| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1240/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1298 |
| Огноо | 2019-12-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1298
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Ч.Б, Монгол Улсын иргэн, ............ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.....................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойргийн автобусны буудлын орчим 2 өөрийн эзэмшлийн 6140 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хохирогч Б.Бямбажаргалын гээсэн эд зүйл болох 20.000 төгрөгийн үнэтэй түрийвч, бэлэн 400.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн үед Зүүнсалаа, шинэ эцсийн буудал дээр би машинтайгаа явж байсан юм. Өмнөх орой нь архи уусан байсан болохоор бага зэрэг согтолттой, архи гараагүй байсан. Тэгээд автобусны буудал дээр нэг залуу байхаар нь миний машиныг бариад өгөөч гэж гуйгаад машинаа бариулсан. Баянхошууны тойрог хүртэл машинаа тэр залуугаар бариулаад буулгасан. Тэгэхэд хүрэн улаан өнгийн хэтэвчээ машинд орхиод буусан байсан гэв.
Хоёр: Эрүүгийн ........................... дугаар хэргээс талуудын шинжлэн судалсан баримтууд:
1.Хохирогч Б.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад Зүүн салааны шинэ эцсийн автобусны буудал дээр зогсож байтал цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирээд “би өчигдөр архи уусан чинь гардаггүй ээ, чи машин бариад дөхүүлээд өгөөч” гэж гуйхаар нь “тэгье” гэж хэлээд машиныг нь барьж явахдаа гартаа хийдэг 400.000 төгрөгтэй хэтэвчээ голын хайрцаг дээр нь тавиад явсан. Баянхошууны тойргийн автобусны буудал дээр ирээд зогсохдоо хэтэвчээ авахаа мартаад машинаас нь буусан байсан тул цагдаад дуудлага өгсөн. Би түрийвчээ 2019 онд хүнээс авч байсан. Тээврийн хэрэгсэл нь 61-40 УБЯ гэсэн улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал), -2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: “... Би өөрийн орхиж буусан гэх түрийвч болон түрийвчэн дотор байсан 400.000 төгрөгийг тухайн хэрэгт холбогдсон залуугаас эргүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол 3 санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
2. Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр найзтайгаа хороололд архи уучихаад Зүүн салааны эцэст байрлах гэрт нь очиж хоносон юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явах гэхэд архи гараагүй юм шиг байсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 61-40 УБЯ улсын дугаартай хөх өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Машинаа жолоодож явах гэсэн боловч архи үнэртэж магадгүй гэж бодоод бариагүй юм. Тэр үед Зүүн салааны эцсийн автобусны буудал дээр нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь би тэр залууг “хаа хүрэх гэж байгаа юм бэ, миний машиныг бариад тойрог хүргээд өгөөч” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэр залуу миний машин дотор орж ирж суухдаа машины голын хайрцаг дээр хүрэн өнгийн түрийвчээ тавьж байсан. Тойрог дээр очоод миний машинаас буусан. Би шууд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 15-7 тоот гэр рүүгээ явсан. Тухайн үед би тэр залуутай юм ярьж явж байгаад машины голын хайрцганд хийсэн түрийвчээ орхиод буусныг анзаараагүй. Гэртээ очоод мэдсэн. Түрийвчийг нь аваад онгойлгож үзэхэд 400.000 төгрөг байсан. Мөнгө болон түрийвчийг нь өгчихье гэж бодсон боловч яаж холбоо барихаа мэдэхгүй байсан. Цагдаад хандаад над дээр хүрээд ирэх байх гэж бодоод хагас сарын хугацаанд хадгалсан боловч огт ирээгүй. Тэгэхээр нь хувийн хэрэгцээндээ үрчихсэн юм. Би гээгдэл эд хөрөнгө олсон тохиолдолд цагдаагийн байгууллагад ханддаг талаар огт мэдэхгүй. Тухайн үед тэр залуу миний машины улсын дугаарыг харсан юм чинь манай гэрийг олоод ирчих байх гэж бодсон. Түрийвч нь оосортой, хүрэн өнгийн түрийвч байсан, миний машин дотор байгаа. Харин мөнгийг нь хувийн хэрэгцээндээ үрсэн тул удахгүй хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
3. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19/120 дугаартай “ ...арьсан түрийвчийг 20.000 төгрөгөөр үнийг тогтоосон” тайлан (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
4. Шүүгдэгч Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 10 дугаар 4 сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), “Голомт банк”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 35-41 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогч нарын хүсэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ч.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Б нь өөрийн эзэмшлийн 6140 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хохирогч Б.Бямбажаргалын гээсэн эд зүйл болох 20.000 төгрөгийн үнэтэй түрийвч, бэлэн 400.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй 5 оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “ өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны тойргийн автобусны буудлын орчим өөрийн эзэмшлийн 6140 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хохирогч Б.Бямбажаргалын гээсэн эд зүйл болох 20.000 төгрөгийн үнэтэй түрийвч, бэлэн 400.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь: -хохирогч Б.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирээд “би өчигдөр архи уусан чинь гардаггүй ээ, чи машин бариад дөхүүлээд өг” гэж гуйсан. ..машиныг нь барьж явахдаа гартаа хийдэг 400.000 төгрөгтэй хэтэвчээ голын хайрцаг дээр нь тавиад явсан. ...хэтэвчээ авахаа мартаад машинаас нь буусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал), -шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Зүүн салааны эцсийн автобусны буудал дээр нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь би тэр залууг “хаа хүрэх гэж байгаа юм бэ, миний машиныг бариад тойрог хүргээд өгөөч” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэр залуу миний машин дотор орж ирж суухдаа машины голын хайрцаг дээр хүрэн өнгийн түрийвчээ тавьсан. ...машины голын хайрцганд хийсэн түрийвчээ орхиод буусныг анзаараагүй. ...Түрийвчийг нь онгойлгож үзэхэд 400.000 төгрөг байсан. ...Тэгэхээр нь хувийн хэрэгцээндээ үрчихсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 6 Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Хохирогч Б.Бямбажаргал нь шүүгдэгч Ч.Бгийн машинд түрийвчээ хайхрамжгүй байдлын улмаас орхиж явсан байх ба, шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн түрийвчинд байсан бэлэн 400.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж завшсан үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Бгийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бямбажаргалд 420.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Б.Бямбажаргал нь түрийвч, 400.000 төгрөгийг буцаан авсан” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 13 дугаар тал) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна. Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өмгөөлөлдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн 7 хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн орлогыг нь харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай 8 ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Бямбажаргалд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА