Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0478

 

2014 оны 12 сарын 11 өдөр                    Дугаар 478                                          Улаанбаатар хот

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг сс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Айраг сумын 3 дугаар баг, “Ө” ХХК-д байрлалтай жонш баяжуулах үйлдвэрийн зориулалттай 8.37 га газрын эрх Айраг сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/173 дугаар захирамжаар “Д” ХХК-нд шилжсэн. Шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглахаар зураг, төсөв, төсөл бэлтгүүлэхээр бусад этгээдтэй харилцан тохиролцоод байтал Айраг сумын Засаг дарга С.Г-ын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 5/177 дугаар албан бичиг бидэнд ирсэн. Уг захирамжаар 2013 оны А/104 дүгээр захирамж биш 2013 оны А/131, А/173 дугаар захирамжийг, газар ашиглуулах эрхийн дуудлага худалдааны ялагч болох Н.А-тай байгуулсан гэрээг хүчингүй болгожээ.

Дуудлага худалдаа хууль журам зөрчсөн талаарх нөхцөл байдал одоог болтол илрээгүй ба дуудлага худалдааг зохион байгуулах үндэслэл болсон 2013 оны А/104 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй байж тэр суурин дээр үүссэн эрх зүйн акт 2013 оны А/131, А/173 дугаар захирамж, 2 талаас харилцан тохиролцож байгуулсан гэрээ зэргийг дангаараа, дураараа хүчингүй болгож байгаа үйлдэл нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хөндөж байна. Манай компанийн хувь эзэмшигч Н.А нь тус сумын нэгэнт зарлагдаад байсан газрын дуудлага худалдаанд эрхийн дагуу оролцож, журмын дагуу газрыг авсан. Айраг сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь дээрх асуудлыг газрын дуудлага худалдаа зохион байгуулахаас өмнө анхаарч, хариуцлагатай хандах ёстой байсан болохоос биш дараа нь гэнэт ухаарсан мэт гаргасан шийдвэрээ буцааж байгааг ойлгоход хүндрэлтэй байна. Тэрхүү ноцтой зөрчлийг Айраг сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цагаа зөв олж анхаарах ёстой болохоос биш бид анхаарах боломжгүй. Өөрөөр хэлбэл бидний зүгээс ямар нэг алдаа гаргаж, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдсэн бол болох юм.

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийн А/60 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 зэргийг үндэслэжээ. Дээрх заалтууд нь захирамжийн зорилготой уялдахгүй байна. Иймд үндэслэлгүйгээр газар эзэмшиж, ашиглах эрхэнд маань халдсан Айраг сумын Засаг даргын 2014 оны А/60 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, Өмнөд Алтад нэртэй газарт үйлдвэрлэлийн зориулалтаар 2013 оны 06 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3.37 га газрыг тусгаж, Сумын Засаг даргын 2013 оны А/104 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн газрын дуудлага худалдааг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, Говь-сүмбэр аймгийн харьяат иргэн Н.Алтанхуяг 510470000 төгрөгөөр ялалт байгуулж авсан.

Сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын зарим нэр болон талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тус шийдвэртэй холбоотой “Х” ХХК аймгийн Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг даргын “Чиглэл өгөх тухай” 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/498, 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/530 тоот албан бичгүүд ирж, сумын Засаг даргын 2014 оны А/60 дугаар захирамжаар 2013 оны 08 дугаар сарын 05-өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа, Н.А болон “Д” ХХК-д олгосон газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгож, дахин газар ашиглуулах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлах бөгөөд тус үйл ажиллагаанд оролцох боломжтойг талуудад уламжилсан болно гэжээ.

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан” Айраг сумын Засаг даргын 2014 оны А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн шүүгч С.О-ийн даргалж шийдвэрлэсэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга С.Г-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/60 дугаар захирамжаар манай компанийн хууль ёсны газар эзэмших эрхийн баталгаа болох 2013 оны А/131, А/173 дугаар захирамжийг “Бусдын газартай давхацсан байсан” гэсэн шалтгаанаар хүчингүй болгосныг эс зөвшөөрч эрхээ хамгаалуулахаар зохих шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч нь тухайн асуудлыг бүрэн нягтлалгүй, гаргасан эрх зүйн актуудын /захирамжуудын/ үр дагавар, тэдгээр Г асуудлыг зохицуулсан хуулийн ойлголтыг бүрэн гүйцэд ойлголгүйгээр шийдвэрлэсэнд харамсаж байна.

  1. Манай “Дорнын жонш” ХХК нь хууль тогтоомжид нийцүүлэн Айраг сумын 3-р баг, “Өмнөд-Алтайд” -д байрлалтай жонш баяжуулах үйлдвэрийн зориулалттай 8.37 га газрыг иргэн Н.Алтанхуягаас Айраг сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн А/173 дугаар захирамжаар шилжүүлэн авсан.

Айраг сумын Засаг дарга С.Ганбаатарын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 5/177 дугаар албан бичиг бидэнд ирсэн.

Тус бичигт “сумын Засаг даргын 2014 оны А/60 дугаар захирамжаар 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 3-р баг, Гялгарын хонхор нэртэй газарт зохион байгуулсан дуудлага худалдааны 2013 оны А/104 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хавсралтаар хүргүүллээ” гэжээ. Гэтэл хавсаргасан захирамж байгаагүй бөгөөд захирамжийг олж үзэхэд 2013 оны А/104 дүгээр захирамж биш 2013 оны А/131, А/173 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсан.

Мөн газар ашиглуулах эрхийн дуудлага худалдааны ялагч болох Н.Алтанхуягтай байгуулсан гэрээг хүчингүй болгожээ. Дуудлага худалдаа хууль журам зөрчсөн талаарх нөхцөл байдал одоо болтол илрээгүй ба дуудлага худалдааг

 

зохион байгуулах үндэслэл болсон 2013 оны А/104 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй байж тэр суурин дээр үүссэн эрх зүйн акт 2013 оны А/131, А/173 дугаар захирамж, 2 талаас харилцан тохиролцож байгуулсан гэрээ зэргийг нөхцөл бүрдээгүй байхад дангаараа, дураараа хүчингүй болгож байгаа үйлдэл нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хөндөж байна.

  1. Мөн бидний зүгээс нэхэмжлэлдээ дээрх “Тайлбар хүргүүлэх тухай” 5/177 бичигт дурдагдсан зүйлсийг няцаах зорилгоор иш татаж хэрэглэснийг шүүгчийн зүгээс “...нэхэмжлэгч өөрөө ... хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй...” гэх мэтээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тайлбарласан байгааг шүүгч илт нэг талыг барьж, анхнаасаа ингэж шийдвэрлэх нь тодорхой байсан хэрэг болох нь харагдаж байна.

Тухайлбал: Хариуцагч нь тус бичигт “Х” ХХК-ний ашиглалтын зөвшөөрөлтэй талбайгаас үйлдвэрийн газрыг салган дуудлага худалдаанд оруулснаасаа хойш хэдэн сарын дараа уг компанийн ашиглалтын талбайгаас хасалт хийсэн нь ноцтой зөрчил байна” гэжээ. Бидний зүгээс тэр үйлдлийг анхнаасаа хууль бус болохыг мэдэж байсан мэтээр шүүгч өөрөө хүсэж тайлбарлаж байгаа харагдаж байна.

  1. Айраг сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг маань хүчингүй болгохдоо бусдын газартай давхцаж байгааг нь сүүлд мэдсэн гэдэг. Харин манай компанийн хувьд нэгэнт зохион байгуулагдсан дуудлага худалдааны ялагчтай тохиролцон тус газрыг авсан. Хариуцагчийн зүгээс дуудлага худалдаа болон иргэн Н.А-аас манайд шилжүүлсэн үйлдлүүдийг хуулийн дагуу болсон гэж үзэх бөгөөд шүүх хуралдаанд хүртэл энэ талаар тайлбарласан. Гэтэл яагаад хүчингүй болсныг нь бидний буруугаас болоогүй өөрсдийнхөө буруугаас болсон мэт хэнэг ч үгүй тайлбарлаж байгаа Засаг даргын шийдвэрийг хамгаалж гаргасан шүүгч С.О-ийн үйлдлийг хүндэтгэн хүлээн авах ямар ч боломж алга. Учир нь төрийн албан хаагчийн үйлдэл /дуудлага худалдаа/, эс үйлдэхүй /дуудлага худалдаанд оруулсан газрыг давхцалгүй байлгах үүргээ хэрэгжүүлээгүй/ -ээс болж иргэн хохироод байж болохгүй. Дээрхээс харахад манай компанийн зүгээс хууль зөрчөөд газар эзэмших эрх маань хүчингүй болсон биш төрийн албан хаагч ажлаа хийгээгүйгээс, хийхдээ буруу хийснээс болж газар эзэмших эрх маань хүчингүй болж байгаа нь харагдана. Гэтэл төрийн албан хаагчийн гаргасан алдааг зөвтгөж, иргэн, аж ахуйн нэгжийн буруугүй байдалд хариуцлага хүлээлгэж байгаа шүүгчийг шударга, тэгш эрхийн зарчмыг дээдлэн шийдвэр гаргасан гэхэд эргэлзэж байна.
  2. Мөн шүүгч С.О нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбарт дурдагдсан “...өмнө нь авчхаад давхцаад байсан газрыг 3 сарын дараа мэдээд хүчингүй болгосон гэх” тайлбарт гол анхаарлаа хандуулах бөгөөд “...Газрын тухай хуулийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан, ... шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэсэн заалтад нийцсэн акт байна гэж үзлээ” гэж тайлбарлах мөртөө үндэслэх хэсгийнхээ төгсгөлд “...маргаан бүхий захиргааны акт нь /нөгөө давхцаж байгаа газрын эзэн/ “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ... гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно” гэсэн байна. Эндээс харахад: Бодолт:

а/ “Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг зогсоосон сумын Засаг даргын Захирамж нь зөв юм бол шүүгчийн шийдвэр нь мөн адил тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гаргасан шийдвэр болно.

б/ “Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргахад хүргэсэн энэ шийдвэр нь тус компанийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оруулахыг шаардаж байгаа юм. Учир нь газрын талаарх эрхтэй нь холбоотой ямар нэг ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн эрхийг хамгаалахаар хуулийн заалтыг хэрэглэсэн мөртөө тухайн гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хачирхалтай байна. Хэрэв ингэж болдог юм бол нийгэм дэх захиргааны олон харилцаанд миний эрх зөрчигдлөө гээгүй байхад нь түүж аваад, гүйж очоод эрхийг нь сэргээгээд баймаар юм байна. Өөрөөр хэлбэл: гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь хуульд нийцсэн байна гэсэн санааг шууд илэрхийлэх гээд байх шиг. Гэтэл зөрчигдсөн эрх нь сэргээгдэж хамгаалагдаад байгаа “Х” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсангүй.

в/ Шүүгч нэгэнт Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтад сумын Засаг даргын захирамжийг нийцэж байна гэж үзэж байгаа юм бол энэ заалтаа хэрэглээгүй тус захирамжийг мөн хуулийн 40.2 /Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд авах арга хэмжээг дурдсан/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1. /Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, 9.1.7. /Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ 9.1.9. захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэсэнтэй хэрхэн нийцэж байгааг тогтоох шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл бидний зүгээс газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 6 нөхцөл байдлын аль нэг нь үүссэн бол бидний газар эзэмших эрх лүү хуулийн дагуу халдах боломжтой. Захиргааны эрх зүйд зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогддог онолын зарчим бас байна. Дээрхээс харахад шүүгч С.О-д аймгийн Засаг дарга П.Г, сумын Засаг дарга С.Г-аас нөлөөлсөн эсхүл шүүгч С.О тэр хоёрт саймширхаж, тал засан санаатайгаар хайнга хандаж, илт нэг талыг барин алдаатай шийдвэр гаргасан гэж хардахад хүргэлээ.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд үндэслэлгүйгээр газар эзэмшиж, ашиглах эрхэнд маань халдсан шүүгч С.О-ийн даргалж шийдвэрлэсэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэр, Айраг сумын Засаг даргын 2014 оны А/60 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохих этгээдийг бүрэн оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Засаг даргаас 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/498, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/530 дугаар албан бичгүүдээр1 “Х” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй талбайгаас салган дуудлага худалдаанд оруулсан нь ноцтой зөрчил” болсон талаар чиглэл ирсний дагуу уг дуудлага худалдаа, Н.А болон “Д” ХХК-д олгосон газар ашиглуулах эрхийг хүчингүй болгож, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг дахин зарласан2'1 гэж хариуцагчаас тайлбарлаж байх ба шүүх "... маргаан бүхий захиргааны акт нь “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй тухай шийдвэртээ дурджээ.

Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар захирамжаар "... 40 га ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 8.37 га газрыг ...салгасан шийдвэртэй холбоотойгоор гарсан гомдол, чиглэлийн дагуу” гэх үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК-иас Дорноговь аймгийн Засаг даргад хандсан 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13/50 дугаартай өргөдөл3, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14/71 дүгээр албан бичиг4 зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны актаар дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу 40 га газрыг ашиглах гэрээ байгуулж,"... ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж” байсан гэх “Х” ХХК-ийн эрх зөрчигдсөн талаарх гомдлын дагуу авагдсан арга хэмжээ” буюу уг маргаан бүхий акт гарснаар тус хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж “Х” ХХК гомдол гаргаж, уг гомдлоос үүдэн аймгийн Засаг даргаас чиглэл өгсний дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй захиргааны акт гарах үндэслэл болсон байхад шүүх шийдвэртээ "... “Д” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий 8.37 га газар нь “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан” гэж дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь буруу байх тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй” гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, шүүх маргаан бүхий захиргааны акт болох Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан үзээд "... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасантай нийцсэн, ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ... байгаа газартай ... давхцаагүй байна” гэснийг зөрчсөн бөгөөд хууль зөрчсөн актаа бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх Айраг сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар “Х” ХХК-ийн ашиглаж байсан газрын хэмжээг 31.63 га болгож өөрчлөхөөс өмнө буюу тус сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/32 дугаар захирамжаар[1] гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй “Х” ХХК-ийн ашиглалтад байсан 40 га газартай давхцуулан дуудлага худалдаагаар бусдад газар ашиглуулсан шийдвэрээ Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон нь зөв гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "... “Х” ХХК нь 40 га газрыг ашиглаж байсан эсэхийг Ашигт малтмалын газраас тодруулаагүй, тус хуулийн этгээд өөрөө хүсэлтээ гаргаад 2012 оны 757 дугаар_ шийдвэрээр 8.37 га газрыг хасуулж шийдвэрлүүлсний дараа орон нутаг өөрийн мэдлийн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, дуудлага худалдаа явуулсан, уг газар дуудлага худалдаа явагдах үед хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаагүй, ...газрын давхцал байсан эсэхийг шүүх тогтоогоогүй...” гэж маргажээ.

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Өмнөд алтад” гэсэн байршилд 8.37 га газарт Жонш баяжуулах үйлдвэрийн газрын зориулалтаар газар ашиглуулах, эзэмшүүлэх байршил, хэмжээнд өөрчлөлт оруулж[2], 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр аймгийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд мөн дээрх өөрчлөлтийг оруулсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хэрэв тухайн үед уг хуулийн этгээдийн ашиглалтад байгаа газрыг нь дуудлага худалдаанд оруулсан бол тэрээр тус дуудлага худалдаанд оролцохоор ирэх боломжгүй байтал анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь “...дуудлага худалдаа болоход “Х” ХХК- ийн талаас оролцох хоёр хүн Улаанбаатар хотоос ирж оролцохдоо Айраг суман дахь Хаан банкнаас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авах гэхэд тоггүй байсан учир гараар бичүүлсэн байсан ч үүнийг дуудлага худалдааны комисс үзээд хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэн дуудлага худалдаанаас хассан” гэж мэдүүлжээ.

Хэргийн оролцогчдын дээрх зөрүүтэй тайлбаруудад холбогдох баримт хавтаст хэрэгт бүрэн гүйцэд авагдаагүй байх тул шүүх маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон дуудлага худалдаа явагдах үед “Х” ХХК нь ямар хэмжээний газрыг ашиглаж байсан, уг газар нь нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газартай давхцалтай эсэх, дуудлага худалдаагаар ашиглуулахаар олгосон 8.37 га газар нь дуудлага худалдаа явагдах үед хэн нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад байсан эсэх, “Х” ХХК дуудлага худалдаанд оролцсон эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, маргааныг эргэлзээгүй үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж, түүнд үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн түүнчлэн хэрэгт үйлдвэрийн барилга баригдаж дууссан эсэх талаар баримт авагдаагүй байтал шүүх шийдвэртээ "... “Хэрлэн импекс” ХХК нь маргаан бүхий 8.37 га газар дээрээ үйлдвэрээ бүрэн бариад дууссан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн тайлбарыг хүлээн авах ундэслэлтэй" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан түүнд үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэргийн 46 дахь тал