Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0366 |
Огноо | 2014-09-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2014/0366
Иргэн Ч.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Ч.У, түүний өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Б.Н, өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.У нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.У-ийг ажлаас халах тухай” 6/17 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 6/18 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Маргаан бүхий захирамжууд өнөөдөр хүчинтэй. Захирамж гаргасан үндэслэл нь хууль зөрчөөгүй. ... Авлигатай тэмцэх газарт материал явуулж шалгалт хийгдээд уг шалгалтын дүн нь ажлаас халах тухай байсан учраас үндэслэл болгосон. Нэхэмжлэгч Ч.У хувьд Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хүлээж аваад гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй учраас зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж
|
хариуцагч талаас үзсэн. Түүн дээр хамаарал бүхий этгээдтэй хориглосон заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь баримттай байдаг. Өөрийн нөхөр Алтангэрэлийг 4 удаа тээвэрт явуулсан. Мөн өөрийн охинд хамаарал бүхий тушаал гаргасан нь хууль зөрчсөн байдаг Ч.У-ийг 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 6/17 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн.
Сахилгын шийтгэл авагдсан захирамж дээр Засаг дарга 2014 оны 01 сарын 19-ний өдрийн албан бичгийг хэрэгжүүлээд хариуцлага тооцно. Нэхэмжлэгч өвчтэй байгаа учраас ирэхээр нь хариуцлага тооцно гэж тайлбар гаргасан. 6/10 дугаар захирамж гаргахдаа техникийн алдаа гаргасан. 2-ийн тоог нь хаяж бичсэн нь техникийн алдаа болсон юм. Нэхэмжлэгч гомдол гаргахаар нь алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч захирамжийг хэрэгсэхгүй болгосон. Техникийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд захирамжаа залруулна гэсэн үүднээс алдааг зөвтгөөд хүлээн зөвшөөрсөн болохоос захирамжийг буруу гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн зүйл биш юм.
Аймгийн Засаг даргын захирамжууд хоорондоо уялдаа холбоотой. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэл болгоод байгаа юм шиг боловч үгүй юм. Өөр зөрчил гаргасан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирснээс хойш гарсан учраас Засаг даргын захирамжуудын хувьд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй.
... Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо томилсны дараа удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаад хамгийн өндөр оноо авч тэнцсэн албан тушаалтан тухайн ажил албан тушаалд томилогдох бүрэн боломжтой байдаг.
Иймд Аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 6/17 болон 6/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан захирамжууд. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "... 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн хяналт шалгалт хийгдэж албан тушаалтан хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон. Үүний дагуу албан тушаалтан хууль зөрчсөн үйлдлийг холбогдох байгууллага албан тушаалтан мэдээллийг мэдээлэх үүрэгтэй.
|
Үүний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газарт шалгуулах саналаа гаргасан. Авлигатай тэмцэх газар шалгаад миний нэр дээр аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Миний бие төрийн байгууллагад 18 жил ажилласан. Үүнээс боловсролын байгууллагад 13 жил, удирдах албан тушаалд 5 жилийн хугацаанд ажилласан. Сүүлийн 9 сард нь Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Иймд тухайн албан тушаалд хамгийн ойр албан тушаалтан гэж үзэж аймгийн Засаг дарга түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.
... Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг дарга нь Б.Н-г албан тушаалд томилсон нь хууль бус юм гэж үзэж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Аймгийн Засаг даргын сул орон тоог томилох бүрэн эрхэд халдаж байна. Мөн миний бие 2013 оны 11 сард удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн.
Хариуцагч тал 6/62 дугаар захирамжаар энэ зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүнийгээ буцаагаад хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл үүнд сахилгын шийтгэл авагдаагүй гэж үзнэ. Үүний дараагаар Авлигатай тэмцэх газраас тоот ирсэн учраас 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өвчтэй байж байгаад ирсэн Ч.У-т сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнийг сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан гэж үзэхгүй.
2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 6/10 болон 6/11 дүгээр захирамжуудын хувьд хариуцагч техникийн алдаа гарсан учраас хүчингүй болгосон байна. Техникийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд хүчингүй болгож байгаа нь сахилгын шийтгэл давхардуулж ногдуулж байна гэж үзэх үндэслэл болохгүй.
Авлигатай тэмцэх газар бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ганц байгууллага бөгөөд хяналт шалгалт хийж хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргад тоот явуулсан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Тухайн хяналт шалгалтын үеэр Ч.У тайлбар өгсөн байсан. Уг тайлбартаа ашиг сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ тайлбарлахдаа нотлох баримтууд гаргаж өгөөд гомдол гаргах ёстой байсан боловч гаргаагүй. ... Ашиг сонирхлын зөрчил гаргасан болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй тохиолдолд ажлаас шууд халах хуулийн заалттай байдаг. Тийм учраас 6/17 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй. Хуулийнхаа хугацаанд захирамж гарсан байна.
|
Аймгийн Засаг даргын 6/18 дугаар захирамж бол Б.Н-тай холбогдуулан гаргасан захирамж юм. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд Засгийн газраас гаргасан журмын дагуу тогтооно гэж заасан байдаг. Засгийн газрын 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3.2-т дэд дарга, орлогч даргагүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын нэгжийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилно гэж заасан. Засаг даргын захирамж нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл, шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 1/187 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баримталсан нь энэ захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй. Аймгийн Засаг дарга өөрөө тайлбартаа Б.Н болон Ч.У гэсэн 2 хүний санал Хүүхдийн эрхийг хамгаалах Үндэсний төлөө газарт явдаг. 2013 оны 02 сард ажлаас халахад энэ 2 хүний асуудал яригдаж байсан.
Б.Н-аас өөр хүн байхгүй байсан учраас бид нар хүүхдийн төлөө үндэсний төвтэй ярьж байгаад урьд санал хүчинтэй байсан учраас энэ саналаа барьсан юм гэж тайлбарласан байдаг. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6/18 дугаар захирамж бол Засгийн газрын 62 дугаар тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулиа барьж гарсан. Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хувьд дэд дарга болон орлогч байхгүй учраас хамгийн ойр хамаарал бүхий этгээд Б.Н-г томилсон. Энэ хүн 2013 оны 01 дүгээр сараас 9 сарын хугацаанд ажиллаж байсан. Мэргэжлийнхээ хувьд ч гэсэн тухайн албан тушаалыг урьд нь эрхэлж байсан албан тушаалтныхаа хувьд ч гэсэн хамгийн ойр хамаарал бүхий этгээд байгаа юм.
Б.Нг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг барьсан байгаа боловч түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Маргаан болоод байгаа учраас сонгон шалгаруулалт зарлагдахгүй жинхэнэ даргаар томилогдож чадахгүй байгаа юм. Иймд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, Хүүхдийн
|
эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.У-ийг ажлаас халах тухай” 6/17 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 6/18 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Архангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжийн хэлтсийн даргын албан тушаалд Ч.У-ийг томилох шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд даалгаж” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Н давж заалдах гомдолдоо: “Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.У-ийг ажлаас халах тухай“ 6/17 дугаар захирамж, мөн өдрийн “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 6/18 дугаар захирамжуудыг хүчингүй болгох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Б.Н миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн учраас гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүх Авлигатай тэмцэх газрын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцуулах тухай” 01/9388 албан бичгээр удаа дараа ажил албан тушаалаас халсан үйл ажиллагаа хууль бус болох нь шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамжаар тогтоогдож хариуцагч тухай бүр нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрчээ. ... Өмнөх захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй байна гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:
тухайгаа мөн цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын 01/9388 тоот нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан, захирамж 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан талаар тайлбарлаад нотлогдоод байхад шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн өмнөх захиргааны хэргийн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу өөрөө захирамжаа хүчингүй болгож болохоор хуулиар зөвшөөрсөн тул буруутгах үндэслэлгүй. Ч.У нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй эсэх дээр шүүх ямар нэгэн байдлаар дүгнэлт хийсэнгүй. Харин сахилгын ноцтой зөрчил байж боломгүй зөрчил гаргасан тушаалтныг өмөөрсөн хамгаалсан байдалтай шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч тал нь Ч.У-ийг халсан асуудал нь шийдвэрлэгдээгүй байгаа учраас сонгон шалгаруулалт зарлаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн тухайн орон тоог нөхөх хүртэлх хугацаанд Б.Н намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухайгаа тайлбарлаад байх шүүх харгалзан үзэлгүй хуулийн өөр зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэст албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтэц гэж байхгүй тул хамгийн ойр хамаарал бүхий нь тухайн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Н намайг түр томилсон нь төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн хууль, журам зөрчөөгүй байхад шүүх түр томилгооны асуудал дээр дүгнэлт хийсэнгүй.
дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Н-д холбогдох материалд үзлэг хийж, баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн хэр нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрх 45 дугаартай захирамжийн дагуу гаргуулсан нотлох баримтуудаа хэрэгт ач холбогдолгүй гэж хассан захирамж гаргасан нь ойлгомжгүй байна. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж захирамж гарган хэрэгт хавсаргасан байж яагаад дараа нь дахиад хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гээд хасаад байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.У-ээс Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.У-ийг ажлаас халах тухай” 6/17, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 6/18 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Архангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжийн хэлтсийн даргын албан тушаалд Ч.У-ийг томилох шийдвэр гаргахыг даалгахаар шаарджээ. Хариуцагч албан тушаалтан дээрх 6/17 дугаар захирамжаа Авлигатай тэмцэх газрын 2013 оны 01/9388 дугаар албан бичгийг үндэслэж гаргажээ.
Үүнээс өмнө аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 6/10 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр ажлаас халахаар, 6/11 дүгээр захирамжаар Б.Н-г албан тушаалд түр томилохоор шийдвэрлэснийг Ч.У эс зөвшөөрч захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснөөр Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тийн атлаа хариуцагч албан тушаалтан шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамж гарснаас хойш 4 хоногийн дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин “Ч.У-ийг ажлаас халах” тухай 6/17, “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох” тухай 6/18 дугаар захирамжуудыг адил үндэслэлээр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх” төрийн албаны үндсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх” зарчмуудыг алдагдуулсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 77 дугаар зүйлийн 77.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.
Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 17, 19, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлүүдтэй холбогдуулж дүгнэлт хийсэн, улмаар тэдгээрийг баримталсныг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
т
27.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.У-ийг ажлаас халах” тухай 6/17, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Н-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох” тухай 6/18 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Архангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд Ч.У-ийг томилсон шийдвэр гаргахыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.