмаас алдаатай гаргасан цэг солбилцолын дагуу шүүгдэгч *******ыг тухайн гэрээнд заагдсан газраас өөр талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч *******т болоод “*******” нөхөрлөлд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд.. мөрдөгч үзлэгээр хийсэн нөхцөл байдлыг бичихдээ үзлэг эхэлсэн , дууссан цаг хугацааг болон цаг агаарын байдлыг бичээгүй орхигдуулсан, газрын цэг солбицолыг хэмжээг бичсэн атлаа ухсан нүхний буюу ашигласан шорооны хэмжээг нүдэн баримжаагаар үзлэгт тэмдэглэгдсэн учир дутагдалтай болсноос гадна, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх СД бичлэг нотлох баримтын шаардлага хангахгүй буюу эрх бүхий байгууллагаас тухайн газарт очиж хэмжилт хийхдээ хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй бөгөөд уг бичлэгээр шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, агигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.
Шүүгдэгч *******ийн хувьд “*******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж урьд өмнө ухагдаж эвдэгдсэн талбайд ашигт малтмалыг зүй зохистойгоор байгаль экологид бичил уурхайн ашигт малтмал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан нь төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ.
9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу шүүгдэгч ******* болоод “*******” нөхөрлөлд гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх ******* дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ 1 ширхэгийг / 1-р хх-ийн 230 дугаар талд байгаа/ , шүүгдэгч *******т буцаан олгож, СД-ийн 1 ширхгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн.. .Daewoo-55 маркийн SL-55G гэсэн бичиглэлтэй 21302 серал дугаартай улаан өнгийн жижиг трактор...ыг, иргэний нэхэмжлэгч гийн эзэмшлийн ... Hyudai robex 555l-7 маркийн М80110266 аолын дугаартай шар өнгийн жижиг оврын трактор..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч а, нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.3,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Аймгийн прокурорын газраас овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөлд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх ******* дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ 1 ширхэгийг / 1-р хх-ийн 230 дугаар талд байгаа/ , шүүгдэгч *******т буцаан олгож, СД-ийн 1 ширхгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай.
4. Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн.. .Daewoo-55 маркийн SL-55G гэсэн бичиглэлтэй 21302 серал дугаартай улаан өнгийн жижиг трактор...ыг, иргэний нэхэмжлэгч гийн эзэмшлийн ... Hyudai robex 555l-7 маркийн М80110266 аолын дугаартай шар өнгийн жижиг оврын трактор..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч а, нарт тус тус буцаан олгосугай.
5. ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА