Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

 улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Х.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Анчин овогт

Хүрэлбаатарын Алтан-Атарт холбогдох 1808015710397 дугаартай эрүүгийн хэргийг

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

************************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Хүрэлбаатарын Алтан-Атар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн

үедээ 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар

хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллоос хойд зүгт явдаг автобусны буудал дээр

нийтийн тээврийн автобусны жолооч Д.Цыг замдаа зогсож авсангүй гэх

шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

доорх нотлох баримтуудаар Х.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Х.А  нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллоос хойд зүгт

явдаг автобусны буудал дээр нийтийн тээврийн автобусны жолооч Д.Цыг

зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар

сарын 24-ний өдөр 11 цагийн үед би Ханын материал-Офицерын чиглэлд нийтийн

тээврийн автобус барьж явсан чинь Геологийн лабораторийн уулзвараар баруун гар

тийш эргэтэл зүс таних, нэгдүгээр баазын жолооч архи уучихсан бололтой зам дээр

автобусны урд гараараа алдалж зогсохоор нь зогсож хүлээж байгаад замаар гаргасан.

Тэгээд би хөдөлгөөнөө үргэлжлүүлж цаашаа явсан. Содон хорооллын автобусны

буудал дээр ирээд зогсоход нөгөө зүс таних жолооч урд хаалгаар орж ирээд хаяад

явчихлаа гэж хэлээд намайг жолооны ард байхад гараараа зүүн шанаа руу нэг удаа

цохиж, цээжээрээ миний мөр лүү түлхчихээд буухаар нь би ардаас нь бууж чи яаж

байгаа юм гэсэн чинь урдаас гараараа далайхаар нь шанаа руу нь нэг удаа гараараа

цохиж, бөгс рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн чинь тэр залуу эргэж хараад миний хамар

луу гараараа нэг удаа цохисон чинь хамраас цус гараад доош тонгойгоод байж байтал

хажуунаас дахиж гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохисон. ...Маргааш

уулзахад архи уугаад тасарсан байна лээ уучлаарай гэж хэлсэн. Геологийн лаборатори

дээр явж байхад буудалгүй газраас авсангүй гэж ардаас ирж ийм асуудал гаргасан

байх гэж бодож байна. ...Тэр жолооч буюу Х.А бөгжтэй гараараа цохиж миний

баруун нүд ухархай нь яс цааш цөмөрсөн. Хамрын хажуу хана бага зэрэг цөмөрсөн

тухай дүгнэлт гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9х/

Гэрч Ж.Бадрахзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар

сарын 24-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Содон хороололын

автобус дээр автобусны жолоочийг хүн зодлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг

дуудлагаар 11 цагийн үед очиход автобусны жолоочийг зүс таних хүн баруун нүд рүү

цохьчихсон жолоочийн хамраас цус гарчихсан зодсон гэх хүн нь явчихсан байхаар нь

эрэн сурвалжилж байгаад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал, давхар

дэлгүүрийн автобусны буудлын орчим шалгахад уг хүн архи согтууруулах ундаа

хэрэглэсэн байдалтай олдохоор нь саатуулсан. Зодуулсан гэх Цогтбаяр нь хэлэхдээ

автобусаа бариад 5 шарын замаар явж байхад уг зүс таних согтуу хүн гэнэт урдуур нь

гарч ирээд зам дээр зогсчихоор нь харж байгаад зам гаргасан чинь Содон хорооллын

хойш явдаг автобусны буудал дээр зогсоход урд хаалгаар орж ирээд чи намайг

авсангүй гэх шалтгаанаар баруун нүдэнд гараараа цохичихсон гэж байсан...” гэсэн

мэдүүлэг /хх-ийн 14-15х/

Гэрч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зодуулсан гэх

жолооч ажлаа хийж автобустай явж байсан чинь Геологийн төв лабораторийн уулзвар

дээр зүс таних согтуу хүн гэнэт автобусны урдуур гарч ирээд зам дээр зогсохоор нь

хүлээж байгаад зам гаргасан чинь Содон хорооллын автобусны буудал дээр ирээд

зорчигч нараа буулгаж байсан чинь нөгөө залуу урд хаалгаар орж ирээд чи намайг

автобусандаа суулгасангүй гэх шалтгаанаар баруун нүд рүү гараараа цохьчихсон гэж

хэлсэн. ...Зугтаасан гэх залууг дүүргийн автобусны буудал орчим барьж авахад нилээн

согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4173 дүгнэлтэд:

“Д.Ц-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны

хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний

алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг

учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд

нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 21х/

Шүүгдэгч Х.А ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр архи уучихсан согтуу

лабораторийн зам дээр зүс таних Ц автобус барьчихсан явж байхаар нь урдуур

нь орж суух гэсэн чинь хаалга онгойлгож өгөөгүй зогсоогүй яваад өгсөн. Би ардаас нь

такси бариад 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр гүйцэж очоод урд хаалгаар

нь орж Цогтбаярт авчихгүй яасан юм гэж хэлж гараараа баруун шанаа руу нь нэг удаа

цохьсон. Би Цогтбаярын биед гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-

32х болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Х.А  нь хохирогч Д.Цын биед учирсан гэмтлийг өөрийн

үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм

буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №4173 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон

бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон

ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг

ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх

боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Х.А ын хувийн байдлын талаар:

Гэрч Ч.Чимэддаваагийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 46х/

Цалингийн тодорхойлолт /хх-ийн 38х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

хуудас /хх-ийн 34х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Ц нь шүүгдэгч Х.А аас гэмт хэргийн улмаас учирсан

хохирол, төлбөр гэж 2.000.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул

шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 66, 67х/

Шүүгдэгч Х.А ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх

удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага

хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Х.А  нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500

нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд

“шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар

өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын

цалингийн тодорхойлолт /хх-ийн 61х/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 53х/

зэргээр тогтоогдсон байх тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000

төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Х.А ын хувийн байдлыг харгалзан уг

оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.А ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт

эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь

цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анчин овогт Х.Аг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.А ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/

төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.А т оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2

/хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

ялтан Х.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй

тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг

нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч

шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг

дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А т авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ