Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, Д.Буянтогтох /и/, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

-  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,    

- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /№1239/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаа,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч Б.Энхтуяа /0312/,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэмөнх,

- шүүгдэгч Г.Пүрэвбаатар нарыг оролцуулан 

 Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягын Пүрэвбаатарт холбогдох 201519000679 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хаалттайгаар шүүн хэлэлцэв.

 

  Биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 8-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл ухаан бүрэн Боржигон овогт Ганхуягын Пүрэвбаатар /РД НС92121719/

 

  Холбогдсон хэргийн талаар  /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

         Шүүгдэгч Г.Пүрэвбаатар нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 8-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган айлган сүрдүүлж, хүчиндсэн,

-2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 08-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн,

          -2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хогийн хөтөл гэх газар 21-83 ТӨВ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

          Шүүгдэгч Г.Пүрэвбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  Би 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Э.Цогзолмааг сүрдүүлэн хурьцал хийгээгүй. Харин 2015 оны 6 дугаар сар, мөн 8 дугаар сард хурцал хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.  Э.Цогзолмаа нь намайг гэртээ согтуу унтаж байхад орж ирээд намайг агаа гээд өдөөд байсан. Миний хувьд хутга тулгаж сүрдүүлсэн зүйлгүй байхгүй гэв..

     

            Насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгтээ  Би шүүгдэгчийг танина, шүүгдэгчтэй хурцал хийсэн гэв. 

  

   Насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаагийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Охин Э.Цогзолмаа нь анх надад өөрөө 4 дүгээр сарын 1-нд Пүрвээ ах намайг оролдоод байна, Пүрвээ ах намайг аав ээждээ хэлбэл ална гэж айлгасан гэж байсан. Би ээжид нь хэлээд эмчид үзүүл гэтэл эмч хүчиндүүлсэн байна гэж хэлж байсан. Бидний хувьд гомдолтой байна. Эхнэрийн ах нь орж ирээд гомдолгүй гэж гарын үсэг зур гээд байнга дарамтлаад байгаа. Сэтгэл санааны хохирол их байна

 

  Гэрч Н.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Ер нь бол Э.Цогзолмаагийн гэр нь хашаа, газаргүй гээд манай хашаанд байдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 10-дын үеэр Э.Цогзолмаагийн гэр орон аав ээж нь манай хашаанд гэртээгээ байсан үе болж таарч байна. Манай эхнэр бид 2 самарт явчихсан манай гэр эзэнгүй Эрдэнэмөнхийнх /Э.Цогзолмаагийн аавынх/ манай гэрийг хараад байж байсан үе байна. Манай гэр цоожгүй онгорхой байдаг тэднийх тоггүй гээд манайхаар орж зурагт үзэж байдаг. Ах дүү хүмүүс гээд манайх гэрээ цоожлохгүй орхичихдог юм. Тэгэхээр Цогзолмаа манай гэрээр орж гаралгүй яахав эгч дүүсийн хүүхдүүд учир орж гаралгүй яахав Пүрэвбаатар ажил төрөлтэй гээд шөнөөр ороод байдаггүй ... гэх мэдүүлэг /хх 14-15/,

 

         Гэрч А.Долгоржав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Э.Цогзолмаа нь ээжийн хамт манай эмнэлэгт гэдэс хэвлийгээр өвдөөд байна гээд онош нь тодорхойгүй байна гэдэг хэллэгтэй ирсэн юм. Тэгээд Э.Цогзолмаагаас мазокийн шинжилгээ авсан юм. Шинжилгээ өгөх үед Цогзолмаа уйлаад байхаар нь би Цогзолмаагаас яагаад уйлаад байгаа талаар асуусан чинь Пүрэвээ гэж манай ах байдаг юм тэр ах гэртээ намайг аваачиж байгаад оролддог гэж хэлэхээр нь нь би ээжид нь хэлэх үү гэсэн чинь Цогзолмаа манай ээжид хэлж болохгүй ээж зодно гээд байсан ингээд би Цогзолмааг охидын эмчид үзүүлэх гэтэл Цогзолмаа өөрөө дахин ирээгүй ба энэ тухай нийгмийн ажилтан болон Цагдаагийн хүүхдийн байцаагчид хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад сая 10 сараас Цогзолмаад шинжилгээ хийсэн гэж манай эмнэлэгт ирснийг мэдсэн....Бэлгийн замын халдварт өвчин болох трихомонус өвчин нь шимигчийн гаралтай үтрээнд амьдрах орчин нь болдог эмэгтэй хүнд ихэвчлэн шинжилгээгээр илэрнэ. Эрэгтэй хүнд 70 хувьд нь шинжилгээгээр илрэхгүй байж болдог. Мөөгөнцөр нь хүний биеийн дархлааны онцлогоос шалтгаалаад нэг хүнд нь илрээд нөгөө хүнд нь илрэхгүй байж болно. Трихомонус буюу трихомономид өвчин нь эрэгтэй хүмүүсийн ихэнхэд нь шинж тэмдэг илрэхгүй, эмэгтэй хүний үтрээ нь уг өвчний амьдрах орчин нь болдог, эрэгтэй хүнд өөр бус заг хүйтэн, хломид гэх зарим өвчинтэй хавсрах шинж илэрдэг болно Г.Пүрэвбаатараас дахин шинжилгээ аваад уг өвчин илрэхгүй ...гэх мэдүүлэг /хх 16-18/

         

Гэрч Г.Эрдэнэмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Би Төв аймгийн Зуунмод суманд өөрийн эхнэр 3 охины хамт оршин суудаг. 2015 оны 04 сарын 01-ний өдөр манай дунд охин Цогзолмаа ааваа би ээжийн төрсөн эгчийн хүү Пүрэвээд хүчиндүүлчихлээ. Намайг цагдаад хэлвэл ална гээд айлгаад сүрдүүлээд байх юм гэж хэлэхээр нь би өөрийн охиноос лавлан асууж цагдаад хандаж чадалгүй явсаар өнөөдөр Цагдаагийн байгууллагад хандаж байна.....Би урьд өмнө өөрийн охиныг Пүрэвээ гэгчид хүчиндүүлсэн талаар Цагдаагийн байгууллага болон хуулийн байгууллагад огт хандаагүй. Хаана хэнд хандахаа мэдэлгүй явсаар мөн Пүрэвээ нь манай хамаатан учир хэлж чадалгүй явсаар өдийг хүрлээ.....04 сарын 01-ний өдрөөс хойш Пүрэвээд хүчиндүүлсэн талаараа манай охин огт яриагүй. Би энэ талаар огт мэдэхгүй байна. Одоо охины минь биеийн байдал сайн байгаа харин дээрхи асуудлын талаар асууж лавлан ярилцах гэхээр бухимдаад уцаарлаад хариулахгүй байна.. гэх мэдүүлэг. /хх 23-24/

 

Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Портер маркийн цагаан өнгийн машин надад байдаг миний нэр дээр эзэмшигч гэж явдаг юм. Энэ машиныг анх 2014 оны 04 сарын 10-ны өдөр худалдаж авч бичиг баримтыг нь авч байсан юм дүү Пүрэвбаатар уг машиныг барьж байсан жолооны үнэмлэхтэй аавтай хамт хот орох сав тушаах гэх мэт ажилд явдаг юм. 2015 оны 03 дугаар сард уг портер манай хашаанд байдаг байсан. Түлхүүр нь надад байдаг байсан тэр үед Пүрэвбаатар надаас түлхүүр аваагүй. 2015 оны 08 сарын 15-дын үед Пүрэвбаатар уг машиныг унаж урагшаа ус аавд дөхүүлж өгч байсан. Мөн аавтай хамт хот руу сав тушаах гэж явдаг байсан.. гэх мэдүүлэг. /хх-23-24/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №389 тоот дүгнэлтэнд 

1.    Э.Цогзолмаа нь бэлэг эрхтний хөгжил зөв, хөгжил дутуу байна.

2.3.4.Э.Цогзолмаад хийсэн охидын үзлэгээр охин хальс урагдалтай, цус хуралттай, цагаан өнгийн хөөсөрхөг ялгадастай байна. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

5. Э.Цогзолмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

6. Э.Цогзолмаа нь нян судлалын шинжилгээгээр үтрээний үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин болох трихомонус өвчтэй байна гэжээ. /хх-35/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын №1043 тоот дүгнэлтэнд

  1. Э.Цогзолмаа нь Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.
  2. Э.Цогзолмаа нь өөрийн сэтгэгцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-43 тал/,

          - эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /хх-1-3 тал/,

          - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/,

            - насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаагийн насыг тоолсон тэмдэглэл /хх 87 тал/

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-113 тал/

- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-114 тал/,

-Шинжилгээ хийлгэж шинжээч томилох тогтоол /хх 33-36 тал /,

-Шинжээчийн дүгнэлт /хх-43 тал/,

-Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-46/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-117 тал/,

          -шүүгдэгч Г.Пүрэвбаатарын ял шийтгэлийн хуудсыг шалгахад урд ял шийтгүүлж байгаагүй гэх лавлагаа /хх-68 тал/

- шүүгдэгч Г.Пүрэвбаатарын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /хх 61-63 тал/ сэжигтнээр, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр /хх-64 тал/ яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгч Г.Пүрэвбаатар нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 8-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган айлган сүрдүүлж, хүчиндсэн, 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 08-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн,  2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хогийн хөтөл гэх газар 21-83 ТӨВ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Пүрэвбаатар нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 8-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 13 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган айлган сүрдүүлж, хүчиндсэн, 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 08-10 тоотод гэртээ оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хогийн хөтөл гэх газар 21-83 ТӨВ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, бага насны буюу 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаагийн мэдүүлэг, гэрч Н.Ганбаатар, А.Долгоржав, Г.Эрдэнэмөнх, Г.Оюун-Эрдэнэ, Ж.Нямсүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаагийн насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээ, шинжээчийн 389 дугаартай дүгнэлт, шинжээчийн 1043 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлэг, Г.Пүрэвбаатарын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудсанд ял шийтгэлгүй гэх лавлагаа, Г.Пүрэвбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

     Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, 56.1.6 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар

Насанд хүрээгүй хохирогч Э.Цогзолмаагийн хууль ёсын төлөөлөгч Г.Эрдэнэмөнх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

Эд мөрийн баримт

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн иштэй хутга 1 ширхэг хураагдаж ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө

Мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн хуучин мотоцикль нь Ж.Ганхуягын эзэмшилийнх болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ж.Ганхуягын мэдүүлэгээр нотлогдож байна. Мөн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Портер маркийн 21-83 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Оюун-Эрдэний эзэмшилийнх болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн Г.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргээр тус тус нотлогдож байх тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Г.Оюун-Эрдэнэ, Ж.Ганхуяг нарт буолгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягын Пүрэвбаатарыг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй Э.Цогзолмааг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрэвбаатарыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Пүрэвбаатарт оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Пүрэвбаатарын цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялдан оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүлйин 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Оюун-Эрдэний эзэмшилийн 21-83 ТӨВ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл, марк, улсын дугаар нь тодорхойгүй, улаан өнгийн мотоцикль зэрэг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ж.Ганхуяг, Г.Оюун-Эрдэнэ нарт буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 21-83 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Оюун-Эрдэнэд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Пүрэвбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧИД                                  Ю.ЭНХМАА 

 

                                                                                             Д.БУЯНТОГТОХ