МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
-улсын яллагчаар М.Гансувд,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамба
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
-хохирогч М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Түвшинтөр
-шинжээч О.Баатаржав, Ш.Анхбаяр
-шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аэт холбогдох эрүүгийн 1934006850216 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.А нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт байх асфальтан замын 98 дахь км-ын шонгийн ойролцоо туслах шорсюн замаас төв зам руу орохоор “Бэрс Финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 69-65 УВА улсын дугаартай Мицибуши Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хедөлгеөний дүрмийн 3.1 “жолоочийн үүрэг: механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлзх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсноос гол замаар яваа жолооч М.Мөнхбатын жолоодон явсан “Добу Кредит” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Тоёота Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ж.Одончимэгийн амь насыг хохироож, жолооч М.Мөнхбат, зорчигч В.Батжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч С.Даариймаа, Э.Нямдаваа, Д.Бөхөө нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Добу Кредит” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Тоёота Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16,870,000 төгрөгийн, “Бэрс финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 6965 УВА улсын дугаартай Мицибуши Л-200 маркийн тээврийн хэрэгсэлд 10,546,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “хэлж ярих зүйл байхгүй,..тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож осол гаргасан. Миний буруутай үйлдэлээс болсон” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамба мэдүүлэхдээ: “гомдолтой байна, зүгээр ажлаа хийж байсан хүнийг ирээд аваад явсан, шөнө 2 өнгөрч байхад дүү ирж надад болсон хэргийн талаар хэлсэн...оршуулгын зардал 11.000.000 төгрөг болсон, үүнийг нэхэмжилнэ...” гэв.
Хохирогч М.Мөнхбат мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Төмөр замаас орой 9 цагийн үед Замын-Үүд чиглэл 5 зорчигч аваад гарсан. Би хот хооронд халтуур хийдэг юм. Энэ машин ирж гэнэт мөргөсөн. Би тухайн үед ямар осол болсныг мэдэхгүй байна, тормоз ч гишгиж амжаагүй...автомашины үнэлгээг болон эмчилгээний зардалд 470.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Шинжээч О.Баатаржав мэдүүлэхдээ: “...2020 оны 03 сарын 13-ны өдрийн шинжилгээнд тархин дахь гэмтэл 1/2,3 см хэмжээтэй, баруун талын чамархай, дэлдэнгийн хэсэгт 1,1/2,7 см хэмжээтэй компьютер томографын шинжилгээ хийлгэснээр группт оруулсан, MRI дээр цус алдалтын үлдэгдлүүд бүгд багасан 0.8/0.4, 0.3/0.4 болж бүр шимэгдэж багассан байна. MRI бүр нарийвчилж шинжилдэг. Бид MRI хийлгэ гэж хэлээгүй, дүгнэлтээс харахад тодорхой хэмжээний засарч сайжирсан, шимэгдсэн байгаа учир хэрэг хариуцах чадвартай байна...Тархины хүндэвтэр гэмтэл авсан тохиолдолд санахгүй байх тохиолдол байдаг. Н.А нь эргээд болсон үйл явдлыг бага багаар санах боломжтой. Учир нь тархин дахь цус хуралт нь багасаж байгаа нь шинжилгээний дүнгээс харагдаж байна... шүүгдэгч осол хийх үедээ сэтгэцийн асуудалгүй байсан...Засралт, сайжралт байна. Осолд орохоосоо өмнө Н.А сэтгэцийн өвчингүй байсан. хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал бол хэрэг хариуцах чадвартай. Сэтгэцийн хувьд эрүүл байсан... Засралт, сайжралтын байдалтай байгаа тул хэрэг хариуцах чадвартай...Осол болсны дараах үйл явдлыг түр зуур санахгүй байж болно. Тэр үедээ болсон хэргийн талаар дутуу хагас мэдүүлэг өгнө гэсэн үг... эргээд бага багаар санах боломжтой... Хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна. Орон зай, цаг хугацааны баримжаа, мөн сэтгэцэд хурц өөрчлөлт байхгүй... Олдмол сэтгэцийн эмгэг гэж аваар осол, эсхүл хүнд зодуулах үед тархины гэмтэл авснаар үүсдэг сэтгэцийн эмгэг юм... Томографикийн шинжилгээний зураг харахад цус хуралт буюу тархинд үүссэн цус хуралт шимэгдсэн буюу хэмжээний хувьд багассан байна... Тухайн осол гарахад жолооч сэтгэцийн эмгэггүй байсан буюу ослын дараагаар тархинд цус хурж олдмол сэтгэцийн эмгэгтэй болсон гэж үзэж болно... Одоогийн болж буй процесс, цаг хугацаа, орон зайн баримжаатай байна. Мэдрэлийн эмчийн хяналтанд байна. Гэхдээ бүрэн эдгэсэн гэж хэлж чадахгүй...” гэв.
Шинжээч Ш.Анхбаяр мэдүүлэхдээ: “...Дүгнэлтэд М.Мөнхбат замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гарсан байсан... Хүн тээвэрлэж буй машин 80 км цагийн хурдтай явах ёстой... Уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь гол зам болно. Гол замаар явж буй тээврийн хэрэгсэл давуу эрхтэй буюу хөдөлгөөнөө түрүүлж хийх эрхтэй. Гол замд явж байгаа тээврийн хэрэгсэлд шороон замаас орж буй тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх үүрэгтэй. Зам тавьж өгөх, хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үүрэгтэй. Н.А нь урьд нь согтууруулах ундаа хэрэглэж эрхээ хасуулсан байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй. Дээрхи журмуудыг зөрчсөны улмаас осол гарсан гэж үзэж байна... Магадгүй Н.А согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол осол гарахгүй байж болох байсан. Энэ хүн урьд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эрхээ хасуулсан байсан... М.Мөнхбат зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй...Тээвэрлэх хүний тоо нь хэтрээгүй байсан... М.Мөнхбатын баруун гар тийшээ дарж ослоос зугтсан нь схем зурагнаас харагдаж байна. Эсрэг урсгалаа сөрж ороод машинаа зогсоосон. Энэ нь аюулыг багасгахын тулд хийсэн үйлдэл...” гэв.
Эрүүгийн 1934006850216 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12, 15-21 тал/, зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 13-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-23, 26 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-25, 27-28 тал/, цогцосон гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-30, 33-34 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-32, 34 тал/, амь хохирогч Ж.Одончимэгийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамбын мэдүүлэг /1-р хх-ийн 35, 38-39 тал/, хохирогч В.Батжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 тал/, хохирогч М.Мөнхбатын мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 тал/, хохирогч Д.Бөхөөгийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдаваагийн хууль ёсны төлөөлөгч Д.Бөхөөгийн мэдүүлэг /1-р хх-ийн 48 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдаваагийн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 тал/, хохирогч Г.Умаарын мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/, хохирогч С.Даариймаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Юмсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/, гэрч М.Цэцгээгийн мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/, гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/, гэрч Д.Батболдын мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/, гэрч З.Баянсангийн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/, гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 72 тал/, шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 77-81 тал/, шинжээч Б.Батчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 614 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 83-84 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 627 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 89 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны №10249 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 91 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 93-94 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №10221 дугаатай дүгнэлт /1-р хх-ийн 96 тал/, техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан №36 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 103 тал/, "БЭСТ ЭСТИМЭЙТ" ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №370 дугаартай үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 106-111 тал/, "Эй Жэй Жэй Эм" ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09/470 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 120-125 тал/, шинжээч А.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №4656 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 131-132 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №1154 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149-151 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №294 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 153-155/, шүүгдэгч Н.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 233-235 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт байх асфальтан замын 98 дахь км-ын шонгийн ойролцоо туслах шорсюн замаас төв зам руу орохоор “Бэрс Финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 69-65 УВА улсын дугаартай Мицибуши Л-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хедөлгеөний дүрмийн 3.1 “жолоочийн үүрэг: механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлзх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансуурсан эм, с.этгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсноос гол замаар яваа жолооч М.Мөнхбатын жолоодон явсан “Добу Кредит” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Тоёота Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ж.Одончимэгийн амь насыг хохироож, жолооч М.Мөнхбат, зорчигч В.Батжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч С.Даариймаа, Э.Нямдаваа, Д.Бөхөө нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Добу Кредит” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Тоёота Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16,870,000 төгрөгийн, “Бэрс финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 6965 УВА улсын дугаартай Мицибуши Л-200 маркийн тээврийн хэрэгсэлд 10,546,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн: ”...уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баян сумын цавчир 3-р баг 98 дахь км шонгийн замд 69-65 УВА улсын дугаартай Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талд зүгт харсан баруун хажуу талаараа унасан, 86-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...замаас гарсан их хэмжээний эвдрэлтэй эд анги салж тарсан байдалтай байна. Анх осол гарсан байх магадлалтай газрыг тус тээврийн хэрэгслүүдийн анх огтлолцсон байх магадлалтай шороо болон тээврийн хэрэгслүүдийн хэлтэрхий дугуйн мөрийг үндэслэн А цэгээр тэмдэглэж үзлэгийг эхлүүлэв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12, 15-21 тал/,
- Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 13-14 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:”...уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баян сумын цавчир 3-р баг 98 дахь км шонгийн замд асфальтан замын зүүн талд 89-06 УБҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн альфард маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ зогссон баруун урд талын дугуй хий гарсан байдалтай автомашины урд хэсэг чихэгдэж эвдэрсэн, баруун талын болон урд салхины шил хагарсан, автомашины баруун талын хаалга дотогш чихэгдэж эвдэрсэн, баруун талын хойд хаалга чихэгдсэн хэсгээрээ хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Автомашины ард тал болон зүүн талын урд хойд хаалга эвдрэл гэмтэлгүй хаалга онгорхой байв. Зүүн талын урд хаалгыг онгойлгон харахад ослын дэрнүүд гарсан хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд талын салон түгжээнээсээ мултарсан, К араандаа хийчихсэн суудлын бүсээр суудлыг даруулан түгжсэн жолоочийн болон хажуу талын урд суудлын голын хайрцаг эвдэрсэн байдалтай байв.Автомашины зүүн талын хойд хаалгыг онгойлгон харахад баруун талын хойд хаалга эвдэрч хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон мөн хаалганы хажуу талын суудал хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тал болон автомашины суудал дээр шилний үйрмэг болон хагархайнууд байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-23, 26 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:”...уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баян сумын цавчир 3-р баг 98 дахь км шонгийн замд асфальтан замын хойд зүгээс урд зүг рүү явах чиглэлийн талд 6965 УВА улсын дугаартай, Л-200 маркийн автомашин жолоочийн тал буюу баруун талаараа унасан, автомашин нь зүүн хойд зүгт харсан байдалтай урд талын тэнхлэг, их гэрэл, урд болон хойд зүүн, баруун талын салхины шил кузов эвдэрч хэлбэр дүрсээ алдсан байдалтай байв. Тус тээврийн хэрэгслийг дөрвөн дугуйн дээр нь байрлуулж үзлэгийг үргэлжлүүлэхэд дөрвөн талын хаалга онгойхгүй байв. Тээврийн хэрэгслийн дотор талын тээврийн хэрэгслийг урд салон эвдэрт гэмтсэн зүүн талын хаалга цөмөрч эвдэрсэн арааны байрлал 2-р араанд шилжүүлсэн, гар тормосыг хагас татсан, түлхүүрийн ОЫ байрлалд шилжүүлсэн жолоочийн суудлын бүс түгжээтэй /суудлын даруулсан/ байв.Урд талын салон, руль, урд талын хаалганы бариул нь дээрээс гарын мөр үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.Мөн тус тээврийн хэрэгсэл дотроос 2 ширхэг хараа, соёрхол гэсэн бичиг бүхий архины шилнүүдийг эд мөрийн баримтаар тооцож хураан авав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-25, 27-28 тал/,
- Цогцсонд гадна үзлэг хийсэн: “...156 см урттай, толгойдоо 13см урттай хар хүрэн үстэй биеийн ерөнхий хөгжил зөв, мах мяриа их, 45-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байна..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-30, 33-34 тал/,
- Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-32, 34 тал/,
- Шинжээч Э.Эрхэмбаярын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай: “...Талийгаач Ж.Одончимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Гавал тархины суурь ясны хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доторх цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа, эдэд цус харвалт няцралт, өвчүү ясны хугарал, зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун 9, 10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүүн уушигны няцрал шарх, цээжний хөндийн цус хуралт /200гр/ элэгний язарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт /ЗООгр/ сэмж чацархайд цус хуралт, хуйханд шарх, цус хуралт, духанд шарх цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн дал мөр бугалганд зулгаралт, баруун бугалга тохойд зулгаралт цээж нуруунд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэ баруун өвдөгт зулгаралт баруун зүүн хөлийн хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Талийгаач Ж.Одончимэг нь гавал тархи, цээж хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...Талийгаач Ж.Одончимэгийн цусанд 1,0 хувийн промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 77-81 тал/,
- Шинжээч Б.Батчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 614 дугаартай: “...1.2.М.Мөнхбатын биед баруун 1, 2-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун чамархай, цээж, хэвлий, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн өвдөг баруун зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдөгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.З.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тоггонги алдалтанд нелөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-84 тал/,
- Шинжээч Э.Эрхэмбаярын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 627 дугаартай: “... Д.Бөхөөгийн биед хүзүүнд зулгаралт, цээжний хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 89 тал/,
- Шинжээч Ө.Сарангэрэлийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 10249 дугаартай: “...Э.Нямдаваа-н биед цээжний баруун 2, 4, 5-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх мохоо зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 91 тал/,
- Шинжээч Э.Эрхэмбаярын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 13 дугаартай: “...С.Даариймаагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94 тал/,
- Шинжээч Т.Чимэд-Очирын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 10221 дугаартай: “...1.2.В. Батжаргалын биед баруун талын 3, 4, 5, 6-р хавирганы далд хугарал, тархины зүүн зулайн оройн хэсгийн тархины эдийн голомтлог цусархаг няцрал /0,4x0,Зсм/, хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, дээд уруулд шарх, духанд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96 тал/,
- Техникийн шинжээч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахпах дэслэгч Ш.Анхбаярын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 36 дугаартай: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Mitsubishi L-200 маркийн 69-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Аптанчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчөөгүй гэж үзэв...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Mitsubishi L-200 маркийн 69-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “жолоочийн үүрэг: механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Mitsubishi L-200 маркийн 69-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “жолоочийн үүрэг: механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдпыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс осол гарсан гэж үзэв...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болсон газрын зам нь асфальт, шулуун, тэгш, хуурай, уулзвар дээр зохицуулагддаггүй, суурингийн гаднах, үзэгдэх орчин: чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, бүрхэг эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвастай, 2 эгнээ явган хүний замгүй хайс хашлагагүй зам гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад замын эвдрэл, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103 тал/,
- “БЭСТ ЭСТИМЭЙТ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №370 дугаартай: “...Тоёота Альфард маркийн 89-06 УБҮ улсын дугаартай АТН100018337 арлын дугаартай автомашины эвдрэл гэмтлийн...шууд зардал 8.780,000...шууд бус зардал 8,000,000 төгрөг...нийт үнэлгээ 18,000,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 106-111 тал/,
- “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09/470 дугаартай: “...Бэрс финанс ББСБ-ын өмчлөлийн 6965 УВА улсын дугаартай Мицибуши Л-200 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын дүн нь ...10,546,900 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1-р хх-ийн 120-125 тал/,
- Шинжээч А.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 4656 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн тодорхойгүй 45 эр гэж хаягласан С03885605 серийн дугаартай хуруу шилтэй цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-132 тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 1154 дугаартай: “...1 Н.А нь F07.2 гэмтлийн дараах тархины доргилтын дараах хам шинжтэй байна. 2.Н.А нь F07.2 гэмтлийн дараах тархины доргилтын дараах хам шинж нь олдмол эмгэг юм. Н.А нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 149-151 тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 294 дугаартай: “...Н.А нь хэрэг хариуцах чадвартай байна...Н.А нь тархины гэмтлийн дараах ойгүйдэлд түр хугацаагаар орсон тул хэргийн талаар зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 153-155 тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээллийн сангаас авсан: “...эрх хасагдсан...” гэх мэдээлэл /2-р хх-ийн 24 тал/
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би талийгаачийн нөхөр нь байгаа юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаад хамтдаа 21 жил амьдарсан. Манай эхнэр Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг 47-9 тоотоос 10 цагийн үед ажилдаа явлаа гээд гарсан. Тэгээд ажлаасаа 19 цагийн үед Скай худалдааны төв ажиллуулдаг лангуугаа хаагаад ганцаараа гараад явсан гэсэн, тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Би гар утас руу залгаж үзээгүй. Би бодохдоо ажил дээрээ байгаан байх л гэж бодсон. Манай талийгаач бага зэрэг ширүүн, сэтгэл хөдлөл ихтэй, их л цайлган хүн байгаа юм, бид хоёр муудалцаж маргалддаггүй. Би тэр хүнийг урьд нь харж байгаагүй, танихгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35, 38-39 тал/,
- Хохирогч В.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2019 оны 08-р сарын 17-ны орой Улаанбаатар хотын вокзал дээрээс 89-06 УБҮ улсын дугаартай Альфард маркийн автомашинтай, Мөнхбат жолоодоод Дорноговь аймгийн Замын-Үүд рүү явсан. Тэгээд Төв аймгийн Баян сум орж явах замд замын баруун гар талаас саарал өнгийн тэвштэй жийп буюу бекап орж ирсэн. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. Би Баян сумын эмнэлэг дээр нэг сэргэсэн тэрнээс хойш ухаан алдаад ГССҮТ дээр очоод сэрсэн. Яг юу болсныг мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашин нэг автомашинтай мөргөлдсөн. Би тэрийг яг хараагүй, гэхдээ л хурдтай л явж байсан. Мөргөлдөх үед миний сууж явсан автомашин тормоз гишгэж амжаагүй байх. 89-06 УБҮ улсын дугаартай автомашиныг Мөнхбат жолоодож явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би суудлын бүс хэрэглээгүй байсан. Би автомашины урд сандал дээр жолоочийн хажууд сууж явсан. Би цагаан өнгийн Пикап байх шиг л харагдсан. Би тархиндаа гэмтэл авсан. Одоогийн байдлаар миний баруун гар даагдахгүй байгаа. Миний дотор эрхтэн их бага хэмжээгээр гэмтэл авсан. Тэр саарал автомашин баруун талын туслах шороон замаас ороод ирсэн. Тэрнээс болоод энэ зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Би эрүүл мэндэд учирсан зардлаа нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 тал/,
- Хохирогч М.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр Улаанбатар хотын Вокзал дээрээс Замын-Үүд чиглэл рүү өөрийн 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашинтайгаа 7 хүн аваад 21 цагийн үед вокзалаас хөдөлсөн. Тэгээд 00 цагийн үед Төв аймгийн Баян сумын төмөр замын гармаар гараад явж байтал баруун гар талын туслах замаас автомашин гараад ирсэн. Тэгээд л тэр автомашинтай мөргөлдсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би нэг сэрсэн чинь ГССҮТ-д сэрсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би төмөр замын гарам гараад явж байсан болохоор ойролцоогоор 70км/ц хурдтай явж байсан байх. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би суудлын бүс хэрэглэсэн байсан. Миний хажуу талд сууж явсан хүн болох Батжаргал суудлын бүс хэрэглээгүй байсан. Миний жолоодож явсан автомашинд надтай нийлээд 8 хүн зорчиж явсан. Манай найз Батжаргал, найзын эхнэр Бямбасүрэн бусад хүмүүсийнх нь нэрийг мэдэхгүй байна. Тэр бусад хүмүүс нь надад мөнгөө төлөөд Замын-Үүд орохоор явж байсан зорчигчид байсан. Надад хүн тээвэрлэх зөвшөөрөл байхгүй. Би Хоолт уруудаад явж байхад 120 км/ц хурдтай явсан. Би тэрийг мэдээгүй. Би зогсоох арга хэмжээ авсан байх. Миний автомашины тормозны систем бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 тал/,
- Хохирогч Д.Бөхөөгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр Улаанбатар хотын Вокзал дээрээс Замын-Үүд чиглэл рүү 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашинд өөрийн хүү Э.Нямдаваагийн хамт Мөнхбат гэх хүнд 120.000 төгрөг төлж 22 цаг болж байх үед Вокзалаас хөдөлсөн. Тэгээд хүү бид 2 автомашины хамгийн арын суудалд суугаад суудлын бүсээ зүүчихсэн явж байсан. Тэгээд Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Улаанбаатар хотоос гараад 130-140 км/ц хурдтай явж байсан. Тэгээд Төв аймгийн Баян сумын нутагт явж байхад миний сууж явсан автомашин мөргөлдчих шиг болсон. Тэгээд би хүүхэдтэйгээ автомашинаас буугаад Баян сумын түргэн тусламжид ирэхэд нь би хүүхэдтэйгээ болон тэнд зорчиж явсан зорчигчидтой хамт эмнэлэг рүү явсан. Би нэг удаа шилэнд ойсон хянах самбарын дүрс рүү харахад 140 км/ц хурдыг заачихсан явж байсан. Би жолоочид хандан удаан яв гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй байна. Би суудлын бүс хэрэглэсэн байсан. Миний хажуу талд сууж явсан хүн суудлын бүс хэрэглэсэн байсан. Бусад хүмүүсийг нь би мэдэхгүй байна. Миний зорчиж явсан автомашинд надтай нийлээд 8 хүн зорчиж явсан. Би зорчиж явсан хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Би мөнгөө төлөөд Замын-Үүд орохоор явж байсан. Яг мөргөлдөх үед би мэдээгүй, би сууж явсан тээврийн хэрэгслээс бууж ирээд хартал нэг машин зам дээр онхолдчихсон байж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 46-47 тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр Улаанбатар хотын Вокзал дээрээс Замын-Үүд чиглэл рүү 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Апьфард маркийн автомашинд аав Д.Бөхөөгийн хамт Мөнхбат гэх хүнд 120,000 төгрөг төлж 22 цаг болж байх үед Вокзалаас хөдөлсөн. Тэгээд аав бид 2 автомашины хамгийн арын суудал дээр хэвтээд унтчихсан явж байсан. Тэгтэл гэнэт автомашин мөргөчих шиг болсон. Тэгээд автомашин зогсохоор нь буугаад хартал автомашин эвдэрчихсэн, хүмүүс шархдчихсан байсан. Тэгээд эмнэлгийн машин ирэхээр нь суугаад явсан...Би хэвтэж явсан. Надад аав хэлэхдээ 140 км/ц хурдтай явж байсан гэж хэлсэн. Жолооч ах бол эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 тал/,
- Хохирогч Г.Умаарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр Улаанбатар хотын Вокзал дээрээс Замын-Үүд чиглэл рүү 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Апьфард маркййн автомашинд суугаад 22 цаг болж байх үед Вокзалаас хөдөлсөн. Тэгээд миний сууж явсан автомашины жолооч нь хүмүүс рүү гар утсаар “та нар бороонд цохиулж байна уу? Араас бороо гүйцэхнээ” гээд яриад яваад байсан. Тэгсэн чинь хамгийн арын суудалд сууж явсан хүн “ямар хурдан явдаг юм бэ? гэж хэлтэл жолооч “Бид нар 130-140км/ц хурдтай явдаг ш дээ гэж хэлж байсан. Тэгээд би унтаж байтал автомашин мөргөчих шиг болсон, тэгээд би автомашинаас хамгийн түрүүнд гараад зам дээр явж байсан автомашинууд руу тусламж гуйхаар мөлхсөн. Тэгээд би автомашинаас эхнэрээ гаргаад анхны тусламж үзүүлсэн. Тэгээд автомашинд сууж явсан хүмүүсийг Баян сумын эмнэлэг рүү аваад явсан. Би автомашинаас буугаад хартал миний сууж явсан автомашин саарал өнгийн бекап автомашинтай мөргөлдсөн байсан. Би хурдны самбар руу харахад 130-140 км/ц хурдтай яваад байсан. 89-06 УБҮ улсын дугаартай автомашиныг Мөнхбат жолоодож явсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би суудлын бүс хэрэглээгүй байсан. Би автомашины голын суудалд сууж явсан...Би мөргөлдөх үед унтаж байсан. Миний толгойд тухайн үед шил зоогдчихсон байсан. Тэр шилийг нь би өөрөө гараараа аваад хаячихсан. 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашин хурдтай явснаас болж гарсан байх гэж үзэж байна. Би эрүүл мэндэд учирсан зардлаа нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/,
- Хохирогч С.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр Улаанбатар хотын Вокзал дээрээс Замын-Үүд чиглэл рүү 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашинд суугаад 22 цаг болж байх үед Вокзалаас хөдөлсөн. Тэгээд миний сууж явсан автомашины жолооч нь хүмүүс рүү гар утсаар “та нар бороонд цохиулж байна уу? Араас бороо гүйцэхнээ” гээд яриад яваад байсан. Тэгсэн чинь хамгийн арын суудалд сууж явсан хүн “ямар хурдан явдаг юм бэ? гээд хэлж байсан. Бас манай нөхөр Умаар “ямар хурдан явдаг юм бэ? гэж хэлтэл жолооч “Бид нар 130-140км/ц хурдтай явдаг ш дээ гэж хэлж байсан. Тэгээд миний цээж аймар хөндүүрлээд байсан. Тэгээд автомашинд сууж явсан зорчигч нар автомашины баруун талын арын цонхоор гарсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага ирсэн. Тэгээд автомашинд сууж явсан хүмүүсийг Баян сумын эмнэлэг рүү аваад явсан. Гадаа харанхуй байсан болохоор би өөр зүйл харж чадаагүй. Би хурдны самбар хараагүй...гэхдээ нэлээн хурдтай явж байсан. 89-06 УБҮ улсын дугаартай автомашиныг Мөнхбат жолоодож явсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. би суудлын бүс хэрэглээгүй байсан. би автомашины голын суудлын баруун талын захад сууж явсан...Миний хоёр өвдөг хөхөрсөн, дух, хөмсөг, дээд, доод зовхи шилэнд зүсэгдэж задарсан. Бас хамар хугарсан, тархи доргисон байсан. Би тухайн үед унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Би эрүүл мэндэд учирсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Бас дээрээс нь гоо сайхан болон сэтгэл санааны хохиролтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Н.А нь Бэрс Финанс ББСБ- аас зээл авсан харилцагч буюу зээлдэгч юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 01-р сарын 17-ны өдөр тус иргэн нь өөрийн өмчлөлийн 69-65 УВА улсын дугаартай автомашиныг манай байгууллагад барьцаалж 5,000,000 төгрөгний зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн байна. Зээл нь одоогийн байдлаар хэвийн төлөгдөж байгаа. Түүний төлөх ёстой зээлийн төлбөр нь өнөөдрийн байдлаар 3,537,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм. Өөрөөр бол ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай зээлдэгч байгаа юм. Хэрэг осол хаана хэрхэн болсон талаар мэдэхгүй. Зээл авсан зээлдэгч нь автомашинаа өөрсдөө унаж ашиглахаар зээлийг авдаг. Зээлийн гэрээний 3.1.1- д зээлдэгч тээврийн хэрэгслээ эзэмшиж ашиглах эрхтэй гэж заасан, 3.2.5-д зээлдэгч нь тээврийн хэрэгслийн даатгал, татвар, хураамж, замын хөдөлгөөний торгуулийг төлөх үүрэггэй гэж заасан. Мөн 4.2-т зээлдэгч барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдад аливаа хохирол учруулсан бол зээлдэгч өөрөө хариуцна гэсэн заалттай, барьцааны гэрээний 1.6-д гэрээний хугацаанд автомашины ашиглалтыг барьцаалуулагчид үлдээнэ гэсэн заалттай. 3.2.4-т барьцаа хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх гэсэн заалттай, 4.4-т барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж оайхдаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан бол оарьцаалуулагч дангаар хариуцна гэсэн заалтуудтай гэрээг зээлдэгч тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдад аливаа хохирол учруулсан бол зээлдэгч өөрөө хариуцна гэсэн заалттай, барьцааны гэрээний 1.6-д гэрээний хугацаанд эвтомашины ашиглалтыг барьцаалуулагчид үлдээнэ гэсэн заалттай. 3.2.4-т харьцаа хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх гэсэн заалттай, 4.4-т барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж сайхдаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан бол харьцаалуулагч дангаар хариуцна гэсэн заалтуудтай гэрээг зээлдэгч Нямаа овогтой Ялтанчимэгтэй байгуулж гарын үсэг зуруулж тус бүр нэг нэг хувийг авсан байна. /гэрээг хавсаргуулахаар өгөв/ осол хэргийн улмаас манай байгууллагын өмчлөлд шилжсэн 69-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүссэн тул уг хохиролыг албан ёсны хохирлын үнэлгээний дүгнэлтээр буруутай этгээдээс нэхэмжилнэ...гэхдээ Н.А нь зээлээ хэвийн төлөөд дуусгачих юм бол манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв Н.А нь зээлээ төлөхгүй байх юм бол нэхэмжилнэ. Гомдол саналын асуудал бол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Юмсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Иргэн М.Мөнхбат нь Добу Кредит ХХК-ниас 89-06 УБҮ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 12,500,000 төгрөгийн зээл 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан. М.Мөнхбат нь гаалийн бичигтэй автомашин худалдаж аваад үлдэгдэл мөнгө болох 12.500.000 төгрөгийг зээлээр авсан...Өнөөдрийн байдлаар 11,163,187 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй графикийн дагуу зээлээ төлөлгүй 70 хоног хугацаа хэтэрчихсэн байгаа. Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчид унаж ашиглах эрхийг олгосон байсан...Иймд манай автомашинд учирсан эд хөрөнгийн хохирол болох 16.780.000 төгрөгийг тухайн ослын буруутай жолоочоос гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/,
- Гэрч М.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Н.Аийн эхнэр, бид 2 хамт амьдраад 22 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан, сүүлийн 10 жил тусдаа амьдарсан. Учир нь манай нөхөр Н.А нь Төв аймгийн Баян суманд байдаг жоншны уурхайд ажилладаг. Би нөхөр Н. Алтанчимэгтэй хамгийн сүүлд улсын баяр наадмаар Увс аймагт ирэхэд нь уулзсан. Манай нөхөр наадмаар гэртээ ирэхдээ гэртээ 7 хоночихоод буцаад явсан. Харин утсаар бол хамгийн сүүлд 2019 оны 08-р сарын 14-ний өдөр надтай 86865641 дугаарын утсаар ярьсан. Увс аймагт манай хамаатнуудын хурим болох гээд тэрний талаар ярилцаад над руу Хаан банкны дансаар 170,000 төгрөг шилжүүлсэн. Н.А нь түргэн ууртай л байдаг, тэрнээс өөр зүйл бол баихгүй. Миний нөхөр Н.А нь ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчлүүлж байгаа. Эмч нар хэлэхдээ тархины хүнд гэмтэлтэй ухаангүй байгаа. Тархинд хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийгдэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/,
- Гэрч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 08-р сарын 17-18-ны шөнө Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн замд 12 цагийн үед хажуу талаас саарал өнгийн машин гэв гэнэт гараад ирсэн тэгээд мөргөлдөөд шороо тоос болоод жолооч нь суудал болон жолооны хүрдны засвар хавчигдсан байдалтай байсан. Зорчиж явсан хүмүүс нь уг тээврийн хэрэгслийн хагарсан цонхоор гарч явсан. Нөгөө машин нь замын гол хэсэгт хажуу талаараа хараад хэвтсэн байдалтай байсан. Би зүүрмэглэж байсан болохоор сайн харж чадаагүй....бүгд эрүүл байсан хэрэглэсэн гэж хүмүүс юу ч яриагүй. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна, би хамгийн ард талын жолоочийн эсрэг талын зах талд нь сууж явсан. Тэр хажуу талаас нь орж ирсэн машинаас болсон өөр зүйл болоогүй байх. Тухайн үед зам болон цаг агаарын байдал эвдрэлгүй асфальтан зам байсан, цаг агаар тогтуун хэвийн, бороогүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-66 тал/,
- Гэрч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 08-р сарын 17-ны өдөр шөнийн 22 цагиийн үед Вокзалаас Замын-Үүд чиглэлд явж байсан 12 цагийн үед байх би унтаж байсан гэнэт тас хийх чимээ гарсан тэгээд машин ойж буугаад байсан замын эсрэг хэсэг рүү буугаад замаасаа 10 метр зайтай байсан, манай машины жолооч маань жолооны хүрдээ дэрлэсэн байдалтай ослын цагаан дэр гарсан байсан. Би унтахаасаа өмнө харсан тухайн үед 140 км/ц хурдтай явж байсан миний санаж оайгаагаар Төв аймгийн Зуунмод сумын өнгөрөөд тухайн машины хянах самбарыг харсан. Жолоочоос гадна 7 хүн явж байсан би ард талын зүүн зах хэсэгт сууж явсан, дандаа танихгүй хүмүүс сууж явсан байсан болохоор би нэрсүүдийг нь би мэдэхгүй байна. Тэнд сууж явсан хүмүүс бүгд эрүүл байсан согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна унтаж байсан болхоор юу ч харж амжаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/,
- Гэрч З.Баянсангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 08-р сарын 17-ны өдөр ажлаа хийж байгаад 20 цагийн үед буусан. Тэгээд намайг хоолоо идээд сууж байхад Алтанчимэг нэг танихгүй эмэгтэйтэй хамт өөрийнхөө саарал өнгийн автомашинтайгаа согтуу 1 шил соёрхол нэртэй 0,75 литрийн архитай ирсэн. Тэгээд намайг хамт ууя гэхээр нь би 2 хундага л уусан. Тэгээд үлдсэн соёрхол нэртэй архийг нь өөрт нь өгөөд явуулсан. Тэр хоёр манайхаас 23 цаг өнгөрч байхад манайхаас гарч явсан. Би хаашаа явсанг нь хараагүй. Алтанчимэг өөрөө машинаа бариад явсан байх. Би өөр зүйл мэдэхгүй...Надад уурхайгаас ирж байна гэж л хэлсэн. Тэр хоёр хоорондоо манайд үнсэлцээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/,
- Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Одончимэгийн төрсөн охин байгаа юм. Манай хоёр их тайван хүмүүс байдаг их л эвтэй найртай хүмүүс байдаг. Би тэр талаар мэдэхгүй байна. Манайд 11 цагийн үед ирчихээд ажил руугаа явсан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй. Би тэр талаар яг сайн мэдэхгүй байна. Би хүний дам ярианаас манай ээж Одончимэг нэр холбогдоод байгааг сонссон. Яг хэн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72 тал/,
- Шүүгдэгч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би прокурорын дүгнэлттэй танилцлаа, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...”, “...Би осол болдог өдөр Баянсангийнд 1 хараа нэртэй 1 шил архи авч ирсэн чинь Одончимэг уухгүй байсан. Тэгэхээр нь ахиад 1 шил Соёрхол архи авч ирээд тэндээс нь бүгдээрээ 1 хундага уугаад би өөрийнхөө машинтай Одончимэгтэй засмал зам руу явсан. Тэгээд засмал замд нийлэх үед нэг машинтай мөргөлдчихсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Өөр юу болсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-235 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Аийн тээврийн хэрэгсэл жолооох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсаныг ойлгоно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилуулж дахин дүгнэлт гаргуулах, сэтгэцийн шинжээчээр MRI хийлгэж дүгнэлтийг дахин гаргуулах...” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Н.А 2018 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон гол замаас ирж байсан 89-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Сэтгэцийн дүгнэлтээр Н.А хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байсан, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Баатаржавын “...Н.А авто тээврийн осолд ороод тархиндаа гэмтэл авсан...MRI дээр цус алдалтын үлдэгдлүүд бүгд багасаж 0.8/0.4, 0.3/0.4 болж бүр шимэгдэж багассан...дүгнэлтээс харахад тодорхой хэмжээний засарч сайжирсан, шимэгдсэн байгаа учир хэрэг хариуцах чадвартай тархины хүндэвтэр гэмтэл авсан тохиолдолд санахгүй байх тохиолдол байдаг. Эргээд болсон үйл явдлыг бага багаар санах боломжтой. шүүгдэгч осол хийх үедээ сэтгэцийн асуудалгүй байсан... Осол болсны дараах үйл явдлыг түр зуур санахгүй байж болно...эргээд бага багаар санах боломжтой... Хэрэг хариуцах чадвартай...Орон зай, цаг хугацааны баримжаа, мөн сэтгэцэд хурц өөрчлөлт байхгүй...” гэх мэдүүлэг, шинжээч Ш.Анхбаярын: “...М.Мөнхбат замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй...Н.А нь урьд нь согтууруулах ундаа хэрэглэж эрхээ хасуулсан байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй. Дээрхи журмуудыг зөрчсөны улмаас осол гарсан..М.Мөнхбат зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй...Тээвэрлэх хүний тоо нь хэтрээгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны №36 дугаартай техникийн дүгнэлт, сэтгэцийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны №1154 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч С.Даариймаа хохиролд 1.196.000 төгрөгийн, Г.Умаар 310.000 төгрөгийн, М.Мөнхбат нь эрүүл мэндийн хохиролд 184.443 төгрөгийн, эд хөрөнгийн хохиролд 17.390.000 төгрөгийн нийт 17.574.443 төгрөгийн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамба нь оршуулгын зардалд 11.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардага тус тус гаргасан байна.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан хохирогч Г.Умаар, М.Мөнхбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамбын оршуулгын зардал болох 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч хохирогч С.Даариймаад 600.000 төгрөгийг, хохирогч М.Мөнхбатад 443.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Аээс нийт 17.853.300 төгрөг буюу хохирогч С.Даариймаад 596.000 төгрөгийг, хохирогч Г.Умаарт 310.000 төгрөгийг, хохирогч М.Мөнхбатад 16.947.000 төгрөгийг тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамба нь 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Мөн хохирогч В.Батжаргал, Д.Бөхөө, иргэний нэхэмжлэгч Г.Юмсүрэн, Ж.Ганбаяр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Алтанчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
Хохирогч М.Мөнхбатын өмгөөлөгч Д.Түвшинтөр: “Завсарлага авсан хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулаагүй, зөвхөн эмчилгээний зардал болох 443.000 төгрөгийг барагдуулсан байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар: “Энэ гэмт хэрэг бол болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэж байна. Шүүгдэгч Х.Алтанчимэг нь хор уршгийг арилгах үнэхээр боломжгүй байсан. 4 сар эмнэлэгт ухаангүй байсан. Одоо биеийн байдал нь сайн биш хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувь. Сая чадлаараа 1.000.000 төгрөг өгсөн. Цаашид ах дүү нар нь хор уршгийг арилгах байх. Ял шийтгэл дээр уян хатан хандаж өгнө үү гэсэн саналтай байна. Эдгээр нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзэж, доод хэмжээгээр ял ногдуулж өгнө үү “ гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг архины шилийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Эрүүгийн 1934006850216 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Н.Аэгийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Н.Аэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аэгт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Аийн жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
- Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг архины шилийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй /жолоочийн үнэмлэх/, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А нь хохирогч С.Даариймаад 600.000 төгрөгийг, хохирогч М.Мөнхбатад 443.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Аээс нийт 17.853.300 төгрөг буюу хохирогч С.Даариймаад 596.000 төгрөгийг, хохирогч Г.Умаарт 310.000 төгрөгийг, хохирогч М.Мөнхбатад 16.947.000 төгрөгийг тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дорждамба нь 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА