Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар С.Я-ийн нэхэмжлэлтэй, ТӨЗд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С.Я                                                                                                                

Хариуцагч: ТӨЗ

Нэхэмжлэлийн шаардлага: ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сц, Ц.А хариуцагч С.Б, Ц.Б гуравдагч этгээд Э.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Я нь “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”-д заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б/09 дугаартай “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжидД.О ТӨЗд гомдол гаргасны дагуу ТӨЗөөс 2019 оны 05 дутаар сарьш 31 -ны өдөр 663 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. ТӨЗийн 2019 оны 05 дугаар сарын 31–ний өдөр 663 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/13 дугаартай “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан билээ.Д.О нь Ш******* сумын засаг даргын 2018 он 12 дугаар сарын 04~ны өдрийн А/177 дугаар захирамжаар байгуулагдсан 2018 оны жилийн эцсийн “хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, будаг тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийх ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хяналт тавих, удирдлага чиглэлээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас статистикийн тоо мэдээ гаргах үйл ажиллагаа доголдож хугацаа хоцрох нөхцөл байдлыг бий болгосон болох нь Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Ш.Б-ийн2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/29 тоот албан бичгийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Хүн, мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын комиссыг хуралдуулснаар тогтоогдсон.

Засаг даргын тамгын газрын дарга “Төрийн болон орон нутгын хөрөнгөөр
бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн 45.2.1,
45.3-т зааснаар захиалагч болох бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх,
үүргийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй ажилтан юм. ГэтэлД.О нь Орон нутгын хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад эрх үүргийн хүрээнд ажлын даалгавар боловсруулах болон гэрээний биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэнээс үүдэн Говьсүмбэр аймгийн Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зэлжит 19 дүгээр хуралдаанаар Ш******* сумын засаг даргын “Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн жилийн эцсийн биелэлт, Ш******* аймгийн засаг даргын 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны жилийн эцсийн хэрэгжилт тайлангууд Говьсүмбэр аймгийн Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07, 08 дугаар тогтоолуудаар хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэгдэжД.О нь үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон.

МөнД.О нь албан тушаалаа урвуулан ашиглаж 2018 оны Засаг
даргын тамгын газрын жилийн эцсийн санхүүгийн тайлангаас Мал хамгаалах
сангийн тайланг авч үлдэн “Төрийн аудит”-д тайлагнасан учир Засаг даргын тамгийн газрын хязгаарлалттай дүгнэлт гаргах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Мал хамгаалах сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайланг гаргах, гаргасан зөрчлийг илрүүлж, тайланг Говьсүмбэр аймгийн төрийн аудитад хүргүүлэх ажлын хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/30 дугаартай захирамжаар байгуулж Мал хамгаалах сантай холбоотой хурлыг 2019 оны 03 дугаар сарын 11- ний өдөр зохион байгуулж хэлэлцсэн бөгөөд уг хурлаарД.О нь сумын мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хувийн хэрэгцээнд ашигласан зөрчил дутагдалууд илэрч тогтоогдсон.

Дээрхи зөрчлүүдээс гадна чөлөө авалгүй хэл сураггүй ажиллаа тасалж явж
ирэхдээ хуурамч байж болзошгүй бичиг баримт үйлдэн авчирч өгсөн зэрэг удаа
дараа маш зөрчлүүд гаргасан тул дээрхи зөрчлүүд болон сумын засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/16 тоот “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, ТӨЗийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 663 дугаартай “хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг тус тус үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/13 дугаартай“ Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан.

Гэтэл ТӨЗ нь дээрхи нөхцөл байдлыг үнэлж дүгнэлтгүй, дахин 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 903 дугаартай “Шийвзр хэрэгжүүлэх тухай”Д.О-д сахилын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг хэрэгжүүлэхийг тулгаж шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Ш******* сумын засаг даргын албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төрийн албаны зөвлөл маргаан бүхий 903 дугаар албан бичигдээ ...2019 оны 05 дугаар сарын 31 ний өдрийн 663 дугаар албан бичгээр ... Таны 2019 оны 3 дугаар сарын 25 ны өдрийн Б/09 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж, төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.6 дах хэсэгт хяналт шалгалт, дүгнэлт, танилцуулга, албан шаардлага, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж заасан бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж миний гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25 ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг бүрэн дүүрэн судалж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дах хэсэгт заасан ... хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан үүргээ шударгаар гүйцэтгэх... гэж заасныг зөрчин хууль бус шийдвэр гарган, миний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэгт заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гзж заасан чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарлаж өөрийн гаргасан шийдвэрээ тулгаж байна.

Ш******* сумын засаг дарга ТӨЗийн
шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд хуулийн хүрээнд өөрийн гаргасан
захирамжид өөрчлөлт оруулжД.О-д хуулийн дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд сахилгын шийтгэлийг ногдуулсан байх тул ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ныөдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэжээ.

      НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ: С.Я нь “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”-д заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б/09 дугаартай “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжидД.О ТӨЗд гомдол гаргасны дагуу ТӨЗөөс 2019 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр 663 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн.

ТӨЗийн 2019 оны 05 дугаар сарын 31 –ны өдөр 663 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/13 дугаартай “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан билээ.

Д.О нь Ш******* сумын засаг даргын 2018 он 12 дугаар сарын
04-ны өдрийн А/177 дугаар захирамжаар байгуулагдсан 2018 оны жилийн эцсийн
“хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, будаг тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийх ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хяналт тавих, удирдлага чиглэлээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас статистикийн тоо мэдээ гаргах үйл ажиллагаа доголдож хугацаа хоцрох нөхцөл байдлыг бий болгосон болох нь Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Ш.Б-ийн2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/29 тоот албан бичгийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Хүн, мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын комиссыг хуралдуулснаар
тогтоогдсон.

Засаг даргын тамгын газрын дарга “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр
бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн 45.2.1,
45.3-т зааснаар захиалагч болох бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх,
уургийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй ажилтан юм. ГэтэлД.О нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад эрх үүргийн хүрээнд ажлын даалгавар боловсруулах болон гэрээний биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэнээс үүдэн Говьсүмбэр аймгийн Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 19 дүгээр хуралдаанаар Ш******* сумын засаг даргын “Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн жилийн эцсийн биелэлт, Ш******* аймгийн Засаг даргын 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны жилийн эцсийн хэрэгжилт тайлангууд Говьсүмбэр аймгийн Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07, 08 дугаар тогтоолуудаар хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэгдэжД.О нь үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон,

МөнД.О нь албан тушаалаа урвуулан ашиглаж 2018 оны Засаг даргын тамгын газрын жилийн эцсийн санхүүгийн тайлангаас Мал хамгаалах сангийн тайланг авч үлдэн “Төрийн аудит”-д тайлагнасан учир Засаг даргын тамгын газрын хязгаарлалттай дүгнэлт гаргах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Мал хамгаалах сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайланг гаргах, гаргасан зөрчлийг илрүүлж, тайланг Говьсүмбэр аймгийн төрийн аудитад хүргүүлэх ажлын хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/30 дугаартай захирамжаар байгуулж Мал хамгаалах сантай холбоотой хурлыг 2019 оны 03 дугаар сарын 11- ний өдөр зохион байгуулж хэлэлцсэн бөгөөд уг хурлаарД.О нь сумын мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хувийн хэрэгцээнд ашигласан зөрчил дутагдлууд илэрч тогтоогдсон.

Дээрхи зөрчлүүдээс гадна чөлөө авалгүй хэл сураггүй ажиллаа тасалж явж ирэхдээ хуурамч байж болзошгүй бичиг баримт үйлдэн авчирч өгсөн зэрэг удаа дараа маш олон зөрчлүүд гаргасан тул дээрхи зөрчлүүд болон сумын засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/16 тоот “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, ТӨЗийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 663 дугаартай “хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг тус тус үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/13 дугаартай “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан.

Гэтэл ТӨЗ нь дээрхи нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй, дахин 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай”Д.О-д сахилын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг хэрэгжүүлэхийг тулгаж шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Ш******* сумын засаг даргын албан гушаалаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ш******* сумын засаг даргын зүгээс Монгол улсын төрийн албаны
зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд хуулийн хүрээнд еөрийн
гаргасан захирамжид өөрчлөлт оруулж Д.О-д Төрийн албаны тухай
хуулийн дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан байхад Монгол улсын төрийн
албаны зөвлөл уг шийдвэрийг хянаж үзэлгүй Төрийн албаны тухай хуулийг зөрчиж 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

ТӨЗ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэр нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халахаар шийдвэрлэсэн эрх зүйн үр дагавартай захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан мөн хуулиар олгосон эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд саад болсон шийдвэр юм.

Иймд ТӨЗийн шийдвэрийг эс зөвшөөрч
Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасны дагуу уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн С.Яээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны  7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар Шийдвэр хэрэгжүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн
903 дугаар албан бичгийн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11 -д заасан асуудлаар гарсан маргаан  болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны 1 талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Д.Оаас Ш******* сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын
албаны Маргаан хянан шалгах газар маргаан бүхий захирамж хууль зүйн
үндэслэлтэй эсэхийг талуудаас тайлбар авч, холбогдох нотлох баримт цуглуулж,
шалгасан.

Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр тушаалд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Статистикийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дахь заалтыг тус тус үндэслэн “Д.О нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, сумын Мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/177 дугаар захирамжаар байгуулагдсан 2018 оны жилийн эцсийн “Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргасан, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн
ээлжит 19 дүгээр хуралдааны “Үнэлгээ өгөх тухай” 07, 08 дугаар тогтоолууд, сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар захирамж зэргийг үндэслэн Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 7.1-т “Төрийн албаны тухай  хуулийн 35.1 дэх хэсэг, 76.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албан хаагчид төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасан.

Д.О нь Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан төрийн жинхэнэ албаны шалгалт авах журам

зөрчсөн, 76 дугаар зүйлийн 76.4, 76.5-д заасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байсан болно.

Түүнчлэн дээрх журмын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэжзааснаар Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргаД.О-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй нь цугларсан баримтаар тогтоогдсон болно.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг сахилгын шийтгэл ногдуулсан албан тушаалтанд мэдэгдсэн.

Улмаар Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/13 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ш******* сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг хасч, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг нэмж, 2 дахь заалтаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гэснийг удаа дараа буюу гурван удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж, 3 дахь заалтаар захирамжид өөрчлөлт оруулсан тухай Төрийн албаны зөвлөлд албан ёсоор мэдэгдэхийг албан тушаалтанд даалгасан шийдвэрийг гаргажээ.

Дээрх шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга С.Янь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг үндэслэж захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа гурван  удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ш******* сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн
5/13 дугаар захирамжийг эс зөвшөөрч иргэнД.Оаас Төрийн албаны
зэвлөлд дахин гомдол ирүүлснийг хянан шалгаад Төрийн албаны зөвлөлийн
2019 оны 7 дугаар сарын 2б-ны өдрийн 903 дугаар албан бичгээр Төрийн албаны
тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Төрийн албаны төв байгууллагын болон
шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасны дагуу анхнаасаа хууль зөрчсөн Ш******* сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах талаар Ш******* сумын Засаг даргад С.Я-т үүрэг чиглэл өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж
захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг нь гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй,
захирамжилсан шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш болно.

Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг дарга
С.Янь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид өөрчлөлт оруулсан нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгийг биелүүлээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн.

Иймд Говьсүмбэр аймгийн С.Яийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.-т "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Говьсүмбэр аймгийн С.Яийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдД.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн С.Я нь “ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Д.О нь Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн, Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаарД.О-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т үндэслэн төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Д.О нь дээрх Б/09 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэн Төрийн албаны зөвлөлд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан бөгөөд үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 663 дугаар албан бичгээр сумын Засаг дарга С.Я*******т и...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зуйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно ” гэж заасны дагуу 2019 оны Е/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл 2019 оны 903 дугаар албан бичгийг
гаргахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 663 дугаар албан бичгээр сумын Засаг даргынД.Оыг ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус байна гэж үзэн, улмаар гаргасан шийдвэрээ хүчингүй болгож ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

Гэвч сумын Засаг дарга Б/09 дүгээр хууль бус захирамжаа хүчингүй болгохын оронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/13 дугаар захирамжийг гарган, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс биелүүлж, дахин хууль бус шийдвэр гаргасан болно.

Дээрх Б/13 дугаар захирамжаар “...2019 оны Б/09 дүгээр захирамжийн үндэслэл хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг хасч, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг нэмсүгэй, ... Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр гэснийг удаа дараа буюу гурван удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж өөрчилсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...ТӨЗийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаартай “Хуулъ хэрэгжүүлэх тухай” албан бичгийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/13 дугаартай Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан... ” гэж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн шийдвэрийн дагуу захирамжид өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбарт “...Ш******* сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг баримталсан хэрнээ төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг гаргасан байдаг” гэж дурдсан чь үндэслэлтэй гэж үзэж байна.

УлмаарД.О нь сумын Засаг даргын 2019 оны Б/13 дугаар
захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан ба үүний дагуу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгээр сумын Засаг дарга С.Я-т "... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны одрийн Б/09 дүгээр захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл гаргасан байна. .. Иймд өөрийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн боловч сумын Засаг дарга тус шүүхэд хандсан байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 663 дугаар албан бичигт дурдсан шийдвэрийг биелүүлээгүй тул Төрийн албаны зөвлөл дахин 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгээр дээрх 663 дугаар шийдвэрийг биелүүлэх үүрэг өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                        ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч  Говьсүмбэр аймгийн С.Я нь “ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичигт “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарны 31-ний өдрийн №663 дугаар албан бичгээр...2019 оны Б/09 захиражийг хүчингүй болгохыг ... мэдэгдсэн болно. Өөрөөр хэлбэл таны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон...Иймд Та өөрийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү ” гэсэн байх ба энэхүү албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул нэхэмжлэгч Ш******* сумын Засаг даргыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу ТӨЗөөс дахин шинэ акт гарах хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг 4 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал:

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана”, 75.3-д “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно”, 75.4-д “Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 75.4.1-д “холбогдох этгээдээс тайлбар авах”; 75.4.2-т “холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах”; 75.4.3-д “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах”; 75.4.4-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах”; 75.4.5-д “илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх”; 75.4.6-д “хяналт шалгалт, дүгнэлт, танилцуулга, албан шаардлага, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;” 75.4.7-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн тус зүйлийн 75.6-д “Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан ба уг зохицуулалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан байна.

Дээрх Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана”, 7.2-т “Маргаан үүсгэсэн бол Зөвлөлийн дарга гомдолд дурдсан маргааны шинж байдлыг харгалзан маргаан хянан шалгах комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д -Зөвлөл маргаан үүсгэсэн гомдлын талаар тусгай бүртгэл хөтөлж, дугаар олгоно”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Зөвлөл комиссын дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэх мэт байдлаар зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана” гэж заасан байна.

Дээрх хуулийн болон журмын зохицуулалтуудаас үзэхэд Төрийн албаны зөвлөл нь гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авч маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, хэрэв маргаан үүсгэх бол бүртгэл хөтөлж, дугаар олгож, маргаан хянан шалгах комисс томилж, комиссын дүгнэлтийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах гэх мэт болон бусад ажиллагааг хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хууль, журамд заасны дагуу явуулах ёстой байжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Төрийн албаны зөвлөл нь дээрх хууль, журамд заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь нотлогдохгүй байна.

Төрийн албаны зөвлөлД.Оын гомдлын дагуу маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэж, хэрэв маргаан үүсгэсэн бол маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах нь дээрх хууль, журмын зохицуулалтуудад нийцэх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Зөвлөлийн тогтоолоор биш албан бичгээр асуудлыг шийдвэрлэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.  

Мөн Төрийн албаны тухай хуулийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж хуульчилсан байна.

Дээрх Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.4–д заасан зохицуулалтууд болон тус хуулийн 66 дугаар зүйлд заасан Зөвлөлийн бүрэн эрхээс үзэхэд төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гаргасан шийдвэрийг Төрийн албаны зөвлөл өөрчилж буюу хүчингүй болгохоор заасан байх ба харин төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гаргасан шийдвэрээ хүчингүй болгохыг төрийн байгууллага албан тушаалтанд өөрт нь хандан шаардах талаарх зохицуулалт хуульд байхгүй байна.

Иймд Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн бол уг шийдвэрийг шууд хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байх ба харин уг шийдвэрийг хүчингүй болгохыг төрийн байгууллага албан тушаалтанд хандан шаардах талаарх зохицуулалт хуульд байхгүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-д шаардлага хүргүүлэх бүрэн эрхтэй талаар заасан тул уг эрхийн дагуу Зөвлөл 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-д ...төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх гэж төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилохтой холбоотой үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс шалгаж шаардлага хүргүүлэхээр заасан тул уг зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг халсантай холбоотой энэ маргаанд хамааралгүй юм.

Говьсүмбэр аймгийн Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжид дараахь үндэслэлүүдийг заасан байна.Үүнд:

  • өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, сумын Мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
  • сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/177 дугаар захирамжаар байгууллагдсан 2018 оны жилийн эцсийн “Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийх ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хяналт тавих, удирдлага чиглэлээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргасан,
  • сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 19 дүгээр хуралдааны “Үнэлгээ өгөх тухай” №07, №08 тогтоолууд гарсан,
  • Сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/16 тоот “Д.О-д сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан зэргийг үндэслэн буюу дээрх дөрвөн үндэслэлээрД.О-д төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хэрэгт цугларсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” №663 тоот албан бичиг болон Зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгээс үзэхэд хариуцагч ньД.Оын гомдлыг хянан үзэж, шийдвэрлэхдээ Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан дээрх 4 үндэслэл тус бүрийг хянан үзэж, эдгээр үндэслэл тус бүрт дүгнэлт өгөөгүй байна.

Зүй нь хариуцагч сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан дээрх 4 үндэслэл тус бүрийг хянан үзэж, үүнтэй холбоотой хяналт шалгалт хийж, эдгээр 4 үндэслэл тус бүр нотлогдож байгаа эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх ёстой ба Зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №903 тоот албан бичигт Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг яагаад хүчингүй болгох ёстой талаарх үндэслэлээ тус захирамжид заасан 4 үндэслэл тус бүрээр тодорхой тайлбарлаагүй байна.

Дээрх үндэслэлүүдэд үндэслэн дүгнэн үзвэл,Д.Оын гомдлын дагуу маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх, хэрэв маргаан үүсгэх бол маргаан хянан шалгах комисс томилох зэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, комиссын дүгнэлтийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах, Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан 4 үндэслэл тус бүрийг хянан шалгаж, засаг даргын төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзвэл бол уг шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох зэрэг асуудал нь хариуцагчийн буюу ТӨЗийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд засаг даргын төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзвэл бол уг шийдвэрийг шууд хүчингүй болгох, өөрчлөх бүрэн эрх Төрийн албаны зөвлөлд хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын дээр дурдсан хууль, журамд нийцээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Төрийн албаны зөвлөл нь Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан дараах үндэслэлүүдийг нэг бүрчлэн хянан шалгаж, тус бүрт нь дүгнэлт өгсөний үндсэн дээрД.Оын гомдлыг хангах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

  • Д.О нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, сумын Мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэх
  • Д.О нь Сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/177 дугаар захирамжаар байгууллагдсан 2018 оны жилийн эцсийн “Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийх ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хяналт тавих, удирдлага чиглэлээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргасан эсэх
  • сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 19 дүгээр хуралдааны “Үнэлгээ өгөх тухай” №07, №08 тогтоолуудаар хангалтгүй үнэлгээ авсан асуудалД.Оыг төрийн албанаас халах үндэслэл болох эсэх  
  • Сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/16 тоот “Д.О-д сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан ньД.Оыг төрийн албанаас халах үндэслэл болох эсэх  

       Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дарааД.Оын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь ТӨЗийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч ТӨЗийн нь шүүхээс тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж,Д.Оын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичиг хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 75.4, 75.6-д заасныг тус тус баримтлан ТӨЗийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч ТӨЗ нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Ш******* сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээрД.Оын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан ТӨЗ-өөсД.Оын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны актыг шүүхээс тогтоосон дөрөв хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд ТӨЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.Б