Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00609

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 20 өдөр

             Дугаар 183/ШШ2017/00609

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, БЧК 54-38 тоотод бүртгэлтэй ч, БНСУ, Сөүл хот, Ганбуг дүүрэг, Миа хороо, 449-23 тоотод оршин суух, Боржигин овогт Болдын Тэгшжаргал /Регистрийн дугаар:ЧР84071274/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, БЧК 54-38 тоотод оршин суух, Тайж овогт Цоодолын Чимидцэеэ /Регистрийн дугаар:ШБ82102466/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Ц.Чимидцэеэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тэгшжаргал Ц.Чимидцэеэ нар нь 2006 онд танилцаж, 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд охин Т.Хүслэн төрсөн. 2007 оны 12 дугаар сарын 25-нд Б.Тэгшжаргал Солонгос улс руу явж одоо болтол Солонгос улсад ажиллаж, амьдарч байна. Мөн тэд тусдаа амьдраад 10 жил болсон, Б.Тэгшжаргал нь одоо Солонгос улсад өөр гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Т.Хүслэнг эх Ц.Чимидцэеэгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Ц.Чимидцэеэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид 2007 оны гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас охин Т.Хүслэн төрсөн нь үнэн. Нөхөр Б.Тэгшжаргал 2007 онд Солонгос улс руу ажиллахаар явснаас хойш бид тусдаа амьдарч байгаа. Мөн тэрээр Солонгос улсдаа  өөрийн гэр бүлтэй болсон тул цаашид бид хамтран амьдрах боломжгүй. Охин Т.Хүслэнг миний асрамжид үлдээхээр Б.Тэгшжаргалтай тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн би хүүхдийн тэтгэлэг авахгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь хариуцагч Ц.Чимидцэеэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.         

Б.Тэгшжаргал, Ц.Чимидцэеэ нар  нь 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Т.Хүслэн төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 897 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн Г-2020 тоот төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 9, 10 дахь тал/

            Гэрлэгчид 2007 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, урьд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, одоо зохигч тусдаа амьдралтай болсны улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тухай зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж, шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

          Зохигчид хүүхдийн асрамжийг эх Ц.Чимидцэеэд үлдээхээр харилцан тохиролцсон, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Боржигин овогт Б. Т, Тайж овогт Ц.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, охин Т.Х /Регистрийн дугаар: УЖ07311724/-г эх Ц.Ч-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 О.ОДГЭРЭЛ