| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0165/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/173 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мод холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:Н.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө Дорноговь аймгийн .... гэх газарт иргэн Б.Гийн гуян тус газарт хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “....мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 24-ний ... 21 цагийн үед гэртээ авч очсон байсан Сэрүүн нэртэй 2 литрийн шар айраг 1 савыг, Ерөөл нэртэй 0,75 литрийн нэг шил архийг туслах малчинаар ажиллаж байсан Н.М гэгчтэй хувааж уусан. ... Намайг харахад М гэрийн дотор зүүн урд талд байдаг улаан шар өнгийн хоолны шүүгээний шургуулганаас нэг юм аваад эргэх шиг болсон. Тэгээд намайг түлхэж унагаагаад зүүн хөлний гуянд хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нилээн орой болсон байсан юм. Гэнэт шуугилдаад хэрэлдээд, маргалдаад ноцолдоод байсан. Тэгсэн М нь хоолны шүүгээнд байсан хутгыг аваад эргэхэд нь би очоод түлхэгдээд ойчсон. Тэгээд босоод ирэхэд манай хүү Гийн зүүн хөлөнд нь М хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “...Б.Гийн биед зүүн гуяны шарх, зүүн гуя, шилбэ хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Б.Гийн биед учирсан гэмтлүүд нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-24-25 дугаар хуудас/
Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г надад дийлдэхгүй болохоор нь би гэрийн зүүн урд байдаг гал тогооны шүүгээний шургуулганаас шар өнгийн модон иштэй хутга гаргаж ирээд Гийн зүүн гуяны дотор талд нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө согтуугаар Дорноговь аймгийн .... гэх газарт иргэн Бгийн гэрт архидан согтуурч хохирогч Б.Гтэй маргалдан улмаар хохирогчийн гуянд 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хэрэгт хамааралтай дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 24-ний ... 21 цагийн үед гэртээ авч очсон байсан Сэрүүн нэртэй 2 литрийн шар айраг 1 савыг, Ерөөл нэртэй 0,75 литрийн нэг шил архийг туслах малчинаар ажиллаж байсан Н.М гэгчтэй хувааж уусан. ... Намайг харахад М гэрийн дотор зүүн урд талд байдаг улаан шар өнгийн хоолны шүүгээний шургуулганаас нэг юм аваад эргэх шиг болсон. Тэгээд намайг түлхэж унагаагаад зүүн хөлний гуянд хутгалсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нилээн орой болсон байсан юм. Гэнэт шуугилдаад хэрэлдээд, маргалдаад ноцолдоод байсан. Тэгсэн М нь хоолны шүүгээнд байсан хутгыг аваад эргэхэд нь би очоод түлхэгдээд ойчсон. Тэгээд босоод ирэхэд манай хүү Гийн зүүн хөлөнд нь М хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай: “...Б.Гийн биед зүүн гуяны шарх, зүүн гуя, шилбэ хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Б.Гийн биед учирсан гэмтлүүд нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг үгүйсгэх болон эргэлзээтэй гэх нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч Н.М болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Мод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэг хийсэн тухай бичлэг бүхий СD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Г нь нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн, модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэг хийсэн тухай бичлэг бүхий хуурцаг /CD/-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АДЪЯА