Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/01084

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

          Дугаар 183/ШШ2017/01084

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13 дугаар байр, 30 тоотод оршин суух, Болоо овогт Адъяагийн Ганлхагва /Регистрийн дугаар:СТ72032213/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр 2, ХД-67 дугаар байр, 48 тоотод оршин суух, Бэсүд овогт Цэдэн-Ишийн Зоригт /Регистрийн дугаар:ДЮ72011810/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч А.Ганлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Зоригт нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Ганлхагватай 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай 22,410,000 төгрөгийг зээлж авсан. Хариуцагч Ц.Зоригт нь буцаан төлбөр хийгээгүй тул үндсэн төлбөр 22,410,000 төгрөг, хүү алданги 7,590,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Ганлхагва, хариуцагч Ц.Зоригт нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгнөөс 17,000,000 төгрөгөнд шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хаш хөөргийг хүлээлгэн өгч, хариуцагч үлдэх 13,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                               

Нэхэмжлэгч А.Ганлхагва нь хариуцагч Ц.Зоригтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөгнөөс 17,000,000 төгрөгт хөрөнгө тооцон шилжүүлж, үлдэх 13,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.А.Ганлхагвын нэхэмжлэлтэй Ц.Зоригтод холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөгнөөс 17,000,000 төгрөгт хөрөнгө тооцон шилжүүлж, үлдэх 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгнөөс тал хувь болох 153,975 төгрөгийг улсын төсвөөс, 153,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ